Boy From Ipanema

Jul 28, 2009

ЭНД БИЧНЭ Read more...

Ирээдүй, Өнгөрсөн, Одоо

нууцлаг, хүйтэн, хоосон
гэхдээ найдвар төрүүлэм /хөшиг шиг/
харанхуй өнгөт
ирээдүйн өмнө

гуниг даллам өрөвдөм
гашуун атлаа амттайхан /дарс шиг/
дулаахан өнгөт
өнгөрсөнийхөө өмнө

ганьхарч уйтгарласан
бас даарчихсан одоо минь
гэм хийсэн жаал мэт
зогсох нь юу вэ?

Read more...

...

над шиг хүмүүс хорвоо дээр цөөрхийн хирээр шаналах
над шиг хүмүүс хорвоо дээр олширхын хирээр өөртөө дур гутах
анхнаасаа л буруу газарт ирсэнээ үхэхдээн л ухаарах хорвоо...

Read more...

зүүд...

тог тог тог
гоёлын шаахайн чимээ
бөн бөн бөн
борооны чимээ
бороотой гудманд
бүсгүй хүн алхана
шүхэргүй ч тэр ярахгүй байна
шаахайнх нь чимээгээр
өнгөрсөний тухай зүүднээс би сэрж байна...
чийгтэй агаартай холилдоод
сүрчигийнх нь үнэр салхивчаар
чихцэлдэн орж ирж байна
тэр анхилам үнэр намайг илбэж байна...
сүрчигийн үнэр
чийгтэй агаар
гоёлын шаахайн
бороонд шүхэргүй алхах бүсгүй
эд нийлээд
ирээдүйн тухайн зүүдийг минь бүтээж байна...
зүүд дандаа л амьдралаас амттай байдагдаа
гадаах чимээг мартаад
хөнжилдөө лавхан шургаяа даа...



Read more...

асуулт?

үй олон спермээс нэг нь өндгөн эстэй нийлсэнээр би чи та бүгд үүсч байгаа... тэгвэл тэр олон сая спермээс өөр нэг нь өндгөн эстэй нийлсэн бол би төрөх үү? эсвэл өөр хүн төрөх байсан уу? энийг мэддэг анагаахын мэдлэгтэй хүн байвал хариулаач... нөгөө буддизмын дээшээ харуулан тавьсан зүүний үзүүр рүү шар будаа асгахад түүн дээр тогтож үлдсэн ганц будаа нь хүний хутгийг олж төрөх бла бла гэсэн үгнээс анаа авлаа л даа...
Read more...
Нэгдүгээр сар миний хамгийн дургүй сар
Яасан гэж би түүнд дургүйцнэ вэ?
Нэгдүгээр сард өр зүрхийг хайрах мэт,
Хамгийн их хүйтэн болдог.
Өвчилсөн дурсамжийг үгдрээх мэт,
Хамгийн их цас унадаг.
Цас биш, хөндүүр хөндүүр эмзэглэлүүд л
Цаана цаанаасаа, барагдаж дуусахгүй буудаг.
Нэг л тайвшрал -
Нэгдүгээр сард одод хамгаас тод бйдаг...
Үзэсгэлэнт хүйтэн цасны одод...
Одот цасны, цаст оддын хүйт...

Үгүй дээ, миний дургүй сар
Нэг сар биш юм байна.
Хоёр сар...

Хоёрдугаар сар миний хамгийн дургүй сар.
Яагаад би түүнд дургүй билээ?
Хоёрдугаар сар бас л хүйтэн, бас л цастай,
Хоёрын хооронд гэхдээ зарим нэг дулаан өдөртэй,
Урт өвлийн төгсгөл тйим дулаан өдрүүдэд
Уулгамч салхи гэнэт хараал шивших мэт...
Яг л ийм хоёрдугаар сарын хүйтэн үдэш
Явган хүршгүй холын хотын гудамжинд
Яв ягаан даашинзтай бүсгүйг би харж билээ.
(Яг л хараал шиг)
Галзуурмаар тйим ягаан, тийм торгомсог...
Гайхаж балмагдмаар нимгэхэн... өвөл...

Үгүй дээ, миний дургүй сар
Хоёр сар биш юм байна
Гурван сар...

Гуравдугаар сар миний хамгийн дургүй сар
Яагаад би түүнд дургүй билээ?
Гудамжаар алхах хүмүүс нэг л хачин зовиуртай,
Гунигтай урт урт дээлэндээ түүртээд уцаартай,
Гуравдугаар сард ер нь амиа хорломоор болдог,
Гурван давхраас үсэрчихсмээр байдаг,
Үсэрье гээд доош хартал дэндүү намхан,
Өгсөөд есөн давхар өөд мацах залхуутай.
Тэгээд л би амьдралын тухай өөрөөр бодож,
Тэнэгхэн дурлалуудынхаа нэгтэй салах ёс хийлүү?
Тэнэглэл гэж бодсоны хүчээр л
Дурлал эдгэдэг.
Тэр харин эдгэлүү?


Үгүй дээ, миний дургүй сар
Гурван сар биш юм байна.
Дөрвөн сар...

Өө, "дөрөвдүгээр сар хамгийн харгис сар"
Өнгөгүй,хар цагаан, энэ сарыг
Яагаад би үзэн ядна вэ?
Үнэндээ миний үг биш, Элиотын шүлгийн мөр.
(Ярьмааргүй зүйл амьдралд өч төчнөөн л тохиолддог)
Яг ийм дөрөвдүгээр сарын нартай өглөө
Ягаан даашинзтай нь анх харсан, нөгөө ганган бүсгүй
Нөхрийнхөө машинд сууж яваад осолд орсон...
Нөхөр нь нас барсан... өөрөө бэртээ ч үгүй...
Өршөөлгүй харгис орчлон
Үзэсгэлэн гоог ямаргт эрхэмлэдэг...

Үгүй дээ, миний дургүй сар
Дөрвөн сар л яавч биш...
(Үнэхээр Элиот эндүүрчээ)
Таван сар...

Тавдугаар сар миний хамгийн дургүй сар.
Тасарсан дэлбээтэй сарнай шиг турьгүй,
Тарчилсан зүрхтэй ядуу хөвгүүн шиг дөргүй,
Тарамдуу хэлбэрдэж бичсэн шүлэг шиг ургүй,
Тавдугаар сарыг ямар сар гэх вэ?
Би дургүй.
Барьж очсон цэцгийг минь
Базаад хогийн сав руу хаясныг үзээд л
Биеэ татаж авсан аа.
Тэгээгүй сэн бол...
Тийм ээ, тавдугаар сар байсан аа.
Тэр миний дургүй сар биш...
Зургаан сар...

