Миний Монголын наадам болдогоороо боловоо гэж... 11-ны өглөө архи нь гүйцэд гараагүй нөхөр найзаас 10-н цаас зээлээд тэрүүгээрээ жаахан идэж уух юм аваад хариж явна... ясан ч сайхан өдөр вэ? урьд шөнө ингэж уугаагүй бол жаахан гадуур алхахгүй юу ухааны юм бодож энэ тэр... гэрт ороод хоол хийх гэсэн нээх тийм баярын өдрөөр гэртээ ганцаараа энэ тэр ганцаардаж энэ тэр... ээж эмээ 2 дээрээ очдым уу? гэж бодсон нөгөө 2 хөдөө... тэгээл яхав хоолоо хийнгээ наадмын нээлт үзлээ... би ер наадмын нээлт ерөөсөө үзэж байгаагүй байхаа бараг... дандаа унтаж байдым чинь... тэгээд харсан аймаар сэтгэл хөдөллөө ш дээ... нэг л гоёо санагдаад л... Монгол хүн гэдгээрээ бахархаад л Монголын минь өв уламжлал зан заншил бүх юм нь гоёо санагдаад л хахаха... тэгээд сэтгэл хөдлөлөө хуваалцах хүнгүй нэг үндсэрхэг хужаа нарт дургүй найз руугаа мсж бичлээ ш дээ... хахаха... наадмын нээлт үзсэн огшоод байна энэ тэр гэж... тэгээд дотроо бодож байгаам... ерөөсөө энэ наадам энэ тэр гээд нээх ач холбогдол өгдөггүй баяр ягаад гэнэт нээх гоёо санагдаад унав энэ тэр гэж эргэцүүлж бариад... тэгээд хөгширсөнийх юм болов уу? гэж дүгнэв... би ер нь бууз хуушуур энэ тэрд дургүй угаасаа идэхээр ходоод өвдөөд байдаг хүн чинь ээж дээр очиж ээжийн хуушуурийг идмээр санагдаж бариад хахаха... баахан догдолсон хүн тэрүүгээр нэг... маргааш нь ээж эмээ дээр очиж хүслээ гүйцээгээд сайхан сүүтэй цай ууж бөх үзсэн шигээ хахаха... баян ходоод харсан хөөрхөн санагдаж бариад... нэг тийм миний ард түмний бүх л зан заншил нээх гоёо санагдаал... тэгээд ер нь үндэсний гэх түүх соёл зан заншилтай байх гэдэг ч бас л сайхан юмдаа... тэртээд нэг их гүрэн байсан гэдгийн үлдэгдэл шүү юм энэ наадам цагаан сар тэгээд морин хуур гурав л юм уу? даа... амьдрал хэцүү ядуу байгаа гэж хичнээн яридаг ч энэ 2 баяраараа бүгдээрээ л хонь гаргаад л ууж тавиад л эсүүл хорхог хийгээд л нэг л их жаргалтай цатгалан сайхан хүмүүс... морь уралдуулах, бөх барилдуулах, сур харвах, морин хуур гээд энэ нэг өөрийн миний гэх юмс байхгүй байсан бол бас л сонин байх байжээ гэж бодож наадав ш дээ... хэхэхэ... бас л овоо хөгширч байна даа муахахха...
