өөр бас нэг гайхаж байгаа зүйл бол энэ байна... ер нь миний бичлэгт их дурдагддаг зүйл... миний хувьд ягаад ч юм энэ бол их эмзэг сэдэв байдаг юм шиг байна лээ...
энэ бол хүний мөн чанарт нөлөөлхийг үл тэвчих үзэл гэх юм уу? даа... минийхээр хүн бүр өөрийн гэсэн давтагдашгүй мөн чанартай энэ ертөнцөд ирдэг бол нийгэм ямар нэг хэмжээгээр өөрийнхөө нэгдэлд хамаарч буй хүмүүсийг ижилсүүлж толгойг нь угаах гэсэн үйл явц явуулдаг... энэ үйл явцийн эсрэг байр суурьтай байдаг гэх үү дээ... хувь хүний сэтгэхүйн эрх чөлөөнд хэн нэгэн халдах ёсгүй гэсэн байр суурьтай... гэхдээ орчин үед бол энэ бараг боломжгүй зүйлсийн нэг болсон юм шиг... 1984 гээд нэг роман байх... хүйтэн дайны үед барууныхан коммнузмийг шоглосон санааг нь хэт хөөргөж нобель энэ тэр Оруэльд өгүүлсэн шиг байгаам... магадгүй үгүй ч байж мэдгнэ... үнэхээр сайн роман ч... миний бодол л ийм байдаг л даа... өнгөрсөн өдрүүдэд 1984ыг зүгээр сонирхоод харж байсан энэ бол коммунизмийг шүүмжилсэн гэхээсээ илүү ерөөсөө ямар ч нийгмийн байгууламж хэрхэн нийгмийг бүрдүүлэгч хувь хүмсээ эрхшээж байгаа тухай зохиол юм шиг мэдрэмж төрөв... өнөө энэ зохиолыг магтан дуулсан барууны ардчилсан гэх дэглэмүүд ч Оруэлийн энэ шоглолд хамаатай гэх үү дээ...
гэтэл ойрын үед бас нэг хүчтэй мэдрэгдэж байгаа санаа бол... энэ массын тухай асуудал... би үнэндээ Христийн шашинд дургүй л дээ... нэг тийм хувь хүний оюун санааны эрх чөлөөг үгүйсгэсэн тулгасан аястай... жишээлбэл та нар хонинууд... би та нарыг өвс тэжээлтэй газар луу тууна... би бол хоньчин гэх жишээний... гэтэл эргэн тойрноо хараад байтал үнэхээр бид хонинууд уу? бид хэн нэгэнд удирдаж залуулахгүй өөрөөр хэлбэл өөрийнхөө мөн чанарыг үгүйсгэж хэн нэгэнд эрхшээгдэхгүй л бол юу ч хийж мэдэх адгууснууд уу? гэсэн нэг асуудал байна... өөрөөр хэлбэл бид өнөөх өөрт буй мөн чанараа дагавал юу болох вэ? гэдэг асуудал... бидний мөн чанар сайн сайханд хүргэж чадах уу? үнэхээр бид бүхэнд будда болох хүч бий юу? эсвэл үнэхээр христийн хэлсэнчлэн масс дундаасаа үүсэх хэн нэгэн удирдагчид бат итгэн түүнийг нүдээ анин дагах уу? гэх мэт асуудлууд... би аль нь зөв аль нь бурууг үнээхээр мэдхээ байчихаад байна...
Дино Буццати "Анагоорын хэрэм"
1 week ago
17 comments:
зүгээр суужийсан хүнийг бас гайхуулаад хаячлаа байна
ихэнх хүн хонь,тиймээс хоньчин зайлшгүй байх ёстой гэж үздэг мангар олон хүнүүсийг мэдийшдээ.
гэхдээ би биш шүү,кэкэ.
би бол юу ч мэдкү :p
нгөрсөн өдрүүдэд 1984ыг зүгээр сонирхоод харж байсан энэ бол коммунизмийг шүүмжилсэн гэхээсээ илүү ерөөсөө ямар ч нийгмийн байгууламж хэрхэн нийгмийг бүрдүүлэгч хувь хүмсээ эрхшээж байгаа тухай зохиол юм шиг мэдрэмж төрөв... өнөө энэ зохиолыг магтан дуулсан барууны ардчилсан гэх дэглэмүүд ч Оруэлийн энэ шоглолд хамаатай гэх үү дээ...
sanal neg
массын мөн чанар нь адгууслаг.ард түмэн бол цагаан цаас, түүн дээр юу ч бичиж болно гэж Мао хэлсэн бил үү.масс ухаантай байвал энэ дэлхийд энх тайван тогтохгүй.