Зун ер нь миний дуртай улирал биш.
Шинэ улирал ирж байгаа нь
Зургадугаар сард мэдэгддэггүй,
Шижигнээд сайхана бороо ч орчихгүй...
Өдрөөс өдөрт халуун,
Өмнүүр хойгуур шувууд ч нисчихгүй...
Хэтэрхий хоосон...
Унгирал хийссэн энэ сар гэхдээ
Улиасанд л лав хаврын саруудаас дээр ээ.
Зулзаган моддын навч тийм ногоон,
Зулзаган муурын нүд шиг гэнэхэн,
Тийм гэгээн... шинэхэн...
Ийм шүүслэг ногоон навчсын ховсон дор
Эхнэрийнхээ шүлгийг би анх уншиж билээ.
"Улаанбаатар" сонин,
Учиргүй танил, огт танихгүй охин...


Үгүй дээ, миний дургүй сар
Зургаан сар биш юм байна.
Долоон сар...

Зун ер нь миний дуртай улирал биш.
Зун дундаа ороход тэнэгүүд л догдолдог биз ээ...
Бошинз бүхний хормой дор
Борлосон шилбэ өдөөстэй.
Янхан бүхний уруул дээр
Ялдам инээмсэглэл уриастай.
Задгай шар айрагны
Задгай сэхээвчин доогуур
Задгай энгэртэй охидын
Задгай янжуурын утаа
Доромжлол мэт хөшилдөөд л, гэлээ ч миний дургүй сар
Долоон сар биш ээ, биш.
Дулаан тэнгэрээр нэг
Дуу тархаад... Яалаа гэж
Найман сар...

Зун ер нь миний дуртай улирал биш.
Зун дуусахад бүх юм дуусчих шиг болдог.
Намар боллоо гэсэн ганцхан баяр баясал л
Намайг тэр их уйтгараас,
Наймдугаар сарын борооноос авардаг.
Тэнгэр рүү ч хармааргүй,
Тэртээ дээгүүр шувууд үймээд,
Тэвчээрийг минь барсан бүгд
Тийшээ бас нисчих шиг, сэтгэл хоосроод...
Амьдрал
Нэг удаа яг л ийм наймдугаар сарын
Аадар бороон дундуур
Нэвт норчихсон жижигхэн богширгыг
Шурт хийлгэн цонхоор оруулаад
Сэрд хийтэл харуулж билээ.
Зүүд совин шиг тэр жаахан шувууны
Зүрх нь цохилох дуулдаж байсан аа...
Үнэхээр чанга цохилж байсан аа...

Үгүй дээ, миний дургүй сар
Найман сар биш юм байна.
Есөн сар...


Есдүгээр сар миний хамгийн дургүй сар
Яасан гэж би түүнд дургүйцнэ вэ?
Есдүгээр сар надад ямар гэм хийлээ?
Их гэм хийсээн, гэм хийсэн,
Ийм л тэнгэрийн дор би хамгийн их архи уусан,

Халамцаад инээж(маш их инээсэн),
Согтоод дуулж(хэтэрхий их дуулсан),
Сүүлдээ уйлж, харин уйлахдаа
Сүрхий эр хүн байх гэсэндээ бусдаас нулимсаа нуусан...
Нууж дотроо гашуу оргитол барьсан
Нулимс минь намайг эрүүл болгосон...
Сэргэж аваад нэг томоос том навчин дээрээс
Сэтгэлийнхээ жинхэнэ төрхийг харсан.
Сэтгэлийн минь жинхэнэ төрх
Алтан цох байсан...


Үгүй дээ, миний дургүй сар
Есөн сар биш юм байна.
Арван сар...

Аравдугаар сар миний хамгийн дургүй сар.
Яагаад би түүнд дургүй билээ?
Аравдугаар сард хамгийн олон навч,
Аравдугаар сард хамгийн олон шувуу,
Аравдугаар сард хамгийн олон морь,
Магадгүй хамгийн олон хүн үхдэг.
Шувууд эзгүйрхээр тэнгэр илүү цэлмэг болдог,
Шуналтай янзаар нар өдөр өдрийг хурааж зөөдөг.
Үүлс улам хурдан нүүдэг,
Өдөржин сэмрээд шөнө нь эргэж нийлдэг...
Өглөө босоод харахад
Өчигдөр, уржигдрын давхарлага хураалтан завсраас
Маргааш үзэгддэг...
"Үхэлд хамгаас сайн бэлтгэсэн хүн л
Жинхэнээсээ амьдарч чаддаг"
гэж
Аравдугаар сарын салхи шивнэдэг...

Өө, Бурхан минь, миний дургүй сар
Арван сар биш.
Арван нэг...

Арван нэгдүгээр сар миний хамгийн дургүй сар.
Яагаад би түүнд дургүй билээ?
Намар биш, хэтэрхий орой-
Өвөл биш, арай л эрт-
Ямар ч цаг улирал гэх вэ дээ,
Арван нэгдүгээр сард дургүй ээ.
Хоосорч хохийсон модод нэг л этгээд
Хоржоонт үнэрээр сэтгэлийг хатгана.
Тэр үнэр зүрх рүү хутга шиг биш,
Хатсан хуурай өвс шиг шагайгаад
Тэвчээрийг минь хэмжих мэт
Хачин солгой аялгуу хуурдана.
Миний зүрхийг хөрөөдөж буй тэр чимээнд
Хөгжим мэдэхгүй хүмүүс хууртана.
Миний хамгийн дургүй сар-
Миний төрсөн сар.
Хэрэв ийм сар байгаагүй бол
Хэцийн салхитай хамт би чөлөөтэй явах сан,
Хээнцэр үүлсийн гүнийг шагайж харах сан,
Шувуудын хаан болчихоод элих сэн,
Загасны бурханд хувилчихаад сэлэх сэн.
Амиа хорлох тухай бодтолоо
Азгүй дурлахгүй сэн,
Од ширтээд баясч гунихгүй,
Охинтой, хүүтэй болохгүй сэн.
Орчлон дээр шүлэг бичихгүй,
Хүмүүсээм залхахгүй сэн.

Үгүй дээ, миний дургүй сар
Арван нэг биш байна.
Арван хоёр...

Оддын доор арван хоёрдугаар сар гарлаа.
Орчлон дээр ингээд л бүтэн жил
Оргилуун дарс шиг асгараад гүйцлээ.
Ахиад нэг жил, хоёр жил, гурван жил,
Арав хорин жил, гучин жил,
Амсхийх ч завгүй жаран жил...
Амьдрал баяртай.
Үсэн дээрээс минь цасан ширхэг
Өвлийн шувууд шиг нисэлдсээр,
Үзэсгэлэнт хүйтэн оддыг зорино.
Үүрд мөнх насалсан ч уйдахааргүй
Үнэхээр сайхан байлаа.

