нэг тийм хуучин хүн... эсвээс хүсэл бол янхан хүүхэн гэх ч юм уу?

Mar 19, 2009

Хүсэл мөрөөдөлдөө би үнэнч явсангүй, Хүсэл минь ч надад мөн адил... гээд аюурын мөрийг өнгөрсөн долоо хоногжин харсан... цэнхэр шувуугийн блогоос... өчигдөр нэг их юм бодмоор тэгэхдээ чадалгүй нойрондоо дийлдээд унтсан... өглөө нь усанд орчихоод гарч тамхилангаа тэгэхэд бодож амжаагүй бодлуудаа цэгцлэх гэж жаахан хичээлээ... өнгөрсөнөө бодох дурсах дуртай... гэхдээ өглөө ягаад ч юм тэр үедээ эргээд очихсон гэж өмнөхөөсөө илүү хүсэх шиг санагдсан... үгүй ч байж мэднэ л дээ... хүсэл дандаа л бидний өмнө үнэнч биш байсан... тэр яг л хормой султай хүүхэн шиг бидэнтэй харьцсан... өнөөдөр тэр үнэн байдаг маргааш нь хуурамч байдаг... эсвэл өчигдөрийн худал өнөөдөр надад үнэн санагдана... ингэхээр хүсэл мөрөөдлийнхөө өмнө би урвагч байхаас илүү тэр л миний өмнө урвагч байдаг... яг үнэндээ үүнээс болж би хэн нэгэнийг зовоож гомдоож эсвэл хэн нэгэнд гомдож шаналж хэдэн жилийн нүүрийг үзсэн... гэсэн ч миний дотор адгуусан зөнт хүсэл минь оршисоор л... хүсэл дундаа төөрөлдсөөр би аль нь үнэн аль нь худал байсанг ч ялгахаа байлаа... энэ чигээр л орших уу? мэдэхгүйм...

ойрын үед энд нэг их бичсэнгүй... ер нь бичих ч албагүй л дээ... хэний төлөө ях гэж ч бичдийм хэн мэдэхэв... бодвол энэ бүхнийг хэн нэг нь уншина гээд бодохоор би тайтгардаг ч юм болов уу? мэдэх юм алга... зөвхөн өөртөө л зориулдаг байсан бол Ворд дээр бичээд л хадгалаад байж болмоор доо ууг нь... ер нь юм бүхэн их хуучирчээ... ялангуяа би өөрөө... бие махбодь минь хуучирч... он цагийн тоосонд дарагдаж сульдаж... есөн бусын нүгэлд буртаглагдаж хуучирч... оюун санаа ч ялгаа алга... нөгөө хуучин бодлууд... яг ийм бодлуудыг тээгээд ясан ч удаан амьдарчихсан юм дээ... өөрчлөгдсөн юм алга... ааг нь гарсан цай шиг л болчихож дээ... хөөрхий амьтан... ер нь эртхэнээс дуртатгал номоо бичиж эхлүүлдэг ч юм уу? гэж боддог боллоо... гэхдээ яг бодитоор нь биш... тийм байгаасай гэж хүссэнээрээ...

гэрээс гаралгүй бүгээд тэндээ хэдэн өдрөөр унтмаар санагдаж байна... улам л унтамхай болоод байх юм... ууг нь сэрэхгүй унтах цаг нь тэртэй тэргүй бага багаар дөхөж байхад бага унтаж болдгүй л юм байхдаа...

хааяа өнгөрсөнийг бодохоор нэг их сайхан санагдана... тэр үедээ эргээд оччихмоор санагдана... тэнд очлоо гээд нэг их залруулах алдаа байхгүй л дээ... зүгээр л тэр үед мэдэрч байсан мэдрэмжүүд сайхан санагдаад байгам... одоо бол гол нь тэд хуучин л даа... ойрын үед хийсэн ажил хэн нэгэнийг хаа нэгтэйгээс явуулж... явуулж ч гэж тэр өөрөө явж... хэн нэгэнийг хаа нэгтэйгээс хайж... хаа нэгтэйгээс ч юу байхав өнгөрсөнөөсөө л эрсэн л дээ... ирээдүйн тухай бодох дургүй хүн бололтой... нэг иймэрхүү... ямартай ч унтахыг л их хүсч байна даа...

9 comments:

Friska said...

Хүсэл гэдэг чинь чи өөрөө...чи өөрөө байнга л хувирч байдаг болохоор, за тэгээд хувирахгүй бол утгагүй биз дээ,сонирхолгүй. Тэгээд ч нэг талаас нь харвал юу ч өөрчлөгдөхгүй байгаа юм шиг хирнээ, нөгөө талаас нь харвал бас өөрчлөгдсөн юм зөндөө л байдын. нойрны хувь хэн хүнгүй унтахаас өөр байгуулах гавъяагүй байна шүү.

sirus said...

ska huuhed hiie? texuu?

Skitai said...

Untmaar baina shuu chutgur gej

Friska said...

ахахаха 2-лаа барах уу

sirus said...

bolku bol janhuugees tuslamj avii...

Skitai said...

Надад тадгалзах зүйл үгүй

Friska said...

ахаха, тагтаа чи арай ш дээ, тагтаа номхон, тагтаа хөөрхөн байх ёстой шд

Skitai said...

Нээрээ сүлд дуугаа файлаар олсон уу?

dream said...

ingehed jaahan yum bj hogshirchee bi gj bicheed bhiin soniin

Post a Comment