-Өнгөрсөнөө мартаж чадахгүй бол ирээдүйг эхлүүлж чадахгүй энэ үгний талаар?
-Харин ч эсрэгээрээ өнгөрсөнд амьдралын маш олон чухал мэдрэмжүүд оршиж байдаг... бид нар одоод ихэвчлэн амтлах үнэрлэх гэх мэт мэдрэмжүүдийг мэдэрдэг бол өнгөрсөнөөс гуниглах, аз жаргал гэх мэт арай өөр мэдрэмжүүдийг мэдэрдэг...
-Тэхээр чи ирээдүй одоо цагаас илүү өнгөрсөн цаг хүний амьдралд чухал нөлөөтэй гэж үзэж байна уу? Гэхдээ одоо ирээдүй ч нэг цагт өнгөрсөн болно... Тэхээр би юу гэж бодож байна гэвэл ирээдүй таахын аргагүй хар хөшигний цаана байгаа... харин өнгөрсөн бидний алган дээр байна... өнгөрсөнд бид хаана алдсан хаана олсоноо мэддэг... харин ирээдүйд хаана алдах хаана онохоо мэдэдгүй... тийм болохоор яг одоогоос бид энэ 2-ын зүгт хархад өнгөрсөн илүү сэтгэл татам байна... учир нь тэнд очоод чи алдаагаа залруулж чадна... харин ирээдүй гэдэг бөөн харанхуй нүх рүү л явж орохын адил... тийм болохоор чи хулчгар зангаасаа болж өнгөрсөнг илүүд үзээд байна уу? ирээдүй гэх гэхээр бөөн риск... чи хулчгар...
-угаасаа ирээдүй бидэнд огтхон ч хамааралгүй зүйл болохоор тийшээ өнгийж хараад шаналаад байх хэрэггүй гэж бодож байна...
-Тэгвэл өнгөрсөн бидэнд хүртээлтэй юм уу? Шаналах талаар яриагүй энд тэмүүлэх талаар яриж байна?
-Хүртээлгүй гэж бодохыг хүсэвч бидэнд байгаа ганцхан зүйл ш дээ... Ядахнаа л тэндээс ямар нэг юм мэдэрч болдог... Ирээдүйгээс тэгэж чаддаг уу?
-Яхав магадгүй л юм... би өнөөдөр орой машинд дайруулаад үхчихэж болох учраас ирээдүй надад хамааралгүй байх боломжтой л юм...
-Тэгээд ч одоод ч тэр ирээдүйд ч тэр ямар ч мэдрэмж оршихгүй... бидний амьдралаас авч болох ганц зүйл бол мэдрэмж ш дээ...
-Одоод ягаад мэдрэмж байхгүй гэж... би тамхи татлаа надад сайхан санагдлаа энэ мэдрэмж биш үү? эсвэл тамхи татчихаар энэ нь шууд өнгөрсөнд очино гэх гээд байна уу?
-Одоо бол элсэн цагийн яг гол хэсэг... ирээдүйгээс өнгөрсөн лүү урсана... бид яг голд нь...
-За мэдрэмж амьдралын гол зүйл үүнтэй санал нэгдэнэ... тэгвэл чи мэдэрч байсан мэдрэмжиндээ сэтгэл хангалуун байдаг уу?
-Сэтгэл хангалуун гэхээр ямар нэг цэнлүүр байхгүй шүү дээ... сайхан дурсамжууд нь сэтгэл ханамжийн дээд цэг болоод муухайнууд нь доод цэг болоод үлдэнэ... хооронд нь харьцуулна уу? гэхээс өөр харьцуулах зүйл байхгүй...
-өнгөрсөн гэдэг зурагдчихсан зураг бид ямар нэгэн засвар хийж чадахгүй... тэнд алдсан алдаагаа засах боломжийг харин ирээдүй бидэнд өгдөггүй гэж үү? мөрөөдөл байна жишээ нь... амталж мэдэрч үзээгүй ч бяцхан төсөөлөл байдаг тэр зүйл... үүнийг бид ирээдүйгээс хүлээдэг...
-Ирээдүйгээс хүлээж байгаа хамгийн том зүйлээ бид нар мөрөөдөл гэж нэрэлдэг байх...
-яхав юу гэж нэрлэх бол нэг их чухал биш... хүн хүнээс л шалтгаалах байх... яхав амьдралаа илүү төгөлдөржүүлэх боломж ирээдүйд оршидог уу? л гэх гээд байна...
