Өчигдөр орой Blue Powder гэж нэг кино үзээд... Жинхэнэ хайр, краш шиг тус тусдаа атлаа холбоотой түүхүүд... гэхдээ хайрын тухай биш л дээ... ганцаардлын тухай түүхүүд гэмээр юм уу? даа... нэг их онцлоод байх юмгүй мэддэг л түүхүүд... өвчтэй хүүгийнхээ эмчилгээний төлбөрийг төлхийн тулд тайчих клубт бүжиглэх бүсгүй, 25 жилийн өмнө бүсгүйг хаяад явсан одоо бол эдгэшгүй өвчтэй түүний эцэг... авс зардаг газар ажилдаг олон хүнтэй уулзхаараа астм нь хөдөлдөг ганцаардмал залуу... эхнэрээ авто ослоор алдсан хар арьстан... одоо бол үхэхийг хүсэх авч амиа хорлож эс чадна... тэгээд бас стрэйт залууд дуралсан гомо залуу... хүйсээ солиулах нь түүний мөрөөдөл... ингэвэл хайраа эргүүлж олно гэдэгт итгэдэг... зул сарын өмнөх өдрүүдэд түүх өрнөнө...
Эдгэшгүй өвчтэй бүсгүйн эцгийг хараад бодсон бодол хүн үхэл ойрхон байгааг баттай мэдэх үедээ л жинхэнээсээ амьдарч эхэлдэг... энэ үед чамд ямар ч найдвар үлдэхгүй... хэсэг хугацааны дараа эндээс явна... гэхдээ яг үнэндээ бол энэ ялтай бид нар дөнгөж төрөхдөө л таарсан... гэхдээ энэ талаар огт бодолгүй амьдардаг... тэгээд өвчлөөд хэвтэх үедээ л үхлийн тухай бодож түүнтэй тэмцэж эсвэл сэтгэлээр унадаг... яг үнэндээ үхэх гэдэг ял чинь бид төрөх үед л цаанаасаа заагдсан зүйл... тэгэхээр бид нар хэзээд үхлийн талаар бодож байх хэрэгтэй... үхлийн талаар бодно гэдэг нь эргээд бид амьдралд илүү бодитой хандахын эх үүсвэр... үхлийнхээ өмнө өөрийнхөө охиноос уучлал басхүү хайр энэрэл эрэн тэмтчих тэр хөгшин яг үнэндээ үхнэ гэдгээ 20 жилийн өмнө ч мэдэж байсан... гэхдээ тэр энэ талаар бодоогүй нь түүнд гудманд эхнэр охиныхоо зургийг бариад үхэх төгсгөлийг авчирсан... тэр үхэхдээ харамсч байсан нь лавтай түүнд үхэх бэлтгэл байгаагүй... ингэхээр амьдрал гэдэг тэрчигээрээ үхэлд бэлдэх үйл явц өөр юу ч биш...
Буддизмийн үзэж байгаагаар хүн гэгээрсэнээр энэ амьдралд эргэн төрөх тойргоос гарч сансарт хүрнэ гэж үздэг... хүн ягаад эргэн хорвоод төрдөг вэ? Гэвэл хүн үхэх үедээ харамсч байдгаас гэж үүддэг... гэгээрвэл бид үхэхдээ харамсахгүй... тэгээд сүнс маань энэ ертөнцөөс үүрд ангижрана... өөрөөр хэлбэл ахин төрж энд зовохгүй...
