зарим нэг зүйлсийн талаар ягаад ч юм бүү мэд бичмээр санагддаг... мартчихна гэж бодсондоо юу үгүй л дээ... би угаасаа ой сайтай хүн тэр тусмаа тэр түүхийг бол би заяа нь мартахгүй л дээ... түүнийг эсвэл өөр бусад хэн нэгэнийг орж ирээд уншаасай гэсэндээ юу? магадгүй ээ...
бүх зүйл хэзэээ яж эхэлсэнг өөрөө ч сайн санадаггүй юм... бодвол тэр нэг намрын салхитай өдөр тэнд очисноос л хамаг юм болсон байх... тэр өдөр тэнд очоогүй ч тэр үйл явдал нэг цагт болох л байсан л даа... энэ гарцаагүй ирэх тавилан байсан байх... ердөө л хэн хэн нь бардам хүмүүс байсан уу? эсвэл хэн хэн нь тэгэхэд юу хийхээ мэдэхгүй байсан уу? бүү мэд... гэхдээ магадгүй хамгийн бодитой тайлбар нь ирээдүйд бүх зүйл тэгэж эргэнээ гэдгийг хэн хэн нь анх төсөөлөөгүй байсан ч байж болох...
өдрийн бодол шөнийн зүүд болоод байдаггүй ч хааяа хармаар санагдаж ярилцахсан гэж боддог... гэхдээ үнэндээ хэзээ ч жинхэнээсээ ярилцаж бараг байгаагүй... ингэж сэтгэлээ нээж жинхэнээсээ ярилцадгүйгээс болоод түүний талаархи бүх зүйлсийн 50% нь төсөөллүүд... зүгээр л тэр тэгэж бодсон байгаасай... тэр ингэсэн байх гэсэн төсөөллүүд... гэхдээ энэ төсөөллүүд хачин үнэн мэт санагдана.... ахиад түүн шиг хүн хэзээ ч амьдралд тааралдахгүй... үнэндээ тэд бие биендээ хайртай байсан ч энэ бүхэн хэзээ ч бүтэхгүй мэддэг байсан гэх мэтээр төсөөлнө... үнэн эсэхийг нь магадгүй хэзээ ч мэдэхгүй... энэ нь ч магадгүй амттай байж мэднэ... хүн бүрийн хувьд нэг тийм шүтээн хүн байх ёстой мэт... хамгийн ариухан хамгийн цагаахан тэгээд хүрч чадамгүй... тийм... түүний тухай зөвхөн сэтгэлдээ төсөөлж бодож л байх эрхтэй... ийм нэг сэтгэлдээ бурхан хүн бүрт байдаг ч юм шиг... гэхдээ мэдэхгүй л дээ бусдын дотор орж үзсэн биш...
тааралдахсан гэж хүсдэг ч яг тааралдий гэж хэзээ ч цухуйлгадгүй... ягаад гэдгийг мэдэхгүй... магадгүй хэдэн жилийн өмнө зүгээр л надад хэлчиж болох тэр үгийг заавал хүнээр дамжуулж чихэнд минь хүргэсэнд одоо болтол гомдоод байдаг юм уу? мэдэхгүй... тэрнээс өмнөө бол миний аз жаргалтай амьдралын шалтгаануудын нэг нь чи байх болноо гэж хэлэхдээ л хэрэг нь л гарвал түүний төлөө чадах бүхнээ хийж нүглээ наминчлана ухааны юм бодож байсансан... хэн хэн нь тааралдахсан гэж нэг их хүсээд байдгүй ч тааралдсаар л... яг л өмнөх уулзалтууд мэт... цаашид хэзээ болтол бид бие биесээ мэдэж амьдрах бол... ирээдүйд тэр хаана юу хийж амьдрах бол? гэх мэт асуултууд хааяа бодохоор нуруугаар хүйт даамаар ч юм шиг... сүүлд тааралдахад түүний үнэр их зөөлөн санагдсан... ойрхон байсан болохоор түүний биеийг шүргэчих гээд... гэхдээ ягаад ч юм үүнээсээ айгаад... тэгснээ басхүү биед нь хүрч үзэхсэн гэсэн бодлууд ч байх шиг... ягаад түүний өмнө тийм дорой байсанаа маргааш нь ихээ бодсон... 4-н жилийн хугацаанд түүнтэй ийм ойрхон байсан нь цөөхөн санагдана... 4-н жил гээд бодоод үзвэл миний наслаж болох насны 1/20... гэхдээ их хурдан өнгөрчээ... одоо бодоход...
3-н жилийн өмнө надаас гарч чадах хамгийн муухай царайг тэр харж байсан... магадгүй олны өмнө гар хангалга хийж байгаад баригдвал ийм царай гаргаж мэднэ... за тэгээд гар хангалга хийгч этгээд маань өөрөө салхинцэцэг тусчихаад үүнийгээ мэдээгүй бол бүүр ч хэцүү л дүр төрхтэй байсан байж таарнаа да... хэн нэгэнд сэтгэлээсээ үг хэлнэ гэдэг хэцүү... над шиг хүнд тэр тусмаа... би магадгүй хэзээ ч хэлж чадахгүй... магадгүй энэ аймаар царайтай нөхөр өөрөөс нь юу хүсээд юу хэлэх гээд байгааг тэр дорхноо гадарласан байх л даа... эсвэл зүгээр л тэр хачин айдаст автсан яхаа мэдэхгүй царайнаас зүгээр л айсандаа салахын түүс болсон ч байж мэдэхийн... эсвэл зүгээр л тэр ууралчихсан байсан ч юм уу? мэдэхгүй л дээ... явлаа гарлаа эргэж ирлээ... асуулт хариулт их энгийн зүгээр л... амандаа бувтнах аядаад л... магадгүй амьдралынхаа туршид хамгийн арчаагүй байдалд байсан нь энэ... гэхдээ эцэст нь сонсохыг хүсч байсан хариултаа авч алахыг хүсч байсан найдвараа цааш нь харуулаад зуны хотын гудмаар алхсан...
