Туяа анх нөхөртэйгээ танилцахад 18 дөнгөж хүрч байлаа. Одоо бол аль хэзээний таван жил өнгөрч том хүү нь 3 нас хүрчээ. Есөн шидийн хүсэл мөрөөдлөөр дүүрэн бяцхан гэнэн мөрөөдөгч Туяа ингээд нэг л мэдэхэд нэг хүүгийн эх нэг залуугийн гэргий болж, төсөөлж байснаасаа шаал өөр амьдралтай золгосон. Гэхдээ Туяа энэ бүхэнд ерөөсөө ч харамсч байсангүй. Түүний хувьд эр нөхөр нь энэ хорвоогийн хамгийн сайн залуу, жинхэнэ эр нөхөр. Тэдний гэр бүлд хааяа нэг маргаан дэгдэж залуу хосууд бие биедээ туних нь бий ч өнгөрсөн таван жилийн дийлэнхид нь тэд бие биесээ чин үнэнчээр хайрлаж, он жилүүдийг аз жаргал дүүрэн өнгөрүүлсэн. Харин тэдний танилцсаны 5 жилийн ой болсоноос сар гарны дараа Туяагийн толгойд анхны учир нь үл ойлгогдох хүсэл төрснийг би сайн санаж байна. Гэхдээ энэ түүхийг арай эхнээс нь ярьсан нь таньд илүү ойлгомжтой байх л даа.
Туяа нөхрийнхөө найз нөхөд, ажил төрөл, хамаатан садан гээд өөрт нь үл хамаарах гэр бүлээс гадуурхи явдалд барагтай л бол орооцолдолгүй амьдардаг хүн. Нөхөр нь ч тэр ялгаагүй л дээ. Магадгүй тэдний энэ илүү чөлөөтэй гэр бүлийн харилцаа нь бусад гэр бүлүүдийнхээс илүү аз жаргалыг тэдэнд бэлэглэдэг гэдэгт тэд итгэцгээдэг байлаа. Зуны нэг халуун орой Туяа яагаад ч юм нөхөртэйгээ хамт түүний найзуудтай гадуур гарахаар болсон юм. Тэр өдөр л Туяа анх Оюунааг харсан. Нөхөр нь ч гэсэн. Тэнд байсан олон залуусын нэгнийх нь найз байсан гэдгийг санадаг. Багахан эршүүд ч юм шиг төрхтэй хирнээ үнэхээр үзэсгэлэнтэй, цэвэрхэн арьс сайхан үнэртэй, нил цагаан даашинж өмссөн туранхай цагаан бүсгүй эелдэг гэгч нь нөхөртэй нь дараа нь Туяатай танилцсан. Тэр эмэгтэй яагаад ч юм нөхөрт нь хачин их таалагдсан юм шиг мэдрэмж тэхэд Туяад төрж билээ. Дараа нь харин анх удаагаа шахуу нөхрөө огцом хардсанаасаа болоод ичингүйрч бяцхан улайсан. Өмнө нь нөхрийнхөө эргэн тойронд байх өчнөөн эмэгтэйчүүдийн талаар мэддэг байсан хирнээ дөнгөж сая танилцсан энэ бүсгүйтэй нөхрөө гэнэтхэн хардаж орхисоноо тэр гайхаж, энэ гайхалт нь түүнийг ичээж орхисон ч байж мэдэх юм. Туяа тийм ч их хартай хүн биш ч гэсэн бусдын л адил хүн юм болрхоор өөрийн гэж өмчирхөх бүхнээ бусдаас харамлах багахан ч гэсэн зөн байсан хэрэг л дээ. Ямартай ч тэр гурав анх ингэж танилцацгаасан.
