зарим нэг кино

Oct 2, 2009

за тэгээд ер нь тэр Дрийм бичсэн байлээ дээ... ккк... жаахан ойлгомжгүй гэж хэлж болохоор кино санагдсан... энэ Ларс Вон Тиерийн Elements of Crime гээд киног нь үзэж байсан... тэр бол дажгүй санагдаж байсан... Dance in the Dark гээд киногоор Каннаас шагнал авч байсым байна лээ... тэрийг нь үзээгүй... Особуг биччихсэн байхлээр нь сонирхоод энийг үзсийм... Шарлотте Гэйнсбрю тоглосон байна лээ...

Kim Ki Duk гээд солонгосын найруулагч байдаг... би нөхрийн Bad Guy гээд кинонд нэлээн дуртай... анх үзээд бол Солонгосын кино ийм өндөр түвшинд хүрэх гэж гайхаж байсан... санаа нь бол нэг янханы газрын харуулаар ажилдаг залуу таалагдсан хүүхэнээ янханы газраа хүчээр авчран биеийг нь үнэлүүлж үүнийгээ толины цаанаас харж суудаг сонин хайрын түүхийн тухай кино... хамгийн таалагддаг сцене нь... нөгөө хүүхэн нь оргоод /дараа нь баригдаад буцаад нөгөө газраа ирдэг л дээ/явж байхдаа далайн эргээс нүүрийг нь ухаад авчихсан 2 хосын зураг олоод тэрийгээ нөгөө биеэ үнэлдэг өрөөнийхөө толин дэрээ наачихдаг юм... тэр толиных нь араас манэр хайртай бүсгүйгээ ширтдэг л дээ... тэгээд дараа нь залуу хүүхний хажууд орон дээр хэвтэж байх үед камер эхлээд тэр 2-ын царайг харуулж байсанаа дараа нь аажимаар шилжиж толь руу ирж толин дээрх зургийг харуулах үед нөгөө нүүргүй зурагны нүүрний хэсэгийн цоорхойн цаана байгаа толин дээр нөгөө 2-ын толгой харагддаг... энэ хэсэг их мундаг шийдэл санагдсан.... яг ингэж болох эсхийг бол би геометртээ муу болохоор сайн мэдэхгүйм л даа... за тэгээд хадуурах нь энэ Ким Ки Дукийн The Isle гээд кино байгаа Венецээс шагнал авч байсан санагдаж байна... энэ киноны зарим хэсэгтэй энэ Антихрист ойролцоо санагдлаа... энэ кинон дээр нэг залуу эхнэрээ нууц амрагтайгаа байхад нь бариад цааш нь харуулж орхиод хөдөө байдаг нууран дээр жижигхэн салан буудал түрээслэдэг амралтын газар очиж нэг тийм өрөө түрээслэж аваад амьдардаг... энэ газрыг ажиллуулдаг хүүхэнтэй сүүлдээ унтдаг болдог... нөгөө хүүхэн угаасаа амрагчиддаа бие үнэлдэг байдаг л даа... яваандаа хүүхэн манэрт хайртай болчиж байх шиг байгаам... эхлээд залуу нэг удаа өнгөрсөнөө бодоод амиа хорлох гэж оролдохдоо загасны маш олон дэгээнүүдийг амандаа хийгээд залгиад нөгөө талдаа үлдсэн гогцоонуудаас нь татдаг юм... энэ үнэн эвгүй хэсэг... сүүлд харин хүүхэн нөгөө залуутайгаа муудахдаа яг нөгөө дэгээнүүдийг бэлэг эрхтэнрүүгээ хийснээ нөгөө үзүүрээс нь татаж орхидог аймаар... ерөнхийдөө задгай секс дээр нь яргалал хүчирхийлэл их үзүүлсэн... эр эм 2-ын харилцаа... хөдөө хүний хөлөөс зайдуу газар... гэх мэт зүйлсээрээ ойролцоо ч юм шиг санагдлаа гэж...

аа тээ өчдөр нэгээ Түмэн Өлзий ярижийлээ... энэ нөхөр кино урлаг мөхөж байна... тийм болохоор кино урлагийг мөхлөөс авархын тулд шинэ залуу найруулагчид нэлээн юм хийх хэрэгтэй энэ тэр гээд нэг дүрэм энэ тэр гаргажээ... иймэрхүү дүрмүүд...

