миний санаашрал
бурхадын ганцаардал
мөнхийн настай
***
цардмал зам
тоосгон байшингаар хүлэгдэж
завгүй хүмүүс нь инээмсэглэлээ мартсан
үймээнт энэ хотод
үлдэж хоцорсон сүүлийн цэцэрлэгт
хаврыг хүлээж
борооны дуслуудад нэр өгч
золбин нохдын сүргийг өрөвдөж
солонго барих мөрөөдлөө орхиогүй
тийм нэг охин байсан
тэр нь чи байсан...
гунигтай санагддаг эндхийн амьдралаас залхсандаа
мөргөлч тагтаанаас жигүүрийг нь гуйж
мөдхөн өөрөө ниснэ гэж
мөрөөдөж суудаг охин байсан
чиний хүлээдэг бороо асгарч
тэр борооноор хөл нүцгэн гүйхдээ
гээж унагасан алчуур чинь дурлал байсан...
Дино Буццати "Анагоорын хэрэм"
1 week ago
5 comments:
яаасан Гоё бичсийн. Чи бичсэн юм уу?
Онгод нь орчиж:p
Íýýðýý l îíãîä íü îð÷îî þó äàà... Òýõäýý ÿàã ë óðüäíû áè÷äýã ºí㺠àÿñ ÷èíü áíà, ÷è òýõýý𠺺ð÷ëºã人ã¿é õóó÷èí õýâýýðýýì áíà ãэж дүгнэв гсн ëîë... Íýýðýý ёстой ãî¸ ø¿ëýã болсон áíà...
yamar goy bichdiin be, umnu n dandaa gunigtai bdag bsiimoo, ene shulegnuud umnuhuusuu aygyi dewruun setgegdel toruulj bn, goy bn hawar sanagdaj bn
Goy bichjee,,havriin neeh gogo buudger borootoi udur sanagdchihlaa,,
Post a Comment