товчхондоо бол нэг иймэрхүү

Mar 25, 2009

1,2,3,4,5...
цаашаагаа 365
ахиад эхнээс нь тоолно
1,2,3,4,5
цаашаагаа 365д хүрнэ...
би нүдээ нээнэ э
эж эмээ өвөө
намайг хайрлах хайр
мандарины хальс муухай амттай
өвөөгийн шургуулганд алим байдаг
салхины өөдөөс алхахад амьсгал боогддог
хажуу айлын жаал тоглоомыг минь хулгайлсан
дүү
өлгийг нь тайлаад гарыг нь атгана өхөөрдмөөр
хааяа харин үзэн ядна
хараал идсэн бяцхан амьтан...
сургууль хичээл
тэр бас тэр
тэгээд найз нөхөд
тоглоом наадгай шагай
өвөө явчихав...
томроно ургана
цэцэг шиг...
охин, чи
анхны дурлал
архи уух, бөөлжих
ээж эмээ холдоно
эмээгийн харц бүүдийнэ
тамхи, ном сонин
ТВ-ээр улс төр
шүлэг
Нямсүрэн
Амитаба
Аюур Өлзий 2...
кино...
хөгжим...
taxi driver
radiohead
гэм зэм
Достевский...
ажил залхуутай ажил
мөнгө мөнгө мөнгө
гуниг ганцаардал...
өөртөө бодож олсон тоглоом наадгай
өчнөөн их зовлон...
өмнөхөөсөө ялгаагүй л эд
анхны бас сүүлийн бороо
намар шаргал навчис
хэн нэгэнийг гомдооно
хэн нэгэнд гомдоно
1,2,3,4,5
цаашаагаа тэгээд 365
эмээ явна... ээж явна
би ганцаараа үлдэнэ...
эсвэл тэднийг орлож
хэн нэгэн тэнгэрээс ирнэ...
ТВ, улс төр
мөнгө
ажил
залхуу
залхуу залхуу
1,2,3,4,5
цаашаагаа тэгээд 365
миний энд эдэлсэн хатуу ялын хугацаа дуусч
хэн нэгэн ирж авч явна...


ингээд харахаар амьдрах гэдэг үгүй нээрээ өчүүхэн эд юмаа даа... Read more...

залхуурал... амьдрал... цаашаа яж...

ууг нь хавар болж байна... миний дуртай улирал... жилийн жил л догдолж баридагсан... энэ жил тийм юм алга... сайхан залхуураал байна... угаасаа л залхуу л даа... тэхдээ одоо бүүр улам л залхуу болжээ... ажил хийхгүй амьдардаг бол сайханаа... гэртээ хэвтээл унтаал уншаал үзээл... бүүр уйдвал уугаал татаал хэхэхэ... за тэгээд залхуураал залхуураал байхын... яж энэ яваа насаа барж дуусна даа ийм байж ккк... хааяа амьдрана гэдэг бүүр аймаар залхуутай санагдах юм... ямар нэг золгүй явдал гэнэтийн тохиолдол таарахгүй бол үхтлээ амьдрана гэвэл ахиад лав 30-40 жил хэрэгтэй... ай да бас ийм өдрүүд хүлээж байвал урт юмдаа...

хаврын эхэн сарын тэнүүлч гуниг
цээжнээ салахгүй наалдчихаад
хачин зөнт зүүднийхээ тайлалыг
өнгөрсөн үеэсээ эрж хайгаад
эс олсондоо бухимдааад...
үүрдийн уй гуниг дундахь зуурдын цэнгэл
уугиж дуусаа тамхи
зогсолтгүй урагшлах цагийн зүүг ажиж
шүлэг уншиж шүүрс алдаж
цаашаа дахиад амьдрана гэхээс
залхуу минь хүрж
бүлээхэн элчит хаврын нарны доор
бөх гэгч унтмаар санагдаад
24 насны эхний хавар
ингэж эхэлэх нь сонин... Read more...