Үгүй дээ, миний дургүй сар
Арван хоёр биш.
Арван хоёулаа биш...


Г. Аюурзана...

бид 2 11-р сарынх юм байлээ аххаха... асар ижилсэх хүсэл энэ тэр наасан... ягаадым мэдкүү ээ тэгээ нээх боджийдаг юмнууд бичээдийхым... Read more...

Диалоги: Өнгөрсөн-Одоо-Ирээдүй

-Өнгөрсөнөө мартаж чадахгүй бол ирээдүйг эхлүүлж чадахгүй энэ үгний талаар?

-Харин ч эсрэгээрээ өнгөрсөнд амьдралын маш олон чухал мэдрэмжүүд оршиж байдаг... бид нар одоод ихэвчлэн амтлах үнэрлэх гэх мэт мэдрэмжүүдийг мэдэрдэг бол өнгөрсөнөөс гуниглах, аз жаргал гэх мэт арай өөр мэдрэмжүүдийг мэдэрдэг...

-Тэхээр чи ирээдүй одоо цагаас илүү өнгөрсөн цаг хүний амьдралд чухал нөлөөтэй гэж үзэж байна уу? Гэхдээ одоо ирээдүй ч нэг цагт өнгөрсөн болно... Тэхээр би юу гэж бодож байна гэвэл ирээдүй таахын аргагүй хар хөшигний цаана байгаа... харин өнгөрсөн бидний алган дээр байна... өнгөрсөнд бид хаана алдсан хаана олсоноо мэддэг... харин ирээдүйд хаана алдах хаана онохоо мэдэдгүй... тийм болохоор яг одоогоос бид энэ 2-ын зүгт хархад өнгөрсөн илүү сэтгэл татам байна... учир нь тэнд очоод чи алдаагаа залруулж чадна... харин ирээдүй гэдэг бөөн харанхуй нүх рүү л явж орохын адил... тийм болохоор чи хулчгар зангаасаа болж өнгөрсөнг илүүд үзээд байна уу? ирээдүй гэх гэхээр бөөн риск... чи хулчгар...

-угаасаа ирээдүй бидэнд огтхон ч хамааралгүй зүйл болохоор тийшээ өнгийж хараад шаналаад байх хэрэггүй гэж бодож байна...

-Тэгвэл өнгөрсөн бидэнд хүртээлтэй юм уу? Шаналах талаар яриагүй энд тэмүүлэх талаар яриж байна?

-Хүртээлгүй гэж бодохыг хүсэвч бидэнд байгаа ганцхан зүйл ш дээ... Ядахнаа л тэндээс ямар нэг юм мэдэрч болдог... Ирээдүйгээс тэгэж чаддаг уу?

-Яхав магадгүй л юм... би өнөөдөр орой машинд дайруулаад үхчихэж болох учраас ирээдүй надад хамааралгүй байх боломжтой л юм...

-Тэгээд ч одоод ч тэр ирээдүйд ч тэр ямар ч мэдрэмж оршихгүй... бидний амьдралаас авч болох ганц зүйл бол мэдрэмж ш дээ...

-Одоод ягаад мэдрэмж байхгүй гэж... би тамхи татлаа надад сайхан санагдлаа энэ мэдрэмж биш үү? эсвэл тамхи татчихаар энэ нь шууд өнгөрсөнд очино гэх гээд байна уу?

-Одоо бол элсэн цагийн яг гол хэсэг... ирээдүйгээс өнгөрсөн лүү урсана... бид яг голд нь...

-За мэдрэмж амьдралын гол зүйл үүнтэй санал нэгдэнэ... тэгвэл чи мэдэрч байсан мэдрэмжиндээ сэтгэл хангалуун байдаг уу?

-Сэтгэл хангалуун гэхээр ямар нэг цэнлүүр байхгүй шүү дээ... сайхан дурсамжууд нь сэтгэл ханамжийн дээд цэг болоод муухайнууд нь доод цэг болоод үлдэнэ... хооронд нь харьцуулна уу? гэхээс өөр харьцуулах зүйл байхгүй...

-өнгөрсөн гэдэг зурагдчихсан зураг бид ямар нэгэн засвар хийж чадахгүй... тэнд алдсан алдаагаа засах боломжийг харин ирээдүй бидэнд өгдөггүй гэж үү? мөрөөдөл байна жишээ нь... амталж мэдэрч үзээгүй ч бяцхан төсөөлөл байдаг тэр зүйл... үүнийг бид ирээдүйгээс хүлээдэг...

-Ирээдүйгээс хүлээж байгаа хамгийн том зүйлээ бид нар мөрөөдөл гэж нэрэлдэг байх...

-яхав юу гэж нэрлэх бол нэг их чухал биш... хүн хүнээс л шалтгаалах байх... яхав амьдралаа илүү төгөлдөржүүлэх боломж ирээдүйд оршидог уу? л гэх гээд байна...

-төгөлдөржүүлэх найдвар бол байдаг байх... гэхдээ энэ боломжтой эсэхийг бид хэзээ ч мэдэхгүй...

-тэгвэл чиний тэр гуниг баяр бла бла чинь ирээдүйгээс л ирж байгаа биз дээ... Ирээдүй оршихгүй бол өнгөрсөн ч оршихгүй...

-Хэн нэгэнд ямар нэг зүйл захиад авчрууллаа гэхэд авчирч байгаа хүн нь асуудлын гол байдаггүй авчирч байгаа зүйл, авчирсан зүйлийг ирэхэд нь ях нь л чухал байдаг... Ингэхээр ирээдүй бүхнийг авчирдаг учраас тэр гол дүр байх албагүй...

- Тэгвэл математикаар бол x*a=y ийм томьёо байлаа... Y бол хамаарах хувьсагч... X нь хамааруулагч хувьсагч иймэрхүү байдлаар математикт хэрэглэгддэг байх... тэхээр чиний өнгөрсөн бол ирээдүйгээс л хамаарна... X-ийн утга 0 байлаа гэхэд Y утга 0 л гарна...

-Ер нь математикт тэнцүүгийн тэмдэгний ардахь хувьсагч л хамгийн чухал үүнийг л олох гэж бид үйл тамаа идэдгүй гэж үү?

