Монгол хүн бол индивидуалынхаа хувьд маш хүчирхэг хүмүүс юм байна гэсэн дүгнэлтэд сүүлийн үед хүрээд байна. 1 Монгол хүн 1 Америк хүн эсвэл нэг Англи хүнтэй харьцуулхад оюун санааны хийгээд бие физиологийн хөгжил, тэсвэр хатуужил аль алинаас нь илүү байх... Үүний эх үүсвэр нь нүүдлийн соёл иргэншил... Суурин иргэншилд хүмүүс бие биенээсээ илүү хамааралтай оршдог бол нүүдэлчдийн хувьд илүү хувиа хичээсэн шинжтэй. Тийм болохооор чи амьд үлдэхийн тулд зөвхөн өөрөө өөртөө найдхаас гадна илүү хүчирхэг байх хэрэгтэй. өөрөөр хэлбэл өөр хэн нэгэнд найдах боломж маш бага. Шашин шүтлэгтэй нь холбож үзвэл Монголчууд 16-р зууныг хүртэл бөө мөргөл л шүтэж байсанаас бусдаар шашин шүтлэгт төдийлөн анхаарал хандуулж байгаагүй бөгөөд дэлхий дээрхи анхны бүх шашиныг хүлээн зөвшөөрсөн гүрнүүдийн нэг байсан гэдэг. Аливаа шашин, итгэл бишрэл гэдэг цаагуураа өөрийнхөө шийдвэрлэж үл чадах асуудлуудад өөр хэн нэгэнээс аврал хайсан шинжтэй байдаг. Харин нүүдэлчдийн шашин шүтлэггүй /Мөнх тэнгэрийн шүтлэг бий гэж үздэг судлаачид байдаг юм шиг байна лээ гэхдээ энийг яг таг шашин гэж нэрлэж арай болохгүй болов уу? гэж бодож байна. Гэхдээ үүнийг бичигч түүх хийгээд шашины боловсрол эзэмшээгүй/ амьдарч ирсэн нь тэдний сэтгэлзүйг илүү хүчирхэг болгож өгсөн.
Анх л суурин иргэншилүүд бий болохын зэрэгцээ мэргэжил мэргэшилүүд үүссэн. Тодруулбал Дархан, Эмч, Тээрэмчин гэх мэтээр. Нүүдлийн иргэншилд бол зөвхөн Малчин гэсэн нэг л мэргэшил бий мэдээж хэрэг цэрэгийг эс тооцвол шүү дээ. Тийм болохоор Нүүдэлчид ялт ч үгүй илүү олон талын авьяас чадвартай байх хэрэгтэй болно. Гэр бүлээрээ нүүгээд явж байхад хэн нэгэн өвдөхөд эмчийн үүрэг, ямар нэг зүйл нь эвдэрхэд дархан гэх мэтээр. Тэхээр зэрэг Монголчуудын амьдрал тэдэнд илүү олон талын авьяас чадвартай байхыг шаардаж байсан. Үүнийгээ дагаад сөрөг зүйл нь яг мэргэшсэн хүмүүс буюу Маш сайн дархан эсвэл Маш сайн эмч гэж байсангүй. Энэ байдал одоо ч гэсэн ажиглагдана. Жишээ нь маш сайн үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн гэж Монголд цөөхөн. Харин сайн маркетингийн менежерүүд олон байх. Мэдээж хэрэг энэ нь хүн амын тоотой ч хамааралтай. жижиг зах зээлд тэгэж чиглэсэн мэргэшилүүд үүсэх боломж бага үүслээ ч ашиг нь бага байх л даа.
