Инээд хүрээд....

Jan 26, 2010

http://ganchimeg.niitlelch.mn/content/1293.shtml;jsessionid=376B591271FC8786924A515B12988A2D?returnFromCas=true

Манайдаа нэлээн алдартай сэтгүүлч Ганчимэг за тэгээд би бодохдоо бол энэ нөгөө элэгний эмч Б. Болдсайхан юм болов уу? гэж би бодоод байгаам... тэгээд нэг ийм асуулт хариулт явсан байх... ягаад элэгний эмч хүнээс сурвалжлагч хүүхэн шууд гомочуудын тоо хэмжээний талаар асуулт асууж байгааг үнэхээр ойлгосонгүй... энэ бол шаал өөр салбарын асуудал баймаар... ядаж эрэгтэйчүүдийн эмч байсан бол ч яхсан... хахаха... тэгсэн нөгөөгийнх нь хариулж байгаа нь гэж... шууд л ер нь бол гомо гэдэг нь өвчтэй сульдаатай нэг нийгмд хэрэггүй цэвэрлэгдэх ёстой хэсэг гэж... Спартчууд сул дорой төрсөн хүүхдээ шууд нухчихдаг байсан... тэхээр сул дорой хүүхдүүд л гэй болдог гээд олон нийтийн өмнө зарлаад хаячихаж байгаам... энийг уншсан хүмүүс шууд л энүүгээр ойлгож авна... цаашаагаа хариулт нь бүүр юу ч болоод явчихаж байгаам... арай утгагүй... золиос энэ тэр болоо Нараяма уулын домог болж шилжсэн... За яриа эхэлсэн хүн ч яхав хадуураад явчихаж гэмээрсэн... гэтэл ийм асуултын араас иймэрхүү юм оруулахдаа энэ сэтгүүлч нь юу ч боджийсийм бүү мэд...

Монголын нийгэмд байдаг хамгийн эмгэнэлтэй үзэгдлүүдийн нэг нь энэ... Эмч хүн гомо нарын тухай, эсвэл эдийн засагчид эмнэлгүүдийн тухай гэх мэтээр хаа хамаагүй нөхдүүд хаа хамаагүй салбарын талаар мундаг мэдэгдэл хийцгээнэ... ихэнхи хүн тэгээд аан энэ зөв л юм даа гэж бодно.... за миний нөгөө инээд хүргэсэн асуулт хариулт нь энэ...

Манайд гомо ямар хувьтай байдаг юм бол?

