Мөнхийн аз жаргалтай нэртэй хотын Инээмсэглэл нэртэй төрхөд тэр төржээ... бусад хүүхдүүд тэнхээ мэдэн чарлаж энэ ертөнцөд ирсэнээ зарлаж байхад тэр чимээгүй гаргасангүй... Харин оронд нь хачин гунигтай харцаар эх баригч эмчийн зүг ширтэж байсан гэдэг... Тэгээд л түүнд Гунигбаатар гэдэг нэр өгжээ... Тэр багадаа хэзээ ч уйлж байсангүй... тэр бүү хэл хэзээ ч хэн нэгэнээс юу ч гуйж байгаагүй гэдэг... бусад хүүхдүүд ээж ааваасаа тоглоом эсвэл зайрмаг авахуулахыг хүсдэг байхад харин Гунигбаатар хэзээ ч тэгэж хүсч байсангүй... тэр уйлдаггүй инээдэггүй мөнхийн гунигтай царай л гаргадаг байлаа...
Мөнхийн аз жаргалтай хотынхон зовлон гуниг шаналал гэдэг үгсийг ч мэдэхгүйгээр аз жаргал дүүрэн амьдарцгаадаг байлаа... харин өнөөх зөрүүд гунигбаатар л ганцаараа байнга гунигласаар... ерөөсөө түүний нүүрэнд гунигаас өөр зүйл тодорч байхыг харсан хүн цөөхөн... Тэр бүү хэл гунигбаатар багадаа нохойнд хөөлгөөд зугтаж байхдаа хүртэл царай нь өнөө л гунигтай царайлдгаараа царайлсанаас айдас түүний нүүрэнд байгаагүй гэдэг... түүнийг юунаас болоод ягаад ингэж гунигладгийг хэн ч мэдэдгүй байлаа... учир нь тэр хүнтэй ч юм яридаггүй байсан юм...
эрийн цээнд хүрч том болохын хирээр түүний гунигтай царайн дахь гуниг улам нэмэгдсээр л... түүний нүдийг эгцэлж ширтсэн хүмүүс л гунигт автахаар болж эхэлжээ... мөнхийн аз жаргалтай хотынхон түүнийг муу ёрын сүнс шүглэсэн гэж заримдаа яридаг болжээ... гадаа чирта тоглож байсан 12 настай охин Гунигбаатарын өөдөөс нэг удаа эгцэлж харсаныхаа дараа хачин аймаар гунигтай царай гаргасан ажээ... тэр ч бүү хэл охин охин орой бүр ээж ааваараа уншуулдаг үлгэрээ тэр орой уншуулахыг хүсээгүй гэсэн... Үүнээс гадна хотын эрдмийн зөвлөлийн дарга баранд Гунигбаатартай таарсаныхаа дараа гэнэт амьдралынхаа утга учирын талаар бясалгаж эхэлсэн гэнэ... Тэр барнаас гарч гэртээ ирээд амьдралын утга учирын талаар зохиол бичих болсон бөгөөд тэрнээс хойш гэрээсээ ч цухуйхаа байжээ... Ийм сайхан нэртэй ийм аз жаргалтай хотод ийм гунигтай хүн байх ер нь тийм ч зөв зохистой зүйл биш гэж хотын удирдлагууд ярих болжээ...
Ингээд нэг л нартай өдөр хотын хэв журам сахиулагчид Гунигбаатарынд эрж түүнийг баривчилжээ... Түүнд уйтгар гунигийг бусдад халдаасан хэргээр баривчилжээ... Ингээд хотын бүх л хүмүүс цуглаж гунигбаатарыг хэрхэн шийтгэх талаар ярилцажээ...
Хотын захиргааныхан түүнийг хотоосоо хөөж явуулах хэрэгтэй гэлээ... Харин хэв журам сахиулагчид түүнийг шоронд хийх хэрэгтэй гэв... Нийгмийн идэвхи өндөртэй Инээмсэглэл эмнэлгийн дарга харин Гунигбаатарын нүүрэнд мэс ажилбар хийж инээсэн дүртэй болгох санал гаргав... хамгийн хойноос дархан харин инээмсэглэж байгаа төмөр баг хийгээд гунигбаатар мөнхөд зүүлгэх хэрэгтэй гэлээ... Эцэст нь шүүгчид Гунигбаатараас энэ бүх шийтгэлийн алийг нь авах вэ? гэж асуужээ... харин гунигбаатар өнөө л гунигтай харцаараа тэднийг нэг тойруулан ширтээд аль нь ч байсан надад хамаагүй гэж сулхан бувтнав...
