Apartment.L

утгагүйтэл замбараагүйтэл гэдэг төгс төгөлдөрт хамгийн дөхсөн чанар...

Gilfema (0)

1:58 PM by , under



edit post

... 1

10:17 AM by , under

Зүүд...
Хэдэн жилийн өмнө гэдгийг би яг таг баримжаалж чадсангүй... өөрийнхөө дүр төрхийг харвал 10 орчим настай байсан бололтой... жаалхүү унтаж байна... түүний зүүдэнд үл таних хүн ирээд би дараагийн удаа зүүдэнд чинь үзэгдэхэд чи үхэх болно гэж шивнэх дуулдана... зүүдэнд минь он жилүүд хөвөрсөөр... Одоогийн цаг үедээ би эргэн ирлээ... ахиад л зүүдэн дотрох зүүд... өнөөх л олон жилийн өмнө зүүдлэгдсэн үл таних зочин... тэр хөгширсөнгүй... түүний өмссөн хувцас өөрчлөгдсөнгүй... Тэр надаас асууна... чи намайг санаж байна уу? Одоо чиний үхэх өдөр чинь ирлээ гэж тайвнаар өгүүлнэ... тэр үхэл байсан уу? Зөнч байсан уу? Би мэдэж чадсангүй... үхлийнхээ тухай мэдээг сонсоод ч айсангүй... өнөөх зүүд харанхуй дунд хаа нэгтэй замхран одоод өөр нэг зүүд түүний байрыг залган авлаа...
Айдас
Цантсан цонхны цаанаас 11-р сарын аль нэг өглөө мэндчилнэ... хаа нэг цасан ширхэг хаялсан бүрхэг мөртлөө дулаахан гэмээр өглөөг орон дотроо би угтаж байна... хувь тавилан гэдэг тоглоомтой хэрэг шүү... яг л ийм өдөр үхнэ гэхээр гэсэн шүү юм бодож амжив... хамаг бие минь сульдаж ядарсан мэт санагдаад орноос босох хүсэл төрсөнгүй өнгөрсөн шөнийн зүүдний тухай бодлоосоо салж чадсангүй... төгсгөл гэдэг сайхан гэхдээ бас айдас төрүүлэм... харанхуй ч гэсэн дээ... түнэр харанхуй тэнд хэн ч оршихгүй... би сэтгэхгүй би мэдрэхгүй... аймаар гэхдээ бас амгалан тайван... энэ бүхнийг лавшруулан бодоход ямархан нэгэн бараан зүйл өрөөг бүрхэн аваад цээжин дээр хүнд туухай даран амьсгалхад садаа болж эхэллээ... Хаа нэгтэйгээс ирсэн гэнэтийн дайралтын улмаас хүчилтөрөгч дутагдаж амьсгал минь давхцан, бие минь чичирхийлж царай минь хувхай цайхад оюун санаа аль хэдийний хяналтнаас гарч, айдас цусанд нэвчиж судсаар гүйн бүх биер тархлаа... амьсгал авахын тулд өнөөх үл таних гадны хүчтэй тэмцэлдэж эхлэв... бие махьбод бүх л булчин шөрмөсөө зангидан чангалаад өнөөх үл мэдэгдэх хүчний өөдөөс хамаг тэнхээгээ гарган зүтгэлээ... удалгүй би ялалт байгуулж өөрийгөө өнөөх далдын хүчнээс чөлөөлөөд өрөөн дотуур хий дэмий тэнхээ мэдэн гүйж байлаа... айдсаасаа болоод ямар нэгэн утгагүй үгсийг амандаа чанга хашигчина... удалгүй бага зэрэг тайвширч ухаан санаагаа жолоодох тэнхэлтэй болж эхлэв... Эрүүл оюун санааны анхны мэдэрсэн мэдрэмж нь огиудас... 