-Харьцангуй бусад орнуудыг бодвол хамаагүй бага шүү дээ. Бараг суманд нэг байдаг юм уу, үгүй юм уу. Тэрний учир нь юутай холбоотой гэхээр монголчууд чинь грекийн спартууд шиг хатуу ширүүн, зөвхөн хүчтэй чадалтай, ухаантай, эрэмгий зоригтой нь амьд үлдэж байсан улс. Одоо ч бараг тийм. XX зууны хоёрдугаар хагасаас эхлээд бид нар чинь ямраар ч төрсөн өөрөөр хэлбэл нөгөө байгалийн амьд үлдэх хууль байна ш дээ тэрийгээ зөрчиж эхэлж байна. Ямар ч гажигтай согогтой, ухаантай ухаангүй бай тэрийгээ бүгдийг нь амьд авч үлдэх ёстой байдаг. Тэрэн дээр анагаах ухаан хүч зарчихна. Үүний үр дүнд л илүү олшроод байна уу гэж боддог. Нэгдүгээрт би эмчийн хувьд биологийнх нь үндсээр авч үзэж нэг хэлж байна. Хоёрт нь би хүнийх нь талаас ч бодож байна. Гэтэл эхнийхийг нь дагах юм бол бид чоно нохойноос дор юм биш үү гэж хэлэх болно. Хоёр дахийг нь гэж бодохоор үнэхээр бид амьтнаас ялгаатай байгаагийн маань нэг хэсэг нь бас энэ болох гээд байгаа байхгүй юу. Байгалийн жамаар устахгүй. Хүн юм чинь энэрдэг, хайрладаг, ядарснаа аваад явж чаддаг. Амьтнаас ялгарч байгаа бас нэг том ялгаа маань магадгүй гомо момо өөр бусад тэр янз бүрийн зүйл байж магадгүй. Тэр байтугай хөгшдийгөө аваад явж байгаа дэлхий даяарын үзэгдэл байна ш дээ. Энэ үзэгдэл ч гэсэн цоо шинэ зүйл. Дөнгөж XIX зууныг хүртэл аль ч улсад хөгшчүүд бол японы тэр Наряамо уулын домогт гардаг ууланд хаядаг шиг юм уу, үгүй юм аа гэхэд индианчууд шиг отог дээрээ хаячихаад явчихдаг байсан. Монголчууд эрт дээр үед чөмөг гулгуулж, сүүл үмхүүлдэг байсан гэл үү. Бид дөнгөж саяханаас XX зуунд л хөгшчүүдээ авч явдаг болж байна. Энэ маань магадгүй биднийг бас цоо шинэ ойлголт бүхий хүний төвшинд аваачиж байгаа бүрэлдэхүүний нэг хэсэг байх. Одоо ирэх 20 жилийн хугацаанд, ирэх 50 жилийн хугацаанд бид нарын ойлгохын аргагүй, хүлээн зөвшөөрөхийн аргагүй тийм өөрчлөлтүүд гарна. Хүн 100, 120 насладаг болно. Хүссэн үедээ 100-тай ч бай эрэгтэй хүмүүс секс хийж чаддаг болно. Магадгүй гай болоод Анжелина Жолиг ч юм уу, Арнольд Шеварцнегерийг хувилчихаад унтлаганы өрөөнийхөө шкафанд хийчихээд хадгалаад байж байдаг, гинжилчихээд явж байдаг хүмүүс бий болж магадгүй. Хувилаагүй байхад хүн хулгайлаад гинжлээд, насаараа секс хийж байгаа хэрэг одоо баруунд цагт нэг гарч байгаа шүү дээ. Гэх мэт бидний одоогийн ойлголтоор хүн гэж бодож байгаатай зөрчилдөх зүйл улам их болно. Хүн хэтэрхий хурдан хувьсаж өөрчлөгдөж байгаа. Гэхдээ биологийн хувьд биш. Оюун сэтгэхүй, технологийн хувьд. Read more...

The mars volta

сүүлийн үед опеть аа бас эднийг их сонсч байна...



бас л хөгжимдөнө гэж лаадаг гарууд... надад бол нэг тийм жазз+прогрессив гэмээр санагдаад байдын... сүүлийн цомог нь психоделик болсон л гэж бичсэн байна... би сонсоогүй л байна... Read more...

Шөнийн галт тэрэг

Jan 24, 2010

Миний хамгийн хайртай Монгол хамтлагууд гэвэл Нисванис, Шөнийн галт тэрэг, Никитон, Дайн ба Энх... Энэ хэдэн хамтлаг Монголын хөгжимд их шинэчлэл хийсэн гэж боддог. Энэ хэдээс Шөнийн Галт Тэрэгийн тухай дурсамжууд миний сэтгэлд илүү нандин байдаг... Ягаад гэвэл анх цэнхэр шувуу цомгийг сонссон, инфод хонон өнждөг байсан тэр өдрүүд миний амьдралын өөр нэг шугаманд таарсан нандин дурсамжуудтай холбогддог. Тийм болохоор Инфод тэднийг сонсч өнгөрөөсөн өдрүүд дандаа гэгээн дандаа эргээд очмоор байдаг... Тэр үед эргээд очвол...................... солонго барих мөрөөдөлтэй тэнэгхэн жаалын дүрд ахиад нэг тогловол.... за энэ ч яхав сэдвээсээ хазайлаа... Өчигдөр тоглолт дууссаны дараа Баясаа манайх ахиад бараг тоглохгүй гэсэн муухай гунигтай санагддаг байна ш дээ... ахиад Цэцэгийн хоолойг амьдаар сонсохгүй гэсэн... жаахан тиймхэн... гэхдээ бараг тэр нь ч дээр юм уу даа... нөгөө бодлын... Аюурзана Битлзийн тухай тэд үгүйсэн бол миний амьдрал мөн ч зутруухан байхсан гэсэн байдаг. Яг л энэ үг өчигдөржин аманд эргэлдлээ...