хувилбарууд...

Mar 23, 2009

нэг иймэрхүү кино зохиол байвал ях вэ? өмнө нь бодож байсан юм л даа...

4-н гол дүртэй... 3 нь эрэгтэй... тэд багын найзууд... 4 дэхь бүсгүй... тэр гурвын нэгнийх нь найз эмэгтэй... тэд бие биедээ маш хайртайгаас гадна тэр дөрөв хоорондоо сайн найзууд... тэд нэг өдөр аялалд гарна... юунаас ч юм бэ болж хаа нэгтэй эзгүй газарт тэд орхигдоно... далайгаар аялж яваад эзгүй аралд хаягдах эсвэл ойд төөрч яваад нэг эзгүй байшин олж тэндээ амьдрах гэх мэтээр нийгмээс таслагдах болно... мэдээж тэд тэндээс амьд гарахын тулд байдаг чадлаараа хичээж эргээд нийгэмтэй холбоо тогтоохыг оролдох боловч энэ бүх оролдлогууд нь ямар нэг давагдашгүй хүчин зүйлээс болон сад цохигдох болно... нийгмээс тусгаарлагдасны улмаас тэдний зан араншинд өөрчлөлтүүд орж унаган зангаа гаргаж эхэлхнэ... араатны авирууд... бие биетэйгээ муудалцацгаана... заримдаа хэн хэнээ алахад ч бэлэн болно... өлсгөлөн нүүрлэнэ... гэх мэтээр... эцэст нь тэд адгуусан дур хүслээ хянаж чадахаа байсан 2 залуу найзынхаа бүсгүй рүү дайрна... эндээс цаашаагаа хэд хэдэн хувилбаруудтай...

найз залуу найз бүсгүйгээ энэ үед өмөөрөх нь амиа алдахаас өөр аргагүй хүргэхийг тэр мэдэх учраас энэ бүхнийг сонсохгүй мэдээгүй өнгөрсөн болж үлдэхийг хүснэ... үүнээсээ болоод бүсгүй тэр 2-ын хооронд асуудал үүснэ... эцэст нь бүсгүй амиа хорлоно... дараа нь үлдсэн гурав аврагдаж энгийн ертөнцөд ирнэ...

Залуу хайртай бүсгүйгээ 2 араатан болсон найзаасаа хамгаалахыг оролдоно... гэвч солиорох шахсан найзууд нь түүнийг алж бүсгүйг өөрийн болгоно... өлсгөлөнгөөс болж найзынхаа махыг иднэ... мөн л тэр гурав аврагдана...

гуравдахь хувилбараар бүсгүйн найз залуу найзуудыгаа тийм үйлдэл хийхийг урьдчилан мэднэ... ингээд 2- эрийг өөрөө хүчээр дийлэхгүй гэдгээ мэдэх учраас хайртай бүсгүйгээ хэн нэгэнд бузарлуулахыг хүсээгүй залуу бүсгүйгээ ална... дараа нь өлсгөлөнгөөс болж тэр гурав бүсгүйг иднэ...

нэг иймэрхүү хувилбарууд... энэ тохиолдолд цаашдаа юу болох бол? өөр ямар хувилбарууд байж болох вэ? Read more...

маргаанууд...

сайхан амралтын өдрүүд налайж хэвтэж нойроо хүргэхийг хүсч... найзуудтай уулзалдсан... нэг тийм... өчигдөр орой болсан ганц нэг маргааны талаар...