  1. Filming must be done on location. Props and sets must not be brought in. If a particular prop is necessary for the story, a location must be chosen where this prop is to be found.
  2. The sound must never be produced apart from the images or vice versa. Music must not be used unless it occurs within the scene being filmed, i.e., diegetic.
  3. The camera must be a hand-held camera. Any movement or immobility attainable in the hand is permitted. The film must not take place where the camera is standing; filming must take place where the action takes place.
  4. The film must be in colour. Special lighting is not acceptable (if there is too little light for exposure the scene must be cut or a single lamp be attached to the camera).
  5. Optical work and filters are forbidden.
  6. The film must not contain superficial action (murders, weapons, etc. must not occur.)
  7. Temporal and geographical alienation are forbidden (that is to say that the film takes place here and now).
  8. Genre movies are not acceptable.
  9. The final picture must be transferred to the Academy 35mm film, with an aspect ratio of 4:3, that is, not widescreen. Originally, the requirement was that the film had to be filmed on Academy 35mm film, but the rule was relaxed to allow low-budget productions.
  10. The director must not be credited.
http://en.wikipedia.org/wiki/Dogme_95

эндээс ер нь бүтнээр нь харж болно... тэгсэн нөхөр яг энэ тунхагаа гаргасныхаа дараа бараг энэ бүх дүрмээ зөрчсөн кино хийчихсийм байна экэкэк... тэгээд өөрөөс нь ягаад гээд асуусан бүх дүрмээ баримталж хийсэн кино хийвэл энийг хэн ч үзэхгүй ш дээ гэж авч хэхэхэ... ингээд бодохоор ер нь кино гэдэг бүгдээрээ л коммершээль амжилт төлөө хийгддэг бололтоймдаа... гэгэгэ... одоо ер нь ийм дэмий юманд цаг зав үрхээ болий гэж бодоод байгаа лол...


аа энэ антихристийн тухайд тээд дрийм особу энэ тэрийн блог дээр байлээ би ч олон юм нуршаад яхав...
Скандинавын хойгийн аймшигийн кино... нэг хүн магтаад байхаар нь үзсэн аймшигийн кино нэг их сонирхдоггүй хүн гэхэд надад лав таалагдсан... нэг ийм цас мөсний орон бүрхэг тэнгэртэй цаана л нэг жихүүдэс төрүүлэм... энэ байдал нь илүү айлгахаар болсым уу? даа кэкэкэ...

нэг тийм Реквием оф Дрийм таалагдсан хүмүүст бол таалагдах байх гэж бодлоо.... туйлын эрх чөлөөний тухай ойлголтыг нэг тийм хөнгөхөн инээдтэй байдлаар харуулчихсан юм шиг санагдлаа... бид нарын дандаа л боддог сэдэв амиа хорлолт... амиа хорлолтын талаар их боддог байх үедээ өөрийгөө хэт пессимист сулбагар учраас ингээд байдаг юм болов уу? гэж их шүүмжлэлтттэй ханддаг байлаа... тэгсэн Камью-ийн нэг эссег уншиж байсан чинь харин ч үгүй гэж байна шүү... ерөөсөө чи энэ ертөнцөд цаашид амьдрах уу? үгүй юу? энэ асуулт бол хамгийн чухал... ерөөсөө энэ асуултанд эхлээд хариулт өгч байж дараагийн бүх асуултууд ургаж гарч ирнэ... энэ бол хүнд тохиолдох хамгийн үндсэн асуулт гэсэншүү юм байсан... бас боддог л бодол... энэ антихристээс болж солонгос кино энэ тэр яриад тэгээд гэнэт үзнэ гэж бодоод мартчихсан байсан 3 киногоо саналаа...

Old Boy-ыг хийсэн нөхрийн... Хуучин Хүү энэ 2 кино гурав нийлээд трилоги болдым гэнэлээ...



энэ сүүлийнх нь их гоёоо... анх каннаас шагнал авсан со кино гэсэн... плотыг нь уншиж үзсэн их таалагдсан үзнэ гэж бодож байгад таг санажээ...


8 comments:

Skitai said...

Oasis goy goy.

Humuus bas l pizdaguud gedgiig haruulna haha

Улаан said...
This comment has been removed by the author.
Skitai said...
This comment has been removed by the author.
тагтаа said...