http://www.flickr.com/photos/24797142@N08/

эндээс сайхан тоглолтын тааруухан зургуудыг үзээрэй... Read more...

дэмий л...

Jan 21, 2010

өчигдөр автобусанд ороод суусан өмнөх суудал дээр нээх хөөрхөн суучихсан байдын... нэг тийм ямар ч муу муухай зүйл агуулж чадхааргүйм шиг хөөрхөн гэнэн төрхтэй... сонирхоол хараал... тэгсэн подоор хүйтэн тоглолтын шинжлэх ухаанч гэдэг дуу яваал... лалала байв ш дээ... тэгээд дотроо бодсым... Хэрвээ би тэр охинд дурласан гэж үзвэл... дурлал яг энэ хэсэгтээ л дурлал гэмээр байдаг байхдаа гэж... цаашаагаа үргэлжлэхдээ бол тэгээд хүсэл шунал өмчирхөл болчихно... зүгээр л таалагдсан эмэгтэйгээ хараад л дотроо янз бүрийн юм бодоод л байх нь хамгийн гоёо ариухан хэсэг нь мэт...

үйлийн үрт хүсэл минь
үнэндээ хайр биш
өмчирхөл

гээд Лхагвадуламын нэг мөр их гоёо санагддаг юм...

өөрөө өөртөө бодож олсон зовлонт тоглоомдоо өөрсдөө шаналаад л инээдтэй... Сүүлд уншсан нэг номон дээр бичиснээр бол одоогийн бидний мэдэх хайр нь жинхэнэ хайр+шунал гэсэн хольцийн нэр гэжээ... эндээс шунал гэсэн хэсгийг бид хасч чадвал жинхэнэ хайр үлдэнэ... Тэхээр дөнгөж дурлах тэр үед л яг жинхэнэ хайр нь бий болдог байх... тэрнээс цааш хэрхэн өөрийн болгох вэ яж хамт байх вэ гээд баахан шунал хүслүүд орж ирнэ... буддизм бидний шунал хүслүүд биднийг байгаа зүйлсийг бодитоор хархад саад болдог гэж үздэг би ч үүнд итгэдэг... тэгвэл сүүлд уншсан номон дээр бичиснээр бол бид урлагийг мэдрэх тэр үедээ шуналаасаа ангид байдаг тийм учраас бид урлагт дуралдаг хэмээсэн байна лээ... харамсалтай нь үүнд зарцуулах хугцаа бүтэн амьдралын минь хажууд багахан юм...