00 өрөөнд хэд харайгаад хүрч суултаар тэврэн бөөлжихөд үл мэдэг хар өнгөтэй гашуун амтад шингэн амаар цутгалаа... Таагүй бодлуудаас салхын тулд бөөлжиж дуусаад хэн нэгнээс хөөгдөх мэт гэрээсээ хурдхан гарав... намрын хүнгүй гудамжууд 11-р сарын хүйт намайг угтан авхад нэг л таатай мэдрэмж төрөөд нэг ширхэг янжуур асаан гүнзгий сорсоны дараа л сая нэг би тайвширлаа... хаашаа явахаа мэдсэнгүй гэхдээ явах хэрэгтэй гэдгээ мэдэж байлаа...
Шидэт дарсны мухлаг
Утаат хотын төв замын дагуух байрны нэг давхарт нэгэн уушийн газар бий... Эндхийн эзэн нь харийн хүн байдаг... хаанаас ирсэн хэн болох талаар хэн ч мэдэдгүй бөгөөд ягаад ч юм хэн ч түүнээс энэ тухай нь асууж байсангүй... зарим нэг хүмүүсийн яриагаар түүнийг нутагтаа гэмт хэрэгт холбогдоод энд ирж нуугдсан гэлцдэг... гэхдээ энэ ердөө л цуу яриа төдийхөн... өндөр бахим биетэй хирнээ хүүхдийнх шиг нүдтэй энэ хижээл эрийг гэмт хэрэгтэйн байсан гэж би л лав төсөөлж чададгүй юм... Түүний нэрийг Д гэдэг харин уушийн газрын үүдэнд шидэт дарсны мухлаг гэсэн этгээд хаяг хадаастай байдаг... Ноён Д өдөр бүр өөрөө энэ газраа ажиллуулж цэвэрлэгчээс эхлээд эзэн нь хүртэлхи бүхий л ажлыг нэг туслахынхаа хамтаар хийдэг ... Үйлчлүүлэгчидтэй хамт сууж уух ч дуртай... Ингэж уугаад халаад ирэх үедээ өөрийнхөө нэрийн шар айргаар тэнд цугласан бүх хүнийг дайлдаг байсан болохоор үйлчлүүлэгч нар нь бүгд л түүнд дуртай байдаг байлаа... хожим энэ эрхэм өөрийн уушийн газраа хэн нэгэнд худалдаад алга болчихсоон гэдэг...
Нэг л мэдэхэд би Шидэт Дарсны Мухлагт ирсэн байлаа... тамхины хөх цэнхэр утиа суунагласан жижигхэн модон өрөө... лангууны тэнд бараг энэ жижигхэн уушийн газрыг талыг эзлээд суучихмаар том биетэй ноён Д... ийшээ олон орж ирж байсан энэ өдөр ганцаараа байсан болохоор хүмүүсийн дундуур чихцэлдэн байж лангуунд хүрээд нэг аяга шар айраг захиалаад тэр хавьдаа суудал олж авлаа... Ноён Д гуай ч намайг харуутаа баярласан харцаа нууж чадахгүй инээмсэглэн дөхөж ирээд ямар нэгэн зүйлийг асуун надтай яриа өдөхийг оролдлоо... Харин би түүний юу гэж хэлсэнг нь сонсож чадсангүй хий дэмий л инээмсэглээд толгой дохиж орхив... Д ахиад л надтай яриа өдөхөөр оролдон ямар нэгэн зүйлийг бувтнаж эхлэв... хариуд нь би өөдөөс нь ширтэж байгаад яриаг нь бүдүүлэг гэмээр таслаад энд шидэт дарс зардаг уу? Гэж асуулаа... Яриаг нь тасалсанд тэр эхлээд гомдосноо дараа нь ямар нэг сонирхолтой зүйлийн талаар яриа үүсэх нь гэж бодсон байртай нүд ахиад л баярлан гэрэлтэж ирээд чамд ямар ид шид хэрэгтэй юм бэ? Гэж асуугаад мушийн инээмсэглэв... би хариуд нь өнгөрсөнөөс