Өөр нэг сонирхолтой дүр нь Форес Вайтакерийн эхнэрээ алдаад үхэхийг хүс ч яваа хар залуу... түүний амьдралын утга учир үгүй болсон... тиймээс тэр үхэхийг хүснэ... гэхдээ яг үнэндээ үхэхийг хүсээгүй л дээ... зүгээр л ганцаардсан... бусадтай зовлонгоо хуваалцахыг хүссэн... хэрвээ тэр үхэхийг үнэхээр хүсч байсан бол өөрийгөө эргэлзэх юмгүй буудчих байсан... гэхдээ ингэж чададгүй бөгөөд бусдыг өөрийгөө буудаач өгөөч гэж гуйдаг... энэ гуйлт нь цаагуураа бол намайг ойлгооч миний зовлонг хуваалцаач гэсэн гуйлт... би ч яг хэдэн жилийн өмнө бүх зүйл утгагүй санагдахад үхэхсэн гэж их бичдэг байсан... энэ нь би үхлийг үнэхээр хүссэндээ биш зүгээр л ганцаардаж байсандаа л юм байнаа гэдгийг өчигдөр л ухаарлаа... хэрвээ үгүй бол би үүнийг хийчих л ёстой байсан... хүн гэдэг ийм л өрөвдмөөр хуурамч амьтад... Мань эр сүмд орж ирээд загалмайн өмнө та намайг ясан гэж ингэж зовоож байгаам бэ? Миний энэ амьдралд хийсэн цорын ганц гэм нүгэл бол бусдыг хайралсан... үүний төлөө намайг зовоож байна уу? Гэж асуудаг... бас л нөгөө буддизмийн хайр шунал хүсэл хүний зовлонгийн үндэс болдог тухай ойлголттой давхцана... ерөөсөө энэ орчлонд юу ч үгүй хүн гэдэг л хамгийн жаргалтай нь юм даа... Миний халаас цоорхой... тийм болохоор надад хаях вий гэж бодох зүйлс байхгүй... миний гэрийн хаалга түгжээгүй тиймээс би хулгайчаас хэзээ ч айдаггүй хэмээн энгийн амьдрахын тухай нэг сургаальд заасан байдаг... харин гайхал Диоген нэг өдөр гараараа ус утгах ууж байгаа хүүхдийг хараад энэ хүү энгийн амьдрах утгыг надаас илүү таньж гээд үүрж явдаг ачаанаасаа аягаа авч шидсийм гэдэг...
Өнөөх ганцаардмал залуу тайчигч бүсгүй 2-ын тэврэлтийн хэсэг хүн ганцаардалд хэрхэн зовж шаналдагийг их гоёо харуулсанСтефан Цвейгийн танихгүй эмэгтэй захидал дээр хүмүүсийн дунд ганцаардах хамгийн аймшигтай гэж бичигддэг... энэ 2ын ганцаардал яг л ийм... их хотод лос анжелост ганцаардаж байгаа хүмүүс... Чеховын бас нэг өгүүллэг дээр хүүгийнхээ үхлийг ярих хүн олдодгүй хөөрхий хөтөч эцэст нь мориндоо л зовлонгоо яриж тайтгардаг... тэд яг л ийм байдалд орсон хүмүүс...
Гэхдээ ганцаардлыг өөр талаас нь хараад үзвэл ... Үнэндээ найз нөхөд гэр бүл гэдэг зүйл бол хүнийг өөрөө өөрийг нь үгүй хийж байдаг зүйл л дээ... хүн өөрийгөө олох гэж ородхоосоо илүү алдахдаа дуртай... тиймээс ганцаардалаас айдаг... ягаад гэвэл өөрийгөө нээж олно гэдэг амаргүй бөгөөд хүсмээргүй зүйл... харин алдах бол яхав дээ амархан... угаасаа ямар ч зүйлийг бүтээхээсээ илүү нураахад амархан байдаг хойно... ганцаардал гэдэг хүн өөрийгөө таньж мэдэх гарц нь гэж би хувьдаа боддог... гэхдээ би ч энэ 2 оос ялгаагүй ганцаардаад эхэлбэл ингэж өрөвдмөөр байдалд орох хүн байх л даа...
Өнөөх гомо залуу бол яхав дээ нөгөө аугаа их хайр аугаа их оюун ухаан нэг доор оршихгүйн баталгаа юм болов уу? Даа... дурласан залуугаасаа болж амиа хорлох гэж хүйсээ солиулах гэж оролдож байгаа юмтай нөхөр... эсвэл аугаа дурлагч гэж аль ч талаас нь харсан болно... сэтгэл хөдөлгөм хэсэг нь Форес Вайтакерт чи өмнө нь намайг алаад өгөөч гэж надаас гуйсан... тэр үед би ойлгоогүй байж... хайртай хүнээ алдана гэдэг ямар хэцүүг мэднэ одоо би чамайг алаад өгөе гэдэг...
Гэх мэтчилэн түг түмэн бодол ундраасан кино байлаа... эцэст нь амьдрал гэдэг үхэлд бэлдэх үйл явц юмдаа л гэсэн дүгнэлттэй үлдэх шив...
Седьмой. Төгсгөлийн 5р хэсэг.