Ерөнхийдөө хамгийн энгийнээр тайлбарлах юм бол хүн болж төрсөн маань л бидний амьдралдаа хийсэн хамгийн том алдаа буруу зүйл байсан... эцсийн эцэст бид төрсөнөөр хэн хождог юм... бид хүрээлэн буй орчлондоо хөнөөл хохирол учруулж олон зүйлийн ургамал амьтадын мөхлийн шалтгаан болсон... гэтэл өөрсдөө жаргалтай амьдарч чаддагсан билүү... мөнхийн дайн тулаан... за үгүйдээ энх цагт бидэнд автобусаны мөнгөтэй үед нь машин авах хүсэл, эксэлний мөнгөтэй үед нь бэнцтэй болох хүсэл үгүй арай материаллаг бус жишээ авхад намайг дулмаад дуралж байхад цэцгээ надад дуралсан гэх мэтээр зовлонгууд хөвөрч өгдөггүйсэн билүү... Та миний санааг няцаахын тулд Дали-ийн зургууд эсвэл Хомерийн сонгодог туульс, Бетховений хөгжимүүдийг хүн төрөлхитний ололт хэмээн тулгах гэж байна аа даа... тэгвэл нэг л цагт арчигдах /ямар нэг 2012 тухай зөгнөлийг би хэлээгүй шүү хорвоод мөнх зүйл үгүйтэй адилаар мөнх иргэншил ч гэж байхгүй/ энэ иргэншилийн дараа энэ бүхэн юуны ч үнэнд хүрэхгүй шүү дээ... зүгээр л дэлхийн 6 тэрбум хүнийг энэ гаригаас арччихвал тэр бүх соёлын үнэт өвийг хэн харж биширч шүтэхсэн билээ... байгаль дэлхий юу? сармагчингууд уу? харин сүүлчийн Додо шувууг хүмүүс алхад эсвэл сүүлийн Бядан Явагч тагтаа буудуулж байхад энэ дэлхий уйлсан гэдэгт итгэдэг... угтаа бидний соёл иргэншилд үнэрхэх зүйл юу ч үгүй дээ...







Додо шувуу Бядан явагч тагтаа Күагга гэх мэтийн сөнөсөн амьтад... ээк... ер нь хүмүүс бараг л геноцит хийчихсэн гэж ойлгож болно... Додо шувуу бол хэдэн зуун мянгаараа байсан гэсэн... бядан явагч тагтаа нь нүүдэллэхэд нар хиртэж байгаам шиг болдог байсан гэсэн... Күаггаг буудхад сум хүрэлцдэггүй учраас үхсэнийх нь биенээс сумыг нь сугалж аваад ахиад нэгийг буудаж байсым гэсэн... Read more...

SYTYCD

Jan 20, 2010



энэ миний хамгийн дуртай ТВ шоу... шинэ дугаар нь НТВ ээр гараад эхэлцэн гоёо л байна... өчдөр үзэж байсан бүүр сэтгэл хөдөллөө ш дээ... энэ Соньяагийн дэглэсэн бүжиг... жазз бүжигүүд дэглээд байдаг... Миний дуртай дэглээчдийн нэг... энэ Катерин гээд охин нь үнэн хоот наасс.... бүжиглэд эхлүүт бүжигийг нь харахгүй өөрийг нь харсаар байтал дуусчдаг наасс...



Энэ хари Миа Майкльсийн дэглэлт... миний хамгийн дуртай дэглээч... ёстой солиотой... Найжель Миа бол зүгээр нэг бүжиг дэглээч биш тэр хүний дотоод ертөнцийг өөчрлөх чадалтгүй хүн гэж авсан...



Энэ өөр нэг дуртай бүжиг дэглээч болох Напалеоны дэглэлт... Миа Напалеоны талаар хэдхэн жилийн өмнө гудамжны урлагт тооцогдож байсан хип ход бүжгийг ийм түвшинд хүргэхэд Напалеон шиг хүмүүсийн оролцоо их байсан гэж нэг хэлж байсан нь санаанаас гардгүйн... Read more...

The Intangible Heritage Lists

Jan 12, 2010

http://www.mongolnews.mn/unuudur.php?n=44494

нэг ийм мэдээ байхаар нь сонирхоод Юнескогийн сайт руу орсон....

http://www.unesco.org/culture/ich/index.php?pg=00011

ийм байна... Уртын дууг Монгол ба Хятадаас гэж оруулсан бол Хөөмийг хятадаас соёлын өвд бүртгүүлсэн байдаг юм байна...
Хятадуудын санаа ч ойлгомжтой Хятад гэдэг бол аугаа их түүх соёл бүхий олон үндэстэний цогц үүний нэг хэсэг нь Монголчууд гэдэгт итгэж байгаагынх л байх л даа...