харанхуйд бүжиглэгч гэж нэг муузикл кино байдаг санагджийна. удмын хараа муутай ганц хүүгээ эмчлүүлэхээр нэг хараа муутай, муузиклд аймаар дуртай, над шиг царай муутай хүүхэн хаанаас ч билээ /чех мехээс байхаа/ америкт ирдэгийн. тэгээд үйлдвэрт ажиллана, олсон мөнгөө хүүгийнхээ эмчилгээнд зориулж сээвлэнэ. дундуураа баахан муузикл скентэй. тэгээд эхнэртэйгээ хамт амьдардаг цагдаа залуугийнд өрөө хөлслөөд л амьдарна. өнөө цагдаа залуугийн гэр бүлтэй аймаар дотно найзууд болно. хүүдээ мөнгө цуглуулах хооронд нь өөрийнх нь хараа нь муудсаар л байна. гэлээ ч ажлынхаа чөлөөгөөр явдаг бүжгэн жүжгийн сургуулилалтандаа тогтмол очно. байрных нь эзэн цагдаа залуу эхнэртээ их хайртай ч билүү. цаадах нь нэг л их мөнгөтэй холбоотой шаардлага тавиад биелүүлэхгүй бол сална ч гэдэг билүү. тэгээд эхнэрийгээ явчих вий гэж ухаан алдталаа айсан байрны эзэн бараг л сохор ч байгаа өнөөх цагаач эмэгтэйгээс мөнгөн тусламж гуйдын. тэгсэн өнөөх нь би одоо сохорч байна. бараг юу ч харахгүй байна. гүйцэд сохорчихвол ажлаа хийж чадахгүй, ажлаа хийу чадахгүй бол мөнгө нэмж олж чадахгүй, мөнгө нэмж олж чадахгүй бол хүүгээ эмчлүүлж чадахгүй гээд зөвшөөрдөггүйн. тэгсэн өнөөх цагдаа залуу хүүхний мөнгийг хулгайлчихдагийн. түүнийг нь мэдчихээд хүүхэн өрөөнд нь ирээд миний мөнгийг өг гэж уурлаад, цагдаа залуу өмнөөс нь эсэргүүцээд, тэгээд ноцолдож байгаад ташаанд нь зүүлттэй байсан буугаар хулгайчийн амийг хөнөөчдийн. тэгээд л бөөн хэрэг мандаад л ... яаж төгсдөг билээ дээ... за ямар ч байсан үзүүл үнэн гоё. ялангуяа муузикл гээч юмыг чинь үзэн байж л таашаал авийшдээ. хэхэ. хүмүүсийн хооронд яваад байгаа сэтгэлзүйн акцентүүд нь үнэн гоё... хүүдээ цуглуулсан мөнгөө сохроод тоолж чадахгүй болсон хойноо ч хоёр мянга долоон зуун тэдэн доллар, 21 цент, 2 пенс надад байгаа гэх мэтээр яг хэлнэ. тэгээд л өнөөх цагдаагаас миний 2 мянга 700-н тэдэн доллар, 21 цент, 2 пенсийг өгөдөх гэж нэхэх жишээтэй. ккк. киноны төгсгөлд өөрөө сохроод л , хүн амины хэрэгт ороод л жинхэнэ харанхуйд бүжиглэгч болж байгаа юм даа. тэгээ л шоронд муузиклдаа л... мэдкүй ээ мэдкүй. үзвэл л гоё.

mishima said...

одоо ер нь ийм дэмий юманд цаг зав үрхээ болий гэж бодоод байгаа лол...
hehehehehe..

ene dancer in the darkiig deer uzjiisen.. neh goy sanagdaagui shd.. humuus l aytaihan gd bhiim..

ollie said...

хамгийн эхэнд зураг нь байгаа киног хүн болгон лүзээд байхын. би л ганцаараа үлдчих шиг боллоо гсн, лол. тэр нэг солонгос кино байнаа даа. хайртай хүүхнээ яанханы газар авчирдаг. тэрийг би үзэж байсын байна. нэххх сонин кино, гэхдээ таалагдсан л даа. антихристийг үзэх гээд татчихсан байгаа. даанч хуулж авч гэртээ авчирч чаддаггүй ээ. card reader маань эвдэрцэн :р ажил дээр үзэх боломж байхгүй наасан.
ммм, тэр загасны дэгээгээр амиа хорлох гэдэг чинь яасан эвгүй хог вэ. тэр хүүхэн нь ч бас, яая, яаж эрхтэн рүүгээ хийгээд,тэгээд бүр татаж чадаж байнаа. үзэх байтугай уншаал дотор арзганаж байна.
энэ хамгийн сүүлд байгаа солонгос киног нэлээн хэд үзсэн ш д. old boy-той холбоотойн гэж мэдээчгүйн байна. нэээх хачин кино санагдаал, тэгсэн мөртлөө гарах болгонд нь үзээл байдын :р

сүүлийн үед ч нэг тийм, зөөлөн, амар амгалан кино үзэх гээд байдаг болчиж. энэ яавч насны доройтлынх байхаа гсн, лол.

apathy said...

mmmm "lady vengeance" genet sanalaa. jujigchin ni bas dur ni taalagddiimaaaa.
chi yagaad nudee ulaanaar buddag yum bee gsn chini
enerengui haragdahgui gej- gedgiin ter hesgiig ni sain sanajeeen. togloomchgui nudee ulaanaar budaaad alhmaar sanagdsan shuu. :P

apathy said...

Old Boy-ыг хийсэн нөхрийн... Хуучин Хүү энэ 2 кино гурав нийлээд трилоги болдым гэнэлээ...
hooh timuu? old boy aimar kino shdeeee ih evgui duusdag shdee. oasisiig ni uzej bgaamguim bn esvel martsan bh.

Post a Comment