яг хаанаас нь эхэлж ярихаа сайн мэдэхгүй байна... Өвөр Монголын одон ТВ ийг үзээд сууж байсан чинь нөхдүүд бидэнтэй адилхан криль үсэг хэргэлдэг болчихож... хэзээнээс юм бэ? сайн мэдсэнгүй... Мэдээгээр бол өвөр монголд эдийн засаг хөгжиж нэг хүнд ногдох ДНБ хэмжээ өсч амьдрал сайхан болж байгаа тухай ар монголын ахан дүүстэй хэлж байх шиг байна...
Хэдэн сарын өмнө би блог дээрээ Монголын өв соёлын нэг хэсэг болох Монгол дээл, хөөмий, уртын дуу гэх мэт зүйлсийг хятадын нэрийн өмнөөс Юнескогийн соёлын өвд бүртгэх болсон тухай бичиж байсан... манайхан ч чамгүй л шуугисан... сонирхоод үзэх юм бол Морин хуур, хөөмий энэ тэрийн талаар судалгааны том хүрээлэнгүүд өвөр монголд л байдаг юм байна лээ... Монголд бол байхгүй...
Өвөрмонголд 4 сая орчим монгол хүн амьдарч байгаа. Дэлхий дээр нийт 10 сая орчим монголчууд бий гэсэн тооцоо бий... өөрөөр хэлбэл Монгол хэлээр яридаг хүмүүсийн хамгийн том бүлэг өвөрмонголд бий... Монголын газар нутагаас ч их Монгол хэлтэн тэнд байна... Бид хэдийгээр шоолон инээж байгаа ч яс юман дээрээ тэд бид нарыг шоолохоор хэмжээнд энэ хоёр бүс нутагт ялгаатай байдлаар Монгол хэлээр яриж байна... өөрөөр хэлбэл өвөр монголчуудын монгол хэл илүү уламжлалт байдлаа авч үлдсэн бол бидний монгол хэл эхлээд орос дараа нь англи гэх мэт гадаад хэлний дайралтанд өртөн өнөөдрийн бидний цаг үеийн залуусын хувьд бол нэг сэглэгдсэн Монголоор л яриж байх шиг байна... Монгол хэлний дүрэм нь байн байн өөрчлөгддөг болхоор одоо яг ямар дүрэм үйлчилж байгааг би ч өөрөө мэдэхгүй... иймэрхүү байдалтай байна...
Саяхан хятадын гадаад явдлын яамны дэд сайдаар өвөр монгол гаралтай хүүхэн сонгогдожээ...
Ордос хотын талаар би өмнө нь мөн л бичиж байсан.... Монголын түүхийн хувьд нэлээдгүй чухал цэг л дээ энэ газар бол... одоо бол Хятадын томоохон хот сүндэрлэж буй...
энэ бүгдээс харах юм бол дэлхий дахинд Монгол гэдэг энэ хүмүүс хятад гэсэн нэгэн далбаан доор жаргалтай оршигч үндэстнүүдийн нэг хэсэг гэж харагдахаар байна...
өмнө нь би Юнескогийн тэр өвйин бүртгэлд ихээхэн бухимдаж байсан бол одоо эргэлзэх байдалд ороод байна... үнэхээр ях аргагүй тэнд 4 сая дээл өмсдөг монголоор яридаг уртын дуу дуулдаг хуурддаг монгол хүмүүс амьдарч байна... тэд энэ өв соёлоо хадгалж үлдэхийн төлөө илүү их хичээж байна /мэдээж өвөрмонголчууд хичээсэн гэдгээсээ илүүтэйгээр хятадын засгийн газрын нэгээхэн бодлого болов уу? гэж би бодоод байгаам/ тэхээр үнэхээр тэд энэ бүхнийг өмчлөх эрх байгаа ч юм шиг... хамгийн аймаар нь шүү дээ.... энэ байтугай Чингис хааныг өмчлөх гэж дайраад байгаа нь аргагүй ч юм шиг...
нэг талаасаа одоогийн өвөрмонгол хийгээд бид нарын хувь тавилан бол өөрчлөн шинэчлэгдэх уламжлалдаа үлдэх гэсэн 2 өөр тэмүүллийн үр дүн... өөрөөр хэлбэл бид шинэчлэгдэн уламжлалаа ардаа орхиж байгаа бол өвөрмонголчууд магадгүй хятадын төрийн бодлогын шаардлагаар уламжлалаа хадгалан үлдэж байх шиг байна... шинэчлэлт гэдэг мэдээж хэрэг хөгжилийн дохио... гэхдээ бусад улсууд жишээлбэл бид нартай адил үсэг бичгээсээ эхлээд үндэсний хувцсаа хүртэл гээн баруунжсан түрэгүүдтэй харьцуулхад... тэд өнгөрснөө ул болгож чадсан ч ахиад шинэ соёл түүхийг бүтээж байгаа бол бид өнгөрсөнөө мартсан хирнээ шинэ зүйлс юуг ч бүтээж чадаагүй л байна...
саяхан Төвдийг хятадын арми эзэлсэний 60 жилийн ойд зориулан ССТВ төвдөд хятадын улаан арми орж хамжлагат ёсыг зайлуулж за тэгээд хамжлагат ёсны гол төлөөлөгч далай ламыг хөөж гаргаж төвдийн ард түмэнд хөгжил цэцэглэлт бэлгэлсэний 60 жилийн ойн тухай сүртэй ухуулга нэвтрүүлгэ хийж байнаа... төвдүүд сүүлийн 60 жилд хэрхэн хөгжиж дэвшиж байгаа тухай харуулаад л хахаха... хамгийн эмгэнэлтэй нь яг энэ мэдээллийг ЮБС ТВ ын мэдээний албаныхан дүрс ба үг яриаг шууд орчуулаад яричихж байгаам... ямар нэгэн хөндлөнгийн дүгнэлт байхгүйгээр... пропоганда гэжжж...