Харин манайхны хувьд өөрсдийн соёлыг дэлхий дахинд сурталчлах түгээх тал дээр хангалтгүй л байгаагийн баталгаа юм болов уу? даа... төр засгийн чиглэсэн бодлогууд дутагдаж байгаагаас гадна бид өөрсдөө ч гэсэн эдгээр урлаг соёлын өвөө хэр зэрэг мэддэг, хэр зэрэг бахархадагсан билээ дээ... сүүлийн жилүүдэд бид дэлхийн соёлоос хоцрогдохгүй тулд их шинэчлэгдсэн гэхдээ нөгөө талаараа үүнийхөө төлөөсөнд багагүй зүйлийг төлөөд байх шиг байна... энэ бүхнийг яж ч тэнцвэртэй хадгалах ёстой юм бүү мэддээ... Read more...

бараг л дэмий.

Jan 10, 2010

Монгол хүн бол индивидуалынхаа хувьд маш хүчирхэг хүмүүс юм байна гэсэн дүгнэлтэд сүүлийн үед хүрээд байна. 1 Монгол хүн 1 Америк хүн эсвэл нэг Англи хүнтэй харьцуулхад оюун санааны хийгээд бие физиологийн хөгжил, тэсвэр хатуужил аль алинаас нь илүү байх... Үүний эх үүсвэр нь нүүдлийн соёл иргэншил... Суурин иргэншилд хүмүүс бие биенээсээ илүү хамааралтай оршдог бол нүүдэлчдийн хувьд илүү хувиа хичээсэн шинжтэй. Тийм болохооор чи амьд үлдэхийн тулд зөвхөн өөрөө өөртөө найдхаас гадна илүү хүчирхэг байх хэрэгтэй. өөрөөр хэлбэл өөр хэн нэгэнд найдах боломж маш бага. Шашин шүтлэгтэй нь холбож үзвэл Монголчууд 16-р зууныг хүртэл бөө мөргөл л шүтэж байсанаас бусдаар шашин шүтлэгт төдийлөн анхаарал хандуулж байгаагүй бөгөөд дэлхий дээрхи анхны бүх шашиныг хүлээн зөвшөөрсөн гүрнүүдийн нэг байсан гэдэг. Аливаа шашин, итгэл бишрэл гэдэг цаагуураа өөрийнхөө шийдвэрлэж үл чадах асуудлуудад өөр хэн нэгэнээс аврал хайсан шинжтэй байдаг. Харин нүүдэлчдийн шашин шүтлэггүй /Мөнх тэнгэрийн шүтлэг бий гэж үздэг судлаачид байдаг юм шиг байна лээ гэхдээ энийг яг таг шашин гэж нэрлэж арай болохгүй болов уу? гэж бодож байна. Гэхдээ үүнийг бичигч түүх хийгээд шашины боловсрол эзэмшээгүй/ амьдарч ирсэн нь тэдний сэтгэлзүйг илүү хүчирхэг болгож өгсөн.

Анх л суурин иргэншилүүд бий болохын зэрэгцээ мэргэжил мэргэшилүүд үүссэн. Тодруулбал Дархан, Эмч, Тээрэмчин гэх мэтээр. Нүүдлийн иргэншилд бол зөвхөн Малчин гэсэн нэг л мэргэшил бий мэдээж хэрэг цэрэгийг эс тооцвол шүү дээ. Тийм болохоор Нүүдэлчид ялт ч үгүй илүү олон талын авьяас чадвартай байх хэрэгтэй болно. Гэр бүлээрээ нүүгээд явж байхад хэн нэгэн өвдөхөд эмчийн үүрэг, ямар нэг зүйл нь эвдэрхэд дархан гэх мэтээр. Тэхээр зэрэг Монголчуудын амьдрал тэдэнд илүү олон талын авьяас чадвартай байхыг шаардаж байсан. Үүнийгээ дагаад сөрөг зүйл нь яг мэргэшсэн хүмүүс буюу Маш сайн дархан эсвэл Маш сайн эмч гэж байсангүй. Энэ байдал одоо ч гэсэн ажиглагдана. Жишээ нь маш сайн үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн гэж Монголд цөөхөн. Харин сайн маркетингийн менежерүүд олон байх. Мэдээж хэрэг энэ нь хүн амын тоотой ч хамааралтай. жижиг зах зээлд тэгэж чиглэсэн мэргэшилүүд үүсэх боломж бага үүслээ ч ашиг нь бага байх л даа.

