Чамирхах юм багатай 2р сарын Улаанбаатрын жихүүн орой, өдөр нь дээгүүрээ хөлхөх хүмүүсийн хөлд дарагдан ядарч цас шороо холилдсон хотын гудмууд. Хуучирсан энэ гудмуудаар ялтай юм шиг хичнээн удаа өгсөж ураадаж алхснаа Хүслэн мартчихсан. Өглөөгүүр хаялсан цасыг хараад хүүхэд мэт үл мэдэг хөөрөн догдолж их л сайхан эхэлсэн тэр өглөөний төгсгөл нь харин тийм ч таатай байсангүй. Цасны дараа нэг танилаасаа хайхрамжгүйхэн сонссон анхны дурлалт бүсгүй нь өөр залуутай гэрлэхээр болсон мэдээ Хүслэнгийн өдрийг бүрхүүлж орхисон. Уг нь бол салаад 2 жил гаран болчихсон тэр бүсгүй одоо бол түүний амьдралд хамаагүй ч, хүн л болсон хойно өмчирхөх, харамлах сэтгэлээ Хүслэн бариж чадалгүй аль дээр хаячихсан байсан тамхиа баахныг баагиулж орхисон.
Хүслэн баян тансаг биш ч хангалттай чинээлэг бас болловсролтой гэр бүлийн ганц хүү болж мэндэлсэн болохоор аав ээж нь түүнийг ёстой л амьд бурхан мэт өсгөсөнсөн. Багадаа гүн ухаан сонирхож, бүжгийн дугуйланд явж байсан ч эцсийн эцэст аав ээжийнхөө зөвлөгөөг дагаж анагаахын сургуульд элсэн орж, шүдний эмчээр мэргэшсэн Хүслэн одоо бол энэ хотдоо л сайнд тооцогдох өөрийн гэсэн хувийн эмнэлэгтэй ирээдүй нь гэрэлтэж байгаа залуу. Анагаахын сургуулиа дүүргээд үргэлжлүүлэн Лондонд суралцах болж тэнд анхны дурлалтайгаа учирсан ч гай болж багын л бие султай Хүслэн харь нутагт уушигний өвчнөөр өвдөж орхисон. Зав л гарвал татаж байдаг тамхинаас болсон уу? эсвэл Лондонгийн чийглэг уур амьсгал нөлөөлсөн үү? бүү мэд. Хүний газарт өвдөхийн хэцүүг Хүслэн тэхэд л биерээ мэдэрч, аав ээж нь ч ганц хүүгээ гэртээ ирэхийг тушаах гуйх хоёрын голоор л юм болсонсон. Анхны дурлалдаа, сургуульдаа чамгүй их хорогдсон ч эцэст нь түүнийг уушиг, ээж аав нь ялж, тэр гэртээ ирсэн. Ингээд л түүний дурлал гайтай өвчнөөс болж үрэгдсэндээ. Гэхдээ одоо бодход уушиг амь нас хоёроосоо болж орхисон бүх зүйлсээс нь хаяхад хамгийн хэцүү байсан нь тамхи л бодогддог юм. Хүслэн гэртээ ирээд бие нь дээрдсэн ч өвчин нь бүрэн эдгэсэнгүй үе үе л хууч нь хөдлөнө. Ингэх бүртээ тэр өөрийгөө нэг цагт эмнэлгийн орон дээр хамаатан садныхаа гунигтай харцны доор үхэж буйгаар төсөөлдөг.
Ажилаа тараад гэртээ харихаар алхаж явахдаа ч Хүслэн өдрийн мэдээнээс болоод нэг л тайван биш байлаа. Амиа бодоод Лондонгоос зугтсан өөрийгөө, гайтай өвчинг, хамтдаа Монгол нисчихээгүй өнөөх бүсгүйгээ, үе үе бүдчүүлэх харанхуй гудмыг гээд үзэн ядаж болох бүхнийг үзэн ядан дотроо хуримтлагдсан бухимдлаа хаашаа гаргахаа үл мэдэн дэмий л амандаа чанга чанга бувтнан алхаж явлаа. Яг энэ үер гэрэлтүүлэг анхнаасаа л тавихаа мартчихсан эсвэл тависан ч тэр гэрлүүд нь асхаа байчихсан гудмын төгсгөлд хүслэнгийн амьдардаг байр яг харагдахын алдад өөдөөс нь алхаж явсан намхан махлаг залуу Хүслэнг хүчтэй мөрлөөд өнгөрчих нь тэр. Яг иймэрхүү мөрлөлтүүдтэй Хүслэн энэ амьдралынхаа туршид хэдэн зуун удаа таарч тэр бүрт юу ч болоогүй юм шиг л өнгөрч явсан. Гэтэл энэ орой Хүслэн энэ бүхнийг зүгээр өнгөрөөж тэвчсэнгүй бараг л анх удаагаа өөрийн мэдэлгүй судсан дахь цус нь буцалж, хамаг л булчин шөрмөс нь зангираад хүч чадал