цэнхэр шувуу

Apr 9, 2009


Tsenher Shuvuu - Night Train

оросын нэг үлгэр байдаг санагдаад байна... эгч дүү 2 ядуу амьдралтай бацкаануудад гэнэт нэг цэнхэр шувуу үзэгдээд тэднийг аз жаргалтай газар луу дагуулж яваад байдаг билүү дээ хүүхэлдэй ч байдаг... тэрний нэрнээс санаа авч энэ дискнийхээ нэрийг өгсөн гэж сонссон... хүсэл мөрөөдлийг авчирч өгдөг ч гэдэг юм уу? тиймэрхүү утгатайм уу даа... цэнхэр шувуу... гоёо гэгээлэг л дээ...

Шөнийн галт тэргийг боддын монголд төрсөн хамгийн лаг рок хамтлаг гэж... лав одоог хүртэл тэд нараас илүү уран бүтээл хийцэн хүн миний хувьд байхгүй л санагддаг юм... нэг хэсэг чампионст гарууд дуулдаг байх тэр үе амьдралын минь хамгийн гоёо дурсамжтай өдрүүд байсан юм шиг санагддаг... ажилаа тараад хөлбөмбөг үзэх гэж хүлээнгээ шөнийн галт тэргийн дуунуудыг сонсоод л... өөрсдийнхөө дуунаас тэгээд радиохийд цойн дуунуудаас гээд л ковердож өгнө... Цэцээгийн тайзан дээр бие авч яваа нь бас их таалагддаг... зун хойд талынхаа задгайд дуулдаг байсан... заримдаа бороо ороод сэрүүхэн... нээх гоёо чийгний үнэр үнэртээд л... цэцээ халуун аягатай кофе оочлонгоо дуулаад л... нээх гоёо эгшинүүд байж дээ... тэгээд одоо чампионс нь ч байхгүй найт трэйн ч байхгүй... үнэн гуриа... ккк...

чампионст тахианы махан бүрритто гээд их сайхан эд зардаг байлаа... тахианы махыг шараад гадуур нь нимгэн гамбираар орооцон энэ тэр... хахах... бүррито гэж нэрэлдэг нэрэлдгүй тухай нэг хүнтэй мурийцаад л... хэхэхэ... бас шарсан төмс нь их таалагддаг байсоон... тэгээд боргиотой... аа бас нэг хөөрхөн охин зөөгч хийдэг байсын... жаахан охин... нээх хөөрхөн эрх ч юм шиг царайтай... тэгээд гэнэн харцтай... одоо том л болсон байхдаа... сүүлд ариунаагийн нэг клипэнд тоголсон байсан... тэгээл очоол тэрийг хараал нээх баясдаг энэ тэр...

хааяа өглөө ажилаа тасалж тэднийд орж сагс үзнэ... 2006 оны зун юмдаг... Миами НБЭ аварга болдог жил... эхний 2 тоглолт миний үзэн яддаг Даллас Миамиг нухчихсан... 3 дахь тоглолтийг ажлынхаа охинтой нийлж ажилаа тасдаад л тэнд үзэж байсын... эхлээд Даллас хожиж яваад 4-р үед Уэйд тэсэрч Миами хожоод тэгээд тэрнээс хойш дараалж нухсаар аварга болж САС маань Далласт нухуулсан байсан сэтгэлийн шархыг минь бага ч болов дэвтээж билээ...

Нээрээ тэр САС нухуулсан тоглолтыг ерөөсөө мартадгүй... ажилаа тасалж чадалгүй нэтээр ажил дээрээ үзээд л байсан... манайхан нухуулж эхлээд мангар гоёо бариад 4-р үед 3 оноогоор илүү хожиж байсан... Сүүлийн Довтолгоог тэнэг Дирк хийх үед миний бүх үеийн хамгийн дуртай тоглогч Ману зүүн завжин дэрээс гүйж ирээд мангар мэдрэмжтэй Дирк дээр блок хийх гэсэн арай чадалгүй алдаа аваад өнөө тэнэг шидэлт нь ч ороод 3 оноо авч тэнцээд нэмэлт цагт Диоп нохойн гөлөг ТД-г маань элэглээд манайх нухуулж байлаа... тэрнээс болоод би Далласыг л битгий аваргалаасай гээд Миамиг дэмжиж байсын ккк...

яг тэгээд САС нухуулсан өдөр нээх бүрхэг муухай өдөр... ажилаас гараад жаал тамхилж зогсоод... тэгээд буцаад орж ирэхдээ

дуралсан охины минь даашинж
хээгүй цагаан өнгөтэй
тэнэмэл шүлэгчийн харц
галгүй сүүмгэр...

