эрээвэр хураавар бодлууд...

Oct 20, 2009

хайрлуулна гэдэг үргэлж хайралхаасаа хэцүү байдаг... хайрлах гэдэг бол зөвхөн чиний дотор байгаа сэтгэл хөдлөл бол хайрлуулах үед чамаас хамааралгүй өөр нэг сэтгэл хөдлөлтэй зохицох хэрэг гарна...

гоо сайхан гэдэг урлагт байгальд бас бидний эсрэг хүйстэнд л оршдог уу? эсвэл зөвхөн төсөөлөл юм болов уу? гэж бодлоо гэхдээ аль дээр үед бодож байсан л даа хариулт алга л байна...

Гэр бүлийн үнэт чанар гээч зүйл нүүдлийн иргэншилд суурин иргэншилээс харьцангуй сулбагар байдаг юм болов уу? гэж бодлоо... Нэг танилийн маань эмээгийн ээж нь нийт 6-н хүүхэд төрүүлсэнээс 4-н өөр эцэгтэй гэхдээ нөхрийг буруутгадаг хүн байдаггүй... Монголын хөдөөд нэлээн элбэг тохиолдохоор кэйс... лав манай хөдөөний хамаатнууд бага байхад энэ том нь тэрний хүү бага нь тэрнийх гэх мэтчилэн хажуу айлын эгчийн талаар огт буруушаасан шинжгүй яриад сууж байдаг байсан... Боданчар Мунхаг буюу хаадын маань өвөг бутач хүү байсан бол Зүчи хаан мэргэдийн хүүхэд байж болох талаар судалгаа байдаг... буруу санаагүй бол Өүлэн эх ч гэсэн бас их ноотой байдаг... тэгээд энэ талаараа түүх судартаа нэг их юм бодож саналгүй бичиж үлдээснээс бодоход ер нь бол эхнэр нөхөр гэр бүлийн үнэнч шудрага байдлын талаар нэг их ач холбогдол өгөөд байдаггүй байсым шиг... Баруунд болон лалын ертөнцөд эмэгтэйчүүд нөхөрт гарахдаа онгон байх ёстой гэх мэт үзлүүд нөхөргүй эмэгтэй жирэмслэх энэ тэр нь майр том асуудал байсан бол энэ талаар манайхан нэг их хэлцээд байдаггүй байсым шиг... ядаж л монгол хэлний онгон гэдэг үг секс хийгээгүй эмэгтэй хүнийг л илтгэх бол англи хэлний virgin гэдэг үг ариун гэгээн гэх мэтийн утгуудыг давхар агуулаад явчихна... гэгэгэ...

Түркүүдийн хувь тавилан Монголчуудынхтай их төстэй юм шиг санагдах боллоо... хэн хэн нь нэг газраас гаралтай нүүдэлчид... хэн хэн нь дэлхийд өөрийн дэг журамыг тулгаж байсан... өнгөрсөн зууны эхэн үе гэхэд хэн хэн нь дэлхийн хөгжлийн чиг хандлагаас хол хаягдаж орхисон байсан... хэн хэн нь өнгөрсөн зууны эхэн үед эрчимтэй шинэчлэл хийж хүчтэй баруунжсан.... бичиг үсгээ латин крилл болгож соёлийн томоохон хувьсгал хийсэн гэж хэлж болно/мэдээж хэрэг Ататюркийн хийсэн шинэчлэл Монголд орж ирсэн Оросын нөлөө 2-ыг шууд адилтгах нь утгагүй ч ойролцоо зүйлс олон байсан санагдаж байна/... сүүлийн үед Памук, Нури Билге гэх мэтийн хүмүүсээс болж Түркийн тухай жаахан сонирхох болоод байгаам... хэзээ бидэнд харин өөрийн гэсэн Памук Билге нар төрж дэлхийн хэмжээнд зөвшөөрөгдөх болоо гэж... даяаршлийн энэ эринд биднийг дэлхийд төлөөлж чадах зүйл ерөөсөө урлаг соёлийн бүтээлүүд маань байх болов уу? л гэж бодож байна... тэрчигээрээ барууны соёлыг шүтэж барууны соёлд аажимаар уусч байгаа энэ үед өөрийн гэсэн соёлийг бүтээх түгээх өөрийн гэсэн шүтээн хүмүүс бидэнд хэрэгтэй санагдаж байна... спортын салбарийнхан маань үүргээ дажгүй биелүүлж Монгол шүтээнүүд бий болоод байгаа ч урлаг соёлийн хэмжээнд дэлхийд зөвшөөрөгдөх бүтээл туурвилууд төрөхгүй л байна... гэхдээ нэг цагт төрөх биз дээ...

гэх мэтийн зүйлс бодсон өдрүүд өнгөрч байна...

чамайг хайрлах хүмүүс орчлон дээр байгааг мэдрэхээр хүн гутарч чададгүйм байна... гутрал гуниг минь хаачиваааааааааааааааа гссссссссссссс............

7 comments:

Stranger said...

би л энэ агуу яруу найраг, шүлэг найраглалуудаараа дэлхийн чихэнд эх орныхоо нэрийг дуурсгах хүн байгаамдаа... тийм бэээз? аль эсүүл үгүймүүү айн

sirus said...

Мисис Эстрээнжэрийн орчин үеийн нийгэм дэхь хүний оршихуйн мөн чанарийг эрэлхийлсэн бүтээлүүдээрээ хүн төрөлхитний оюуны санд томоохон хэмжээний өв үлдээсэн гэж үзээд энэхүү шагналаар шагнав...

Нобелийн гэр бүлийнхэн эдэрх гэсэн хахаха...

Stranger said...

тэхдээ бштээ зүгээр нэг хүнээр хайрлуулах биш өөрийхөө хайртай хүнээр өөрийгөө хайрлуулах хэцүүү

sirus said...

yahav de noble avah ued teged nuhurt garah biz...

Skitai said...

Хэн хэндээ л дуралчих юм бол тэгэ л сайхан шд

UA said...

ongon dagshin.. ongon gdg chin manaihaar ch bas ariun gsn utgiig dawhar ilerhiildeggui bsiimuu.. nuuts towchoo dr bas nar sar hewliigii ni ileed huuhedtei bolgochdog biz de.. ergelzeetei ergelzeetei..

Anonymous said...

хэхэ, гоё бодлууд байна.

За бараг тийм байх шүү. Хайрлуулах нь хайрлахаас хэцүү байж болох юм. Хайрлуулах нь заримдаа бас "ядаргаа, залхалт" болох тохиолдол байдаг.

Үнэт зүйлс дээр бас л боддог л бодол. Жаахан хазайчихья. Хальт др нэг сонсоход Халх голд "дайн" болоогүй "тулаан" болсон гэх. Бодровын кино ч тэр ... Бид нар тэр цаг үед байсан биш... Хэн мэдлээ? Зүгээр л нэг тэмдэглэчихсэн.

"Мишима"-н Онгон дагшин, Ариунтай санал нийлж бн. Тооноор орж ирдэг "цагаан хүн" үү? Аа мэдэхгүй хэхэ, нөгөөх зарцынх нь бас байж болно. Эсвэл Дарма Батбаяр гуайн бичсэн шиг "байхгүйгээс байхуйг бий болгох" -сон ч байж бно:.

Бодож үзэх хэрэгтэй ...

"Сэтгэн бодохуйг өдөхүй" бүтээлийн нэгэн шинжийг энэхүү бичлэг өөртөө агуулжээ. Намайг ч бас хуучин бодож байсан бодлуудад минь умбуулчихлаа...

Post a Comment