хөх аялгуу...

Apr 23, 2009



хүршгүй алсаас
хөх аялгуу уянгална
харанхуй тэнгэрт
хөх гэрэл нэг нэгээр асна
энэ орчлон нэлэнхүй
цэнхэртэн туяарчээ...

зөөлхөн гарт бүүвэлэгдэйд
зүүдний ертөнцөд би ниснэ
хөх аялгууг бүсгүй гитараар тоглоно
хүршгүй алсаас намайг даллана
энэ аялгуунд
өнгөрсөн байхгүй
энэ аялгуунд
ирээдүй ч багтаагүй
одоо одоо одоо

тэр бүсгүйн арьс зөөлөн
тэр бүсгүйн үнэр мансуурам
тэр бүсгүйн уруул мартахын аргагүй
тэгээд л тэгээд л би
хөвнөм хөвнөм хөвнөм

дурсамжууд минь нэг нэгээр
тэнгэрээс бороо цас мэт хаялж
тэнгисийн гүнд живнэ
тэнгисийн усанд сар туссан байна
энэ хөх туяанд чиний бие
мөнхийн үзэсгэлэнг олоод
энэ хөх туяанд
чи яг сахиусан тэнгэр мэт харагдаад

чиний үнэрийг уушгиндаа дүүргээд
төсөөлөл бүрэээ би амилуулнам
чиний үнэрийг уушгиндаа дүүргээд
мөнхийн инээмсэглэл нүүрэндээ тодруулнам
тэр бүсгүй ирнэ
нойтон хөх урууланд минь хүрнэ
нойрноос би зугуухан сэрнэ

чи явлаа ганцаараа
би үлдлээ ганцаараа
замхарч одох мөрөөдөл минь баяртай
тасалдаж одох хөх аялгуу минь баяртай...

8 comments:

sirus said...

занггагийн бийтлблүүм гэсэн бичлэгээс санаа авсан болно...

sirus said...

zurag a sound...

Anonymous said...

Зураг шүлэг 2 сайхан хосолжээ. Нэг тийм үнэхээр болоод байгаа юм шиг үүрийн зүүд, дараа нь зүүдэлсэн тохиолдсон алин болохыг ялгах чадахгүй байх мэдрэмжийн өнгө нь нээрээ цэнхэр байх аа.

Anonymous said...

yaasan ch saihan bicheew dee. emegtei hun gej neeree....

Uudam said...

Aahaaahaan. Chi end yavj baidag yum bii viii. Blogoor haachihaar chini gaihsiimaa. End ireed buur dogi bolson bna. Shulegnuud maash taalagdav. Ene duu ch davgui.

Uudam said...

uush ene chini shine duu ni bish yum uu? kkkkkkkkkkkkk. duu bolgochih. Chi ted nart ene shulgee zarchih.kkkk

Jenni said...

:) bid 2 blogiinhoo hayagiig solison shuuu. PLEASE UPDATE
http://beckjenni.blogspot.com

Zangga said...

duug uhaj oijee ah min :) uneheer goy shuleg bolj goy ch zurag

Post a Comment