Ингээд тэд эцэст нь хэлэлцээд эмчийн саналыг хамгийн сайн санал нь гэж тохирцгоожээ... тэгээд гунигбаатарыг анх төрсөн нөгөө эмнэлэгт нь мэс ажилбарт оруулжээ... Үүрд мөнхийн аз жаргал нэртэй хотын бүхий л шилдэг эмч нар оролцсон мэс ажилбар амжилттай болжээ... нүүрээ битүү маральаар боолгосон гунигбаатарын дүрсийг ТВ-үүдээр дамжуулж байлаа... 7 хоног өнгөрч түүний нүүрний боолтыг авах боллоо... бүх л хүмүүс тэр гунигтай царайнд инээмсэглэл ямархуу харагдах болоо гэхээс хүмүүс тэсэн ядан хүлээж байлаа... гэвч гэвч боолтыг автал өнөө л гунигтай царай... гэхдээ нүд нь бүүр ч сүүмгэр болжээ... түүний царай улам ч гунигтай харагдах боллоо...
Хот даяр энэ өдрөөс эхлээд битүүхэн айдас хүйдэст автах боллоо... Түүнийг шоронд хорих хэрэгтэй гэж зарим нь үзэж байсан ч түүнийг шоронд хийх зүйл анги Мөнхийн аз жаргалтай хотынхоны хуульд байсангүй... хотоос хөөх саналийг бодож үзсэн ч орох оронгүй амьтанг хааш нь илгээхээ тэд мэдэхгүй байлаа... тэгээд тэд Дарханыг дуудаж инээмсэглэж байгаа дүртэй баг түүнд хийлгэхийг хүсчээ... Дархан ч дуртайяа ажилдаа орлоо... Гэвч энэ арга бас л бүтсэнгүй... Дархан багаа урлаад л хачин аз жаргалтай нүд багандаа сийлээд л харахад тэр нүд нь гунигтай болж хувираад байлаа... инээмсэглэл багандаа зурах тоолонд тэрхүү инээмсэглэл нь уруу царай болж хувирдаг байва... хотынхон гунигбаатараас улам ч ихээр эмээх болов...
харин яаг энэ үер эмч ахиад тэдэнд тус болохоор ирэв... Эмч хэлэхдээ гунигбаатарын нүүрэн дээр байгаа гунигийн эх үндэс нь түүний зүрх сэтгэлд байгаа... бид өмнө нь зөвхөн нүүрэнд нь л мэс засал хийсэн гэтэл энэ бол өвчинийг үүсгэж байгаа зүйл биш байжээ... өвчин угтаа зүрхэнд нь байна... зүрх нь өвдөж... гэтэл бид нүүрийг нь л эмчлэх гээд байж шүү дээ гэж хэллээ... Ингээд эмч гуниг гэдэг нэртэй өвчинг эмчилэх жор туршиж эхэлжээ... бүтэн 3 сарын турш эмч тасралтгүй лабораторидоо ажилласны эцэст гунигийг эмчлэх тариа бүтээж чаджээ...
Ингээд Гунигбаатарын Инээмсэглэл эмнэлэг аз жаргалтай болгоохоор дуудаж авчирчээ... Гэтэл гэтэл... бүх юм өмнөхөөсөө ч дордсон байлаа... эхний тариаг гунигбаатарт хиймэгц тариа харшил өгч эхэлжээ... Инээмсэглэл эмнэлгийнхэн түүнийг авархаар байдаг чадлаараа ажилласан ч чадсангүй... 2 цагийн дараа гунигбаатар амьсгал хураав... харин хамгийн хачин нь гунигбаатар амьсгал татах агшинээ бүдэгхэн инээмсэглэхийг эмч харсан гэдэг... би энэ түүхийг үнэн худал эсэхийг мэдэхгүй гэхдээ л ингэж яридаг юм... гунигбаатарын үхлийн онош дээр аз жаргалын тун хэтэрсэнээс болж гэж бичсэн байдаг гэдэг... Гунигбаатарыг харин үхсэнээс хойш Мөнхийн аз жаргал нэртэй хотынхон бүгд гунигтай болцгоосон гэдэг... одоо тэд хотынхоо нэрийг сольсон байхдаа...