-яхав үр дүн гэдэг утагараа тийм л дээ... тэхээр өнгөрсөн гэдэг үр дүнг гаргахын тулд бидний ашиглаж буй материал нь өнгөрсөн болох боломжтой л юм... гэхдээ энэ маргаан одоо тахиа анхдагч уу? өндөг үү? гэдэг тэнэг маргаан руу хальтарчихлаа... энэ маргаан хэзээ ч дуусахгүй л дээ...

-хахаха тэглээ... гэхдээ хүмүүс ирээдүй өнгөрсөн 2-ыг их хол зөрүүтэй гэж бодоод байдаг... гэхдээ эцсийн дүндээ энэ 2- их ойрхон л доо... тэгсэн хирнээ үгний утга нь их хол сонсогддог...

дүү бид 2-ын цэцэрхийлэл... хахаха... та нар юу гэж бодож байна?

би энд яхав маргаад байгаа ч гэсэн үнэндээ өнгөрсөнд илүү акцент өгч амьдардаг хүн л дээ... ккк... яхав зөрүүд зан юм даа... хахаха... манайхан ер нь их пассив хүмүүс шиг байгаан... удмын онцлогоо гэж... Read more...

Newton Faulkner

Jul 23, 2009



хөнгөхөн инээж байгаал тоголчдог гар байна...
Read more...

Thom

Jul 22, 2009

Read more...

Crocovado by Stan Getz and Gilberto

Jul 17, 2009




Read more...

Rainy days and mondays by Carpenters


03 Rainy Days And Mondays - carpenters

get me down ч биш л дээ гэхдээ гоёо дуу...
Read more...

suulees ni harj amidralaa tolovloh ni hahaha...

Jul 16, 2009

pizda er ni neeh urt nasalku gej boddiin... teheer odoo ehner huuhedgui bdag... ehner avaad huuhed gargaad teriigee tom bolohii ni huleej bol chadquum sheg bna hahaha... teheer er ni amar negmusun huuhed muuhedee bolihoos... ugaasaa amjkum bna hahaha....

er ni amidraliig tugsguluus ni ehelj tolovloh ih zov umaa... hahaha... bi jishee ni saya bodoj bgaad l huuhed nadad hereggui gedgiig neechlee sh de puahahah...ЭНД БИЧНЭ
Read more...

Idle for 9004

өглөө ирээд дүүгийн статусыг харсан айдле фоо гээд 7577 дэйс гэцэн байсын... гайхаад юу гэжгаан гэсэн энд ирээд иймэрхүү удсан гэнээ... тэгээд өөрийнхийгөө үзсэн 9004 юм байна... ингээ бодхоор хүн ч тэгээд үсрээд л 30 мянга орчим өдөр амьдардым байна ш дээ... зайлуул богинохон юм даа... ахиад нэг 30 мянган өдрийн дараа гэхэд энэ бичлэгийг уншиж байгаа таниас ч надаас ч юу ч эс үлдэнэ гээд бодхоор гуниглах хэрэгтэй юу? баярлах хэрэгтэй юу? хахаха...

дээр нь бодсон бас муухай хөгширчээ... хуучин 20-22 орчим настай байхдаа дотроо бодоод ойролцоогоор нийт амьдралынхаа 1/3-ыг өнгөрөөж байна гээд дотроо бодоод байдаг байсан... тэгээд сая гэнэт тэгэж бодох гээд 24*3 гэсэн шууд 72 гарч энэ тэр хахаха... би угаасаа 70 хүркү нь тодорхой байдаг... тэхээр хуучин амьдралынхаа 1/3 өнгөрөөчихөөд байна гэж бодоод яваад байдаг байсан одоо бол ер нь 1/2 болчиж дээ хахаха... Орсон Велльс чинь бараг л миний насан дээр Иргэн Кэйнийг бүтээж байсан байгаам... Rosebud гэж ирээд л... би гэтэл энд наагаад л явах юм... Достевски бол бас энэ үе дээрээ Ядуу Ардаа бичиж дуусгаад хэвлүүлж байсан байгаам... анх алдарт хүргэсэн зохиол нь л доо... аа тэгээд дүү бид 2-ын жаахан тэнэг чатууд...


Instant messages are being archived on this computer.
View Full Archive (Alt+Shift+V) Archiving Preferences (Ctrl+Shift+P)

virus364441: 7670 gej yu bile?
Enkhmend Amarsanaa: bi torood 7670 honoj bna
virus364441: aan
virus364441: shit
virus364441: bi hed honoson bol
virus364441: uzdeg site bgamu?
virus364441: naad chene goyo status bna
Enkhmend Amarsanaa: haha toolood uz
virus364441: chi toolood ug
Enkhmend Amarsanaa: haha yagshd
Enkhmend Amarsanaa: bi yer ni goy l yum hereglishd
virus364441: wahahah
virus364441: huzaa
virus364441: chi muu hezee eternal sunshine ene ter uzdeg bolzin
virus364441: nadaas surch avchaad /Eternal Sunshine zuragnaas display imagetei baisiim/
virus364441: hahaha
Enkhmend Amarsanaa: haha yagshd
Enkhmend Amarsanaa: bi anh uzsen shu tegj yariu
virus364441: hahaha
virus364441: gehde bi anh helsen shu
virus364441: tiim kino bga gej
virus364441: hahaha
virus364441: chi talk to her uzegui te
virus364441: uzechuul ingeel tavina da
virus364441: hahaha
Enkhmend Amarsanaa: ter ni yuin
Enkhmend Amarsanaa: heze garsan kinoin
virus364441: kino
virus364441: zav garuul uzku u
virus364441: 2004 haviza bha
virus364441: spanish
Enkhmend Amarsanaa: ter yahav bi nogo deer uziin
virus364441: almodavar
Enkhmend Amarsanaa: i will home for christmasiig goy bichlegteiger ni tataj avsinshd
virus364441: aan
virus364441: ter ch de
virus364441: neeh onz kino bish
virus364441: torrent ashiglaj bga u
virus364441: torrent bol doromjlono l do
virus364441: bugdii ni
virus364441: hooe
virus364441: matraa chi yaj toolsiim be
virus364441: jishee ni 1984 ond 365 or 366 day bsan esehig yaj meded bgan
virus364441: teriigee helchih
Enkhmend Amarsanaa: computeriin tsag ashiglaj baigaal toolsonshd
virus364441: yaj?
Enkhmend Amarsanaa: harin torrentoos tatsan
virus364441: aan
virus364441: torrent deer ihenhi ni gaigui bichlegtei l de
Enkhmend Amarsanaa: oniig ni 1988 bolgoj baigal
Enkhmend Amarsanaa: sar bureer ni nemj toolkuyu

ene mini du gehed yagaad iim tenegiim bol gej odoo ch gaihdiin...