гэтэл энэ давуу талуудыг дагаж ирсэн маш том сул тал нь хүчирхэг хувь хүмүүсээр дүүрсэн нийгэм нэгдэх магадлал их бага. Мэдээж хэрэг үүнд бас л өнөө ганц ганцаараа амьдарч ирсэн нүүдлийн иргэншил нөлөөлнө л дө. Нөгөө нэг том шалтгаан нь хүчирхэг бие даан амьдрах чадвартай үүнийгээ ч мэддэг хүмүүс заавал ч үгүй нэгдэх шаардлага байхгүй. Нэгэнт чи өөрийгөө хүчирхэг, олон талын чадвартай гэдгээ мэдэж байгаа болохоор заавал өөр хэн нэгэнтэй нэгдээд байх шаардлагагүй. яг энэ тохиолдолд 5 Монгол 5 хятал эсвэл 5 тайландаас хамаагүй сул. Нөгөөдүүлийн хувьд бол угаасаа л амьдрал нь нэг нэгнээсээ маш их хамаарсан /цагаан будааг нэг хүн тариалдаггүй гэсэн үг байдаг юм билээ/ өөрсдийгөө ганцаараа бол хэн ч биш гэдгээ мэдэрдэг учраас цаг ямагт нэг нэгнээ дэмжиж өөрийн сул талаа өөр хэн нэгэний давуу талаар нөхөх зэргээр цаашид амжилтын зүг зүтгэнэ. Харин бидэнд бараг л сул тал байхгүй учраас бусдаас дэмжлэг авах ч хэрэггүй. Дээр нь гайхалтай бардам зан.
Миний нэг таньдаг эгч яриж байсан юм. Монгол хүмүүсийн асар бардам хүмүүс. Би нөг удаа ляа яла гэдэг группын захиралтай машинаар нь өвөл явж байтал өмнүүр нэг гуйлгачин шуудай үүрээд алхаж байхтай таараад машинаараа эгээтэй л мөргөчих дөхөв. Тэгсэн нөгөө гуйлгачин шуудайтай хогоо тавиад гараараа машины хамар нэг шааж хаяад П минь би нэг л өдөр чиний дээр цахиур хагална шүү гэсэн гэдэг. Өнөө захирал тэгсэн би Монголчуудын нэг занд дуртай. Энэ бардам зан нь. Энэ гуйлгачинд хүртэл надаас илүү болж чадна гэсэн итгэл байдаг. Харин өөр газарт бол баячууд нь гуйлгачин хацтай байдаг гэсэн гэдэг. Бас Л. Болдоос хятадууд та ерөнхий сайд болооч гэж асуусан нөхөр болмоор л байна даан ч надад 2 сая өрсөлдөгч байна даа гэсэн гэдэг. Ингээд хүчирхэг хувь хүмүүс байхын нэг сул тал нь энэ болж байх шиг байна. Нөгөөтэйгүүрээ чи хүчтэй тэрийгээ мэдрээд ирэхэээр үүсэх өнөөх бардам зангаасаа болоод бүгд маш өөдөө тэмүүлэлтэй. Өөрөөр хэлбэл суурин иргэншилд хэдэн үерээ гуталчин хийсэн эсвэл нарийн боовны цех ажиллуулсан хүмүүс зөндөө л байдаг. /би очиж үзээгүй л дээ гэхдээ л кино үзэж байхад тийм байсан гэхгүй юу вахахаха/ Харин Монголд гуталчин саятан болхыг мөрөөддөг өөрийнхөө хүүг тэр амьдралаараа хэзээ ч явуулахгүй гэж боддог байдаг байх. өөрөөр хэлбэл суурин иргэншилд хүн бүр өөрийн гэсэн үүрэг эсвэл боломжтой түүнийхээ хэмжээнд амьдардаг бол Монголчууд бүгд л босс УИХ гишүүн болхыг хүсцгээдэг.