нийгэм гэж байгаагийн учир нь юу вэ гэхээр тэр хүн болгоны мөн чанарыг л дарахад байдаг юм бишүү? тэрнээс биш хүн болгон өөрийнхөө хүслээр, өөрийн дотоод хүслээ хаалт хяналтгүй гаргаад байдаг болчихвол нийгэм байхын ашиг байхгүй биз дээ.
Би хувьдаа масс-ыг сэнхрүүлдэг, муугаар бодоход тархийг нь угаадаг зүйл байх нь дээр гэж боддог. тэгэхгүй бол юу ч болж мэднэ. масс гэдэг чинь масс болохоос юм хум ойлгочихдог цөөнх бол биш шүү. масс дунд янз бүрийн гарууд бий.
би урд нь сүмд явдаг байсан. зарим хүмүүст сүмийн үзэл маш үр дүнтэй нөлөөлдөг. магадгүй бүр гайхалтай сайжирч амжилтанд ч хүрдэг. тэхээр хэсэг нөхдүүдэд тэр хоньчин нь хэрэг болж, өөрсдөө хонь байх нь юу ч хийж чадахгүй дэмий гадуур явснаас илүү хэрэгтэй. тэдэнд ч бидэнд ч.
гэж боджийна
Сирусаа мань архичин хонь чи харин хоньчин. Тэгээд чи намайг архитай газар луу туугаарай гэшшш...
uu tiim tiim, tgd gashaandaa hereldeed mailaldaj baihaas uur arga bhguy shivdee yor ni bol...uur odoo yahiin, yagaad ch nemer bnuu?! medku nadd bas medej bgaa yum alga...bodood bodood l bdg bodol haana hurgehees aij l bna shuu sirus minee
дагах нь дагаад дагахгүй мань мэт нь тэрүүхэндээ хэгжүүрхээд амьдарч л байхаас даа, аль алийг нь үгүйсгэж болохгүй юм шиг л санагдаад байна.
би бол өөрийгөө масс-н дээдээр масс гэж боддог.ер нь л жикэн масс гэдэг ангилалд орох хүн шд,би.
массын нэг хэсэг,эд эс байх гоё шд гээлөө,кэкэ :p.
гэтэл хүнүүс масс-ыг ингэж боддын бий вий гсн including dream...
ерөөсөө дагахгүй амьдарч байгаа хүн гэж байхгүй ш дээ... ямар хэмжээгээр вэ? гэдэг л байна... дагаагүй хүн чинь будда л байх...
Эхний ээлжинд өөрийгөө хонь уу эсвэл хүн үү гэдгээ сайн мэдэх хэрэгтэй.
Хэрвээ хонь бол бусад хоньтойгоо адил өвсөө идэж, усаа угаад явж байвал барав.
Харин хүн/хоньчин биш/ гэдгээ мэдэрвэл хонинууд дунд тэрийгээ мэдэгдэж болохгүй. Хэрвээ тэд мэдчих юм бол өөрсдөөсөө доор эргүү ямаа болгох гэж оролдоно. Ийм болохоор хонинуудын дунд хонь царайлан явах/мэдээж хэрэг энд их үү, бага гэдэг чиний ярьсан зүйл гарч ирнэ/, эс бөгөөс ганцаараа буюу эсвэл хүмүүсийн дунд хүнээрээ байж Будда болох хэрэгтэй болов уу?
Sonin sonin yum bichdeg nuhur shuu. Setgegdel bichij baigaa humuus ni ch gesen - bi mass, chi honi chihshig.