virus364441: wahahaha
virus364441: chi tegsiimuu
virus364441: yoson usan teneg umda
virus364441: hahaha
Enkhmend Amarsanaa: haha
Enkhmend Amarsanaa: oor arga bhguim chine

/hahaha buh umiig turshizan hun sheg yarijgaaz... /

virus364441: wahahahaha
virus364441: usan tenegee
Enkhmend Amarsanaa: tegeed ch odor oor hiih yum oldku bsin

/ene odoo ooriigoo taivshruulj bh sheg bgaam... /

virus364441: excel deer ganz uildel hiichih

/zalhu humus yamagt neg shine um sedej bgamda... hahaha... /

Enkhmend Amarsanaa: yamar
virus364441: tursun un biched
virus364441: onoodroo bicheed
virus364441: has
virus364441: 9004
virus364441: chi chene hedend torlo
virus364441: 18n bilu
Enkhmend Amarsanaa: ýøøò
Enkhmend Amarsanaa: =WWW
Enkhmend Amarsanaa: tiim
virus364441: wahahaha
virus364441: chi aldzan bna sh de
virus364441: 7576
virus364441: bna chinih
virus364441: chi buruu toolchij
Enkhmend Amarsanaa: guie uul ni erteed zaov yavjisin
Enkhmend Amarsanaa: tegeed neg heseg oor status bicheed
Enkhmend Amarsanaa: tegeed hed bsang ni marttsin
Enkhmend Amarsanaa: teed suuld ene havitsa baisan bh gej bodood /puahahah /
virus364441: wahahaha
virus364441: unen teneg
Enkhmend Amarsanaa: zass
Enkhmend Amarsanaa: hunii idea hulgailchaad
Enkhmend Amarsanaa: hoosh hasad garku bna shde /yadjihad butelgui shazan/
virus364441: garch bna aa
virus364441: chi neg nudend
virus364441: torsno
virus364441: nuguu nudend
virus364441: onoodriig hii
virus364441: teed daragin nudend ni
virus364441: =a2-a3 ch gedimu
virus364441: tomyo bich
virus364441: za
virus364441: oor bi yaj ilu sain tailbarlaj ogoh ve
virus364441: mini mu teneghen du mini
Enkhmend Amarsanaa: gol ni on sarin temdeglegeeg ni yaj hiihiin
Enkhmend Amarsanaa: 7577 bna o miniih
Enkhmend Amarsanaa: shuud doosh ni tatachla haha /puahahaha neeree dulzen hun shu hun zaaj uguud bhad hahaha/
Enkhmend Amarsanaa: yag torson odor ni orohor 9005 gesen ug ooriinh chine
virus364441: wahahaha
virus364441: doosh ni tataad bhda yahav de
virus364441: bas l mulguu huur shu
virus364441: goyo hugjim sonsch bna uu
virus364441: nughu heden balaitaigaa zuuraldaad bna uu
Enkhmend Amarsanaa: oo tiin
Enkhmend Amarsanaa: nomin talstaa sonsool
Enkhmend Amarsanaa: end orooniihon namaig neg duugaa odorjin sonsloo geed l bj bna
virus364441: hmmm
Enkhmend Amarsanaa: oroo ch gejdee
virus364441: odoo salaa naadhaasaa
Enkhmend Amarsanaa: containeriinhan haha
virus364441: http://sirus91.blogspot.com/
virus364441: mai end bgaa duunuudiig
virus364441: sonsood uz
virus364441: duunuudii ni l sonsooroi
virus364441: matraa
Enkhmend Amarsanaa: haha
Enkhmend Amarsanaa: ok
virus364441: suuliin ter jazzuud chamd taalagdaj magadgui
virus364441: eliane elias
virus364441: diana krall
virus364441: coralie clemente
virus364441: eduus
virus364441: ternees rockii ni chi oihku bhaa
virus364441: hahaha
Enkhmend Amarsanaa: haha
Enkhmend Amarsanaa: duunuud ni haana bgan be
virus364441: dooshoo yav
virus364441: matraa
virus364441: chi eroosoo um oilgohdo ih mu hun uma
virus364441: te
Enkhmend Amarsanaa: 3000 hyatad dund 3 sar boljina /tehde muu huuriin humouyr sense muugui ee hahaha.../
Enkhmend Amarsanaa: argaguishd
virus364441: wahahaha
Enkhmend Amarsanaa: hoosh hednii odriinhed ni bgan b
Enkhmend Amarsanaa: e
virus364441: er ni naad duunuuduu sonsood yavuul ih tsag zav unah geed bna uu
virus364441: chamaas
virus364441: tegeed taalagdsanaa
virus364441: daraa ni torrentoos tatku u
Enkhmend Amarsanaa: haha
Enkhmend Amarsanaa: manai netiig tegeed hussen bolgonoo sonsood bj boldog hurdtai gej bodo yu haha
virus364441: za
virus364441: yav
virus364441: boloh ni uu
Enkhmend Amarsanaa: guie yahav uzej l bna
virus364441: nomin talstaas deer l bgazde
virus364441: huue ter odod huljihad bna uu?
Enkhmend Amarsanaa: bga bha
Enkhmend Amarsanaa: haigadhii
Enkhmend Amarsanaa: end nomin talstiin 2 yamar ch cd-nd ni orogui duu bna le
virus364441: yamar
Enkhmend Amarsanaa: huurhii negen zaya
Enkhmend Amarsanaa: ankhni hair
Enkhmend Amarsanaa: gesen'
Enkhmend Amarsanaa: gehde buur deer uin duu yum shig bna le
virus364441: aanha
virus364441: share der tavichaach de
Enkhmend Amarsanaa: yuni
virus364441: megaupload
Enkhmend Amarsanaa: burtguldimu
Enkhmend Amarsanaa: neeree safari ashiglaj uzsen u
virus364441: taalagdagui e
virus364441: mozilla
virus364441: deer
virus364441: burtgel hereggui shde
virus364441: megaupload
Enkhmend Amarsanaa: ter new tab ni goy yum bna leshd
virus364441: yadim
virus364441: anhni hair gedeg chene
virus364441: anhniim mini hair
Enkhmend Amarsanaa: guie safari deer new tad geher buh site yag ip pod shig haragddag
virus364441: ariuhan hair geed bdag bilu
virus364441: aanh
You have received 1 file from Enkhmend Amarsanaa.
Nomin talst - 04 - Odod huljihad.mp3
Open (Alt+Shift+O)

Enkhmend Amarsanaa: tiin
Enkhmend Amarsanaa: batsukh duuldag
virus364441: aan
virus364441: ter ch medne
Enkhmend Amarsanaa: send deer ni yu bichdin
Enkhmend Amarsanaa: upload hiihed
virus364441: yu ch bsan hamaagui e
Enkhmend Amarsanaa has canceled the file transfer.