ямар нэг зүйл хийх хэрэгтэй гэдгээ маш ихээр мэдэрч буй ч юуг хаанаас яж гэдгээ үл мэднэ... сда юмаа...
өчигдөр Жан Юмүйгийн Улаан Соргхун гээд киног цэнддоо энэ тэр гаргаж байна... ууг нь би нөхрийн кинонуудад дуртай л даа... нэг тийм хятадын соёл философийг их гоёо харуулдаг... угаасаа дэлхийд хятадыг урлагаар дамжуулан сурталчилж байгаа хамгийн том төлөөлөгч гэж болох байх... хяталд хүний хятад үндэстний философийг аймаар сурталчилдаг кино... өчигдөрийн кино бол япон хятадын дайны үеийн хятадын амьдрал гарч байгаам... яхав нэг хятадыг хэлээн хэдэн хятадыг алж бас ялж болно... гэхдээ хятад үндэстэнг бол чадахгүй шүү... энэ бол мөнхөд орших зүйл л гээд байгаа бололтой төгсгөл хэсэг энэ тэр бол... тэгээд энийг үзээд байсан бүүр сүүлдээ дургүй ч хүрэх шиг жан Юмүйд... какака... би уг нь нээх үндсэрхэг үзэлтэй хүн биш л дээ... Цэнддоо киноны төгсгөлд хэлж байгаам... Юмүй хятадын энгийн хөдөөний ардуудын амьдралыг харуулсан бүтээлүүдээрээ энэ чинь хятадынх энэ чинь хятадын соёл гэсэн нэг тийм гоёо нандин бусдад гайхуулах юмыг шигтгэж харуулаад байдаг... бид нар өөрсдийгөө гайхуулах гэхээр сэлэм бариулчихдаг... ууг нь өөр зүйл байгаа л байхдаа сайн хайвал гэж хэлж байна лээ... бас л бодууштай үг...
Седьмой. Төгсгөлийн 5р хэсэг.
4 years ago
5 comments:
Sayhan egch ene huduu gazariin uuland mongol ger barichaad mal tuugaad yawjaa humuusiig bid medehgui l bolhoos ihenh n hyatuud baigaa ch um biluu gehed neeree geel dotor neeh sonin bolj bsan.Uneheer emzeglemeer.
er n bol hytad dund surguuliin surah bichgeer yawsan hytad humuus bol bugd mongol, tuwd 2iig neg undesten gesen bodoltoi yawdag shde, mongol gehleer bi tuwded baisan shdee, tuwd tuwd geed yariad baidiin asar "super"
Tsagaan aristanguud Mongolia gej helehed Africa tiwd baidag negen uls gej bodoj baihad, shar aristanguud inner mongolia l gej boddog.
Zuun umnud aziinhan bol tiim uls baidag gedgiig meddeg ch ugui.
hichneen ter ene goy undesten aguu gej baigaa ch gesen /hytaduud shuu/ saihan aguu n haanaaa baigaa um be uhsen baas gsn kekek,
Hichneen hugjuud baina, bayjaad biana gesen, hunii hugjil bol asar muu shdee, unshsan medsen yum baihgiy bugd haalttai, asar zawaan bohir, neg l ih hun duuraisan., gaigyi sain yawj baigaa n baina gehdee l uildel yawdal muriig n harahleer neg ;l hyjaa unerteh yum daa.
Minii bodloor Mongolchuudiin undsen oyun uhaan, medleg deer nemeed hugjuuleed yum hiiwel bolohoor sanagddag, yamar hujaanuud shig shijgiin zawaan bish, getel oorsdiinh n neg tiim hudlaa heldeg, yumiig yag tsagt hiideggyi, zalhuu, busdad ataarhdag, busad hun tuunii toloo baih yostoi yum shig zan hoish n tatdag bolow uu gej bodoj baina,
er n teged delhiin uls ornuudiin hunii hugjliin index, dotoodiin niit buteegdehuun, geed tom delgetseer gargaad irehleer pi yaaaaaaa africa mongol 2 yag adilhan...
etsets n bol bi mongol undestnii soyol, ulamjlal, undesnii huwtsas uwug deedseeree baharhdag...gehdee odoogiin mongol ulsaar bish kaka
tiim bid uursdiiguu sain tunhuj oilgoogui bj hooson hashgiraad bna.
Uigarjingaaraa neree ch tavij chadahgui bandaashnuud yun soyol nuudel yarih
uvurmongolchuudiin hel yag ertnii, ulamjlgdsnaa hadgalsan gvel arai bish bhaa...Delhiin mongol ail barimtat kinogoor Huh nuuriin tend amidardag torguud ch gluu oirduudiin udam ch gluu ted nar harin yag ulamjlgdsan, ter deer ueiih shgee sanagdsan...
ямар нэг зүйл хийх хэрэгтэй гэдгээ маш ихээр мэдэрч буй ч юуг хаанаас яж гэдгээ үл мэднэ... сда юмаа...
husel zorilgoo bolgochih :p
аа яг уламжлагдсан ч гээгүй л дээ... мань хэдийгээ бодход л гэх гэсийн...
Post a Comment