ойрын өдрүүдэд Монголын кибер ертөнц хөөрхөн дуулиантай байна... Манай кибер ертөнцийн хамгийн алдартай хакер Ажаксмаа /яхав олон хакер байдаг л байх гэхдээ өөрийгөө блогоор дамжуулан хамгийн сайн сурталчилсан нь/ болон хамгийн алдартай блоггер Гоожуур /нэг бичлэгийн доор үлдэж буй сэтгэгдэлийн тооноос би ингэж дүгнээд байгаа эхэхэх/ нарийн хооронд хөөрхөн дайн үүсчээ... яхав асуудал анх бол Ажаксмаа Гоожуурыг хакдаснаас үүссэн юм билээ... Гоожуурын сайтад нэвтэрч мэдээллийн баазыг нь устгасан бололтойм....
болсон үйл явдалыг бол
http://goojuur.com/
http://ajaxmaa.pub.mn/
эндээс хангалттай уншчихаж болно... яхав насанд хүрсэн 2 эр хүний хооронд болсон маргаан бол уг нь надад падгүй асуудал харин хүмүүсийн энэ маргаанд хандаж буй хандлагыг харвал инээдтэй санагдав...
яхав энэ тэндхийн сайтуудаар хархад хүмүүс гоожуур шангаа хүртэж ажаксмаа ардын баатар мэдээр үзэж ажаксмааг дэмжих хөдөлгөөн хүртэл фэйсбүүк дээр гаргаад амжиж...
яхав гоожуурын хувьд надад нийтлэлүүд нь давгүй санагддаг... яхав хэт их бохир үг хэллэг ашигладаг ч асуудалд хандаж байгаа хандлага энэ тэр нь бол ягаад ч юм хурц бөгөөд сонирхолтой санагддаг... угаасаа ч зөвхөн надад сонирхолтой санагдаад зогсдоггүй нь түүний фэнүүд болон үзэн ядагчдийн тооноос хархад илт... ажаксмаа бол яхав өөрөө мундаг программист юм шиг байгаам энэ чадвараа ашиглан Монголын бараг бүх томоохон сайтад нэвтэрч алдааг нь блог дээрээ бичдэг залуу... мэдээж хэрэг мундаг мэдлэгтэй тэгээд үүгээрээ бусдыг бишрүүлж хүндлүүлэх сайхан байлгүй яхав... тэгээд нэг өдөр гоожуурын галлерэй дургүйг нь хүргэж тэр олон бүсгүйчүүлийн төлөө гоожуурыг хакдажээ... за энэ 2-ын бие биенээ хакдах асуудал бол бидэнд нэг их чухалбиш орчин үеийн ертөнцөд иймэрхүү кибер халдлагууд өдөрт хэдэн мянгаараа лболж байгаа... гол манайхны Гоожуурыг хог новш гэж үзээд Ажаксмааг баатар гэж хүлээж аваад байгаа маань хэр бодитой вэ?
Гоожуур яхав хувийнхаа сайт дээр хэдэн хүүхний зураг тавьж янз бүрийн хараал хэрэглэжээ... түүнд нэр төрөө гутаагдсан гэж үзэж байгаа эмэгтэйчүүд олон шиг байна лээ... тэгвэл Гоожуурыг өнөөдрийн алдартай гоожуур болгосон хүмүүс нь хэн бэ? бид өөрсдөө л биш гэж үү? бид нар хүний мууд дуртайдаа эсвэл миний хүссэнг хэлээгүйнх нь төлөө тэр сайтад хандалт хийж ордог... бидний хийсэн хандалтууд л энэ хүнийг өнөөдөр ийм их алдарт хүргэж сайтыг нь мэдэхгүй монгол хүн бараг үлдээгүй... хэрвээ үнэхээр таний ёс суртахуунд нийцхээргүй агуулга бүхий нийтлэлүүд тэнд бичигдээд байгаа бол та тэр сайтад ороод байх шаардлага байхгүй... энэ бол бибиси эсвэл монгол ТВ-ын сайт биш яг над шиг эсвэл чам шиг блог эрхлэгчийн үзэл бодлоо илэрхийлэх чөлөөт самбар... тийм болохоор хэн нэгэнийг үзэл бодлоо өөрийнхөө сайтад илэрхийлсэний төлөө хараах утгагүй... галлерэйн хувьд харин авч үзвэл хувь хүний нууцд халдсан болоод явчихна... гэхдээ гоожуурыг өнөөдөр хэн ч уншидгүй байсан бол тэнд байгаа тэр нүцгэн хүүхнүүдийн зургийг хэн ч үзэхгүй хэний ч нэр хүнд гутахгүй л байхсан... нөгөө талаараа хэн нараа сараа байтугай гадны мегастаруудын папараци зургууд нэтээр дүүрэн л тавигдаж байнадаг...