Enkhmend Amarsanaa: http://www.megaupload.com/?d=DKN2GOEJ
Enkhmend Amarsanaa: hoorhii negen zaya ni ene bna
Enkhmend Amarsanaa: gehde neeh goy duu bish bna le
virus364441: aan tegul enuger yahav
virus364441: chi ter mini duunuudiig sonsvu
Enkhmend Amarsanaa: eliane eliasiin duug ni sonsoj bna
Enkhmend Amarsanaa: sonsoj bna ch gejde ehled unshulchad dara ni sonsku bol tasaldad bna
virus364441: za
virus364441: naa eliana elias chene
virus364441: jazz
virus364441: terdotroo bossa nova gedeg um
virus364441: ih saihan hemneltei
virus364441: lol
Enkhmend Amarsanaa: ene edith piafiin duug sonsoj bsin bna
virus364441: tiim bglui de
virus364441: erhbish
virus364441: lagend sh de
Enkhmend Amarsanaa: france hel surdag bhda l haha
virus364441: sursan um bgamu
Enkhmend Amarsanaa: bi france duu duulah arga bodoj olloo
Enkhmend Amarsanaa: amandaa us balgaad hooloi deer avchirch bgad angliar duulahad yag france shig sonsogdoh yum bna
Enkhmend Amarsanaa: say turshij uzlee

puahahaha unuudriin hamgiin ih ineed hursen ni ene... unen teneg huur...

virus364441: wahahaha
Enkhmend Amarsanaa: enenii duu amidrah saihan deer yavdag uu
virus364441: gu bha
virus364441: tsereg rain der yavdag
virus364441: lav
virus364441: mini medhin
Enkhmend Amarsanaa is typing a message.
Enkhmend Amarsanaa: amidrah saihan deer yag iim hoolotoi huni du yavdag
virus364441: za tiim ch baijmagad
virus364441: bi sain sanaku bna
virus364441: legend um chene
virus364441: end tendgui l yavdag bh
Read more...

7,14

Jul 14, 2009

Миний Монголын наадам болдогоороо боловоо гэж... 11-ны өглөө архи нь гүйцэд гараагүй нөхөр найзаас 10-н цаас зээлээд тэрүүгээрээ жаахан идэж уух юм аваад хариж явна... ясан ч сайхан өдөр вэ? урьд шөнө ингэж уугаагүй бол жаахан гадуур алхахгүй юу ухааны юм бодож энэ тэр... гэрт ороод хоол хийх гэсэн нээх тийм баярын өдрөөр гэртээ ганцаараа энэ тэр ганцаардаж энэ тэр... ээж эмээ 2 дээрээ очдым уу? гэж бодсон нөгөө 2 хөдөө... тэгээл яхав хоолоо хийнгээ наадмын нээлт үзлээ... би ер наадмын нээлт ерөөсөө үзэж байгаагүй байхаа бараг... дандаа унтаж байдым чинь... тэгээд харсан аймаар сэтгэл хөдөллөө ш дээ... нэг л гоёо санагдаад л... Монгол хүн гэдгээрээ бахархаад л Монголын минь өв уламжлал зан заншил бүх юм нь гоёо санагдаад л хахаха... тэгээд сэтгэл хөдлөлөө хуваалцах хүнгүй нэг үндсэрхэг хужаа нарт дургүй найз руугаа мсж бичлээ ш дээ... хахаха... наадмын нээлт үзсэн огшоод байна энэ тэр гэж... тэгээд дотроо бодож байгаам... ерөөсөө энэ наадам энэ тэр гээд нээх ач холбогдол өгдөггүй баяр ягаад гэнэт нээх гоёо санагдаад унав энэ тэр гэж эргэцүүлж бариад... тэгээд хөгширсөнийх юм болов уу? гэж дүгнэв... би ер нь бууз хуушуур энэ тэрд дургүй угаасаа идэхээр ходоод өвдөөд байдаг хүн чинь ээж дээр очиж ээжийн хуушуурийг идмээр санагдаж бариад хахаха... баахан догдолсон хүн тэрүүгээр нэг... маргааш нь ээж эмээ дээр очиж хүслээ гүйцээгээд сайхан сүүтэй цай ууж бөх үзсэн шигээ хахаха... баян ходоод харсан хөөрхөн санагдаж бариад... нэг тийм миний ард түмний бүх л зан заншил нээх гоёо санагдаал... тэгээд ер нь үндэсний гэх түүх соёл зан заншилтай байх гэдэг ч бас л сайхан юмдаа... тэртээд нэг их гүрэн байсан гэдгийн үлдэгдэл шүү юм энэ наадам цагаан сар тэгээд морин хуур гурав л юм уу? даа... амьдрал хэцүү ядуу байгаа гэж хичнээн яридаг ч энэ 2 баяраараа бүгдээрээ л хонь гаргаад л ууж тавиад л эсүүл хорхог хийгээд л нэг л их жаргалтай цатгалан сайхан хүмүүс... морь уралдуулах, бөх барилдуулах, сур харвах, морин хуур гээд энэ нэг өөрийн миний гэх юмс байхгүй байсан бол бас л сонин байх байжээ гэж бодож наадав ш дээ... хэхэхэ... бас л овоо хөгширч байна даа муахахха...

ер нь Монгол хүмүүс их бардам юм шиг санагддын... сайн анзаараад харвал гуйлгачин нь хүртэл аягүй бардам харцтай... хуцвал чамайг цохиод авна... гадныхан бол гуталчины хүүхэд бол том болоод сайн гуталчин болно... эсвэл эцэг нь нэг ресторантай бол том болоод энэ рестронаа үргэлжлүүлж ажиллуулна энэ тэр гэсэн бодолтой... харин манайхан бол бүгдээрээ ерөнхийлөгч ерөнхий сайд болно гэсэн ойлголттой хахаха... энэнээсээ болоод жаахан эв түнжин муутай байх... тэгээд яг ийм хүмүүжлээр хүүхдүүдээ хүмүүжүүлдийм шиг... би лав бага ангидаа би ерөнхийлөгч байвал энэ тэр гэсэн сэдвээр дандаа л зохион бичлэг хийдэг байсан санагдана хахаха... нэг бодлын бахархамаар зан л даа... сүүлд нэг эгч яриж байсын... нөхөр аль ч гэлээ группын захирлын бэнцтэй нь өвөл явж байгаад гулгасаар байгаад нэг хог түүдэг гарыг мөргөх шахаад зогссон нөгөө гар нь үүрсэн хогоо тавиж байгаад л машины хамрыг нь зангидсан гараараа нэг буулгаад л пизда минь нэг цагт би чиний дээр цахиур хагална шүү гэж авсан гэсэн хахаха... тэхээр хүн бүрийнх нь бодол санаа мөрөөдөл бол тэнгэрт байдаг шиг байгаам хэхэхэ... одоо энэ хүсэл зан чанарыг хэдэн зууны өмнө нэгтгэж байгаад л манай Чингис гуай дэлхийн талыг эзэлцийм уу даа гэж боддын хахаха... за за одоо нээх том глобал сэдвээр бүлтрэх нь ингээд зогсий хахаха...