Туяагийн тэр нэг хар яагаад ч юм хачин их зөнтэй байсан юм шиг, үүнээс хойш Оюунаа өөрийнхөөрөө жаргалтай амьдарч байсан энэ гэр бүлийн амьдралд үе үе орж ирэх болж билээ. Амралтын өдрийн нэг өглөө Туяа дэлгүүр орохоор алхаж яваад Оюунаатай халз таарчихсан. Өмнө нь нөхөртэйгээ битүүхэн хардчихсандаа тэр үү? Эсвэл зүгээр л бага зэрэг бүрэг зангаасаа болсон уу? Харалгүй өнгөрхийг хичээсэн ч Оюунаа аль хэдийн түүнийг олж хараад инээмсэглэн ирж, мэндлээд нүд рүү нь ширтэнгээ баахан зүйл ярьсан. Учир нь үл мэдэгдэх түгшүүр таагүй байдалдаа автсан Туяа хурдхан салахын түүс болж, жаахан хүүхэд мэт нүдээ онийлгон ар араас нь баахан зүйлс урсгах Оюунаагийн яриаг ч сайн сонсож чадалгүй эхний боломж гаруут муурийн савраас мултарсан хулгана мэт хурдан хөдөлж Оюунааг цардмал зам дээр ганцааранг нь орхиод жирийж орхисон. Цааш хурдлан алхах хоорондоо Туяа эргээд Оюунаатай юу ярьсанаа санах гэж оролдсон ч тэд бараг хөршүүд юм байна гэдгээ мэдэлцэснээс бусад яриаг санаж чадсангүй. Туяа хэрвээ эргээд харсан бол тоглоомоо алдсан хүүхэд мэт Оюунаагийн гомдолтой царайг харах байсан бизээ. Гэхдээ Туяа эргэж хараагүй юм.
Гэртээ эргэж ирээд ч нэг л тайвширч өгөхгүй байсан Туяа гудманд таарсан танилынхаа талаар нөхөртөө хэлэх үедээ нөхрийнх нь найзуудтайгаа уулзалддаг долоо хоног бүрийн уулзалтуудын зарим дээр нь Оюунаа байлцдаг гэдгийг олж мэдсэн юм. Үүнээс хойш Туяа ч Оюунаатай үе үе орцны гадаа, цэцэрлэгийн тэнд заримдаа хажуугийн дэлгүүрт тааралдах болж таарсан уулзалт бүр нь анхны уулзалтынх нь адилаар нэг бүсгүйнх нь уриалга эелдэг зан нөгөө бүсгүйнх нь хачин түгшүүр дунд төгсдөг байлаа. Туяа, Оюунааг харах бүрт улам үзэсгэлэнтэй, улам л эелдэг, ухаалаг төгс эмэгтэй мэт санагдаж, түүнтэй өөрийгөө харьцуулан хачин их голдог байлаа. Тэдний гэр бүлд ч үе үе шинэхэн танил эмэгтэйнх нь талаар яриа өрнөх бөгөөд энэ үерээ Туяа нөхөртөө бусад гэр бүлүүдэд бол зөндөө л яригддаг харын хэдэн үг шидэхсэн гэж хүсэвч ямар нэг айдас түүнийг эзэмдээд тэр үгийг гаргалгүй буцаагаад залгиулчихдаг байлаа.
Зун ч нэг л мэдхэд дуусч намар эхэллээ, Туяагийн ч өнөөх хар зөн, айдас, өөрийгөө доорд үзэх байдал арилсангүй үргэлжилсээр. Нэг өглөө тэр бүүр нөхрөө, оюунаатай секс хийж байна гэж зүүдэлжээ. Хачин эвгүй хар дарж сэрэхэд нь түүнийг үүнээс ч долоон доор бодол эзэмдсэн юм. Туяа сэрүүтээ л өнөөх муу ёрт зүүдээ оюун санаа, сэтгэл, далд ухамсар зэргийнхээ энд тэндээс эгээ л хагарсан толь нийлүүлэх мэт эрэн цуглуулаад эхнээс нь эргэн санахаар оролдож эхэлжээ. Хамгийн их гайхуулсан зүйл нь энэ зүүдийг бодох бүрийд нөхрөө Оюунаагаас харамлах биш харин ч Оюунаагийн биед хүрхэд, түүнийг илбэн энхрийлэхэд, үнсэхэд нөхөрт нь ямархан мэдрэмж төрсөн болоо? гэсэн тэнэг асуулт тархийг нь ухаж төнхөөд эхэлсэн юм. Яваандаа тэр бодол нь зүүдэнд нь үзэгдсэн тэр гоо үзэсгэлэнг өөрийн биер мэдэрч үзэхсэн гэсэн хүсэл төрүүлээд эхэлжээ. Бүүр тодруулбал нөхөртэйгээ нэг оронд хэвтэх тэр эмэгтэйг нэг тэврээд авахсан гэсэн хүсэл л дээ. Ингэж