гэтэл энэ давуу талуудыг дагаж ирсэн маш том сул тал нь хүчирхэг хувь хүмүүсээр дүүрсэн нийгэм нэгдэх магадлал их бага. Мэдээж хэрэг үүнд бас л өнөө ганц ганцаараа амьдарч ирсэн нүүдлийн иргэншил нөлөөлнө л дө. Нөгөө нэг том шалтгаан нь хүчирхэг бие даан амьдрах чадвартай үүнийгээ ч мэддэг хүмүүс заавал ч үгүй нэгдэх шаардлага байхгүй. Нэгэнт чи өөрийгөө хүчирхэг, олон талын чадвартай гэдгээ мэдэж байгаа болохоор заавал өөр хэн нэгэнтэй нэгдээд байх шаардлагагүй. яг энэ тохиолдолд 5 Монгол 5 хятал эсвэл 5 тайландаас хамаагүй сул. Нөгөөдүүлийн хувьд бол угаасаа л амьдрал нь нэг нэгнээсээ маш их хамаарсан /цагаан будааг нэг хүн тариалдаггүй гэсэн үг байдаг юм билээ/ өөрсдийгөө ганцаараа бол хэн ч биш гэдгээ мэдэрдэг учраас цаг ямагт нэг нэгнээ дэмжиж өөрийн сул талаа өөр хэн нэгэний давуу талаар нөхөх зэргээр цаашид амжилтын зүг зүтгэнэ. Харин бидэнд бараг л сул тал байхгүй учраас бусдаас дэмжлэг авах ч хэрэггүй. Дээр нь гайхалтай бардам зан.

Миний нэг таньдаг эгч яриж байсан юм. Монгол хүмүүсийн асар бардам хүмүүс. Би нөг удаа ляа яла гэдэг группын захиралтай машинаар нь өвөл явж байтал өмнүүр нэг гуйлгачин шуудай үүрээд алхаж байхтай таараад машинаараа эгээтэй л мөргөчих дөхөв. Тэгсэн нөгөө гуйлгачин шуудайтай хогоо тавиад гараараа машины хамар нэг шааж хаяад П минь би нэг л өдөр чиний дээр цахиур хагална шүү гэсэн гэдэг. Өнөө захирал тэгсэн би Монголчуудын нэг занд дуртай. Энэ бардам зан нь. Энэ гуйлгачинд хүртэл надаас илүү болж чадна гэсэн итгэл байдаг. Харин өөр газарт бол баячууд нь гуйлгачин хацтай байдаг гэсэн гэдэг. Бас Л. Болдоос хятадууд та ерөнхий сайд болооч гэж асуусан нөхөр болмоор л байна даан ч надад 2 сая өрсөлдөгч байна даа гэсэн гэдэг. Ингээд хүчирхэг хувь хүмүүс байхын нэг сул тал нь энэ болж байх шиг байна. Нөгөөтэйгүүрээ чи хүчтэй тэрийгээ мэдрээд ирэхэээр үүсэх өнөөх бардам зангаасаа болоод бүгд маш өөдөө тэмүүлэлтэй. Өөрөөр хэлбэл суурин иргэншилд хэдэн үерээ гуталчин хийсэн эсвэл нарийн боовны цех ажиллуулсан хүмүүс зөндөө л байдаг. /би очиж үзээгүй л дээ гэхдээ л кино үзэж байхад тийм байсан гэхгүй юу вахахаха/ Харин Монголд гуталчин саятан болхыг мөрөөддөг өөрийнхөө хүүг тэр амьдралаараа хэзээ ч явуулахгүй гэж боддог байдаг байх. өөрөөр хэлбэл суурин иргэншилд хүн бүр өөрийн гэсэн үүрэг эсвэл боломжтой түүнийхээ хэмжээнд амьдардаг бол Монголчууд бүгд л босс УИХ гишүүн болхыг хүсцгээдэг.