3 жилийн өмнө иймэрхүү юм бичдэг байжээ... гэгэгэ... уншсан хөөрхөн санагдачлаа энд байжийг...
Седьмой. Төгсгөлийн 5р хэсэг.
4 years ago
18 comments:
asuultas ch biluu unshij bsiim bna.. goy bichjee..
Mendee ter uyed chi yamar zohioloos ene helleg arga bariliig olj avch bsan be? yag chinii l dotroos ingeed undran garch bv uu esvel ter tegdeg shd, bi harin ingechihey geed bichij bv u? yor ni tgd busadaas suraltsah hiigeed ooroo neej olohiin talaar yu gej bodoj bn? zarim hun heniig ch huulahgui geed l .. Zarim ni minii bagsh ene geed l.
1.Huulah suraltsahiin zaag ni yu yum be?
2.Zohiol buteel hedii hemjee ni ongod ba aviyas her zereg ni turshlaga bolood hodolmor yum?
3.Chinii huvid yamar bh u ter hemjee ni?
хахаха... нээх мундаг зохиолч хүнээс асууж байгаам шиг юун аймаар юм асуудаг юм бэ? дээ... би бол юм бичихэд бодсон юмаа шууд л бичдэг... тэрнээс ингэе тэгэе гэсэн бодол бол яг бичиж байхад нэг их орж ирдэггүй... гэхдээ энэ нь зуун хувь миний санаа гэсэн үг биш... ягаад гэвэл миний одоогийн үзэл бодол олон зүйлсээс нөлөөллөө авсан байгаа... тэр нөлөөнүүд надад ч мэдэгдэлгүйгээр бичигдчихдэг гэх үү дээ...
бичиж дуусчихаад уншиж байхад л аа энэ тэрэн шиг болж энэ ийм болж гэж санагддаг... өөрөө ч эндээс хуулий эндээс тийм санаа авая гэж бодолгүй хийчихдэг гэх үү дээ...
ер нь хэнийг ч хуулахгүй байна гэж ягаад ч байхгүй... энэ нийгэмд энэ ертөнцөд амьдарч байгаа учраас хүссэн хүсээгүй чиний тархи ямар нэг зүйлсд хүчиндүүлж л байгаа... жишээ нь сэргэн мандлын үеийн урлаг... эсвэл өнгөрсөн зуунаас хойшхи орчин үеийн урлаг ч гэдэг юм уу? цаг хугацааны тухайн нэг үечлэлд оршиж байгаа урлагийн бүх төрөл зүйлүүдэд ижилсүү тал байгааг харж болно... энэ бол тухайн цаг үеийн хүмүүсийн сэтгэлгээ нийгмийн шаардлага гээд олон юмтай холбогдоно... жишээ нь 20р зуун хүртэлхи үед урлаг ч тэр нийгмийн сэтгэлгээ ч тэр өөрөө хэлбэрт тэмүүлсэн логик хэм хэмжээтэй байсан... гэтэл өнгөрсөн зуунаас дайны дараагаас эхлээд хэлбэрээ эвдэх хэлбэрээс гарах гэсэн оролдлогууд урлагт хүчтэй анзаарагдаж хоас шинж хүчтэй орж ирсэн... гэх мэтээр...
хуулж байгаа хүнд шинэ зүйл огт байхгүй байх болов уу? суралцаж байгаа хүнд харин бага ч гсн шинэ юм байх биз үүгээрээ л ялгагдах болов уу?