амтагдаад иржээ. Ингээд олон ч юм бодсонгүй эргэж хараад явган хүний замын хажуугийн шороон дундаас гарт дайралдсан эхний чулууг аваад өнөө намхан тагдгар эрийн араас нүүлгэж орхилоо. Түүний шидсэн чулуу өнөө эрийн мөрийг онож, намхан эр нэг орь дуу тавиад эргэж харах үед Хүслэнгийн тархинд бяцхан айдас зурсхийсэн ч бүх юм нэгэнт оройтжээ. Өнөөх эр амандаа ямар нэгэн хараал доромжлолыг Хүслэнд хандан хашиграх үед тэр өөрөө ч мэдэлгүй дайсныхаа зүг хар хурдаараа харайлгаж байлаа. Үүнээс хойш юу болсонг Хүслэн өөрөө ч мэдсэнгүй нэг л мэдхэд гудамжны зодоонд тэр ялж намхан эр зугтаж байв. Ялалтдаа урамшсан Хүслэн дайснаа араас нь элдэн хөөхөөр хэд харайсан ч гэнэтхэн толгой нь эргэж хариугүй унахын даваан дээр сая нэг хашаа түшин зогслоо. Хэдийгээр аюул аль хэзээний зайлан одсон ч хамаг бие нь салганан чичирч цээжинд зүрх нь хүчтэй булгилан цохилж, амьсгаа нь давхцаж байв. Ахиад хэдэн мөч өнгөрхөд амьсгал нь дарагдан тайвширч эхэлхэд Хүслэнд яг л сексийн дараах шиг хачин тайван, сэтгэл хангалуун мэдрэмж төрж, багтаж ядаад байсан уур бухимдал арилж байгааг анзаарахдаа багахан гайхав. Бараг л амьдралдаа анх удаагаа зориг гарган хүнтэй гар зөрүүлсэндээ тэгэхдээ бүр ялалт байгуулчихсандаа өөрийгөө бяцхан бахдаж, тэнэг гэмээр үйлдлийг нь өөр хүмүүс харсан ч болоосой гэж дотроо нууцхан бодосноо дараа нь бодлоосоо ичиж орхив.
Ер бусын тайвшралдаа мансууран нүүрэндээ жаргалтай инээмсэглэл тодруулан ертөнцийн элдэв бодлоос оюун санаагаа чөлөөлөн хэр удаан зогссоноо ч тэр анзаарсангүй. Нэг л мэдхэд цээжээр нь сэрүү татах шиг болход зөнгөөрөө гараа цээжиндээ наавал үл мэдэг өвчин, бас ямар нэгэн шингэн зүйл гарт нь мэдрэгджээ. Эмч хүний чадвараар Хүслэн үнэрээр нь л цус гэж танилаа. Эргэн тойрон чимээгүй ширтэх цонхнуудын гэрэлд түүний цус гарыг нь хар хүрэн өнгөөр будаж орхисон харагдана. Тэр шархаджээ! Өөрийг нь энэ шарх үхэлд хурдан хүргээд өгчихөж мэднэ гэдгийг Хүслэн мэдэж байсан ч огтхон ч айж сандарсангүй. Эрчүүд шиг нударгалалцаж чадалгүй хүйтэн мэс цээжинд нь зоочихсон өнөөх эрийг ч үзэн ядсангүй. Товчхондоо Хүслэн ерөөс юуны ч талаар бодсонгүй. Булчин шөрмөсөө ахин нэг удаа чангалаад ойрхон дэлгүүр таарвал тамхи авч татхаар алхлаа.
Хүслэн багийн л инээх дургүй бодлогширч дүнсийсэн хүүхэд байсан гэдэг. Хааяа бүүр хааяа л ойр хавийнх нь хүмүүс юунд ч юмдээ хөөрөн баярлалдаж инээж хөхрөлдөх үед ингэх л ёстой гэж бодосноос өөрийгөө хүчлэн муухан мушийдаг байсан гэдэг. Зодооны маргааш өглөө нь Хүслэнгийн цээжиндээ хутганы шархтай, нүүр нүд нь хөхөрч хавдаж орхисон хирнээ чин сэтгэлээсээ гэмээр инээмсэглэл тодруулчихсан цогцосыг амьдардаг байсан байрных нь орцны өмнөөс хүүхдүүд олж цагдаад мэдэгджээ. Гэр бүлийнхэн найз нөхөд нь уй гашуундаа автаад талийгаачийн тэр инээмсэглэлийг огтхон ч анзаарагүй гэдэг. Олон хүн одоог хүртэл түүний үхлийг, золгүй тавиланг халаглан дурсдаг ч хэрвээ Хүслэнд ахиад нэг хувь тавилангаа сонгох боломж гарсан ч тэр юуг ч өөрчлөхгүй байх байсан бизээ.
Седьмой. Төгсгөлийн 5р хэсэг.
4 years ago
15 comments:
Neriig ni solij bolohgui u hu?