энэ тэр гээд нэг шүлэг бичжийсийн хахаха... нэг хүнд дуралцан л байсан л даа... хахаха... дурлал мөн ч юм биш ч юм уу? мээдкү л дээ... тэхдээ л тэгэж бичсэн... тэрэнд тэхдээ цагаан даашинз байхгүй л дээ... нээрээ даашинз өмсүүлээ хархымсан хөөрхөн л харагдах байхдаа гэсэн хэхэхэ... хаа холын дурсамжнаас лол...

за тэгээд найт трэй бол гоёо шүү... эдүүс ахиж нийлээ тоглолт чампионст хийвэл гоёо доо... над шиг дурсамжтай олон хүн байсан даа..

Цэнхэр шувуу

Тэр өглөөний агаарт хөвсөөр
Хүсэл мөрөөдөл болон
Аз жаргалыг надад авчирсан
Тэр шүүдрийн дуслууд нэвчсэн
Өвсөн дундуур гүйсээр
Гэрэл гэгээг надад авчирсан
Тэр өглөөний сайхнаар аялсаар
Зүрх сэтгэл минь болон
Аз жаргалыг надад авчирсан
Тэр шөнийн зүүднээс минь сэрээх
Үүрээр нойрсох ододтой
Гэрэл гэгээг надад авчирсан

Чи алсын хол руу алсын хол руу
Чи эцсийн удаа намайг дагуулна
Эцсийн удаа сүүлийн удаа

10 comments:

sirus said...

залуу: чи ягаад тамхи татдаг юм?
охин: тэгвэл ягаад чи татадгүй юм бэ?
залуу: амнаас муухай үнэр үнэртдэг юм... ийм үнэр үнэртүүлээд үнсэлцвэл муухай байна байх...
охин залууд огцом дөхөж очоод үнссэнээ энэ тэгээд муухай байна уу? залууд хариулт олдсонгүй... энэ ёоханнсоны билүү тоголдог коллежийнхны тухай киноны хэсэг нэрийг нь мартаж... нээх гоёо хэсэг санагддын...

Инээмтгий хүн said...

залуу: чи ягаад тамхи татдаг юм?
охин: тэгвэл ягаад чи татадгүй юм бэ?
залуу: амнаас муухай үнэр үнэртдэг юм... ийм үнэр үнэртүүлээд үнсэлцвэл муухай байна байх...
охин залууд огцом дөхөж очоод үнссэнээ энэ тэгээд муухай байна уу?
-----------------------------
aaaa like it

хоосон said...

Ёоох хаанаас ч юм нэг цэнхэр шувуу хүрч ирээд аз жаргалтай газар луу намайг аваад яваасай гсн хэхэ... Бүх юмнаас залхаж бна...

sirus said...

tiim um bhku ni saihan daa./..

Yilu said...

champions, night train 2uulaa bhgui boltsiimuu, balain, Night train yaagaad tarstiin? Tsetsee g neeree gay gd bdg bsn unen bolov uu, minii huuchinii naiz zaluu bj bilee hoorhii, champions d manai neg naiz manaach hiideg bsiin, haayaa ochij naiz zaluugaa shirtengee borgio uuj suudag bailaa, saihan ch uy baij deee

цэнхэр шувуу said...

Өөр хаа нэг газар байгаа ч юм билүү хэн мэдлээ, чи баттай мэдкүү шд гсн хэхэ...

sirus said...

aa chi tsetsetei uerhdeg bsimu? kkk... yun goyiin gsn lol... champions odoo hachin bar bolson night train medquu ee hoorondoo zorchiltei tee tarsiim sheg bailee...

chamtai uerhejisiim bol gomo esehii ni chi l sain medeh bhda... mini medeheer neg russia ohintoi l hamt yavaa bdag bsan...

Stranger said...

info radio club geeel neeh goy gazar bj blee...jijkeeen... zun blhoor buur goy, yund ch barigdku dandaa ooriihooroo erh cholootei humuus... night train, lemons, otgoo togoldog bsiin. night train-ni drummer-g harj guiemon ih baysdag bj blee. aimar goy togoldog... tgsen odo cenher shuwuu gd duunii ch ayiig sanakaad sanakaad sanaku bhiin sonin ymaa. durtai l bsimda ug n...

Улаан said...

yag ene ued, ene ul yawldiig jil bolgon dursah yumaa, (gesen setgegdel bichsen chin orsiimuu guimuu medehgyi dahiad l bichchihey)

Za yu l daa.... said...

tsaad hed chini 13iin stalinii hushuutei yu gedeg bilee barand togloj baigaa

Post a Comment