зүүд шиг зун
зун шиг зүүд
энэ ертөнцөд
мөнхөд намар, мөнхөд өвөл, мөнхөд хавар л байсан мэт
харин зун ердөө л зүүд байсан мэт...
өчигдөр шөнийн зүүдэнд орсон тэр нимгэхэн уруулыг
эргээд би хэзээ ч санахгүй шиг
бүгчим оройн гудманд таарсан
тэр бүсгүйн нүцгэн хөлийг ахиад би харахгүй шиг
ийм зуурдын тийм хоосон
намар эхлэхэд зуныг бид мартана
/зун гэж угаасаа байсан ч юм уу?/
нэг л өглөө сэрэхэд мөнхөд намар байсан мэт
нэг л өглөө сэрэхэд мөнхөд өвлийг хүлээж буй мэт
нэг л өглөө сэрэхэд бүгд надаас явчихсан...
зүүдлээд л сэрэхэд минь энэ ертөнц шаргалтаад
зүүдлээд л сэрэхэд минь хачин хүйтэн нүцгэн модод угтаад
зүүдлээд л сэрэхэд минь охидын хөл гэнэтхэн алга болоод
зүүдлээд л сэрэхдээ хачин бээрчихсэн...
зүүд ч байл уу? зун ч байл уу?
ялгаа бараг л байхгүй дээ...
Дино Буццати "Анагоорын хэрэм"
1 week ago
8 comments:
Ялгаа бараг байхгүй дээ. Үр дүн нь намар л байна. Гоё хэлжээ.
Зүүдлээд сэрхэд зун болцон байгаасай билээ гэж
goe boljee 5 onoo
bravo..
zuud ch zun ch bish baigaaasai,,,!!! ali aliin uzen yadjin,, haraal id
ene huuhed chene yazarsiim?
chinii ene bichleguudiig ynshihaar buur uuriiguu uzen yadaad bhiin,,, yuniihiim ??? !!!
I LIIIIIIKE
Post a Comment