за тэгвэл нөгөө талд ажаксмаагийн жишээг авч үзэе... хүмүүс магтахдаа бол монголын сайтуудад нэвтэрч тэдний алдааг нь хэлж өгсөнийхөө төлөө энэ хүн шагнагдах ёстой гэж үзэж... ерөнхийдөө энгийн нүдээр харвал ийм л дээ... харин яг нийгэмд учруулж болох хор хохирлыг тооцож үзвэл бас арай өөр...
жишээлбэл миний гэрийн цоож муу байлаа гэхэд хэн нэгэн тэрийг эвдэж ороод энэ цоож чинь муу байна гэсэн сануулга орхиод гарлаа... дараа нь тэр хэн нэгэн хуулийн байгууллагад баригдвал ял зайлшгүй хүлээнэ... хүний хувийн өмчид халдсан нэрээр... тэрнээс биш муу цоож тавьсан гэдгээрээ би буруудахгүй... өөрөөр хэлбэл тэр хүн дотроо ямар санаа агуулсанаас үл хамааран хүний хувийн өмчид халдана гэдэг өөрөө гэмт хэрэг... нэгэнт л тэр бол чиний гэр биш өөр хүний гэр хаалга үүд нь муу байна уу? үгүй юу? заавал тэрийг шалгаад тийшээ навтрээд байх шаардлага байхгүй...
нэг байгууллагын манаач ажлын байран дээрээ унтаж байлаа гэхэд нэг сайхан сэтгэлт этгээд тухайн байгууллагад нэвтэрч ороод танай манаач унтаад байнаа гэж мэдэгдлээ гэхэд манаачид бол тухайн байгууллага сахилгын шийтгэл оногдуулах бол өнөөх нэвтэрсэн этгээдэд бусдын өмчид халдсан хэргээр зохих шийтгэлээ хүлээнэ...
энэ бол бидний бодит амьдрал дахь ажаксмаагийн жишээ...
харин кибер ертөнцөд энэ юу болох вэ? зүгээр миний хувийн сайтад нэвтрээд алдааг нь хэлээд өгөх гэдэг маш их мэдээллийг агуулж буй чухал обьектийн мэдээллийн баазад нэвтрэнэ гэдэг 2 шаал өөр хэрэг болно...банк үүрэн холбооны оператор гэх мэтийн хэрэглэгчдийн асар их мэдээллийн бааз бүхий байгууллагуудын веб сайтад нэвтрэх үедээ хүссэн хүсээгүй /дараа нь өөрийн ашиг сонирхлоор ашиглах ч бай үгүй ч бай/ маш чухал мэдээллүүдийг олж авах боломжтой ер нь авна... ерөөсөө олж авсан мэдээллээ юунд ашиглах гэж байгаагаас хамааралгүйгээр мэдээлэлд халдсан гэдэг утгаараа тэр хүн хуулийн өмнө хариуцлага хүлээх ёстой... мэдээлэл гэдэг өөрөө орчин үед өмч... жишээ нь хэн нэг хакер америкийн төв банкины системд нэвтрээд саяны ажаксмаагийн үйлдсэнг үйлдээд өнгөрлөө гэхэд тэр этгээд дараа нь ямар нэг байдлаар илэрлээ гэхэд шууд шүүхийн байгууллагын өмнө хариуцлага хүлээнэ... ерөөсөө л тэр сайтад нэвтэрхийг оролдсон нэвтэрсэн гэдэг нь өөрөө гэм буруу... тэрнээс биш заавал ч үгүй нэвтэрчихээд тэрийгээ өөрийн ашиг сонирхлын дагуу ашиглаж байж гэмтэн болохгүй...
