Миний хамгийн хайртай Монгол хамтлагууд гэвэл Нисванис, Шөнийн галт тэрэг, Никитон, Дайн ба Энх... Энэ хэдэн хамтлаг Монголын хөгжимд их шинэчлэл хийсэн гэж боддог. Энэ хэдээс Шөнийн Галт Тэрэгийн тухай дурсамжууд миний сэтгэлд илүү нандин байдаг... Ягаад гэвэл анх цэнхэр шувуу цомгийг сонссон, инфод хонон өнждөг байсан тэр өдрүүд миний амьдралын өөр нэг шугаманд таарсан нандин дурсамжуудтай холбогддог. Тийм болохоор Инфод тэднийг сонсч өнгөрөөсөн өдрүүд дандаа гэгээн дандаа эргээд очмоор байдаг... Тэр үед эргээд очвол...................... солонго барих мөрөөдөлтэй тэнэгхэн жаалын дүрд ахиад нэг тогловол.... за энэ ч яхав сэдвээсээ хазайлаа... Өчигдөр тоглолт дууссаны дараа Баясаа манайх ахиад бараг тоглохгүй гэсэн муухай гунигтай санагддаг байна ш дээ... ахиад Цэцэгийн хоолойг амьдаар сонсохгүй гэсэн... жаахан тиймхэн... гэхдээ бараг тэр нь ч дээр юм уу даа... нөгөө бодлын... Аюурзана Битлзийн тухай тэд үгүйсэн бол миний амьдрал мөн ч зутруухан байхсан гэсэн байдаг. Яг л энэ үг өчигдөржин аманд эргэлдлээ...
http://www.flickr.com/photos/24797142@N08/
эндээс сайхан тоглолтын тааруухан зургуудыг үзээрэй...
Седьмой. Төгсгөлийн 5р хэсэг.
4 years ago
12 comments:
gehde l. yadaj chi suulchiinh n togloltiig uzeed amjtsan l baina shd.. bi tegehed neg ch togloltiig n uzeh bolomj taaraagui.. esvel bi taaruulj chadaagui..
сүүлийн 4н дууг л сонссон, эфирийн өрөөнд орж ирэхэд зүүдэндээ би хайртайг зарлажийсан,,
үүдэнд Солонго \Цэрмаа\ толгойгоо барьцан доошоо хараад дагаад дуулжийсан,, Цэцээгийн урдхан очоод завилаад сууцан, Стрингст 2005 онд үзэж байсан санаанд ороод,, ер нь л их гоё байсан дөөө,
Сүүлийн бүрэн хэмжээний тоглолт гэдэг нь бараг үнэн байх дөө,
Зандаа ах гарч ирээд 37 он тоглосон чинь,,, үүүү,,, нэг найзруугаа харсан чинь уйлчихсан байх шиг байсан,, дагаад сэтгэл хямарцан,,
хоцорч орж ирсэн болоод ч тэр үү? бөөн харамсал, \бас галт тэрэгийн сүүлчийн тоглолт байх даа гэж боджийсон\,, бас бөөн баяр догдлол давхаццан нээх сонин л царайлаад байсан,,
таны фликрээ зурагнуул хадгалж авнаа
баярллааа
арай л дэндүү гоё байсан.балиар согтуу байсан ч гсн хэзээ ч тийм гоё тоглолт үзэж байгаагүй.зөвхөн хөгжмөндөө ч биш бүх дурсамж бүх гоё үеүүд эргэж санагдаад уйлсан.
тэххх зөвхөн хөгжим биш... өөр олон зүйлс энэ шугаман дээр давхцаа шаагаад...
neeree l suuliin toglolt gesen muuhai yum.. ta hed uzdeg bas aztai hognuud we.. ataarhchlaa..
нээрээ инфо байхад сайхан байсан шүү.
Яагаад ч юм надад сүүлчийнх юм шиг санагдаагүй ээ. Үнэхээр гоё байсан. Даанч би согтуу шахуу байсан. кккк
Сайнуу би чиний блогийг аль дээрээс л уншдаг байсийн надад их таалагддаг харин энэ хар болсноос хойш харахад их хэцүү юмаа чи хар өнгөнд дуртаймаа даа
aa durtai ch bishe neg hun l iim bolgoj ogson tee oorchlogui sh de... zalhu hured... kkk
bi ch uul ni ochii gej bodood tgd bolomj garaad yag uzeh getel neg l uzmeergui sanagdaad naasan... Zuudendee bi hairtaig hamgiin urd ochood dagaad duulah bsiin. 37onch bas goe. Ene hamtlag yagaad iim gaihaltai ym boloo. Odoo hurtel uruund plakat ni bj bna. Zuudendee bi hairtai chamdaa bi hairtai...
Тэд хөгжимдөө хайртай байгааа цагт дахиж тоглож л таараа би тэдний амнаас бид нар дахиж тоглохгүй гэж зөндөө л сонсож байсан тэгээд тоглоод л байдан юм даа яахав ийм том тоглолт хийхгүй байж болох л юм . Гэхдээ эд нар үхэн үхтлээ хөгжимөө тоглнооо ...
Post a Comment