өвөөгийн бор чемедон...

Apr 16, 2009

ляа ляа энэ Каффу гээ хөөрхөн сэтгэлээрээ гар байнаа... цомгий нь сонсч үзсэн дажгүй л юм... хөнгөн хөөрхөн... хөгжилтэй... тэгээд энгийн... тэгээд илүү сэтгэлээсээ хийсэн ч юм шиг санагдав... ая энэ тэр бол шаасан байж магадгүй ээ би мэдэхгүй... тэхдээ л хөөрхөн л юм... ялангуяа энэ дуу нь их таалагдлаа... ядаж байхад өвөөгийн хүү байсан болохоор ууг нь дээр үеийн цомог л доо... жилийн өмнө гаргаж байсан... би нээх тоогоогүйм тэр үед нь гэгэгэ...

нэг тийм хөөрхөн энгийн үгнүүдтэй... жишээ нь нэг дуун дээрээ хөөе цэнхэр пудвоолктоо чамайг хэн гэдэг юм бэ? гэж чи надаас асуусан... энэ бидний анхных байсан... чи сүүлчийнх гэдэгт дургүй гэж ирээд л...

өвөөгийнхөө бор чемоданаас чихэр хулгайлж идэх гээд даралтны эм уугаад эмнэлэгт хэвтсэн тухайгаа бас нэг дуун дээр дуулсан байгаам хэхэхэ...

аан харин хотын төвийн кофений газар гээд нэг дуун дээрээ хотын төвийн кофений газарт анх хайртай хүндээ гэрлэх санал тавиж байгаагаа дуулсан байгаам...

бас найз охин хаяад явцан тухай дуун дээр чиний дуртай меблен ширээн дээр тамхины үнс... угаагүй шүд уржигдарын хоолны үлдэгдэл гэх мэтээр нэг тийм их гоёо амьдралтай дууны үгнүүдтэй... гял цял юмгүйм...


Fundament

сонирхож үзэх хүн байвал үзээрэй хэхэхэ...

3 comments:

Skitai said...

Ulaan malgait bol anthem bolson shd ee manii haha

Улаан said...

anh harchaad tataj untalaa ineesiin bna keke

solongo said...

goe duunuudtai shu durtai. neeree l setgelees hiisen yum setgeld ulddeg gej ug bdagdaa.

Post a Comment