Тэхээр энэ бие даасан хүчирхэг хүмүүсийг одоо бол 13-р зууных шиг илдний хүчээр нэгдүүлхээсээ өнгөрсөн учраас нэгдсэн нэг үзэл санаатай л болгох шаардлагатай юм шиг. Хятадад күнз даогийн сургааль гэх мэтийн нийтээрээ даган мөрдөх ёс зүй зарчимууд байдаг. Зөвхөн хятад ч биш л дээ үндэстэн бүрт л ийм зүйлс байдаг гэдэгт би итгэдэг. Харин Манайханд энэ л дутаад байх шиг. Өө үнэхээр Монгол хүмүүс гэхээр чинь яг ийм хүмүүс байдаг шүү дээ гээд онцлоод хэлчих зүйл биднийг нэгтгэх зүйл бараг л байдаггүй юм шиг санагддаг. гэхдээ хэн мэдэх вэ? одоо согтуу байгаа болохоор санаанд орохгүй ч байж мэднэ. АНУ-д амьдарч байгаа цагаачид цагаачлалын албанд иргэн болох хүсэлт гаргадаг бөгөөд тэр хүсэлтийг харгалзан үзээд за тэгээд бөөн шалгуур болж байгаад ярилцлага энэ тэр болж байж иргэнээ болгодог. Иргэн болох хүсэлт нь зөвшөөрөгдсөн иргэдийг нэг том зааланд оруулаад төрийн дуулал дуулуулаад тэгээд нээх гоёо өргөмжлөл шиг зүйл өгдөг юм билээ. бас л киноноос үзсэн л дээ. хэхэхэ... бас нэг юм хэлээд байгаа биз. Энэ улсын иргэн болно гэдэг ийм нэр төрийн зүйл. Яг эндээс л нийт иргэд буюу массыг хэрхэн нэг үзэл бодолд зангидах вэ? гэдэг бодлого эхэлж байгаам шиг надад санагдсан. за тэгээд надаас ухаантай хүмүүс нь энэ талаар зөндөө л бодсон байх. Би энэ талаар тэгэж байгаад нэг юм бичнээ... хэхэхэ...
Ойрын үед бодоод байгаа бас нэг бодлууд энэ глобалчлалын үед яаж үндэстнээрээ үлдэх вэ гэдэг зүйл байна. өнгөрсөн зуун жил бидний хувд маш хурдацтай шинэчлэгдсэн үе байлаа. Үндэсний хувцас бичиг үсгээсээ эхлээд амьдралын хэв маягаа тэрчигээр нь сольцгоолоо. Тэхээр бидэнд глобалчлалын эрин үе дэхь өөрийн гэсэн соёл бий болохгүй бол хэдэн жилийн дараа биднээс үлдэх юм юу вэ? хариулт нь бараг л юу ч биш. Оросуудын барьж өгсөн хэдэн байшин. криль бичиг үсэг. нууц товчоо. чингис нэртэй архи л байна. Тэхээр бид Монгол гэсэн нэрийг цаашид амьд байлгахын тулд орчин үеийн эрин дэхь Монгол соёлыг бий болгож бусдаас ялгарах шаардлага зайлшгүй тулгарч байна гэж би дотроо боддог юм. Манай спортынхны хувьд сүүлийн жилүүдэд үүргээ тун сайн биелүүлж байгаа гэж боддог. Ямартай ч Монгол гэж улс Оюутолгой Чингис хаанаас өөр зүйлтэй гэдгийг тэд батлан харуулаад байгаа. Одоо бидэнд яг үүнтэй адилхан дэлхийд зөвшөөрөгдсөн уран зохиолчид, хөгжимчид, дуучид төрөн гарах хэрэгтэй байна. Исланд гэж улсын талаархи Миний төсөөлөл Бёоркоор ч юм уу? төсөөлөгдөж байх жишээтэй. Тэхээр бидэнд урлагийн салбараас төрөн гарах Монгол бахархалууд шаардлагатай юм шиг.
Надад Түрэгийн түүх их сонирхолтой зарим талаараа бидэнтэй их төстэй санагддаг. нэг цагт бид хэн хэн нь дэлхийд дүрмээ тулгасан эмпирийг байгуулж байсан. Хэн хэн нь нэг л өлгийнөөс төрж гацгаасан. Хэн хэн нь л нүүдэлчид. хэн хэн нь өнгөрсөн зууны эхэн үе гэхэд дэлхийн хөгжилөөс хүчтэй хоцрогдсон байсан /мэдээж хэрэг түрэг монголыг харьцуулах утгагүй ч тухайн үеийн европтой харьцуулхад бас л том хоцрогдолд орсон байсан л даа түрэгүүд/. Хэн хэн нь л өнгөрсөн зууны хугацаанд маш хүчтэй шинэчлэгдэж урьдны энэ түрэгүүд энэ монголчууд шүү гэж бусдаас ялгарч байсан шинж тэмдэгүүдээ алдаж эхэлсэн. Хэн хэнд нь дэлхийн хэмжээнд зөвшөөрөгдөх эртний урлаг соёлын түүх байсангүй л дээ. Гэхдээ Түрэгүүд сүүлийн хэдхэн жилийн дотор Орхан Памук, Нури Билге гэх мэтийн дэлхийд зөвшөөрөгдсөн шилдэгүүдийг төрүүлэн гаргасан. Эдгээр түрэг бахархалууд түргүүдийн ирэх зуун жилүүдэд хадгалагдан үлдээх оюун санааны өвийг бүтээж байна. Ахиад ч олон бахархалууд төрөн гарах замыг засаа биз энэ үерээ. Тэхээр бидээнд яг л ийм хэмжээний хүмүүс хэрэгтэй байгаам шиг. Өнөөдөр Монгол залуус гадаад дуучины дуунуудыг сонсч гадаад кино үзэж гадаад үг хэллэг яриандаа хэрэглэж гадны уран зохиолыг уншиж байна. Энэ буруу биш л дээ. Харин ч зөв. Гэхдээ дунд нь яг энэ гадаадуудтай өрсөлдөх хэмжээний Монголчууд бий болох хэрэгтэй байна.