Мэйри Жэйнийн үр олчуул цонхон дээрээ тарьчихвал ях бол гэж бодов... нэг үр лав 1,5-18 доллар гэж байна гэнэ...

http://www.420magazine.com/forums/how-grow-marijuana/81264-how-grow-marijuana-everything-you-need-know.html

гаруудийг зүгээр сууж байгаад баяжчихдаг гэж бодсон бас арай үгүй юм шиг байна... их мэдэгдэхүүн хэрэгтэйм байна муахахах... тэгээд иймэрхүү юм сонирхож байгаа хүмүүст хэрэг болж магад гээд оруулчлаа... хахаха баригдчих вий дээ... бас аягүй аминдаа хайртай энэ тэр...

аюурын шинэ номыг уншиж дуусгалаа... ер нь тэгээд мэдэхгүй ээ бид 2 адилхан тал байдаг ч юм уу? хаашайм эсвэл тэгээд ном нь бичигдэж гарах үед би нэг тийм мүүдтэй байдгаас болдог ч юм уу? сайн мэдэхгүйм уншихаар тэгээд л бодогдож байгаа юмнууд л байдын хахаха... би бол нэг найрагч болчих нь ээ янз нь... гэхдээ ном тэрчигээрээ бол өмнөх номнуудаасаа арай л муу болсон санагдсан... яг гоёо шүлэг гэхээр юм бага... гоёо гоёо мөрнүүд бол байна лээ... тэгээд өмнөх шүлэгүүдээс нь нэг тийм эрч хүч догдлол уналт ба сэргэлт гэх мэтийн өрнөлүүд их агуулагддаг байсан бол энэ удаагийнхад тийм хүчтэй зөрчил өрнөл байхгүй илүү бясалгалын ч юм шиг... нэг л их бодолд дарагдсан хүн шиг бичигдсэн байна... аргагүй л дээ... өөрөө ч хөгширөөд байхаар чинь... зарим шүлэг нь бол зүгээр л би шүлэг бичих ёстой гэж өөрийгөө албадаж бичсэн ч юм шиг санагдсан... тэгжгаад таалагдсан мөрнүүдээ оруулнаа... аан тий он бид 2 чинь адилхан 11-н сард төрсөн юм байна гэдгээ уншиж мэдэв... нөхрийг анхны шүлгээ бичиж байх үед би төрж байжээ... гэж хахаха...






Read more...

...

Jul 10, 2009

уугих янжуур мэт улам богиносох амьдрал
урдхан талд,
надад зориулж аяглах шар айрагны хөөс мэт
улам зузаарах, дурсамж ба өнгөрсөн...
ай миний 25 нас...


Read more...

7,10

нойр хүрэхгүй болохоор нь аль дээр авчихаад ягаад ч юм уншаагүй тэр ном руу өнгийвөл...

дуу аялж суугаа өвгөн -миний ирээдүй
тэр өвгөний үргэлжлэл-үхэл
үхэж л таних, учрыг нь олох
өчнөөн олон зүйлсийг хамтад нь
амьдрал гэж нэрэлдэгийг
арай л хожуу ухаарлаа

***

тайлаад сольчихож болох баг л мэт
таны харж байгаа энэ нүүр царай би биш...



эдүүс нэг НЮ-т ганг тоглолт хийсийм шиг байгаам... оркестра энэ тэртэй бас л дугаралт энэ тэр бол лайтай... Read more...

7,09

Jul 9, 2009

өчигдөр алтан ураг үзэв... хамгийн сүүлд нэг олимпоор ингэж огшиж бардамнаж байсан байх... Огших л гэж нэрлэх байхдаа одоо энийг нэг тийм гоёо бахархал өөрийн эрхгүй мэдрэгддэг юмаа... ях аргагүй үндэсний хөгжимөө сонсохоор зөвхөн тэр аялгуунаас таашаал аваад зогсохгүй давхар нэг мэдрэмж хүнд мэдрэгддэг юм шиг байгаам... Тоглолтын хувьд хамгийн таалагдсан зүйл нь нөхдүүд зүгээр нэг хэдэн аяаа гарч ирж тоглоод дуусгачихалгүй үнэхээр нэг сайн тоглолт хийе, шинэлэг байяа тасалбар авч ирсэн хүмүүсийг сэтгэл хангалуун буцаачий гэж их хичээсэн нь илт байна лээ... Үндэснийг хөгжимийг бол аймаар сурталчилаад хаячихсан байх ирсэн гадаадуудад... эхлээд найрал хөгжимтэй эхэлсэн бол дараагаас нь бийт боксчид тоглосон... Гитарчин Гангатай хамтран гитарын гоцлол дээр хөөмий бөмбөртэй явсан... тэгэнгүүтээ Монголын рок дуунуудыг тухайн дуучинтай нь өөрсдийн хөгжимөөр тоглож бааварлаад л... Жагаатай Чингисийн Баатрууд, Далатай Бороонд Урсах нулимс, Амгаатай улаан хэрүүлч гэсэн бүтээлүүдийг тоголсон бол Лхагваагийн Толин Хулыг үзэгчдээс нэг залуутай дуулсан... бодохдоо мань Лхагваа очино гэж хэлчихээд мурицан байхаа хахаха... тэгээд үзэгч гаргаж ирсэн нөгөөх нь аймаар шааж энэ тэр...
ингээд энэ хэсэг дуусуут дан өөрийн бүтээлүүдээ тоголсоор тоглолтыг Рах 2 оор хаасан... Рекүюм, Рах 2, Гангатай Тоголсон Гитарын гоцлол, Бийт бокстой хамтарсан бүтээл энэ тэр майр таалагдах шив... за за нэг ингэж хааяа ч гэсэн үндэсний юмаараа бахархах хичнээн сайхан...