-төгөлдөржүүлэх найдвар бол байдаг байх... гэхдээ энэ боломжтой эсэхийг бид хэзээ ч мэдэхгүй...
-тэгвэл чиний тэр гуниг баяр бла бла чинь ирээдүйгээс л ирж байгаа биз дээ... Ирээдүй оршихгүй бол өнгөрсөн ч оршихгүй...
-Хэн нэгэнд ямар нэг зүйл захиад авчрууллаа гэхэд авчирч байгаа хүн нь асуудлын гол байдаггүй авчирч байгаа зүйл, авчирсан зүйлийг ирэхэд нь ях нь л чухал байдаг... Ингэхээр ирээдүй бүхнийг авчирдаг учраас тэр гол дүр байх албагүй...
- Тэгвэл математикаар бол x*a=y ийм томьёо байлаа... Y бол хамаарах хувьсагч... X нь хамааруулагч хувьсагч иймэрхүү байдлаар математикт хэрэглэгддэг байх... тэхээр чиний өнгөрсөн бол ирээдүйгээс л хамаарна... X-ийн утга 0 байлаа гэхэд Y утга 0 л гарна...
-Ер нь математикт тэнцүүгийн тэмдэгний ардахь хувьсагч л хамгийн чухал үүнийг л олох гэж бид үйл тамаа идэдгүй гэж үү?
-яхав үр дүн гэдэг утагараа тийм л дээ... тэхээр өнгөрсөн гэдэг үр дүнг гаргахын тулд бидний ашиглаж буй материал нь өнгөрсөн болох боломжтой л юм... гэхдээ энэ маргаан одоо тахиа анхдагч уу? өндөг үү? гэдэг тэнэг маргаан руу хальтарчихлаа... энэ маргаан хэзээ ч дуусахгүй л дээ...
-хахаха тэглээ... гэхдээ хүмүүс ирээдүй өнгөрсөн 2-ыг их хол зөрүүтэй гэж бодоод байдаг... гэхдээ эцсийн дүндээ энэ 2- их ойрхон л доо... тэгсэн хирнээ үгний утга нь их хол сонсогддог...
дүү бид 2-ын цэцэрхийлэл... хахаха... та нар юу гэж бодож байна?
би энд яхав маргаад байгаа ч гэсэн үнэндээ өнгөрсөнд илүү акцент өгч амьдардаг хүн л дээ... ккк... яхав зөрүүд зан юм даа... хахаха... манайхан ер нь их пассив хүмүүс шиг байгаан... удмын онцлогоо гэж...
Седьмой. Төгсгөлийн 5р хэсэг.
4 years ago
4 comments:
уншихад таатай бөгөөд сонирхолтой байлаа.
тэхээр чиний өнгөрсөн бол ирээдүйгээс л хамаарна...
- би бол харин ирээдүй маань өнгөрснөөс хамаарна гэж л үзэхийн байна.
X-ийн утга 0 байлаа гэхэд Y утга 0 л гарна...
- Indeed. Ө.х нэг утга нь тэг байгаа бол x*a=y энэ томъёонд орлуулахад тэг л гарна. Ө.х өнгөрсөн байхгүй бол ирээдүй байхгүй гэж ойлгогдохоор харагджийна. Гэхдээ л математикт үржихээс гадна нэмэх,хасах,хуваах үйлдэл ч гэж бас байдаг этр,ккк.
Сэтгэлээ хуурах миний арга... :P
Yoroos neg oguulber gedeg buten zuiliig ilerhiilj buren dugnelt hezee ch bolj chaddaggui yum shig.
Jishee ni Өнгөрсөнөө мартаж чадахгүй бол ирээдүйг эхлүүлж чадахгүй gedeg ugiin huvid bol hund hetsuu ongorsonoo martaj chadahgui zuuraldsanaar ireeduigee haaj baina gesen ug. Getel nogoo talaas ongorsonoosoo surgamj avahgui or tas martaj hen baisnaa martah ni uhaangui hereg bolno inegheer yoroosoo neghen oguulber togs tailbar hezee ch bolj chaddaggui yum bolov uu?
Өнгөрсөнтэйгээ өнө зууралдсанаас болж
Өнөөдөр би ирээдүйгээ алднам...
энэ хоёр мөртийг дэвтэртээ биччихээд энэ бол шүлэг биш гээд дээр нь дарчихсан бдгийн кэкэ
Post a Comment