Уржигдар тахианы мах авах гээд зах дээр явж байгаад нэг эгчээс энэ Монгол тахиа юу гэж асуусан үгүй ээ Америк. Монгол тахианууд муухай. хатуу болдоггүй гэж байна. Үнэн л байх л даа. Гэхдээ л тахианууд маань хүртэл ингэж дарлагдах гэж.
за за согтуудаа жаахан солиорлоо зүгээр л бодож байсан зүйлсээ мартахгүйн тулд гэх үү дээ... унших тэвчээртэй хүмүүс уншаад бодлоо бичнэ биз...
Седьмой. Төгсгөлийн 5р хэсэг.
4 years ago
12 comments:
haha sogtuu baigaag chen medsen yumaa tiin tehh,
huwi hunii erh choloo gedeg zuil mash undur gej yag unen, adaglaad l bagiin, niitiin zuild mash muu hainga heneggyi handdag murtluu harin huwi hund ugsun uureg daalgawart henees yu garchihaw aa peeh gemer mash sain hiisen baidag, mun tuunchlen mash bardam, tiimee mash bardam, margaash n hooson honoh baisan ch hamaagyi mash bardam tom tom zagnadag, uneheer harts deeguur humuus,
negdehchihwel uul n yum duulgah ym baina gedgiig, chinggis haaniig todorhiolson tuuhiin nomon deer bainga baij baidag ug baidag shdee "tarhai butarhaia mongol obog aimguudiig negtgesen" gej ene bol bid metiin humuusiin huwid bol uneheer aguu uil baijee gedgiig mash iheer mederch baigaa.
globalchlaliin tuhai sanaltai sanaa neg baina, yaj undesnii uw soyoloo hadgalj uldeh be gedeg asar tom asuudal bolood baina, aziin ornuudiin huwid bugd l adilhan haragddag, deelnii zah n hurtel shuu, odoo tegtel humuus ethnic hiitstei deel umsdug ter shuud hytad l gej haragddag, zugeer l TERLEG DEEL busdaas yamar ontsgoirch haraggdag geech ene met zuilees ehluuleed undesnii soyol, helee awch uldeh heregtei, tuuniigee haruulj baih n zuw yumaa gej boddog,
undesnii bichiggyi bolloo odoo duurch, ard uldeh ur huuhdedee gereer zaagaad surgaad awch yawah zuil gej bodogddog/herwee eronhii bolowsrold zaahgyi bol, ene bidnii hoich ireeduidee hiij baigaa bas neg hurungu oruulalt/
tureg-diin talaar sain medehgyi yum baina, olon bichlegt chin duridagdaj baisan, oroo nileen durtai oort chen nileen nuluu ugdug yum bolow uu gej bodson
tiim, yoronhiidoo sanal niilj bna.. sogtuu gehed sain bichij heh..
mongol yagaad hugjuhgui bna we gewel humuus ni denduu uhaantai uchraas gej neg hun helj bsnii ni sanaj bna..
barag l demii gej harin ih saihan bichleg bna shdee, keke
овоо юм бичээ юу даа гээл лаг тэвчээртэй уншсан чинь бачка чинь согтуу гэж наадым даа, хахахаха ..,
:)
энэ тухай нэг сонирхолтой лекц саяхан сонссон:
http://ganzo-n.blogspot.com/2009/11/11.html
chi sogtuudaa iim yum bichdeg boddog bol dandaa sogtuu bai gsn,hehe
sanaa niilj bainaa, yag iim asuudal Mongolchuudad maani tulgaraad baigaa, minii huvid hen negeniig huleelgui uuruusuu eheldiin biluu gej bodoj baigaa.