удахгүй 4-н цомог хэвлэлтнээс ирж байгаа гэх шиг болсон... хөдөлмөрч залуус шүү...


Read more...

7,06

Jul 6, 2009

ойрд нээх бичээгүй... одоо жаахан бичье гэж бодлоо... ер нь блог млог гэдэг юмтай хэзээнээс ч зууралдсым... 2005 онд байсан санагджийна... асуултад нэг блогорхуу юм нээж байсын... шүлэг мүлэг бичээд байх санааатай байдаг байлаа.... Ганцаардлын Танхим энэ тэр гэсэн нэртэй... тэр үед Өлзийгийн Ганцаардлын дасгалыг уншиж байсанаас ийм нэр өгсөн... тэр блог нээх шалтгаан нь юу байваа... хахаха... нэг охинд хаягджийсийм шиг байгаам... хаягдсан ч гэждээ нөхөр гадаад яваад би энд хэсэг байж байсанаа нөгөө хүн баяртай гэсийм л даа... хахаха... тэгээд яхав дээ нээх гутарсан бүтэлгүй хайрын өнгө аястай шүлэгүүд бичдэг байсан байгаам... зэ тэгээд тэр блогийг дараа нь устгасан... за устгасан шалтгаан нь ч нээсэнтэй ойролцоо байсым шиг байгаам... тэгээд блоггүй нээх удаж чадалгүй ахиад нэгийг асуултад нээсийн... их олон нэр өгч байсан санагджийна... байсхийгээ нэрийг нь солчихдог байсан... хамгийн эхний нэр нь үхлээ мөрөөсөн хүслээ шивнэн энэ тэр байсан байх... амьдралынхаа хамгийн хүнд үеийг тэр үед туулж байсан тул жаахан дарк талдаа амиа хорлолт энэ тэрийн талаар нэг мөр холбодог байсан санагджийна... муахахаха... хамгийн хүнд үе энэ тэр гэцнүү какака... мэдэхгүй тэр үед ягаадчийм нэг их үхмээр санагддаг байжийлээ... одоо ч өнгөрч дээ... дээр нь 23 хүрэх гэж байсым тэр үед... 23ын тоонд дургүй байсанаас болоод ч юм уу? үхмээр санагдсан байх л даа... 23 хүрхээсээ өмнө үхэх хүрчихвэл ахиад үхэх талаар ярихгүй ч гэх шиг тиймэрхүү юмнууд сэтгэж байсан байгаам... яг ягаад ч тийм юм бодсым бүү мэд... цаг ч урсадгаараа урсч би ч 23 хүрсэн... тэгээд ахиад нэг их амиа хорлолт энэ тэр гэж бодохоо байсан байхаа... тэгэж санаж байна... за тэгэж байтал Ска гээд нэг том үүхэн бий... тэр блогмнд блог нээж энэ тэр... надад сурталчлав.... тэгээд яг блог гэдэг утгаар нь хөтөлж үзэв... тэнд нэг жил боллуу ялаа... тэгээд банжиг тэгээд одоо энд гээд суужийна... хуучин асуултын блогууддаа ягаад ч юм илүү хайртай байдын... нэг тийм сэтгэл хөдлөл хүчтэй мэдрэгддэг болохоор... яг ийм блогсайтуудад блог хөтөлж эхлэх үед бол нэг тийм тайвширлын үе шатан дээрээ хэдийнээ ирчихсэн байсан шиг байгаам... за энэ ч яхав...

7.03 ажилаас тараад гэртээ харьж байх явцад манай найз аав болсон тухай мэдээ ирлээ... гэрээр орж хувцсаа солиод найз руу явлаа... бороо орлоо... норлоо... нэгдүгээр төрх дээр ирж найздаа баяр хүргэсэн... гараад таньдаг хүүхэдтэйгээ болон хэдэн найздаа нь пиво ууж дараа нь клуб орсон... тэндээс гараад өөр нэг найз дээр очлоо... өмнөх өдөр нь төрсөн өдөр нь байсым... тэнд харин нөхдүүд цагдаа нартай асуудал үүсгэсэн байв... асуудал аажимаар намжиж бид хуушуур идээд нэгнийдээ орж нэг юм тойруулав.. би эхлүүлээд харив...

7.04 5 гэж унтсан болохоор энэ өдөр унталтын байдалд... ээж эмээ 2 дээр очиж баахан эрхэлж хоол хийлгэж идэж унтаж барив... шөнө унтахдаа эмээгээ зүүдлээл байсан... миний эмээ хайртай...

7.05 унтсаар л... өдөр сэрээд нет орсон... тэгээд гэртээ харьж өөрийнхөө зохиосон спагетти маягийн хоол хийж идэв хахаха... энэ нь гоймон чанаад баахан ногоо хуураад... холиод хутгаж идэхийг хэлнэ... мэдээж надад нэг спагеттиний амтлагч байгаа... уудам өгсөн... мангар том... би хэзээ идэж дуусхыг таашгүй... хадгалах хугацаа урт гэж найдаж байгаа... дараа нь гарч радиохийд портисхийд найт гээчийг үзэв... гүү яхав аятайхан... сүүлдээ жаахан үсчсэн... хэтэрхий халуун байсан... зарим нэг хүмүүстэй таарав гоёо байв... хахаха... тэндээс гараад нэг нөхөртэй гэртээ хариж хэдэн пиво уугаад унтсан... хэрэгтэй юм яриагүй... ТВ ээр лав Ванилла Скай гарч байсан... Круз гэхдээ энэн дээр нэг их гоёо гараагүйм гэдгийг анзаарав...

нэг иймэрхүү тэмдэглэл бичүүл юу бичигддийн бол гэж бодсон бас ч гэж бичих юм байнаа... хахаха...
Read more...

...

Jul 5, 2009

бороо, нулимс
бусдын дэвтрээс уншсан үгс...
миний бараг мартчихсан тэдгээр үгс...
намайг ч бас мартчихсан тэдгээр үгс...

тэнгис-сэтгэл хөдлөл,
тэгэхдээ би хараагүй
тэртээд үлдсэн намар-тайвшрал,
нэг л намраар тайвширлын орныг зорино
нууж унагасан нулимс-харуусал
миний амьдрал, миний харуусал
тамхи-цөхрөл дунд ассан бяцхэн гэрэл
тэгэхдээ салхи тэр гэрлийг унтраана
дуусгалгүй үлдээсэн шүлэг-маргаашд очих шалтгаан
маргааш миний зовлонгийн шалтгаан










Read more...

Humming jazz

Jul 3, 2009


Read more...