сайхан амралтын өдрүүд налайж хэвтэж нойроо хүргэхийг хүсч... найзуудтай уулзалдсан... нэг тийм... өчигдөр орой болсан ганц нэг маргааны талаар...
Маргаан-1
яриа бол муурнаас эхэлсэн... нэг хүний муур... би тэрнээс чи өлсөж үхэх дээрээ тулбал түүнийг иднэ тэр ч боломж гарвал чамайг иднэ... гэснээс... энэ бол мэдээж тэгнэ... бүгд хүлээн зөвшөөрсөн... цаашлаад бүх махчин амьтадыг миний санаж байгаагаар 2 хуваадаг... Ханнибалист ба биш гэж... өөрөөр хэлбэл төрлөө иддэг ба идэдгүй гэж... энэ бол цэвэр байгалиас тэр амьтанд заяасан төрөлхи инстикт... нэг хэсэг махчингууд шаардлага гарвал амьд үлдэхийн төлөөх хүсэлдээ захирагдсан төрлөө идэх төрөлхи зөнтэй байхад үлдсэн хэсэг нь зүгээр л өлсөж үхэцгээнэ... байгаль эх ийм инстикт тэдэнд заяагаагүй учраас тэр... Хүмүүс бол Ханнибалист буюу төрлөө идэх чадвартай махчин ангилалд багтана... Иймээс 2 хүнийг торонд хориод их өлсгөх юм бол аль нэг хүчтэй нь нөгөөхөө барьж идэх болно... за энэ бол ч ойлгомжтой... асуудал... тэгвэл хайртай хосуудад ийм зүйл тохиолдвол ях вэ? гэсэн асуудал дээр гол маргаан... миний баримталж буй байр суурь бол хүчтэй нь хүчгүйгээ идэх болно... үгүйдээ гэхэд хэн нэг нь түрүүлж үхэхэд үлдсэн хос нь нөгөөхөө идэх болно... юм л даа... мэдээж хэрэг хайртай хүнээ иднэ гэдэг төсөөлхөд хэцүү зүйл... гэхдээ одоогийн нийгэмд л шүү дээ... хайр гэдэг өөрөө нийгэмшсэн эрэлт хэрэгцээ ханасан үед л гарч ирж байгаа ойлголт... өлсгөлөн хүн хүнд дурлах талаар бодож амжих уу? даа... өлсөж үхэх гэж байгаа хүмүүс дурлалын талаар бодох ч үгүй... 2-т Ханнибал инстикт гэдгийг би ойлгохдоо оюун ухаантай биш зөн совинтой холбоотой гэж ойлгодог... тийм болохоор их өлсгөлөн хүмүүсийг галзуурлын байдалд оруулж бие бие рүүгээ дайрахаар болгож ч болох юм...
Хэдэн жилийн өмнө нэг түүх уншиж байсан юм... үнэн худал эсэхийг мэдэхгүй... 3-н найз ойд төөрч... уух ус олдож байсан ч хоол бол байхгүй... эцэст нь тэд хамгийн дорой нэгийгээ нөгөө 2 нь нухаад идчихэж... удалгүй тэр 2ын хүнс ч дуусч... тэгээд үлдсэн 2 нь нэг л өдөр бие биенийхээ нүд рүү эгцэлж харчихаад бие биенээсээ зугтсан гэсэн... хэн хэнийх нь нүдэнд нөгөөгөө идэх гал бадамлаж байсан гэдэг...
өөр Хоуль буюу нүх гээд нэг кино бий... Тора Бёрч Кэйра Найтли 2 тоголдог... Кэйрад тэрнээс хойш л сэтгэл зүрхээ өглөө ш дээ гэсэн хахаха... за тэр яхав... Киноны гол Санаа Тора Бёрч нөхөр сургуулийнхаа нэг хөвүүнд дуралдаг... түүнийг өөртөө татахын тулд амралтаараа гэртээ харьцгаалгүй өнөө гарын нэг найзтай тэгээд өөрийнхөө найз Кэйрагийн хамтаар сургуулийн ойролцоо байх дэлхийн 2-р дайны үеийн бөмбөгдөлтөөс хамгаалах хонгилд орж амралтаа өнгөрөөх санаа дэвшүүлнэ... бүгд саналыг дэмжинэ... тэгээд нүхэнд орно... тэгээд ясан байх вэ... Тора хонгилын хаалгыг хааж түгжинэ түүнд түлхүүр байсан ч тэрийгээ бусдадаа үл хэлнэ... унд хоолгүй болсон залуус солиорох шахаж нэг нэгнээ ундааны төлөө алцгаана... эцэст нь Тора ганцаараа эсэн мэнд тэндээс гардаг...
