өчигдөр автобусанд ороод суусан өмнөх суудал дээр нээх хөөрхөн суучихсан байдын... нэг тийм ямар ч муу муухай зүйл агуулж чадхааргүйм шиг хөөрхөн гэнэн төрхтэй... сонирхоол хараал... тэгсэн подоор хүйтэн тоглолтын шинжлэх ухаанч гэдэг дуу яваал... лалала байв ш дээ... тэгээд дотроо бодсым... Хэрвээ би тэр охинд дурласан гэж үзвэл... дурлал яг энэ хэсэгтээ л дурлал гэмээр байдаг байхдаа гэж... цаашаагаа үргэлжлэхдээ бол тэгээд хүсэл шунал өмчирхөл болчихно... зүгээр л таалагдсан эмэгтэйгээ хараад л дотроо янз бүрийн юм бодоод л байх нь хамгийн гоёо ариухан хэсэг нь мэт...
үйлийн үрт хүсэл минь
үнэндээ хайр биш
өмчирхөл
гээд Лхагвадуламын нэг мөр их гоёо санагддаг юм...
өөрөө өөртөө бодож олсон зовлонт тоглоомдоо өөрсдөө шаналаад л инээдтэй... Сүүлд уншсан нэг номон дээр бичиснээр бол одоогийн бидний мэдэх хайр нь жинхэнэ хайр+шунал гэсэн хольцийн нэр гэжээ... эндээс шунал гэсэн хэсгийг бид хасч чадвал жинхэнэ хайр үлдэнэ... Тэхээр дөнгөж дурлах тэр үед л яг жинхэнэ хайр нь бий болдог байх... тэрнээс цааш хэрхэн өөрийн болгох вэ яж хамт байх вэ гээд баахан шунал хүслүүд орж ирнэ... буддизм бидний шунал хүслүүд биднийг байгаа зүйлсийг бодитоор хархад саад болдог гэж үздэг би ч үүнд итгэдэг... тэгвэл сүүлд уншсан номон дээр бичиснээр бол бид урлагийг мэдрэх тэр үедээ шуналаасаа ангид байдаг тийм учраас бид урлагт дуралдаг хэмээсэн байна лээ... харамсалтай нь үүнд зарцуулах хугцаа бүтэн амьдралын минь хажууд багахан юм...
Ерөнхийдөө хамгийн энгийнээр тайлбарлах юм бол хүн болж төрсөн маань л бидний амьдралдаа хийсэн хамгийн том алдаа буруу зүйл байсан... эцсийн эцэст бид төрсөнөөр хэн хождог юм... бид хүрээлэн буй орчлондоо хөнөөл хохирол учруулж олон зүйлийн ургамал амьтадын мөхлийн шалтгаан болсон... гэтэл өөрсдөө жаргалтай амьдарч чаддагсан билүү... мөнхийн дайн тулаан... за үгүйдээ энх цагт бидэнд автобусаны мөнгөтэй үед нь машин авах хүсэл, эксэлний мөнгөтэй үед нь бэнцтэй болох хүсэл үгүй арай материаллаг бус жишээ авхад намайг дулмаад дуралж байхад цэцгээ надад дуралсан гэх мэтээр зовлонгууд хөвөрч өгдөггүйсэн билүү... Та миний санааг няцаахын тулд Дали-ийн зургууд эсвэл Хомерийн сонгодог туульс, Бетховений хөгжимүүдийг хүн төрөлхитний ололт хэмээн тулгах гэж байна аа даа... тэгвэл нэг л цагт арчигдах /ямар нэг 2012 тухай зөгнөлийг би хэлээгүй шүү хорвоод мөнх зүйл үгүйтэй адилаар мөнх иргэншил ч гэж байхгүй/ энэ иргэншилийн дараа энэ бүхэн юуны ч үнэнд хүрэхгүй шүү дээ... зүгээр л дэлхийн 6 тэрбум хүнийг энэ гаригаас арччихвал тэр бүх соёлын үнэт өвийг хэн харж биширч шүтэхсэн билээ... байгаль дэлхий юу? сармагчингууд уу? харин сүүлчийн Додо шувууг хүмүүс алхад эсвэл сүүлийн Бядан Явагч тагтаа буудуулж байхад энэ дэлхий уйлсан гэдэгт итгэдэг... угтаа бидний соёл иргэншилд үнэрхэх зүйл юу ч үгүй дээ...
Додо шувуу Бядан явагч тагтаа Күагга гэх мэтийн сөнөсөн амьтад... ээк... ер нь хүмүүс бараг л геноцит хийчихсэн гэж ойлгож болно... Додо шувуу бол хэдэн зуун мянгаараа байсан гэсэн... бядан явагч тагтаа нь нүүдэллэхэд нар хиртэж байгаам шиг болдог байсан гэсэн... Күаггаг буудхад сум хүрэлцдэггүй учраас үхсэнийх нь биенээс сумыг нь сугалж аваад ахиад нэгийг буудаж байсым гэсэн...
