өмнөөс минь намайг ширтэх
өнөөх л гунигт харц,
таталбар зураг мэт дүй муутай төрх
өлгүүрт тамхины үнэр ханхлуулсан
хуучирсан хүрэм
тархинд өөрөө өөртөө бодож олсон
тэнэг асуултууд
хариултыг нь оллоо ч сонин биш байхаар тийм асуултууд
зүрхэнд нэгэнтээ бадарч асаад
одоо бол унтарсан, биелээгүй хүсэл мөрөөдлүүд
биеллээ гэхэд би улам ганцаардах байсан
гээд бодхоор үзэн ядмаар хүсэл мөрөөдлүүд
орчлонд юу ч өөрчлөгдсөнгүй
одоо ингээд 25 дахь намар нь...
аль нэг буудал дээр
автобус хүлээж өнгөрөөсөн юм шиг 25 жил
урт ч биш богино ч биш 25 жил...
хотод минь шинэ барилгууд нэмэгдсэн ч
явах замыг минь тэд хаасан
өмнөхөөсөө дулаахан ч, энэ намарт
өрц минь илүү даарсан...
ээж эмээгийн минь хайраар дүүрэн харц
намраас намарт надаас алсарсан
охид нь улам л хөөрхөн болсон энэ хотод
дурлал улам цөөрсөн
хайр ба үзэн ядалт минь
тайвширалаар солигдсон
намарт л амьдралын тухай учиргүй их боддог
нүцгэн модод л надад үхлийн тухай сануулдаг
шалбааг туучин гүйсэн хавар
залуухан ногоохон зун
бүгд холд одчихсон байдаг...
Седьмой. Төгсгөлийн 5р хэсэг.
4 years ago
9 comments:
яаанаа тгэд юу ойрхон байнаа??? архи л ойрхон юм шиг байна тиймээ
aa sda teed arhi hamt uuh hun ch oldoho bsan tsag bna sh de... hahaha...
"зүрхэнд нэгэнтээ бадарч асаад
одоо бол унтарсан, биелээгүй хүсэл мөрөөдлүүд"
"хайр ба үзэн ядалт минь
тайвширалаар солигдсон"
Энэ хэсгүүд надад ч бас тохиолдож байсан.
25 arai hureegui bgaa bizd huuhdee, yu bilee? Nadaas arai zaluu shg l sanagdhiin gsn keke...
kekeke arai huregui bga gehde udku hurlee...
хайр ба үзэн ядалт минь
тайвширалаар солигдсон
өтөлж яваагийн чинь илрэл, хаха.
medeed bgaamaa teriig ch neg...
chamaig butsaad endee irsniig harah ("unshih" geh n zov baih) saihan baina sirus..
tnx...
Post a Comment