Маргаан-1
яриа бол муурнаас эхэлсэн... нэг хүний муур... би тэрнээс чи өлсөж үхэх дээрээ тулбал түүнийг иднэ тэр ч боломж гарвал чамайг иднэ... гэснээс... энэ бол мэдээж тэгнэ... бүгд хүлээн зөвшөөрсөн... цаашлаад бүх махчин амьтадыг миний санаж байгаагаар 2 хуваадаг... Ханнибалист ба биш гэж... өөрөөр хэлбэл төрлөө иддэг ба идэдгүй гэж... энэ бол цэвэр байгалиас тэр амьтанд заяасан төрөлхи инстикт... нэг хэсэг махчингууд шаардлага гарвал амьд үлдэхийн төлөөх хүсэлдээ захирагдсан төрлөө идэх төрөлхи зөнтэй байхад үлдсэн хэсэг нь зүгээр л өлсөж үхэцгээнэ... байгаль эх ийм инстикт тэдэнд заяагаагүй учраас тэр... Хүмүүс бол Ханнибалист буюу төрлөө идэх чадвартай махчин ангилалд багтана... Иймээс 2 хүнийг торонд хориод их өлсгөх юм бол аль нэг хүчтэй нь нөгөөхөө барьж идэх болно... за энэ бол ч ойлгомжтой... асуудал... тэгвэл хайртай хосуудад ийм зүйл тохиолдвол ях вэ? гэсэн асуудал дээр гол маргаан... миний баримталж буй байр суурь бол хүчтэй нь хүчгүйгээ идэх болно... үгүйдээ гэхэд хэн нэг нь түрүүлж үхэхэд үлдсэн хос нь нөгөөхөө идэх болно... юм л даа... мэдээж хэрэг хайртай хүнээ иднэ гэдэг төсөөлхөд хэцүү зүйл... гэхдээ одоогийн нийгэмд л шүү дээ... хайр гэдэг өөрөө нийгэмшсэн эрэлт хэрэгцээ ханасан үед л гарч ирж байгаа ойлголт... өлсгөлөн хүн хүнд дурлах талаар бодож амжих уу? даа... өлсөж үхэх гэж байгаа хүмүүс дурлалын талаар бодох ч үгүй... 2-т Ханнибал инстикт гэдгийг би ойлгохдоо оюун ухаантай биш зөн совинтой холбоотой гэж ойлгодог... тийм болохоор их өлсгөлөн хүмүүсийг галзуурлын байдалд оруулж бие бие рүүгээ дайрахаар болгож ч болох юм...

Хэдэн жилийн өмнө нэг түүх уншиж байсан юм... үнэн худал эсэхийг мэдэхгүй... 3-н найз ойд төөрч... уух ус олдож байсан ч хоол бол байхгүй... эцэст нь тэд хамгийн дорой нэгийгээ нөгөө 2 нь нухаад идчихэж... удалгүй тэр 2ын хүнс ч дуусч... тэгээд үлдсэн 2 нь нэг л өдөр бие биенийхээ нүд рүү эгцэлж харчихаад бие биенээсээ зугтсан гэсэн... хэн хэнийх нь нүдэнд нөгөөгөө идэх гал бадамлаж байсан гэдэг...

өөр Хоуль буюу нүх гээд нэг кино бий... Тора Бёрч Кэйра Найтли 2 тоголдог... Кэйрад тэрнээс хойш л сэтгэл зүрхээ өглөө ш дээ гэсэн хахаха... за тэр яхав... Киноны гол Санаа Тора Бёрч нөхөр сургуулийнхаа нэг хөвүүнд дуралдаг... түүнийг өөртөө татахын тулд амралтаараа гэртээ харьцгаалгүй өнөө гарын нэг найзтай тэгээд өөрийнхөө найз Кэйрагийн хамтаар сургуулийн ойролцоо байх дэлхийн 2-р дайны үеийн бөмбөгдөлтөөс хамгаалах хонгилд орж амралтаа өнгөрөөх санаа дэвшүүлнэ... бүгд саналыг дэмжинэ... тэгээд нүхэнд орно... тэгээд ясан байх вэ... Тора хонгилын хаалгыг хааж түгжинэ түүнд түлхүүр байсан ч тэрийгээ бусдадаа үл хэлнэ... унд хоолгүй болсон залуус солиорох шахаж нэг нэгнээ ундааны төлөө алцгаана... эцэст нь Тора ганцаараа эсэн мэнд тэндээс гардаг...