Тэхээр энэ бие даасан хүчирхэг хүмүүсийг одоо бол 13-р зууных шиг илдний хүчээр нэгдүүлхээсээ өнгөрсөн учраас нэгдсэн нэг үзэл санаатай л болгох шаардлагатай юм шиг. Хятадад күнз даогийн сургааль гэх мэтийн нийтээрээ даган мөрдөх ёс зүй зарчимууд байдаг. Зөвхөн хятад ч биш л дээ үндэстэн бүрт л ийм зүйлс байдаг гэдэгт би итгэдэг. Харин Манайханд энэ л дутаад байх шиг. Өө үнэхээр Монгол хүмүүс гэхээр чинь яг ийм хүмүүс байдаг шүү дээ гээд онцлоод хэлчих зүйл биднийг нэгтгэх зүйл бараг л байдаггүй юм шиг санагддаг. гэхдээ хэн мэдэх вэ? одоо согтуу байгаа болохоор санаанд орохгүй ч байж мэднэ. АНУ-д амьдарч байгаа цагаачид цагаачлалын албанд иргэн болох хүсэлт гаргадаг бөгөөд тэр хүсэлтийг харгалзан үзээд за тэгээд бөөн шалгуур болж байгаад ярилцлага энэ тэр болж байж иргэнээ болгодог. Иргэн болох хүсэлт нь зөвшөөрөгдсөн иргэдийг нэг том зааланд оруулаад төрийн дуулал дуулуулаад тэгээд нээх гоёо өргөмжлөл шиг зүйл өгдөг юм билээ. бас л киноноос үзсэн л дээ. хэхэхэ... бас нэг юм хэлээд байгаа биз. Энэ улсын иргэн болно гэдэг ийм нэр төрийн зүйл. Яг эндээс л нийт иргэд буюу массыг хэрхэн нэг үзэл бодолд зангидах вэ? гэдэг бодлого эхэлж байгаам шиг надад санагдсан. за тэгээд надаас ухаантай хүмүүс нь энэ талаар зөндөө л бодсон байх. Би энэ талаар тэгэж байгаад нэг юм бичнээ... хэхэхэ...

Ойрын үед бодоод байгаа бас нэг бодлууд энэ глобалчлалын үед яаж үндэстнээрээ үлдэх вэ гэдэг зүйл байна. өнгөрсөн зуун жил бидний хувд маш хурдацтай шинэчлэгдсэн үе байлаа. Үндэсний хувцас бичиг үсгээсээ эхлээд амьдралын хэв маягаа тэрчигээр нь сольцгоолоо. Тэхээр бидэнд глобалчлалын эрин үе дэхь өөрийн гэсэн соёл бий болохгүй бол хэдэн жилийн дараа биднээс үлдэх юм юу вэ? хариулт нь бараг л юу ч биш. Оросуудын барьж өгсөн хэдэн байшин. криль бичиг үсэг. нууц товчоо. чингис нэртэй архи л байна. Тэхээр бид Монгол гэсэн нэрийг цаашид амьд байлгахын тулд орчин үеийн эрин дэхь Монгол соёлыг бий болгож бусдаас ялгарах шаардлага зайлшгүй тулгарч байна гэж би дотроо боддог юм. Манай спортынхны хувьд сүүлийн жилүүдэд үүргээ тун сайн биелүүлж байгаа гэж боддог. Ямартай ч Монгол гэж улс Оюутолгой Чингис хаанаас өөр зүйлтэй гэдгийг тэд батлан харуулаад байгаа. Одоо бидэнд яг үүнтэй адилхан дэлхийд зөвшөөрөгдсөн уран зохиолчид, хөгжимчид, дуучид төрөн гарах хэрэгтэй байна. Исланд гэж улсын талаархи Миний төсөөлөл Бёоркоор ч юм уу? төсөөлөгдөж байх жишээтэй. Тэхээр бидэнд урлагийн салбараас төрөн гарах Монгол бахархалууд шаардлагатай юм шиг.