намайг салгаж өгөх тийм л дарс хэрэгтэй байна... хэдэн хундагыг уугаад л би өнгөрсөнөө мартчихдаг бол сайнсан гэж хэлээд Д-ийн өөдөөс нэвт ширтэж орхив... Мань эр хариуд нь харин бидний амьдралаас авч үлддэг цорын ганц зүйл нь л дурсамж... бусад нь бүгд л улираад өнгөрчихдөг юм даа... гэхдээ тэд ихэвчлэн өвтгөдөг... яг л зүү шиг... нэг нэгээрээ ирж зүрхэнд зоогдоод өвтгөж эхэлдэг... энэ өвдөлтөө дийлэхээ байхад бид эндээс явцгаадаг байх гэж бувтнах шиг болсон... магадгүй энэ үгийг тэр хэлээгүй зүгээр л би өөрөө хий сонссон ч байж магадгүй... Том лагс биетэй гэхэд тун ч хурдан шалмаг хөдлөн лангууны арын өрөө рүү ороод хэдэн хурмын дараа ямар нэгэн савтай зүйл гартаа барисаар аахичин ирлээ... Инээмсэглэл нүүрэнд нь үргэлжлэн тодорсон хэвээрээ эрхэмээ энэ таний захиас гэж хэлээд жижиг аяганд хундгалан өмнө минь тавьлаа... Уусан дарсанд согтож дотор минь муухайрч эхлэх үед би тэндээс гарлаа... өмнөөс минь гүн харанхуй намайг угтан авч тэр харанхуйн дунд би уусан одлоо...
Зүүд
Халуунд ам минь цангаж толгой минь өвдөсний улмаас би сэрлээ... өнөөх дарсны нөлөө юу? Эсвэл би үнэхээр намар өвөл дуустал унтчихсан юм уу? Мэдэхгүй... ямартай ч 11 биш зургаа эсвэл долдугаар сар магадгүй 5 ч байж мэднэ... хурц нарны гэрэлд нүд минь гялбаад орчин тойрноо сайн ажиглаж чадсангүй... машины дуу тэгээд бас жингэнэсэн нарийхан хоолойнууд... саарал 5-н давхар байшингууд... тоглоомын талбай... би өөрөө элсэн дээр хэвтэж байна... энэ жингэнэсэн дуунууд хажуугаар тоглон гүйцгээх жижигхэн биетэй хүмүүсээс гарч байгаа бололтой... харин миний хойно машин зам байх шиг байна гэдгийг би төсөөлж амжлаа... Энэ жижигхэн хүмүүс ирээдүйд хэн болохоо мэдэж чаддагсан бол буцаад эхийнхээ хэвлийд орохыг хүсэх байсан байхдаа... нарны гэрлээс хорогдон сүүдэр рүү орхыг хүсч байвч би бие захирч чадсангүй... хөдлөх гэж хэд хэдэн удаа хий дэмий хөдлөөд амжилт олоогүй тул нүдээ аниад үргэлжлүүлэн хэвтлээ... хэн нэгэний сүүдэр нүүрийг минь халхлан нүдээ бүрэн нээх боломж олгох хүртэл хэр удаан хэвтэснээ санахгүй байна... нүдээ нээхэд минь миний дээр ягаан бошинз өмссөн туранхай бор охин зогсч байлаа... миний зүг тонгойн нүүрээ нүүрэнд минь бараг тулгаж байгаад чихэнд ямар нэг зүйлийг шивнэлээ... би царайг нь сайн тогтоож чадсангүй... шивнэсэн үгсийг нь ч гэсэн бүрэн сонссонггүй...
Дараагийн удаад би сэрхэд өнөөх л 11-р сар... өнөөх л өчигдөр намайг айдаст автуулж байсан тэр өрөө... үүнээс хойш ахиад хэн ч намайг олж харахгүй гэдгийг би мэдэж байлаа...



