ойрд нээх бичээгүй... одоо жаахан бичье гэж бодлоо... ер нь блог млог гэдэг юмтай хэзээнээс ч зууралдсым... 2005 онд байсан санагджийна... асуултад нэг блогорхуу юм нээж байсын... шүлэг мүлэг бичээд байх санааатай байдаг байлаа.... Ганцаардлын Танхим энэ тэр гэсэн нэртэй... тэр үед Өлзийгийн Ганцаардлын дасгалыг уншиж байсанаас ийм нэр өгсөн... тэр блог нээх шалтгаан нь юу байваа... хахаха... нэг охинд хаягджийсийм шиг байгаам... хаягдсан ч гэждээ нөхөр гадаад яваад би энд хэсэг байж байсанаа нөгөө хүн баяртай гэсийм л даа... хахаха... тэгээд яхав дээ нээх гутарсан бүтэлгүй хайрын өнгө аястай шүлэгүүд бичдэг байсан байгаам... зэ тэгээд тэр блогийг дараа нь устгасан... за устгасан шалтгаан нь ч нээсэнтэй ойролцоо байсым шиг байгаам... тэгээд блоггүй нээх удаж чадалгүй ахиад нэгийг асуултад нээсийн... их олон нэр өгч байсан санагджийна... байсхийгээ нэрийг нь солчихдог байсан... хамгийн эхний нэр нь үхлээ мөрөөсөн хүслээ шивнэн энэ тэр байсан байх... амьдралынхаа хамгийн хүнд үеийг тэр үед туулж байсан тул жаахан дарк талдаа амиа хорлолт энэ тэрийн талаар нэг мөр холбодог байсан санагджийна... муахахаха... хамгийн хүнд үе энэ тэр гэцнүү какака... мэдэхгүй тэр үед ягаадчийм нэг их үхмээр санагддаг байжийлээ... одоо ч өнгөрч дээ... дээр нь 23 хүрэх гэж байсым тэр үед... 23ын тоонд дургүй байсанаас болоод ч юм уу? үхмээр санагдсан байх л даа... 23 хүрхээсээ өмнө үхэх хүрчихвэл ахиад үхэх талаар ярихгүй ч гэх шиг тиймэрхүү юмнууд сэтгэж байсан байгаам... яг ягаад ч тийм юм бодсым бүү мэд... цаг ч урсадгаараа урсч би ч 23 хүрсэн... тэгээд ахиад нэг их амиа хорлолт энэ тэр гэж бодохоо байсан байхаа... тэгэж санаж байна... за тэгэж байтал Ска гээд нэг том үүхэн бий... тэр блогмнд блог нээж энэ тэр... надад сурталчлав.... тэгээд яг блог гэдэг утгаар нь хөтөлж үзэв... тэнд нэг жил боллуу ялаа... тэгээд банжиг тэгээд одоо энд гээд суужийна... хуучин асуултын блогууддаа ягаад ч юм илүү хайртай байдын... нэг тийм сэтгэл хөдлөл хүчтэй мэдрэгддэг болохоор... яг ийм блогсайтуудад блог хөтөлж эхлэх үед бол нэг тийм тайвширлын үе шатан дээрээ хэдийнээ ирчихсэн байсан шиг байгаам... за энэ ч яхав...
7.03 ажилаас тараад гэртээ харьж байх явцад манай найз аав болсон тухай мэдээ ирлээ... гэрээр орж хувцсаа солиод найз руу явлаа... бороо орлоо... норлоо... нэгдүгээр төрх дээр ирж найздаа баяр хүргэсэн... гараад таньдаг хүүхэдтэйгээ болон хэдэн найздаа нь пиво ууж дараа нь клуб орсон... тэндээс гараад өөр нэг найз дээр очлоо... өмнөх өдөр нь төрсөн өдөр нь байсым... тэнд харин нөхдүүд цагдаа нартай асуудал үүсгэсэн байв... асуудал аажимаар намжиж бид хуушуур идээд нэгнийдээ орж нэг юм тойруулав.. би эхлүүлээд харив...
7.04 5 гэж унтсан болохоор энэ өдөр унталтын байдалд... ээж эмээ 2 дээр очиж баахан эрхэлж хоол хийлгэж идэж унтаж барив... шөнө унтахдаа эмээгээ зүүдлээл байсан... миний эмээ хайртай...
7.05 унтсаар л... өдөр сэрээд нет орсон... тэгээд гэртээ харьж өөрийнхөө зохиосон спагетти маягийн хоол хийж идэв хахаха... энэ нь гоймон чанаад баахан ногоо хуураад... холиод хутгаж идэхийг хэлнэ... мэдээж надад нэг спагеттиний амтлагч байгаа... уудам өгсөн... мангар том... би хэзээ идэж дуусхыг таашгүй... хадгалах хугацаа урт гэж найдаж байгаа... дараа нь гарч радиохийд портисхийд найт гээчийг үзэв... гүү яхав аятайхан... сүүлдээ жаахан үсчсэн... хэтэрхий халуун байсан... зарим нэг хүмүүстэй таарав гоёо байв... хахаха... тэндээс гараад нэг нөхөртэй гэртээ хариж хэдэн пиво уугаад унтсан... хэрэгтэй юм яриагүй... ТВ ээр лав Ванилла Скай гарч байсан... Круз гэхдээ энэн дээр нэг их гоёо гараагүйм гэдгийг анзаарав...
нэг иймэрхүү тэмдэглэл бичүүл юу бичигддийн бол гэж бодсон бас ч гэж бичих юм байнаа... хахаха...
Седьмой. Төгсгөлийн 5р хэсэг.
4 years ago
3 comments:
haha, hed usersen ch jikshik, cham shig galzuurch baisan hun tend baihgyi l baisan shd kkekekeke
haha ih l taiwshirliin ue deeree yawj bga hun biz ... hugshirtsiim bna l daa ntr kkkk
Aaaaa tiin taniluud iiii :P club iii kkkkkk jk
aaan yagaad nuugeed yavdgiin gej bodood bsan iim uchirtain bii.
Post a Comment