Yunii turuund Orwell Nobel avaaguy. Tuunii deer Orwell uuruu socialist itgel unemshiltey bailaa (itgehguy bol "Why I Joined the Independent Labour Party"-g ni unshij uzeerey, tuunii deer uuruu Spanish Civil War-t Republican=uudiin tald baildaj baisan tuuhtey). Marx-iin gar bichmeluudiig ch unshaad uzvel capitalism division of labor-oor damjuulj huniig hyazgaarladag, harin communist niigemd hun uuriinhuu sonirhloor neg zuild uyagdalguy ugluu ni an hiij udur ni zagas barij oroi ni mal hariuldag bolno gesen sanaanuud bii. (Sonirhvol Schama-giin Orwell-iin talaar hiisen barimtat kinog ni uzeerey - http://www.youtube.com/watch?v=y_DI_a-9tj4)
Harin ter Christian-uud individualism-iig boomildog gedeg ih margaantay asuudal. Yur ni bol chinii naad heleed baigaa buh hun uur uur turdug, niigem ni huniig hyazgaarladag ene ter gedeg bugd l baruunaas garsan sanaanuud (hamgiin anh todoor Rousseau Second Discourse deeree duugarsan baih). Amerikiin undsen huuli ch gesen hen negend muchuuguu buu ug, urgelj erh medeltnii esreg temts gesen sanaan deer tulguurlasan baidag (TV-eer ene Tea Party ene ter geed orilood baigaa nuhduudiig harj baigaa biz dee). Harin iimerhuu zuilsiig Buddhist ornuudad lav sonsooguy yum baina. Dargiin helsend ug duuguy zahiragddag, hultsenguy niigem zuvhun Azid l bii. Uur haa ch baihguy.
Yur ni bol Protestant-uud (yur ni manaid baigaa ursgaluud bugd Protestant baih shuu), tuunii deer St. Augustin metiin (Confessions-iig unshaad uzeerey) Neo-Platonism-aar damjuulj Christianity-g tailbarlasan nuhduud bugd l individualism, zuvhun Burhan bid hoyoriin hoorondiin hariltsaa, Burhnaar damjuulj uuriiguu tanij medeh (akin to introspection) gesen sanaanuudiig devshuuldeg.
Iimerhuu naad zahiin sanaanuudiig medchiheed shuumjilj baival yahav. Getel iimerhuu yumnuudaa ch medehguy baij tom tom philosophidood baih ni tsagiin garz l yum uu daa.
Буддагийн үхэхийнхээ өмнө хэлсэн үг байдаг... шавь нар минь та нар өөрсдийн зулыг өөрсдөө л асаана...
2 найз байж л дээ... нэг нь бүх л зүйлсд сэтгэл хангалуун бус байдаг өөнтөгч... харин нөгөөх нь сайхан сэтгэлтэй гэнэн... нэг итгэсэн зүйлдээ маш тууштайгаар тэмцдэг... тэр хоёр нэг өдөр будда дээр очиж түүнийг дагадаг юм... хэдэн жил дагасны эцэст өөнтөгч найз нь би энд буддатай байгаад байвал зөвхөн түүний гэгээрэл үнэний талаар л мэдэх юм байна... тэгэхээр би өөрийн мөн чанарыг хайх хэрэгтэй гэж боддог... энийгээ найздаа хэлхэд найзад нь буддагийн хэлсэн танисан бүхэн машид үнэн санагддаг болохоор буддатай үлдэхээр шийддэг... ингээд их олон жил өнгөрч... буддагийн дэргэд үлдсэн найз нь олон шавь нартай мундаг багш болсон ч гэгээрэлд хүрсэнгүй... тэгээд тэр хавьд нэг гэгээрсэн хүн байна гэхээр нь олж уулзхаар очтол нөгөөх нь олон жилийн өмнө салсан найз нь байдаг гэдэг... тэгээд чи яж гэгээр чадаа вэ? гэж найзаасаа асуухад... нөгөөх нь хариуд нь чи үнэнийг буддад л байгаа гэж бодож явсан... үнэндээ үнэн гэдэг чинь навчинд голын усанд ургамалд гээд эргэн тойрны чинь бүхий л юмсд хадгалагдан үлдсэн байгаа гэж хариулсан гэдэг...
ер нь бол даргынхаа хэлсэн үгэнд хүн захирагдлаа гээд хүлцэнгүй болж өөрийнхөө мөн чанарыг гээх нь юу л бол...
усыг хүмүүс зөөлөн чулууг хатуу гэдэг... гэтэл чулууны хатуу автах чанарыг усны зөөлөн үл автах чанар ялдаг... үүнийг таньсан хүн эмэгтэй хүнийг таньдаг гээд нэг хятад зүйр үг байдаг... энэ л юм болов уу? даа...
ер нь хүлцэх тэвчихээс өөр ялалт гэж бий гэж үү?
хүний дотор орших бүхий л шинж чанараас хүлцэх л хамгийн ялагдашгүй нь байх...
"...барууны ардчилсан гэх дэглэмүүд ч Оруэлийн энэ шоглолд хамаатай гэх үү дээ..."
Явж явж өнөөх тодорхойгүй зарчим гэдэг л үйлчилдгийн баталгаа байж ч мэднэ.
hey sirus, proud of you
Post a Comment