Mani chin emegtei hun gej bodoo l unshij bailaa shd gaihav tegeed hehe.
Dulguun ntr ch yum uu ain
bolno l do sanand orsonoo l bichzin eek...
goy bolson bn.
Neriig ni bitgii soli. Ene ni deer yum bn
hehehe nadad ch gsn deer sanagdaad l bsiim... hehehe.... janhuu l...
Goe boljee. Chi ch aviyastai yumaa iluu zondoo oguulleg bicheerei. Eronhiidoo ter Hachin husel shig ch yumuu hehehe
Aan neg lesbian lady setgeleer unasin bna,ehleed tegj bodov.
Aav eej ni yalaagui,uuruu uurtuu yalagdsin busuu? Uneheer l hairtai yum bol no excuses bh yostoi bizdee,gej bodov.
Түүний шидсэн чулуу өнөө эрийн мөрийг онож, намхан эр нэг орь дуу тавиад эргэж харах үед Хүслэнгийн тархинд бяцхан айдас зурсхийсэн ч бүх юм нэгэнт оройтжээ. - ene hurtel unshaad,aan zuv zuv muruuruu yavsan huniig gants murlusniinh ni tuluu araas ni chuluu chidchiheed tegeed yanaa hun alchvuudaa bi gej aisin bh gej bodon bodon unshiv.
ene hesgees hoish l joohon confused bollo doo,uchir ni ter namhan geed bgaa zaluu zodoldoh shinjgui yavj bsan bizdee? mani "huslen" uuruu sain duraaraa ochij zodoon udsin bna,mun u? bi sain oidguie,kk. iq muu yadjihad,kk.
Хүслэн багийн л инээх дургүй бодлогширч дүнсийсэн хүүхэд байсан гэдэг. Хааяа бүүр хааяа л ойр хавийнх нь хүмүүс юунд ч юмдээ хөөрөн баярлалдаж инээж хөхрөлдөх үед ингэх л ёстой гэж бодосноос өөрийгөө хүчлэн муухан мушийдаг байсан гэдэг- uneheer tiim geju? anhnii hairaa orhiod uuriiguu bodood bustaad irsnig ni harahad tiim hun bish l yum shig bna daa,hehe. my l bodol shuu,kk :p
ер нь тэгээд эцсийн эцэст гэмтэй ч бай гэмгүй ч бай хүн алан алан байж нэгмууюм "тайвшрал"-ыг олж авч байсан дорвол бага дээр нь сэтгэл зүйч дээр очиж байсан нь дээрдөө гээлүү,хаха.
Эсвэл депрессний эсрэг эм авч уух хэрэгтэй байсын,энэ Хүслэн.
Гэхдээ ерөнхийдөө энэ өгүүллэг тэр чигээрээ үг сонголт,найруулгын хувьд тас болсон байна шд. like it so much.
Ялангуяа энэ хэсэг:
Чамирхах юм багатай 2р сарын Улаанбаатрын жихүүн орой, өдөр нь дээгүүрээ хөлхөх хүмүүсийн хөлд дарагдан ядарч цас шороо холилдсон хотын гудмууд. Хуучирсан энэ гудмуудаар ялтай юм шиг хичнээн удаа өгсөж ураадаж алхснаа Хүслэн мартчихсан.
өө чёрт,хүн алан алан байж биш "хүн алахаа шахан байж,өөрөө алагдан алагдан" гэж бичих гэсэн юм шүү.
би яагаад нөгөө "намхан" залууг алагдчихсан гээл бодоод байнаа түрүүнээс хойш...your novel is so confusing me,hehe. Or maybe I'm not smart enough to understand it :P
хаха би жгсн нэг лээсби хүүхэн сэтгэлээр унаадаам байхдаа гэж бодлоош
энэ авс одоо яахкаа маяглаадаам бэээ??? хүслэн тагжгар залууг зодчлоо гэж бодсон чинь тэр нь гутга шаачаа явцан байхкуу юу. одоо ойлговуу?
stranger guai,ahiad naag abc geed duudaa uzeerei ain,tagjgarluu shidsentei adilhan chuluu shidii shuu tegeed bval chini :))
яаанаа яажаамбээ чи наааг ;')
Sonin yum shuu mani chini muuhai sda gedegee dahiad mederj bhiin..yum burees l ooriigoo olj haraad dotogshlood l dotogshlood l yavaad bh shig.
Hun dergedee bgaa burhanaa tanidaggui gej :P
Ulam ulam ih bicheed bgaarai.. Bravo!
togsgol ni kazakiin rekiter gedeg kinonii togsgol bn hutgaluulj uheed uhej baihdaa za za minii amidral neg iimerhuu l yum bolsiin gehde nadad dahiad bolomj oldoh yum bol bi ene amidraliig yoroosoo oorchlohku gej heleed duusdiin ter kino mon uu esvel ulger domog shig taarvuu ingej
aa ter kinog duulj bsan gehde bi uzej bgaagui ee butneer ni ehluulj bgaad hayasan...
Post a Comment