зохиол бүтээл хэдэн зууны өмнө онгодоос их хамаардаг байсан байж магадгүй... ягаад гэвэл тэнд шинэ санаа олдож байлаа... харин орчин үед бүх санаа дуусчихсан үгүйдээ дуусах шахаж байгаа гэх юм уу? даа... ийм үед бол авьяас онгодоосоо илүү хөдөлмөр туршлага мэдлэг шаардлагатай болно... жишээ нь Хомерийн үед онгод ороод нэг шүлэг бичих... өнөөдөр яг тэр онгодоор ахиад нэг шүлэг бичих хоёрт том ялгаа харагдана... өнөөдөр би бусдын хийсэн зүйлийг давтахгүй бага болов ч шинэ байхын тулд ялт ч үгүй суралцах мэдэх шаардлагатай болно байх...
ер нь бол орчин үед урлаг бүтээхийн тулд шинэ санаа гэхээсээ илүү тэр санааг илэрхийлэх илэрхийлэмж дээрээ хүмүүс их ажилладаг болсон санагддаг... эсвэл өөр өөр соёлийн санаануудыг хооронд нь микс хийх ч гэдэг юм уу? ингэж байж л шинэ юмнууд төрөөд байгаагаас биш цоо шинэ санаа гэж байхгүй болсон байх...
чиний хувьд гэдэг сонин асуулт байна... би иймэрхүү асуултад хариулахаар хүн гэж өөрийгөө бодохгүй байна... аа заавал ямар нэг хариулт хэлэх хэрэгтэй бол би онгод энэ тэр гэсэн зүйлд төдийлөн итгэдгүй гэх үү дээ...
wow
yaaay... asar goy delgerengui hariult avdag bn shd. thanks! za tgd zonogbaatar bolchihoosoo omno yum bichij ooriigoo uudalj uzmeer sanagdah yum. hamgiin gol ni yumiig hiine buteene gdg tiim idevhi dutaad bh yum. tgd ter yadargaatai oontogch zan mini oortoo ch gsn yum hiihed saad bolood bh shig..
Chamaas garj bgaa ene goy energyg chini medreh saihan bdag shuu. Dahiad l shine yum huleej bya daa. Minii shar naiz :)
уйтгар гунигаа цаасан дээр буулгалаа.
үүнээс цааш уншигч уйтгарлаг..
Бутулэску.В.
yostoi zalhuuralgui shan hariuljee,,,
jishee n urlagt ch yumuu shine chiglel ntr garlaa gehed ter n bas huulalt(umnuh yuman dree duruulsun ch ghuu, zaaval umnuh yumnii nuluu bsan bolhoor eshuul teriig eserguutsej) garj irdeg uu? Ogt shine yum garj irhuu?
одоо бол огт шинэ юмс байхгүй болсон болов уу? гэхдээ би урлаг судлаач энэ тэр биш яаж мэдэх вэ? Ван Гогийн зургуудад японы уран зургийн хэв маяг хүчтэй нөлөөлсөн, Пикассогийн уран зургийн нэг үеийг тэрчигээр нь африкийн урлагийн нөлөөлөлд оршин бөйсан үе гэж нэрэлдэг... Гоген амиа хорлох гэж байсанаа гэнэтхэн Африктийн соёлын нөлөөнөөс шинэ эрч хүчийг олж авч байсан гэх мэтийн зүйлсээс хархад шинэ юмс гэж бараг үгүйм шигээ одоо бол...
эхлүүлээл уншиж байхдаа, юун уншиж байсан юм бэ гэж бодож байлаа ш д
ном гарга ном гарга
ineemtgii hun roman-tai tustei yumuudaa
ёоооё яасан урт юм бээ. хараал ядаржийшд. уншчмаарлайшдээ энчодо бас.тийм биздээ
ashtaihan
neeree
ashtaihan
төгс төгөлдөртөө хир дөхжээн
ёстой гуниг царайлж уншлаа тэгээд нэг ийм юм санаанд орлоо -нарны хар шилийг
нарнаас хамгаалж зүүдэг болохоос
нулимсаа нуух гэж зүүдэггүй юм
нулимсыг нь арчих биш
нуугдчихсан сэтгэлийг нь тайтгаруулдаг юм.. гэж
гоё зохиол байна сайхан хариулт байлаа
Post a Comment