ер нь Монгол хүмүүс их бардам юм шиг санагддын... сайн анзаараад харвал гуйлгачин нь хүртэл аягүй бардам харцтай... хуцвал чамайг цохиод авна... гадныхан бол гуталчины хүүхэд бол том болоод сайн гуталчин болно... эсвэл эцэг нь нэг ресторантай бол том болоод энэ рестронаа үргэлжлүүлж ажиллуулна энэ тэр гэсэн бодолтой... харин манайхан бол бүгдээрээ ерөнхийлөгч ерөнхий сайд болно гэсэн ойлголттой хахаха... энэнээсээ болоод жаахан эв түнжин муутай байх... тэгээд яг ийм хүмүүжлээр хүүхдүүдээ хүмүүжүүлдийм шиг... би лав бага ангидаа би ерөнхийлөгч байвал энэ тэр гэсэн сэдвээр дандаа л зохион бичлэг хийдэг байсан санагдана хахаха... нэг бодлын бахархамаар зан л даа... сүүлд нэг эгч яриж байсын... нөхөр аль ч гэлээ группын захирлын бэнцтэй нь өвөл явж байгаад гулгасаар байгаад нэг хог түүдэг гарыг мөргөх шахаад зогссон нөгөө гар нь үүрсэн хогоо тавиж байгаад л машины хамрыг нь зангидсан гараараа нэг буулгаад л пизда минь нэг цагт би чиний дээр цахиур хагална шүү гэж авсан гэсэн хахаха... тэхээр хүн бүрийнх нь бодол санаа мөрөөдөл бол тэнгэрт байдаг шиг байгаам хэхэхэ... одоо энэ хүсэл зан чанарыг хэдэн зууны өмнө нэгтгэж байгаад л манай Чингис гуай дэлхийн талыг эзэлцийм уу даа гэж боддын хахаха... за за одоо нээх том глобал сэдвээр бүлтрэх нь ингээд зогсий хахаха...
Мэйри Жэйнийн үр олчуул цонхон дээрээ тарьчихвал ях бол гэж бодов... нэг үр лав 1,5-18 доллар гэж байна гэнэ...
http://www.420magazine.com/forums/how-grow-marijuana/81264-how-grow-marijuana-everything-you-need-know.html
гаруудийг зүгээр сууж байгаад баяжчихдаг гэж бодсон бас арай үгүй юм шиг байна... их мэдэгдэхүүн хэрэгтэйм байна муахахах... тэгээд иймэрхүү юм сонирхож байгаа хүмүүст хэрэг болж магад гээд оруулчлаа... хахаха баригдчих вий дээ... бас аягүй аминдаа хайртай энэ тэр...
аюурын шинэ номыг уншиж дуусгалаа... ер нь тэгээд мэдэхгүй ээ бид 2 адилхан тал байдаг ч юм уу? хаашайм эсвэл тэгээд ном нь бичигдэж гарах үед би нэг тийм мүүдтэй байдгаас болдог ч юм уу? сайн мэдэхгүйм уншихаар тэгээд л бодогдож байгаа юмнууд л байдын хахаха... би бол нэг найрагч болчих нь ээ янз нь... гэхдээ ном тэрчигээрээ бол өмнөх номнуудаасаа арай л муу болсон санагдсан... яг гоёо шүлэг гэхээр юм бага... гоёо гоёо мөрнүүд бол байна лээ... тэгээд өмнөх шүлэгүүдээс нь нэг тийм эрч хүч догдлол уналт ба сэргэлт гэх мэтийн өрнөлүүд их агуулагддаг байсан бол энэ удаагийнхад тийм хүчтэй зөрчил өрнөл байхгүй илүү бясалгалын ч юм шиг... нэг л их бодолд дарагдсан хүн шиг бичигдсэн байна... аргагүй л дээ... өөрөө ч хөгширөөд байхаар чинь... зарим шүлэг нь бол зүгээр л би шүлэг бичих ёстой гэж өөрийгөө албадаж бичсэн ч юм шиг санагдсан... тэгжгаад таалагдсан мөрнүүдээ оруулнаа... аан тий он бид 2 чинь адилхан 11-н сард төрсөн юм байна гэдгээ уншиж мэдэв... нөхрийг анхны шүлгээ бичиж байх үед би төрж байжээ... гэж хахаха...
Седьмой. Төгсгөлийн 5р хэсэг.
4 years ago
1 comment:
Wahaha ih l hugshiruud bgan bnada ntr kkkk
Post a Comment