Yamar ch bsan uuriin surch baigaa mergejileeree mash sain suraad sain mergejilten bolohiig l husej baina.
Bas tegeed buh humuusiig todorhoi goyo zorilt taviad Mongol ulsaa uls shig uls bolgohiin tuluu bugdeeree zutgetsegeegeesei gej yunaas ch iluu husdeg.
simi
barag l demii yum bichej dee sirus min
хахаха, алсан алсан.
Ойрд блогоор чинь орсонгүй. Нилээн хэдэн шинэ бичлэг байна.
"Бараг л дэмий..." яг бичсэн байна шүү.
Тэр урлаг соёлын тал дээр Монголоос хүн гарах хэрэгтэй гэж яг үнэн.
Хэлээ л сайн хадгалж үлдэхгүй бол ...
6000 хэл дэлхий дээр байдаг. 14 хоног тутамд 1 хэл мөхөж байна. Энэ байдлаараа явбал 2100 он гэхэд 600 орчим л хэл үлдэнэ гэж "Сонирхолтой хэлшинжлэл"/М. Саруул-Эрдэнэ/ дурдсан байдаг.
Миний муу Монгол энэ 600-д багтана гэдэг ... Ээ дээ мөн ч хэцүү дээ.
Хэл дагаад зайлшгүй гарч ирэх зүйл бол соёл, уламжлал. Хэл нь сайжраад, сэргээд ирэхээр соёл уламжлал нь дагаад л сэргээд ирнэ.
Одоо "Алтан ураг" овоо явж байгаа. Дээд талын "нэргүй"-н бичсэн шиг дор бүрнээ л хичээж байхгүй бол...
Uaav, sain niitlel boljee! zaluuchuud tgd bolovsroltoi bolj baina, olon devshilttei zuil hiih baih gej naiddiishd:P Sirus aas avhuulaal... Neeree setguulch bolj bna geluu? Mongold hristiin shashin gazar avaad baigaa yum shig sanagddiin. Ter bol neg l sonin...
chi er n oirhon oirhon sogtuuda bichij baival yasiin mendema? hehe ene bodluudtai chin buren sanal niilj baina. bichleg chin ih taalagdlaa.. amerikt baiga mongolchuud end torson huuhduudde niitleg amerik ner ih ogdog yum baina le. angel bat-erdene, alex battulga geh met mongol eej aavaas garsan, mongol ovogtoi hernee amerik nertei huuhduud zondoo.. sonin l sanagddiin. prof-uud bologoor hicheeliig n olon sonin, hel hugarmaar nertei, olon ornii toloolol bolson humuus songoj avsan baival mash ovormots, baylag angi geed l iim olon hel, soyoltoi taniltsah gej baigaada bayarlaad l.. harin end torj osson gadaad garaltnuud amerikuudaasa yamar ch yalgaagui bolson baihiimda gej.. globalchlagdaad zov ch yum shig, tus buriin ontslog shinjee aldaad buruu ch yum shig.. medkuum da
Аан, тийм нээрээ дээр бичих гэж байгаад мартчихаж.
Тэр нэгдсэн нэг үзэл баримтлал дээр. Япончуудын хувьд "Бушидо" байгаа. Энэ нь Шинто, Күнз, Зэн Буддизмын үнэт зүйлсийг нийлүүлсэн нэгэн төрлийн бичигдээгүй хууль юм.
Япончуудын ажилч хичээнгүй, үнэнч шударга зан, сеппүкү, харакири хийх гэх мэт өвөрмөц зүйлс нь "Бушидо"-той холбоотой.
Монгол хэл дээр орчуулагдсан байгаа. Сирус тэгж байгаад нэг уншиж үзээрэй.:
Их гоё ном байгаа
zarimtai ni sanal yr niilsen ugui
Post a Comment