хүний амьдрах хүсэл гэдэг өөрөө их хүчтэй хүсэл... Мартин Иден амиа хорлохоор далай руу унадаг ч амьд үлдэх гэсэн хүсэл нь түүнийг өөрийн мэдэлгүй сэлж амиа аварах оролдлго хийлгэж тэр сүүлийн хэдэн мөчдөө өөрийнхөө амьдрах хүсэлтэй тэмцэлддэг... яг л үүн шигээр бид зөнгөөрөө амьдархын төлөө тэмцэх болов уу?
маргаан-2
за ингээд цаашаа энэнээсээ үүдээд өөр сэдэв рүү орно.. миний бодлоор бол анхан шатны хэрэгцээнүүд буюу хооллох ундлах физиологийн хэрэгцээнүүд хүний суурь хэрэгцээнүүд... эдгээр хэрэгцээнүүд биеллээ олж байж сурч боловсрох болон дурлаж хайрлах гэх мэт дээд шатны хэрэгцээнүүд хүнд үүснэ... Маслоугийн онол л доо... ингээд цаашаа маргаан үргэлжлэхдээ сексийн хэрэгцээ болон хайр гэсэн 2 асуудлын аль нь анхдагч болох талаар үргэлжилж байгаам... миний бодлоор бол хүний секс хүсэл дээр үндэслэж хайр гэсэн төсөөлөл бидний тархинд суусан... хэдэн мянган жилийн өмнө хүмүүс секс хийж өсч үрждэг байсан ч тэр үед хайр гэсэн ойлголт байгаагүй... ерөөсөө л бид эсрэг хүйстэндээ /хомосексуудын хувьд арай өөр л дөө/ тэмүүлдгийн нууц нь өөрөө сексийн дур хүсэл... Фройдынхоор бол хүүхэд анх эхийнхээ хөхийг хөхөх үедээ сексийн мэдрэмж төрдөг гэсэн байдаг... Үүнтэй л адилаар зүгээр л чиний хайртай хүний үнэр нь сайхан, арьс нь зөөлөн санагдаж болно... Үүнийх нь хариуд чиний үнэрийг би хэзээ ч мартахгүй гэх мэтээр сайхан үгс хэлж болох ч энэ бүхний цаана сексийн дур хүсэл нуугдаж байгаа... үүнийгээ бид дурлалын үедээ анзааралгүй сэтгэл хөдлөлөөр хандах үе л гэж байдгаас биш секс санаархал агуулаагүй дурлал гэж энэ орчлонд байхгүй ээ гэж бодоод байгаам... гэхдээ би үүгээрээ хайр сексгүйгээр оршин тогтнохгүй гэж хэлэх гээгүй л дээ... ийм боломж бийг үгйүсгэхгүй... хайрыг тийм аугаа байгаасай гэж би өөрөө ч хүсдэг... гэхдээ энэ хайр гэдэг ойлголт өөрөө секс хүсэл дээр үүсч буй болсон гэдэгт л итгэж байгаа юм... өөрөөр хэлбэл суурь нь адгуусны үр төлөө үлдээх гэсэн зөн...
