тог тог тог
гоёлын шаахайн чимээ
бөн бөн бөн
борооны чимээ
бороотой гудманд
бүсгүй хүн алхана
шүхэргүй ч тэр ярахгүй байна
шаахайнх нь чимээгээр
өнгөрсөний тухай зүүднээс би сэрж байна...
чийгтэй агаартай холилдоод
сүрчигийнх нь үнэр салхивчаар
чихцэлдэн орж ирж байна
тэр анхилам үнэр намайг илбэж байна...
сүрчигийн үнэр
чийгтэй агаар
гоёлын шаахайн
бороонд шүхэргүй алхах бүсгүй
эд нийлээд
ирээдүйн тухайн зүүдийг минь бүтээж байна...
зүүд дандаа л амьдралаас амттай байдагдаа
гадаах чимээг мартаад
хөнжилдөө лавхан шургаяа даа...
Седьмой. Төгсгөлийн 5р хэсэг.
4 years ago
2 comments:
пижгэнтэл гүйж гараад дараад авдаг газар байхкуу юу
дараагийн удаа гичээеэээ...
Post a Comment