хүний амьдрах хүсэл гэдэг өөрөө их хүчтэй хүсэл... Мартин Иден амиа хорлохоор далай руу унадаг ч амьд үлдэх гэсэн хүсэл нь түүнийг өөрийн мэдэлгүй сэлж амиа аварах оролдлго хийлгэж тэр сүүлийн хэдэн мөчдөө өөрийнхөө амьдрах хүсэлтэй тэмцэлддэг... яг л үүн шигээр бид зөнгөөрөө амьдархын төлөө тэмцэх болов уу?

маргаан-2

за ингээд цаашаа энэнээсээ үүдээд өөр сэдэв рүү орно.. миний бодлоор бол анхан шатны хэрэгцээнүүд буюу хооллох ундлах физиологийн хэрэгцээнүүд хүний суурь хэрэгцээнүүд... эдгээр хэрэгцээнүүд биеллээ олж байж сурч боловсрох болон дурлаж хайрлах гэх мэт дээд шатны хэрэгцээнүүд хүнд үүснэ... Маслоугийн онол л доо... ингээд цаашаа маргаан үргэлжлэхдээ сексийн хэрэгцээ болон хайр гэсэн 2 асуудлын аль нь анхдагч болох талаар үргэлжилж байгаам... миний бодлоор бол хүний секс хүсэл дээр үндэслэж хайр гэсэн төсөөлөл бидний тархинд суусан... хэдэн мянган жилийн өмнө хүмүүс секс хийж өсч үрждэг байсан ч тэр үед хайр гэсэн ойлголт байгаагүй... ерөөсөө л бид эсрэг хүйстэндээ /хомосексуудын хувьд арай өөр л дөө/ тэмүүлдгийн нууц нь өөрөө сексийн дур хүсэл... Фройдынхоор бол хүүхэд анх эхийнхээ хөхийг хөхөх үедээ сексийн мэдрэмж төрдөг гэсэн байдаг... Үүнтэй л адилаар зүгээр л чиний хайртай хүний үнэр нь сайхан, арьс нь зөөлөн санагдаж болно... Үүнийх нь хариуд чиний үнэрийг би хэзээ ч мартахгүй гэх мэтээр сайхан үгс хэлж болох ч энэ бүхний цаана сексийн дур хүсэл нуугдаж байгаа... үүнийгээ бид дурлалын үедээ анзааралгүй сэтгэл хөдлөлөөр хандах үе л гэж байдгаас биш секс санаархал агуулаагүй дурлал гэж энэ орчлонд байхгүй ээ гэж бодоод байгаам... гэхдээ би үүгээрээ хайр сексгүйгээр оршин тогтнохгүй гэж хэлэх гээгүй л дээ... ийм боломж бийг үгйүсгэхгүй... хайрыг тийм аугаа байгаасай гэж би өөрөө ч хүсдэг... гэхдээ энэ хайр гэдэг ойлголт өөрөө секс хүсэл дээр үүсч буй болсон гэдэгт л итгэж байгаа юм... өөрөөр хэлбэл суурь нь адгуусны үр төлөө үлдээх гэсэн зөн...

ерөөсөө байгаль дэлхийн бүх л амьтадад амьд үлдэх үр төлөө үлдээх гэсэн хүслүүд хамгийн хүчтэйгээр заяагддаг бололтой... бид бэлгэвч ямар нэг жирэмслэлтийэн эсрэг ерөндөгүүдийг бодож олсоноор секс гэдэг нь таашаал авах нэг хэлбэр болоод хувирчихсан ч гэсэн эцсийн эцэст секст тэгэж шунаж тэмүүлдэг тэмүүллийн маань цаана үр төлөө үлдээхийн тулд байгалиас бидэнд заяасан программ хангамж ажиллаад байгаа гэж би хувьдаа боддог юм...

