ууг нь хавар болж байна... миний дуртай улирал... жилийн жил л догдолж баридагсан... энэ жил тийм юм алга... сайхан залхуураал байна... угаасаа л залхуу л даа... тэхдээ одоо бүүр улам л залхуу болжээ... ажил хийхгүй амьдардаг бол сайханаа... гэртээ хэвтээл унтаал уншаал үзээл... бүүр уйдвал уугаал татаал хэхэхэ... за тэгээд залхуураал залхуураал байхын... яж энэ яваа насаа барж дуусна даа ийм байж ккк... хааяа амьдрана гэдэг бүүр аймаар залхуутай санагдах юм... ямар нэг золгүй явдал гэнэтийн тохиолдол таарахгүй бол үхтлээ амьдрана гэвэл ахиад лав 30-40 жил хэрэгтэй... ай да бас ийм өдрүүд хүлээж байвал урт юмдаа...
хаврын эхэн сарын тэнүүлч гуниг
цээжнээ салахгүй наалдчихаад
хачин зөнт зүүднийхээ тайлалыг
өнгөрсөн үеэсээ эрж хайгаад
эс олсондоо бухимдааад...
үүрдийн уй гуниг дундахь зуурдын цэнгэл
уугиж дуусаа тамхи
зогсолтгүй урагшлах цагийн зүүг ажиж
шүлэг уншиж шүүрс алдаж
цаашаа дахиад амьдрана гэхээс
залхуу минь хүрж
бүлээхэн элчит хаврын нарны доор
бөх гэгч унтмаар санагдаад
24 насны эхний хавар
ингэж эхэлэх нь сонин...
Седьмой. Төгсгөлийн 5р хэсэг.
4 years ago
4 comments:
hen hungui zalhyyral ehleed bnaaaa
Heehee neeren bur zarimdaa zalhuurahaas hurtel zalhuu hurne geech lol Davarchaagaan shuuu
уншихаас залхуу хүрчлээ гсн
Энэ нээрээ сүрхий биччдэг м... шүү ккк, шууд шүлэг болгоод биччихдэг...
Яг л ийм залхуутай санагдаад байгаам даа амьдрал... Урьдынх шигээ утга учир нтр гэж сүржигнэхээ ч одоо бараг л больцон л доо, гол нь нээх онцын хэрэггүй шахуу юмны төлөө нэг уйтгартай ажил хийсэн болж, янз бүр болж байна гэхээр шал дэмий л санагдхын... Хэзээ амьдарч сурна даа...
Post a Comment