тэндэхийн борооны үнэр
танихгүй эмэгтэйн үнсэлт шиг
тэндэхийн борооны үнэр...
орчлон ертөнц надаас нуусан гайхамшигаа
одоо л өмнө минь дэлгэх шиг
тэндэхийн борооны эмзэгхэн дуслууд...
тэр дуслуудтай тоглох турьхан охины
даашинзны хормой дэрвэх нь
эрх чөлөөний тухай хуурмаг төсөөллийг
цээжнээ амилуулах нь нэг л гунигтай...
хэзээ ч биежихгүй тэр хүслүүдээ тээсээр
хэврэгхэн энэ амь бөхөх өдөр рүү яармаар
яарах гэхэд намайг энд уях нь
тэндэхийн борооны үнэр...
Седьмой. Төгсгөлийн 5р хэсэг.
4 years ago
2 comments:
:D
энэ авгай чинь гэнэт хаанаас гараад ирээв хахаха...
Post a Comment