ерөөсөө байгаль дэлхийн бүх л амьтадад амьд үлдэх үр төлөө үлдээх гэсэн хүслүүд хамгийн хүчтэйгээр заяагддаг бололтой... бид бэлгэвч ямар нэг жирэмслэлтийэн эсрэг ерөндөгүүдийг бодож олсоноор секс гэдэг нь таашаал авах нэг хэлбэр болоод хувирчихсан ч гэсэн эцсийн эцэст секст тэгэж шунаж тэмүүлдэг тэмүүллийн маань цаана үр төлөө үлдээхийн тулд байгалиас бидэнд заяасан программ хангамж ажиллаад байгаа гэж би хувьдаа боддог юм...
үүнтэй адилханаар хэн нэг бүсгүйд би дурлаж түүнтэй бүх амьдралаа хамт туулахсан гэж хүсч байгаа ч энэ хүслийн цаана эмэгтэй хүнд татагдах тэр хүчний цаана өөрөө сексийн хүсэл адгуусан зөн байж л таараа....
жишээлбэл... Гомо нар эр хүнтэй секс хийдэг... тэд эр хүнд хайртай болно... Лесби нар харин эмэгтэйчүүдээс таашаал авч тэдэнд дуралдаг... харин мань мэтийн стрэйтүүд нь эсрэг хүйстэнтэйгээ секс хийж тэдэнд дурлана... өөрөөр хэлбэл чиний сексийн чиг хандлага чиний дурлах ёстой хүмүүсийн хүрээг өөрөө шууд тодорхойлж өгч байнаа гэсэн үг... хэрвээ хайр гэдэг өөрөө сексээс огт хамааралгүй ойлголт байсан бол Гомо нар эрчүүдтэй секс хийдэг ч хэн нэг эмэгтэйг хайрлаж эсвэл би нэг эрэгтэйг хайрлангаа эмэгтэй хүнтэй секс хийх тохиолдолууд ч үүсэх боломжтой шүү дээ гэж бодов... эккэкэ...
Седьмой. Төгсгөлийн 5р хэсэг.
4 years ago
6 comments:
neeree bodoj bsn um bn, olsood uheh deeree tulbal nohoigoo ideh uu, esvel hamtdaa uheh uu geed, bi bol nohoig ideed idsenii daraa amid uldeh naidlaga baigaa gej bodvol nogoig ideh bh, idsen ch buh um heveeree hed hongiin daraa uhne gedeg ni todorhoi bol idehgui ee, hamtdaa l uhne, neg negniigee barij idehiin huvid yostoi medehgui, itgehgui bn, humuus chin uhamsartai amitad, olsgolong ni uhamsar ni diileh bh gej bodoj baina, ooriin control oo aldaad shuud avtomat r shine mah haragdaad barij iddeg hereg bish bh, harin uhlees aih aidas ni huniig hunee idehed hurgeh bh, harin uheld belen bgaa, negent odoo ingeed hamtdaa uhey geed shiidchihsen nohtsold 2 hun taivan bj bgaad l uhchih bhooo
Чи нээрээ сүүлийн үед ямар хачин хачин юм боддог болчоо вэ хэхэ... Өлссөндээ өөрийнхөө, гар хөлөөс нтр тасдаж иддэг 1 гарын тухай өгүүллэг уншчаад иймэрхүү юм бодож байсын... Тийм байдалд бол заавал нөгөөхөө алж нтр байхаар шуудхан амиа хорлочиж болохгүй юу... Би лав тэгнэ... Гэвч цагаа тулахаар бас амьдрах гээд новшрох юм болуу гсн лол... За мэдкүүм муу ёр гсн ккк...
Тэр Нүх гэдгийг чинь үзэж байсын,охин нь харин Кэйра байсымуу, анзаараагүй эсүүл таниагүйм байна...
За тэр сүүлийн асуудал дээр ёстой яг точно хэлчих юм алга, шал бөөрөнхий л юм бодогджийно... Хайрлалцсан хүмүүсийг бодохоор гэж байгаад байгаа ч юм шиг, тэгээ бас бодохоор яс юман дээрээ чиний хэлээд байгаа ч үнэн юм шиг гээд... бөөрөнхийлөв хэхэ... Ер нь яаавж явж эцсийн мөч дээр ирэхэд юун хайр дурлал энээ тэрээ хүн гэдэг ганцхан амиа, өөрийгөө бодсон арчаагүй л амьтан байдаг хойно доо...