Седьмой. Төгсгөлийн 5р хэсэг.
4 years ago
14 comments:
unen unen
neeree ch haya end tend duralchmaar ohid zaluuchuud bdishu.dagaad ywchmaar.erunhiidu durlal chin sex-n husel bus u?tgel durlal,hair gj 2 ug bgam.gnet durlal yrijisana dodo modo blchhiin.neeree l demii umda
hun bolj ugaasaa l turuh hereggui baisiim gesen sanaatai minii medeheer chi zunduu post bichlee shu.. hehe.. ugaasaa anhnaasaa l end irdeg ni buruu baisiim.. gehdee altan nar mandahiig l harah gej bi irsen geed goy shuleg bdag biz de.. odoo tegeed baigal, delhiigee busniulaad haashaa ch yawaad bgaam.. oilgohoo bolison.. oilgohgui ch gesen ene toirgoos garch chadahgui demii l sarwalzah yum da.. chaavaas..
таалагдааал шууд л аймар зовооол, шаналаал эхэлдэг мань мэт улсууд бол тэр шунал муналаас нь яавч салгаж болохгүйм шиг байгаан,,
Лхагваагийн тэр өмчирхөл гэдэг мөрт нээрээ гоё юм,, толгойд яваал байсийн,
үйлийн үрт хүсэл минь
үнэндээ хайр биш
ӨМЧИРХӨЛ цээжлээд авий \амандаа бувтнах\
hehehe bi tegej ih bichdeg bsimu huchin l tim bsan bolizon gej bodood bsan sh de origo...
амттай шт яадын кк
чамд хүн болж төрөхөд чинь сонголт байсымуу...гүчээр ирчээд...алдаа чихшиг гсн.
a ugasa alda gedeg ug buruu songolt bsan gedgiig bichij bh uede ch medej bsan bolno... oor ug gehde ologui...
Нэгэнт ирсэнээс хойш илүү дутуу юм бодох ч яахав хөөрхөнүүдийгээ хараа л баясаа л явж байх чинь жаргал биш үүүү
миний муу найз байнга л нэг иймэрхүү гашилсан байдалтай байхымдаа... юу ч гэлтэй нь билээ... тгжаад нэг уумз гэшшшш :P
ukhekhiin khoorond yun ch ikh ym boddgiin...kk...ikh uilsiin toloo bol amia ogch zoriulj bolno shd...manai galactic-iin ner toriin toloo ch ym uu?..kk...esvel narnii aimagaa busad gariguudad surtalchilakhiin toloo ch ym u...ikh tom tom uilsed ooriigoo zoriulj boljiina shd...bi lav neg muu shuvuunii toloo amidralaa zoriulj chadakhgui...kk...:)
Ter Galaxy chin bas delhiigees yalgaagui l asuudal shd ee.
Дээр нэг кино нь дээр /нэрийг нь мартаж хог гэж/ нэг ийм яриа гарж байсан.
Нэг хөгшин нэг залууд яриж байгаа нь.
Хайр гэж хэзээ ч байгаагүй байх ч үгүй, зөвхөн дур тачаал л гэж байдаг. Хайр гэдэг үгийг байдагүй зүйлийг нэрлэж францууд гаргасан юм.
Францууд яагаад нэрлэсэнг нь нэг тайлбарладаг юмаа мартаж орхижээ.
тэр бядан явагч тагтааны тухай бацаан байхдаа уншаад бараг уйлж байсан ш д, хэхэ.
ахиад дурлахынсан. яг дурлаж байх үеийн тэр мэдрэмж харин нэхх гоё санагдаад, ахиад дурламаар бодогдоод байдын.
aan hun bhiin tuhaid hun bur yanz burueer l hardag biz.. bi lav ooriigoo neeh saihan mederch amsahiin tuld l irchihsen amitan shig sanagdag yum. :P zarim ni aguu aguu uil buteegeed l medeej aguu aimhsigtai busniulaltiig ch hiigeed l.. bi bol duu aldah gej l irsen amitan..
Minii hogshin harin gunih gej oilgoh gej uulga aldah gej rieegui l bltai..kkk
za tgd chi ooroo helj bsan daa GEM ZEM unshaad duusahad ene amidraliin utga uchir hodolgogch huch une tsene ni Hair l bolj taardag geed.. ter bodlooroo l bai l daa ooroo tgd tgj medreed bval naad shunal munalaasaa angijruulj bgaad l durlaad l yavl doo :D.. bi lav shunaltai yutai heetei ni l medreed l yavjiinadag (yavjiih bolnodog)
Post a Comment