үүнтэй адилханаар хэн нэг бүсгүйд би дурлаж түүнтэй бүх амьдралаа хамт туулахсан гэж хүсч байгаа ч энэ хүслийн цаана эмэгтэй хүнд татагдах тэр хүчний цаана өөрөө сексийн хүсэл адгуусан зөн байж л таараа....

жишээлбэл... Гомо нар эр хүнтэй секс хийдэг... тэд эр хүнд хайртай болно... Лесби нар харин эмэгтэйчүүдээс таашаал авч тэдэнд дуралдаг... харин мань мэтийн стрэйтүүд нь эсрэг хүйстэнтэйгээ секс хийж тэдэнд дурлана... өөрөөр хэлбэл чиний сексийн чиг хандлага чиний дурлах ёстой хүмүүсийн хүрээг өөрөө шууд тодорхойлж өгч байнаа гэсэн үг... хэрвээ хайр гэдэг өөрөө сексээс огт хамааралгүй ойлголт байсан бол Гомо нар эрчүүдтэй секс хийдэг ч хэн нэг эмэгтэйг хайрлаж эсвэл би нэг эрэгтэйг хайрлангаа эмэгтэй хүнтэй секс хийх тохиолдолууд ч үүсэх боломжтой шүү дээ гэж бодов... эккэкэ... Read more...

...

Mar 19, 2009

Мартаад л мартаад л өнгөрсөн зүйлстэйгээ
Маргааш би тааралдана
Заримдаа их гунигтай санагддаг энэ амьдралын
Зам харгуй цаашаа улам л бүдгэрнэ Read more...

...

зарим нэг зүйлсийн талаар ягаад ч юм бүү мэд бичмээр санагддаг... мартчихна гэж бодсондоо юу үгүй л дээ... би угаасаа ой сайтай хүн тэр тусмаа тэр түүхийг бол би заяа нь мартахгүй л дээ... түүнийг эсвэл өөр бусад хэн нэгэнийг орж ирээд уншаасай гэсэндээ юу? магадгүй ээ...

бүх зүйл хэзэээ яж эхэлсэнг өөрөө ч сайн санадаггүй юм... бодвол тэр нэг намрын салхитай өдөр тэнд очисноос л хамаг юм болсон байх... тэр өдөр тэнд очоогүй ч тэр үйл явдал нэг цагт болох л байсан л даа... энэ гарцаагүй ирэх тавилан байсан байх... ердөө л хэн хэн нь бардам хүмүүс байсан уу? эсвэл хэн хэн нь тэгэхэд юу хийхээ мэдэхгүй байсан уу? бүү мэд... гэхдээ магадгүй хамгийн бодитой тайлбар нь ирээдүйд бүх зүйл тэгэж эргэнээ гэдгийг хэн хэн нь анх төсөөлөөгүй байсан ч байж болох...

өдрийн бодол шөнийн зүүд болоод байдаггүй ч хааяа хармаар санагдаж ярилцахсан гэж боддог... гэхдээ үнэндээ хэзээ ч жинхэнээсээ ярилцаж бараг байгаагүй... ингэж сэтгэлээ нээж жинхэнээсээ ярилцадгүйгээс болоод түүний талаархи бүх зүйлсийн 50% нь төсөөллүүд... зүгээр л тэр тэгэж бодсон байгаасай... тэр ингэсэн байх гэсэн төсөөллүүд... гэхдээ энэ төсөөллүүд хачин үнэн мэт санагдана.... ахиад түүн шиг хүн хэзээ ч амьдралд тааралдахгүй... үнэндээ тэд бие биендээ хайртай байсан ч энэ бүхэн хэзээ ч бүтэхгүй мэддэг байсан гэх мэтээр төсөөлнө... үнэн эсэхийг нь магадгүй хэзээ ч мэдэхгүй... энэ нь ч магадгүй амттай байж мэднэ... хүн бүрийн хувьд нэг тийм шүтээн хүн байх ёстой мэт... хамгийн ариухан хамгийн цагаахан тэгээд хүрч чадамгүй... тийм... түүний тухай зөвхөн сэтгэлдээ төсөөлж бодож л байх эрхтэй... ийм нэг сэтгэлдээ бурхан хүн бүрт байдаг ч юм шиг... гэхдээ мэдэхгүй л дээ бусдын дотор орж үзсэн биш...