Аз болоход тийм аймар нөхцөл байдлууд одоохондоо хол байгаа болохоор гайгүй эв зүйтэй, хайрлаж дурлаж, амгалан тайван байж болж байгаа нь аз юм даа гсн...
Ямар ч урт юм биччив дээ би...
Жаахан өөр д бодолтой байна, Хомосексуал хүний хувьд:
Би эрэгтэй хүнтэй секс хийгээд, өөр эмэгтэй хүнд хайртай гэхиймүү лабел үүсгэж болмоор юм шиг санагдав, гэхдээ ийм нөхцөл байдал хэзээ ч үүсэхгүй гэсэн төсөөлөл л байна даа хаха,
Гэхдээ эргэлзүүлэх нэг юм байгаа нь 10жилд бол нэг охинд лаг сайн байлаа,, 1р ангид ордог жилдээ л дурласан байх, 5р ангид орохдоо тэдний ангид орж хамт 10 төгссөн юмдаг, тэгэхдээ би түүнтэй хэзээ ч секс хийнэ гэж төсөөлдөггүй байсан байх, секс ч хийж үзээгүй байсан үед, гэхдээ боов энэ тэр босдог сэрэл энэ тэр байсан,, нүд нь юу нь ч юм намайг татаад зөвхөн түүнийг л бодуулаал байдаг, асар хүчтэй түүнийг л боддог байсан, т
тэгээд өөрийгөө гей гэж нээснээр \эрэгтэй хүнтэй унтаж үзсэнээр, эхэлснээр\ би ердөө зөвхөн л эрэгтэй хүн татагддаг болсон шиг, дурладаг болсон шиг,
ёоооо лаг секслогичид хандаж байгаам шиг л биччихлээ,, тэр нэг охин л шалтгаан үүсгээд байх шиг байншд
Би ч гэхдээ секс хайр гээч хоёр нь нэг юманд багтаад нэг цөм ойлголт байна гэдэг дээр нь л байдаг хүн л дээ,
Нэг иймэрхүү жишээ байгаан бас :
Нэг залууд бас асар хүчтэй дурлаваа тэгсэн тэрэнтэй секс хийгээд секс дээр ямар ч амтгүй, шаал хоосон хөндий өнгөрсөнд сэтгэлээр асар унаад,, өөрийгөө ерөөсөө л asexual гэж бодсон, asexual дотороо хомосексуал,,
түүнд асар хүчтэй дурлачихсан байсан, \хайртай байсан ч\ маргаашнаас нь эхлээд л асар хурдтай түүнээс ангижирчихсан, салчихсанд л одоо гайхаад байдаг юм..
Энэ жишээ нь дээр секс бол хайр гэдэгтэй асарын асар нягт холбоотой нааасссс
1.Хүчтэй нь хүчгүйгээ идэх тохиолдол байж болно. Гэхдээ би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Хайртай хүнтэйгээ хамтдаа л үхнэ. Тэнэг хүн биш л бол эрүүл хүн тэгэхгүй ээ.
2. Хайр секс 2 нэг зүйлийн 2 тал. Гэхдээ хэн нь ч сексийг хэн нь ч хайрыг урьтал болгож болно. Заягдмал зүйл нь хайр л болов. Анхны хүмүүс шууд л сэкс хийгээд хүүхдээ гаргаад унасан гэвэл худлаа л болов. Ядаж л таалагдсан нэгэннээ дараад авна биз дээ ха ха. Таалж байна гэдэг хайрлахыг нэг элемент биш үү.
taalah gedeg hairlah element gej uzehgui bna... hun yund tatagddag ve? goo saihand... goo saihan gej yu ve? gedgiig garuud sudlaad etsiin etest eruul bie mahbodiin shinj gej uzsen bna lee... eroosoo eruul mahbodi l goyo saihan haragdana... harin hun ur udmaa eruul uldeehiin tuld eruul esreg huistenteigee urjild orno... ingeed goo saihand temuuleh husel uussen um gene lee mini huuhduudee eheheh...
Post a Comment