4 years ago
17 comments:
Hun zuvhun gantsaardlaas bolj uhehiig husne gj baihgui.Sayhan neg hun nadad amidraliig guitsed tanisan hun uhehiig husdeg gj helj bsan.erun hund shuvuu,ayga,or yu ch bai uheh husliig n uduuj chaddag bh.
amidraliig guitsed tanival yug ch husehgui... husel bga bol amidralig guitsed taniagui gsn ug,.... guitsed tanival tevchine huleene enerne...
huush chi buruu bichchihsen yum bishuu, durmiin aldaa
dan ch neg l sonin haragdad bsima tim bna...
yug huleehiin?
Nice head
амьдралыг таних гэвэл яг яах уу?
urlag murlag, amidral mamidral ntriig oilgohiin tuld yor ni buddismiig sudlah heregteim bna gej oilgood garlaa.. byasalgii doo..
Монтены ганцаардлын тухайг, дараа нь Ошо -гийн ганцаардлын тухай -г унших хүртлээ энэ кинонд гардаг хүмүүс шиг л байж дээ..
Ошо -г уншаагүй бол уншаарай. Хайр, ганцаардал, эрх чөлөө гээд. Агуу агуу..
"эцэст нь амьдрал гэдэг үхэлд бэлдэх үйл явц юмдаа л гэсэн дүгнэлттэй үлдэх шив..."
энэ хальт хэтрүүлжээ хэхэ гэхдээ байж болно. Зүгээр л хүн үхэлд бэлэн байх хэрэгтэй байх. Төрсөн нь үнэн юм чинь үхэх нь бас үнэн гэдгийг л ойлгочихбол болох байх. Юм болгон 2 талтай байхымдаа хайраа алдсан хүн үхэхийг хүснэ, жинхэнэ хайраа олсон хүн үүрд тэр хүнтэйгээ жаргахыг хүснэ...хүн өөртөө байхгүй зүйлээ л ганцхан хүснэ.
зөндөө юм бодогдуулсан сайхан бичлэг байнаа хэхэ.Зөндөө зөндөө юм бодоод гарав
Bi lav uhliin talaar bodoj baisan. Neg l muuhai ch ym shig. Yagaad amidraliig tanij medeed uhehiig husne gej? hehehe. Medehgui uuriiguu harin tanihiig huseed l baigaa. Baga bagaar tanij bgaa. Tehdee l nadad zunduu husel muruudul bgaa. Terendee hursen hoinoo harin yah bol? Dahiad l muruuduhiin boluu?
galaa hongor min amidraliin tuhai iluu iheer bodood mon chanar gedeg zuiliig n medreh tusmaa chinii naad hvsel moroodol, bvh zvil chini bugd yamar ch shaardlaggui demii zuil yum bnaa gedgiig medreh bolno. tegeed ireheer l delhii deerhi amidral er n utgagui, husemgui bolj huvirdag yum da eek
uhliig muuhai gej bodoj baigaa bol chi ch boloogui l towarish bn
saihan bichleg bainaa.. ugaasa olon bodloor duurchihsen yavaa tarhia ulam hundruuleed garlaa. burhan min gej chamtai neg tuhtai suuj baigaad amidral, uhliin talaar saihan yarih yumsan. zun uulzamts..
End stoo neeree aguu gancaardliin ezen esvel nohor esvel terentei naiz bolohiig mash ih husch bgaa, tegej baina boddog ..., medkuu l bna, tiim gegeen tungalag melmii ch alga. "Negeeree baih" - "Negeerdel" gedgiig medeh gedeg ni henii yanaagui zov l bh. Bas ingevel, setgeshguildel gej - Hun gedeg niigmiin amitan gej...
za zaaval tegj amidraliig muuhai bolgoj yahiin be. Hun neg l amidrana tiim uchraas ter amidralaa tegj busniulsnaas yag ecsiin muchduu uhaarval nice ym bna doo. bi ch bolovsorch guiceegui tovarish bj medne ldee heheh. yaj tgd garuud bolovsrood bna?
ene kinog talaas ni uzsen yum bn. er ni oird hezee negtee hen negnees hol oir bur musun esvel tur zuur ch holdoh l hoino hairtai bol hairtai hairgui bol hairgui gdgee yadaj uuruusuu ch gsen mederch baiya gej bodood l bga ter bodliig maani bas l batalj ugsun kinodoo.
Post a Comment