яг энэ үйл явдал болохоос нэг өдөрийн өмнө Хөлбөмбөгийн ДАШТ-ийн шөвгийн 8-д Аргентинийн шигшээ Германы шигшээ багт торгуулийн цохилтоор ялагдаж байлаа... энэ үйл явдал маргааш нь намайг ямар нэг зүйл хийхэд түлхэц өгөх болно... ерөнхийдөө бол шалтгаан цуглараад байсан ч шалтаг гарахгүй байсан нь энэ шалтаг болж өгсөн байж мэдэхийн... муу мэдээнүүдийг нэг доороо сонсохоор шийдсэн гэж байгаа... ийм тэнэг бодол ер нь минийхээс өөр хүний тархинд орох болов уу? гэж их боддог юм... хайртай баг минь ялагдаж би ахиад 4-н жил хүлээх хэрэг гарсан тэгээд жаахан сэтгэлээр унаж энэ тэр... заримдаа бид хариултыг нь мэдэх асуултуудаа зүгээр л найдвараа бүр мөсөн үхүүлэх гэж асуудаг шиг байгаам... бид ч гэждээ би л... бусад нь ядаг юм мэдэхгүй ээ... яаг л ийм шалтгаанаар би маргааш нь тийшээ явж байсан...
үүнээс өмнө нь ч зарим нэг оролдлого байсан... хэн нэгэнийг муриутаа түүний араас гүйж... гэхдээ гүйцээгүй... орцны үүдэнд хүлээж... тэр ирээгүй... юунд ч юм бухимдаж... ирлээ гэхэд ях байсан гэж... хэн мэдэхэв... хариж явахад Авсрали Японы тоглолт Гүүсийн гавьяагаар өндөрлөж байсанг санадаг...
өвлийн гудамжинд цаг гаран хүлээлгэсэндээ эс бөгөөс ягаад гэдгийг нь ч мэдэлгүй хүсчихсэн зарим нэг хүслээс... эсвэл зүгээр л хэтэрхий амиа хичээсэндээ уучлал гуйх ёстой ч байж мэднэ... хэдийгээр би юу ч хэлээгүй ч энэ бүхэнд гэмшдэг гэдэгийг чамайг мэдэх байхаа гэж би миний төсөөлөл надад хэлдэг... үнэнг би мэдэхгүй л дээ... одоо тэгээд өнгөрсөн зүйлсийн араас гэмшлээ гээд ч юу ч өөрчилж угаасаа чадахгүй л дээ... эцсийн дүнд энэ бичлэг юу ч болчихов бүү мэд... хахаха...
он цагийн гүнээс
охин чиний идэрхэн инээд цангинахад
нил ягаан цэцгэс
намайг уучил гэж нэг нэгээр дэлбээгээ гөвнө...
ирээдүйд чамайг гомдооно гэдгээ урьдчилаад мэдчихсэн байсан ч юм шиг хахаха... майр зөнч наасан...
Седьмой. Төгсгөлийн 5р хэсэг.
4 years ago
4 comments:
Ёстой чи л ойлгох бичлэг болох шиг боллоо
Чамайг ногоон эрээн нүүртэй шалдан цаашаа хараад jack off хийж байгаагаар төсөөлөх сайхан байлаа гэж
Шар ногоон хоёр гоё хосолдог өнгөнүүд шүү
yaagaad ch yum iim ug ganchan huiten, hahir aashtai, zojig, hargia zantai, esvel het ih bardam, amia hicheesen hunees hairiin tuhai ug iim l baidlaar garah baih gesen bodol tolgoid yagaad ch yum orj irev. ps: zugeer l tosoolol
neg l dutuu orhison hunii tuhai l yum shig bn, odor unshaad oilgohgyi oroi buriigeer unshij baij oilgow keke,
yasan ch goy blogow
өдрийн бодол шөнийн зүүд болоод байдаггүй ч хааяа хармаар санагдаж ярилцахсан гэж боддог... гэхдээ үнэндээ хэзээ ч жинхэнээсээ ярилцаж бараг байгаагүй... ингэж сэтгэлээ нээж жинхэнээсээ ярилцадгүйгээс болоод түүний талаархи бүх зүйлсийн 50% нь төсөөллүүд... зүгээр л тэр тэгэж бодсон байгаасай... тэр ингэсэн байх гэсэн төсөөллүүд... гэхдээ энэ төсөөллүүд хачин үнэн мэт санагдана.... ахиад түүн шиг хүн хэзээ ч амьдралд тааралдахгүй... үнэндээ тэд бие биендээ хайртай байсан ч энэ бүхэн хэзээ ч бүтэхгүй мэддэг байсан гэх мэтээр төсөөлнө... үнэн эсэхийг нь магадгүй хэзээ ч мэдэхгүй... энэ нь ч магадгүй амттай байж мэднэ... хүн бүрийн хувьд нэг тийм шүтээн хүн байх ёстой мэт... хамгийн ариухан хамгийн цагаахан тэгээд хүрч чадамгүй... тийм... түүний тухай зөвхөн сэтгэлдээ төсөөлж бодож л байх эрхтэй... ийм нэг сэтгэлдээ бурхан хүн бүрт байдаг ч юм шиг... гэхдээ мэдэхгүй л дээ бусдын дотор орж үзсэн биш... ihenh hund bdg bhaaaa :P
soccer-tei holbootoi yumnyyd martagdahguie gj kkkk
Post a Comment