хүсүүт бүүр хамаг биеэр нь хүйт оргин үс нь босч орхисон гэдэг. Эр нөхрөө хуурах нь битгий хэл өөр залууг сонирхон харж ч үзээгүй Туяагийн хувьд ийм зүйл бодох нь хажуудаа унтаа нөхрөө битгий хэл гэр бүлээ хууран доромжилсон мэт санагдаад иржээ. Тэгээд Туяа энэ бүх утгагүй бодлуудаас салахыг хичээсэндээ чимээгүй гулсан орноосоо босоод хайш яайш хувцаслаад намрын өглөөний сэрүүн агаарт алхахаар гарлаа. Сэрүүхэн өглөө гудманд бараг л хүнгүй. Туяа хурдхан алхалсаар хажуугийн цэцэрлэг хүрээд тэндэхийн моддыг ажиглаж суухад хамгийн тохиромжтой гэж бодсон модон сандал дээрээ суугаад ногоон шаргал улбар улаан туяануудын хослол болсон намрын моддын үзэсгэлэнг бахдан хэсэг суув. Хэр удаан сууснаа ч мэдээгүй байтал хэн нэгний хүйтэн гар хүзүүг нь шүргээд мөрөнд нь хүрэхэд бүсгүй цочсондоо эгээтэй л дуу алдчихсангүй. Ухасхийн босоод эргэн харахад түүний өөдөөс өнөөх л зүүдэнд нь түүний эр нөхөртэй тачаадан нэг оронд хэвтэж байсан цагаан царай үл мэдэг инээмсэглэн хараад цочоочих вуу даа? хэмээн гэмшингүй уулга алдлаа. Туяа эхлээд хачин сандарч яах ухаанаа олохгүй хэдэн хором мансуурсанаа биеэ огцом бариад хүчлэн инээмсэглэл нүүрэндээ тодруулахыг хичээн мөрөө хавчив. Ямар нэг үг хэлэхийг хичээсэн ч чадсангүй. Түүний сэтгэл тавгүй байгаа гэдэг нь нүүрнээс нь л илт мэдэгдэж байсан бололтой Оюунаа нэлээн санаа зовнисон байдалтайгаар бие чинь зүгээр үү? хэмээн үргэлжлүүлж асуулаа. Туяа хариуд нь муухай зүүднээс болоод тавгүйрхсэнээ түүнээсээ болоод өглөө эрт цэцэрлэгт байгаагаа ээрч мууран байж Оюунаад тайлбарлалаа. Гэхдээ яг юу зүүдэлснээ бол хэлсэнгүй. Оюунаа ч жирийн л нэг хар даралт гэж бодсон уу? эсвэл бусдын хэрэгт нэг их дурладаггүй зантай юу? Тодруулж асуусангүй. Оюунаа цувныхаа халааснаас тамхи гаргаж Туяагийн зүг сарвайгаад татах уу? Ингэвэл арай дээрдэж мэднэ. Би лав тэгдэг юм гээд инээмсэглэлээ. Туяа огт тамхи татаж байгаагүй ч юу ч бодолгүй гараа сунган хайрцагтай тамхинаас эв дүй муутайгаар нэгийг сугалж гаргаад амандаа зуухад нь Оюунаа түүнд гал асааж өгөөд өөрөө ч бас нэг тамхи асаалаа. Туяа эхлээд ямар нэгэн хор сорж байгаа мэт айсан, түгшсэн байдлаар зөөлөн удаан сороод залгуулан ханиалгаж орхив. Оюунаа чи татадгүй юм уу? Яанаа буруу юм заагаад өгчихөв үү? гэж хэлээд бага зэрэг шоолж өхөөрдсөн өнгө аястайгаар инээмсэглэн харж байлаа. Туяа яагаад ч юм үнэнээ хэлэлгүй байнга биш л дээ... хааяа л татдаг хэмээн аяархан шивнэв. Тэгээд 2 бүсгүй Туяагийн тамхи дуусах хүртэл юу ч ярилцсангүй дэмий л бие биенээ ширтэж зогслоо. Туяа энэ хооронд өөрөө ч мэдэлгүй хүсэл шунал дүүрэн харцаар өмнөө зогсох бүсгүйг харчихсан зогсч байгаагаа тамхи ишиндээ тулж хурууг нь төөнөх үед л мэдлээ. Огцом хөдөлж тамхиа газар луу шидээд, өөрийгөө Оюунаа руу яаж харсанаа эргүүлэн нэг санаж түүнээсээ учиргүй ичсэндээ тэр би ингээд явья даа гэж амандаа бувтнаснаа эргэж хараад гэр лүү гээ хурдлан алхаж билээ. Түүний амандаа бувтнасан үгсийг Оюунаа сонссон эсхийг ч тэр мэдсэнгүй, эргэж ч харсангүй.