+тухайн веб сайтад нэвтэрсэн болон тухайн сайтын алдааны талаар блогтоо тавина гэдэг өөрөө гэмт хэрэг үүсэх нөхцлийг бүрдүүлэх боломжтой... магадгүй ажаксмаа сайхан сэтгэлтэй учраас тухайн байгууллага болон нийгэмд ямар нэг хор хохирол учруулалгүй гарч болох ч нөхрийн блогийг орж уншиж байгаа тэр олон хүний дунд тэнд бичигдсэн бичлэгүүдийн тусламжтайгаар эсвэл нөлөөтэйгээр тэдгээр байгууллагуудад халдах хүсэл эсвэл боломжийг үүсгэж байна гэсэн үг.... ерөөсөө л хаанбанкны хамгаалалт дохиоллын систем эндээ ийм алдаатайм байна би энүүгээр нэвтэрч орлоо гэхдээ хулгай хийх бол миний ёс суртахуунд нийцэхгүй энэ тэр гээд тэр үеийнхээ зураг хөргийг авч блог дээрээ тавиад байвал энэ өөрөө гэмт хэрэгт уриалан дуудсан хэрэг болноо доо...
ингээд бодоод үзвэл гоожуурын учруулж байгаагас илүү хор хөнөөлийг ажаксмаа учруулах боломжтой байна... гэхдээ би заавал ажаксмааг нь буруутгаад гоожуурыг зөвтгөх гэсэнгүй... асуудлыг олон талаас нь харж байж өөрийн гэсэн дүгнэлтийг хүмүүс хийцгээгээсэй заавал хэн нэгэний талд орж туйлшруулж энэ 2-ыг хооронд нь улам уралцуулаад байх шаардлага байгаа эсэхийг л гайхавааа гэж...
Седьмой. Төгсгөлийн 5р хэсэг.
4 years ago
9 comments:
harin uritaj yarila sh de hahaha...
bi er ni alivaa asuudliin talaar danda l iim hemjeenii um bodoj bdag l da ahahah,,, minii nasan deer chi ch bas iimerhuu idevhitei bsan bhaa eder hahaha...
Neeree bas l bodushtai untsuguus harsan bna
peeeeh ene odoo yamr aimr nvser bichleg we :P
goojuuriin zurgiin tsomgiig bol haah yostoi shd. tend n minii zurag davhij bsiim chen chxshg haha
ajaxmaa bol zov yum hiijeesoon. goojuurt handsan bdal n jaahan buruudsan bh
longest post ever in the blogger history :P
hahaha agreed with zangga,, and i was too lazy to finish it lol,,, yamarch bsn tald n ortol ynshilaaaa,,, yaasan ch ih "yaahaw" gedeg ug heregleew deee kkkkk daraa l orj irj ynshij dyysgahaas
Ер нь ямар нэгэн сайтыг хактах нь буруу ч энэ удаад гоожуурыг хактсан нь зөв гэж би бодож байна. Яадын гай л байна. Төгөлдөр буруугаа хүлээх чадвартай л залуу байна лээ шт. Өөдгүй гоожуурыг тэгүүл таарна. Монгол охид эмэгтэйчүүдийг өмөөрөх хүн байдаг гэдгийг харууллаашт.
goojuur gdg ruu anh udaa orj uzlee daan ch tend yu ch uldeegui bololtoi:P sirus ih l sober baidlaar asuudald handjee:)
Post a Comment