Розеаннагийн булш гэдэг нэртэй нэг кино үзээд... их хөөрхөн... Жижиг хотын оршуулгийн газар дүүрээд ердөө гуравхан булшний зай үлдчихсэн... манэрийн эхнэр нь удахгүй үхэх болчихсон... эхнэр нь багадаа өнгөрсөн охиныхоо булштай хамт оршуулагдахыг манэрээс хүсээд л... манэр ч амалчихсан... тэгээд тосгондоо тэр хүн үхүүлж болохгүй үүрэг хүлээчихсэн... хотын бүх хүмүүсийг үхчихвий гэж санаа зовоод л... замын хөдөлгөөн зохицуулж хамгаалалтын бүсээ бүсэлхийг жолооч нараас шаардаж тамхи татаж байгаа нэгнийхээ тамхийг булааж авч хаяад л... хэрвээ хүмүүс үхчихвэл нөгөө гурван булшний зай дүүрчих гээд... гэтэл хүмүүс үхээд л... манэр үхсэн найзыгаа хөлдөөгчинд хийгээд л... дараа нь гэсгээж хайлуулаад л... гэхдээ 2 хос нээх хөөрхөн нэг нь үхэх гэж байгаа гэхэд хөгжилтэй... гуниж гутардаггүй... эхнэр нь яриж байгаам... дүүтэйгээ... тэр намайг амьдралдаа нэг ч удаа араар минь тавьж байгаагүй ээ... гээд л... дүү нь эрчүүд бол эрчүүд шүү дээ чи итгэлтэй байна уу? гэсэн би түүний нүднээс нь л юу болж байгааг мэддэг... тэр хэд хэдэн удаа харцаараа намайг араар минь тавж байсан... бас уруулаараа тэгэж байсан байж магадгүй... харин бүх л биерээ бол хэзээ ч үгүй гээд л аймаар итгэлтэй хэлдэг нь их гоёо... магадгүй үнэхээр л яг өөрийн гэсэн тэр хайраа олж чадвал дараа нь хамтдаа хэн нэгнийхээ үхлийг ч тайвнаар хөгжилтэйгээр хүлээж чадах байх тийм үү? гэсэн шүү юм бодоод л... үхэл гэдэг ерөөсөө л тасралтгүй үргэлжлэнэ... түүнийг зогсоож чадахгүй яг л дэлхий эргэх ёстойтой адилаар бид үхэцгээж бас төрцгөөнө... хавар болоход цэцэгс дэлбээлж навч нахиалдагтай адилхан энэ ертөнцийн эргэлтийг бид зогсоохгүйн төлөө л амьдарч байгаа мэт... түүнээс биш үүнд том утга хэрэггүй ээ... угаасаа байх ч үгүй... тэхээр заавал гахайн ханиаднаас айж мааск зүүхийн ч хэрэг алга доо гэгэгэ...
хүмүүст сонголтууд байдаг... сүмийн булшний газрын хажуугийн газрын эзэн нөхөр нь Эхнэрт нь дурлаж явсан гар... эхнэр нь аргаа бараад булшний газар гуйх гэж нөгөө нөхөр дээр очино... нөхөр хэлнэ... би өгнөө... гэхдээ чи алдаа гаргаснаа зөвшөөр... чи энэ хотын хамгийн баян хүнтэй гэрлэж болох байсан ч чи дугуйтай эрийг сонгосон... би байсан бол түүний авчирсанаас сайн эмчээр чамайг эмчлүүлж амьдруулж болох л байсан... гэхдээ чи буруу сонголт хийсэн одоо булшний газраа надаас гуйж явна үүнийгээ зөвшөөр гээд л... яхав дээ хэн нэгэний хувьд буруу сонголтууд байдаг... чиний сонгосон зам бусдын хувьд азгүй нөхрийн тавилан мэт харагдаж болох ч чамд мэдрэгдэх тэр жаргалыг тэд мэдэрч чадахгүй шүү дээ...
нээрээ тэр АП гээд хүүхэлдэйн киноны эхний 30 орчим минут их таалагдсан шүү... энэ удаад азтайгаар тэр 2 ямар ч байсан хамтдаа эхнэрийнэхэ хүслийг биелүүлэхээр НЮ явдаг юм... төгсгөлдөө... АП дээр харин чададгүй нь харамсалтай...
за тэр ч яхав ер нь ертөнц дээрхи хүмүүсийг бүтээгчид ба хүртэгчид гэж 2 хуваадаг байх... нэг хэсэг нь бүтээж үлдсэн хэсэг нь тэр бүтээлийг нь таашаадаг... би янз нь 2 дахь хэсэг юм шиг байгаам... гэгэгэ...
Седьмой. Төгсгөлийн 5р хэсэг.
4 years ago
4 comments:
buteegchid ch hurtegchid shd.. chi yum bichij bna.. bid hurtej bna.. naa chin harin yun huurhun kinu we..
чиний сонгосон зам бусдын хувьд азгүй нөхрийн тавилан мэт харагдаж болох ч чамд мэдрэгдэх тэр жаргалыг тэд мэдэрч чадахгүй шүү дээ...
яг үнэн. гоё юм бичиж. гэснээс, би гахайн ханиаднаас хамгаалж маск зүүхгүй л байгаа ш дээ гсн :р
matarnuud tusdgui gsn lol...
matraa ter UP deer chi ehnii 30 min l geed bh yum. bas ter togsgoliin nomoo neegeed ehneriinhee amidraldaa hussen zuilsiig meddeg heseg ni chamd taalagdaagui gej u? nadaa lav neeeh goy bsii shd SOninoos... za za msgr-r l bolhoos... :P
Post a Comment