Энэ өдрөөс хойш Туяа нөгөө зүүдээ ахиад хэд хэдэн удаа зүүдэлж, зүүдлээд сэрэх бүртээ хамаг бие нь хөлөрчихсөн сэрдэг боллоо. Туяа нөхрийнхөө, гэр бүлийнхээ өмнө өөрийгөө буруутай мэт мэдэрч үүнээсээ болоод нөхөртэйгээ ч хүйтэн хөндий харьцаж эхэлжээ. Аргаа бараад хөөрхий бүсгүй гандан орж, өнөөх чивэлт хүслүүдийг нь арилгаж өгөхийг хүсэн залбирч ч үзсэн. Гэсэн ч энэ бүхнийг хяналтандаа оруулахад хэтэрхий оройтсон байлаа. Гудманд Оюунаа явж байвал тэр хурдхан зугтаж, эсвэл нүүрээ буруулна, гэр бүлд нь Оюунаагийн талаар яриа үүсэх гэвэл огцом ярианы сэдвийг өөрчилнө. Өөрөө өөртэйгээ зөрчилдсөн зөрчилдөөнөөсөө болж Туяа ганцаардмал нууцлаг болж, уур бухимдлаа ч үе үе нөхөртөө гаргах болж тэр ч бүү хэл нөхөртэйгээ секс хийх хүсэл ч төрөхөө больж орондоо орон буруу хараад унтдаг болжээ. Туяагийн гэнэтийн өөрчлөлтөд балмагдсан нөхөр нь юу хийхээ эс мэднэ. Товчхондоо бол нэгэн аз жаргалтай гэр бүлийн ирээдүй хутганы ирэн дээр ирчихээд байлаа. Тэр нэг үнэнийг нөхөр нь зориглон Туяа хэлээгүй бол тэдний гэр бүл аль хэзээний сүйрчих байсан ч байж мэднэ.
Нэг л өдөр нөхөр нь түүнтэй аминчлан ярилцахыг хүссэн юм. Хэзээ нэг цагт нөхөр нь яг ингэнэ гэдгийг мэдэж байсан Туяа нөхөртэйгээ энэ талаар ярилцсан дорвол үхчихсэн нь хавьгүй дээр санагдаж байсан ч түүнд нуугдах булан гэрт нь байсангүй. Гэхдээ энэ яриа Туяагийн бодож байсан шиг өрнөсөнгүй. Унтлагын өрөөнд зөвхөн тэр 2 л байлаа. Туяа өөртөө тохиолдоод байгаа явдлаа хэрхэн нөхөртөө тайлбарлах, дараа нь түүнээс хэрхэн уучлал эрэх тухайгаа бодон эвлүүлж найруулах гэж байдгаараа хичээж байлаа. Харин нөхөр нь түүний өмнө нь хэзээ ч харж байгаагүй өрөвдөм эсвэл аймаар царай гарган хамаг арьсаа үрчийлгэн хуниралдуулжээ. Нөхрийнхөө энэ царайг хараад Туяа тэр бүгдийг мэдчихэж яанаа би гэдэг хүн баларчээ гэж бодож амжлаа. Яг энэ бодлыг нь залгаад бүсгүй хүний хачин эмзэг басхүү харц хальтрам сувдан нулимсууд Туяагийн нүдийг бүрхэн аваад хацрыг нь даган урсч эхэллээ. Нөхөрт нь түүний нулимсууд их л хүчтэй нөлөөлсөн бололтой бүсгүйг ширтэж байсан харц нь өөрийн эрхгүй дальдчин газар луу чиглээд чичирхийлсэн аврал эрсэн хоолойгоор чи энийг мэдчихсэн юм уу? мэдсэн хирнээ яагаад өдий болтол таг дуугай явсан юм бэ? гэж өгүүллээ. Туяа юуг юуг? Хэмээн амандаа аяархан бувтналаа... Түүний асуултыг нөхөр нь сонссонгүй бололтой нэг санаа алдаад цааш нь үргэлжлүүлэн би чинь чамдаа чамдаа л хайртай... бас хүүдээ... би чамд таван жил үнэнч байсан... итгээрэй энэ бол анхных тэгээд бас сүүлийнх шүү гэж хэлүүтээ Туяагийн өмнө сөхөрч суугаад гарыг нь чанга атгаад уйлж орхилоо... Юу болоод ч байгааг ойлгоогүй Туяа нөхрийнхөө толгойд нүүрээ наан дасал болсон үнэрийг нь шунан үнэрлээд нөхрөө даган уйлж эхэллээ. Тэд хэр удаан ингэж сууснаа мэдсэнгүй. Нэг л мэдхэд хэн хэн нь тайтгарчээ.
