Анзааргагүй...

Apr 26, 2010

дүүгийнхээ блогийг уншиж байгаад өөрийгөө их л анзааргагүй амьдарч байсан гэдгээ анзаарлаа... эргэн тойрон... гудамжинд зөрөх улаанбаатрынхан... гэр бүлийнхэн... эх орон... тэгээд бас өөрийнхөө дотоод ертөнцийн тухай... хамгийн сонирхолтой магадгүй надад хамгийн хэрэгтэй миний хайж байгаа зүйлс уг нь тэнд л байж мэдэх ч юм шиг... ер нь сүүлийн 2 жилийнхээ амьдралд өөрийнхөө дотоод рүү биш гадаад эргэн тойрон ертөнцийн тухай их бодож амьдарсан юм шиг... ээжийнхээ ямар амьдрал туулсанг, эмээгийнхээ юу бодож байгааг, дүүгийнхээ мөрөөдлийг, монголчуудын ёс заншилийг мэдэхгүй, бүүр мэдий ч гэж оролдодгүй хирнээ хэн наг алдартай дуучин эсвэл найруулагчийн тухай уншиж бусдын сайн гэдэг кино үзэж, хөгжим сонсоход тэхтлээ их цаг зарцуулах нь зөв ч юм уу? буруу ч юм уу? гэж бодов...

10 comments:

Улаан said...
This comment has been removed by the author.
oldoshaksli said...

harin tiim ee

Anonymous said...

Нээрээ тийм шүү. Би ч хааяа тэгж боддог юм. Тэр бүгдийг мэдсэн ч яалаа байсан ч яалаа? Зүгээр л вики, тэр чиглэлийн сайн гэх сайтыг ороод уншчих юмыг... Түүний оронд дотогшоо алсрахуй маань үгүй болоод ч байх шиг ...

Anonymous said...

duugiiin chini blog yu yum huuhdee? mani chini bas haray

Особу said...

uuuuuuuuu same here, bi bas neg tiimerhuu bdald :)

D said...

Амьдралд ямар нэг дүр болох гэж чармайлгүй, зүгээр ажиглаад л сууж байх сайхан юм шиг ээ.

Anonymous said...

энэ чинь л ээлжит хүний бодит байгаа мөн чанаруудын нэг байна даа.

Anonymous said...

kino uzej bgaam shg haraad l...
iim bsan bol zueer bsiim bndaa geeed l oo :P
yamar negen umnd dugnelt ih chuhal gdg um gseen :D gj bagsh helsn ..

Особу said...

agaa min ta haana yavna :)bas neg duugees ni kkke

sirus said...

ah ni sain ohin duu bie bodooroi.

Post a Comment