Надад Түрэгийн түүх их сонирхолтой зарим талаараа бидэнтэй их төстэй санагддаг. нэг цагт бид хэн хэн нь дэлхийд дүрмээ тулгасан эмпирийг байгуулж байсан. Хэн хэн нь нэг л өлгийнөөс төрж гацгаасан. Хэн хэн нь л нүүдэлчид. хэн хэн нь өнгөрсөн зууны эхэн үе гэхэд дэлхийн хөгжилөөс хүчтэй хоцрогдсон байсан /мэдээж хэрэг түрэг монголыг харьцуулах утгагүй ч тухайн үеийн европтой харьцуулхад бас л том хоцрогдолд орсон байсан л даа түрэгүүд/. Хэн хэн нь л өнгөрсөн зууны хугацаанд маш хүчтэй шинэчлэгдэж урьдны энэ түрэгүүд энэ монголчууд шүү гэж бусдаас ялгарч байсан шинж тэмдэгүүдээ алдаж эхэлсэн. Хэн хэнд нь дэлхийн хэмжээнд зөвшөөрөгдөх эртний урлаг соёлын түүх байсангүй л дээ. Гэхдээ Түрэгүүд сүүлийн хэдхэн жилийн дотор Орхан Памук, Нури Билге гэх мэтийн дэлхийд зөвшөөрөгдсөн шилдэгүүдийг төрүүлэн гаргасан. Эдгээр түрэг бахархалууд түргүүдийн ирэх зуун жилүүдэд хадгалагдан үлдээх оюун санааны өвийг бүтээж байна. Ахиад ч олон бахархалууд төрөн гарах замыг засаа биз энэ үерээ. Тэхээр бидээнд яг л ийм хэмжээний хүмүүс хэрэгтэй байгаам шиг. Өнөөдөр Монгол залуус гадаад дуучины дуунуудыг сонсч гадаад кино үзэж гадаад үг хэллэг яриандаа хэрэглэж гадны уран зохиолыг уншиж байна. Энэ буруу биш л дээ. Харин ч зөв. Гэхдээ дунд нь яг энэ гадаадуудтай өрсөлдөх хэмжээний Монголчууд бий болох хэрэгтэй байна.

Уржигдар тахианы мах авах гээд зах дээр явж байгаад нэг эгчээс энэ Монгол тахиа юу гэж асуусан үгүй ээ Америк. Монгол тахианууд муухай. хатуу болдоггүй гэж байна. Үнэн л байх л даа. Гэхдээ л тахианууд маань хүртэл ингэж дарлагдах гэж.

за за согтуудаа жаахан солиорлоо зүгээр л бодож байсан зүйлсээ мартахгүйн тулд гэх үү дээ... унших тэвчээртэй хүмүүс уншаад бодлоо бичнэ биз... Read more...

oppizite

Jan 9, 2010



хянах самбар 200 дөхөж байна... Хажуудах гичий миний эрхтэнг хөхөж байна...



шалдан хүүхэн одоо хангалтгүй, үхсэнийх нь гоо үзэсгэлэн...

бас л татаадаг гарууд шүү... Read more...