тааралдахсан гэж хүсдэг ч яг тааралдий гэж хэзээ ч цухуйлгадгүй... ягаад гэдгийг мэдэхгүй... магадгүй хэдэн жилийн өмнө зүгээр л надад хэлчиж болох тэр үгийг заавал хүнээр дамжуулж чихэнд минь хүргэсэнд одоо болтол гомдоод байдаг юм уу? мэдэхгүй... тэрнээс өмнөө бол миний аз жаргалтай амьдралын шалтгаануудын нэг нь чи байх болноо гэж хэлэхдээ л хэрэг нь л гарвал түүний төлөө чадах бүхнээ хийж нүглээ наминчлана ухааны юм бодож байсансан... хэн хэн нь тааралдахсан гэж нэг их хүсээд байдгүй ч тааралдсаар л... яг л өмнөх уулзалтууд мэт... цаашид хэзээ болтол бид бие биесээ мэдэж амьдрах бол... ирээдүйд тэр хаана юу хийж амьдрах бол? гэх мэт асуултууд хааяа бодохоор нуруугаар хүйт даамаар ч юм шиг... сүүлд тааралдахад түүний үнэр их зөөлөн санагдсан... ойрхон байсан болохоор түүний биеийг шүргэчих гээд... гэхдээ ягаад ч юм үүнээсээ айгаад... тэгснээ басхүү биед нь хүрч үзэхсэн гэсэн бодлууд ч байх шиг... ягаад түүний өмнө тийм дорой байсанаа маргааш нь ихээ бодсон... 4-н жилийн хугацаанд түүнтэй ийм ойрхон байсан нь цөөхөн санагдана... 4-н жил гээд бодоод үзвэл миний наслаж болох насны 1/20... гэхдээ их хурдан өнгөрчээ... одоо бодоход...


3-н жилийн өмнө надаас гарч чадах хамгийн муухай царайг тэр харж байсан... магадгүй олны өмнө гар хангалга хийж байгаад баригдвал ийм царай гаргаж мэднэ... за тэгээд гар хангалга хийгч этгээд маань өөрөө салхинцэцэг тусчихаад үүнийгээ мэдээгүй бол бүүр ч хэцүү л дүр төрхтэй байсан байж таарнаа да... хэн нэгэнд сэтгэлээсээ үг хэлнэ гэдэг хэцүү... над шиг хүнд тэр тусмаа... би магадгүй хэзээ ч хэлж чадахгүй... магадгүй энэ аймаар царайтай нөхөр өөрөөс нь юу хүсээд юу хэлэх гээд байгааг тэр дорхноо гадарласан байх л даа... эсвэл зүгээр л тэр хачин айдаст автсан яхаа мэдэхгүй царайнаас зүгээр л айсандаа салахын түүс болсон ч байж мэдэхийн... эсвэл зүгээр л тэр ууралчихсан байсан ч юм уу? мэдэхгүй л дээ... явлаа гарлаа эргэж ирлээ... асуулт хариулт их энгийн зүгээр л... амандаа бувтнах аядаад л... магадгүй амьдралынхаа туршид хамгийн арчаагүй байдалд байсан нь энэ... гэхдээ эцэст нь сонсохыг хүсч байсан хариултаа авч алахыг хүсч байсан найдвараа цааш нь харуулаад зуны хотын гудмаар алхсан...