edit post

25 (10)

2:55 PM by , under

шалтгаангүй бид энд ирдэг... бас л ямар нэг шалтгаангүйгээр бид эндээс явдаг... за тэгээд ямартай ч шалтгаангүй амьдраад 25 жилийг үдлээ... надаас яг нэг жилийн хойно төрсөн Виндовс үйлдлийн системийн хөгжлийн прогресстэй харьцуулхад дэндүү ичмээр... харин хажуу орцны балдангийн бандитай харьцуулхын бол урагштай гэчихэж болмоор мэтээр аль ч талаас нь харж өөр өөрөөр дүгнэж болхоор 25 жил... нэг зууны дөрөвний нэг өнгөрчээ... Ингэхэд Монголчуудад л зөвхөн хий нас гэж байдаг уу? эсвэл манай азиудын хувьд хий нас гэж байдаг юм уу? ямартай ч хий нас гэдэг бол ихээхэн оюун санаалаг ойлголт бололтой... эхийн хэвлэд олдсон цагаас нь эхэлж хүнийг хүн болсон гэж үзнэ гэдэг бараг л философийн нэг ойлголт шахуу юм гэгэгэ... харин одоогийн энэ төрсөнөөс нь эхэлж тооцдог нас бол нэлээн материаллаг тал руугаа буюу хүүхэд энэ орчлон дээр ирж бодит хүн болсон цагаас нь эхлэн тооцдог систем юм даа гэж бодож амжлаа энэ хугацаанд... за энэ ч яхав... энэ хүртэл би гэдэг хүнд гарсан дэвшилүүд юу байв гээд нэг бодоод үзэе...

Бодит талаас нь талаас нь харж үзвэл ямартай ч дунд болон дээд боловсролын гэрчилгээ гэх мэтхэнд хүрээд зогсоно... энэ мэт нь энэ нийгмийн үнэлэмжинд нийцэд амьдархад минь туслана... 5 жил татвар төлж энэ төлсөн мөнгө хэн нэгэний тэтгэвэрийн мөнгө болж хүрч чадсан уу? эсвэл өөр нэгний халаас руу урссан уу? би мэдэхгүй... миний нийгэмд оруулсан хувь нэмэр үүнээс хэтрэхгүй... том механизмийн эрэг боолт болж эргэсэн хэдэн жилээ хаслаа...
Харин оюун санаалаг байдлаас авч үзвэл хэний ч хэлсэн билээ дээ философи надад хувь заяаны ямар ч цохилтыг хүлээн авах чадварыг өгсөн гэдэг шиг амьдралын янз бүрийн нөхцөл байдалд өөрийнхөө хувьд зөв шийдвэр гаргаж чадах хэмжээнд бага ч болов хүрсэн болов уу? гэж найдах... гэр бүл дотны хүмүүсийнхээ өмнө бага ч болов хүн шиг хүн байх гэж хичээсэн гэхдээ чадсан эсхээ мэдэхгүй... хэд хэдэн удаа эсрэг хүйстэндээ дурлаж байсан гэхдээ одоог болтол гэр бүл болоогүй гэх мэтээр үргэлжлэнэ...

ингээд хархаар нэг их учир утга өгөөд байхаар том зүйл ч биш юм шиг...

төрсөн өдрөөр авсан бэлэгнүүдээс хамгийн том нь ажилын лэп топны хард шатсан явдал байлаа... нэг жилийн хөдөлмөр ингэсэн аягүй том юм шиг сонсогдоод байна гэхдээ л наддаа л хөөрхөн үнэтэй зүйлс маань зүгээр л хийсчихлээ... нэшионэль жеограффийн хэдэн жилийн өмнөх нэг дугаар дээр нийтлэгдсэн шилдэг зургаар шинэ эхлэл нэртэй галт уулын царцсан лаван дээр ногоо ургаж буй зураг орсон байсан шиг л байна даа... шинэ эхлэлээ гэж...

амьдралын өмнө ахиад сонголтууд гарч ирж тэр бүхэнд ямар шийдвэр гаргах талаар эргэлзэж тээнэгэлзсээр л... жижигхэн л зүйлс өөрчлөгдсөн бол одооныхоосоо шаал өөрөөр амьдрах байсан гээд бодхоор хачин аймаар ч юм шиг эсвэл баярхламаар ч юм шиг хачин мэдрэмж гэгэгэ... үүнээс хамгийн суралцууштай нь ирээдүйд ч гэсэн чи жижигхэн зүйлийг өөрөөр хийхэд л чиний ирээдүй бас нэг өөрөөр зурагдах боломжтой гэсэн гаргалгаа... Эрвээхэйн нөлөөлөл шиг... аа энэ эрвэээхэйн нөлөөлөл гэдэг чинь нээрээ их том онол юм байна лээ шүү...



edit post

... (9)

3:50 PM by , under



хүү нь таныхаа төлөө сайн хүн байнаа...



edit post