Туяагийн дотроос нэг хүн чамайг араар чинь тавьчихажээ гэж хэллээ... Туяа хариуд нь аяархан тэгжээ гэж хэлээд санаа алджээ... Гэхдээ Туяа харуусч эсвэл уурласангүй. Товчхондоо бол ясан ч үгүй. Зүгээр л дотор нь хоосон оргиод хэнтэй юм бол? гэж л бодож амжлаа. Тэгээд нөхрөөсөө тэр хэн юм бэ? гэж аяархан асуулаа... Нөхөр нь хариуд нь чиний бодож байгаа тэр хүн чинь хэмээлээ... Оюунаа Оюунаа Оюунаа... хэмээн Туяа амандаа хэд шивнэхэд ахиад л баярын уу? эсвэл гомдлын уу? бүү мэд сувдан нулимс нүүрийг нь бүчин авахад бүсгүй огцом шийдэмгий хөдлөн нөхрийнхөө толгойг өвөр дээрээсээ өндийлгөж гар хурууг нь үнсэж үмхэлж эхэллээ... Нөхөр нь харин юу болоод байгааг ч ойлгосонгүй. Бүсгүйн дотор орших араатан энэ хуруунууд энэ гар оюунаагийн бие цогцосыг илбэж тэвэрч базаж атгаж байсан гэсэн ганцхан бодолд л автсан байлаа... Дараа нь бүсгүй нөхрөө шалан дээр даран аваад цамцных нь энгэрийг задлаад цээжийг нь үнсэхдээ ч энэ цээжийг оюунаа үнсч байсан гэсэн тэр л бодолд эзэмдүүлсэн байлаа... Тэр нөхрийнхөө бие махбодид үлдсэн байж болох Оюунаагийн гэх тэр бүх зүйлсийг л мэдрэхээр шуналтан дайрч байлаа... Туяад үүнээс өөрөөр өөрийнхөө дурласан бүсгүйд хүрэх боломж байсангүй... Эхлээд самгардаж гайхсан нөхөр нь удалгүй бие сэтгэлээ суллан тавиад Туяаг ч бас энхрийлж эхэллээ... Энэ хэн хэнийх нь хувьд амьдралдаа хийсэн хамгийн сайхан секс нь байлаа...
Үүнээс хойш Туяа нөхрөө Оюунаатай ахиад унтчихаасай гэж тэсгэлгүй хүсдэг болсон гэдэг.
Дино Буццати "Анагоорын хэрэм"
1 week ago
12 comments:
ер нь тэгээд хэний дотор, ямар хүсэл нуугдаж байгааг таахын аргагүй юм доо.. өөрсдөө л ил гаргахгүй бол... дажгүй болжээ, зарим нэг үг үсгийн алдааг эс тооцвол
Ih dajgui ee boljee. Sonirholtoi blaa. Minii bodloor tsuvral yum shig bna tee. Yag ene zohioloo urgeljluulj ulam sonirholtoi bolgooroi. Nice shoo...
ёоо би уншчмаар л байхын.даанач залхуу хүрээдайнаа
Хүн бүрт байдаг нууц хүсэл...... Хааяа...... бүр гэнэт төрдөг тэр нууц хүсэл. Би тэр нэг эмэгтэйг ядаж үнэрлэж үзэхсэн гэж боддог. Бас заримдаа эрэгтэй хүнийг эрэгтэй хүний мэдэрхүйгээр мэдэрмээр санагддаг шт. Энэ зүгээр л сониуч зан байх л даа
uuuu nice.nairuulgiin huvid ch ugiin songoltni huvid ch
Хөөрхий тэр нөхөр,азгүй амьтан...
tsuvral bishe... bi tiim ih um bichih geher zalhu hured bdin... kekeke... harin ch hurdan duusgah gej guriidiin sh de...
өөр гоё санагдлаа.
би л лав байсан бол очоол тэр хүүхэнтэй унтчих байсаан :D
үгүй ядаж л нэг шуналтайхан уруулыг нь шимэхгүй юу тээ ...
харин тэхх. тэгтлээ хүсээд байгаан байж идэвхигүй л нөхөр байна даа.
thde l erguulj boliishd :D
Post a Comment