яг энэ үйл явдал болохоос нэг өдөрийн өмнө Хөлбөмбөгийн ДАШТ-ийн шөвгийн 8-д Аргентинийн шигшээ Германы шигшээ багт торгуулийн цохилтоор ялагдаж байлаа... энэ үйл явдал маргааш нь намайг ямар нэг зүйл хийхэд түлхэц өгөх болно... ерөнхийдөө бол шалтгаан цуглараад байсан ч шалтаг гарахгүй байсан нь энэ шалтаг болж өгсөн байж мэдэхийн... муу мэдээнүүдийг нэг доороо сонсохоор шийдсэн гэж байгаа... ийм тэнэг бодол ер нь минийхээс өөр хүний тархинд орох болов уу? гэж их боддог юм... хайртай баг минь ялагдаж би ахиад 4-н жил хүлээх хэрэг гарсан тэгээд жаахан сэтгэлээр унаж энэ тэр... заримдаа бид хариултыг нь мэдэх асуултуудаа зүгээр л найдвараа бүр мөсөн үхүүлэх гэж асуудаг шиг байгаам... бид ч гэждээ би л... бусад нь ядаг юм мэдэхгүй ээ... яаг л ийм шалтгаанаар би маргааш нь тийшээ явж байсан...

үүнээс өмнө нь ч зарим нэг оролдлого байсан... хэн нэгэнийг муриутаа түүний араас гүйж... гэхдээ гүйцээгүй... орцны үүдэнд хүлээж... тэр ирээгүй... юунд ч юм бухимдаж... ирлээ гэхэд ях байсан гэж... хэн мэдэхэв... хариж явахад Авсрали Японы тоглолт Гүүсийн гавьяагаар өндөрлөж байсанг санадаг...

өвлийн гудамжинд цаг гаран хүлээлгэсэндээ эс бөгөөс ягаад гэдгийг нь ч мэдэлгүй хүсчихсэн зарим нэг хүслээс... эсвэл зүгээр л хэтэрхий амиа хичээсэндээ уучлал гуйх ёстой ч байж мэднэ... хэдийгээр би юу ч хэлээгүй ч энэ бүхэнд гэмшдэг гэдэгийг чамайг мэдэх байхаа гэж би миний төсөөлөл надад хэлдэг... үнэнг би мэдэхгүй л дээ... одоо тэгээд өнгөрсөн зүйлсийн араас гэмшлээ гээд ч юу ч өөрчилж угаасаа чадахгүй л дээ... эцсийн дүнд энэ бичлэг юу ч болчихов бүү мэд... хахаха...

он цагийн гүнээс
охин чиний идэрхэн инээд цангинахад
нил ягаан цэцгэс
намайг уучил гэж нэг нэгээр дэлбээгээ гөвнө...

ирээдүйд чамайг гомдооно гэдгээ урьдчилаад мэдчихсэн байсан ч юм шиг хахаха... майр зөнч наасан... Read more...

нэг тийм хуучин хүн... эсвээс хүсэл бол янхан хүүхэн гэх ч юм уу?

Хүсэл мөрөөдөлдөө би үнэнч явсангүй, Хүсэл минь ч надад мөн адил... гээд аюурын мөрийг өнгөрсөн долоо хоногжин харсан... цэнхэр шувуугийн блогоос... өчигдөр нэг их юм бодмоор тэгэхдээ чадалгүй нойрондоо дийлдээд унтсан... өглөө нь усанд орчихоод гарч тамхилангаа тэгэхэд бодож амжаагүй бодлуудаа цэгцлэх гэж жаахан хичээлээ... өнгөрсөнөө бодох дурсах дуртай... гэхдээ өглөө ягаад ч юм тэр үедээ эргээд очихсон гэж өмнөхөөсөө илүү хүсэх шиг санагдсан... үгүй ч байж мэднэ л дээ... хүсэл дандаа л бидний өмнө үнэнч биш байсан... тэр яг л хормой султай хүүхэн шиг бидэнтэй харьцсан... өнөөдөр тэр үнэн байдаг маргааш нь хуурамч байдаг... эсвэл өчигдөрийн худал өнөөдөр надад үнэн санагдана... ингэхээр хүсэл мөрөөдлийнхөө өмнө би урвагч байхаас илүү тэр л миний өмнө урвагч байдаг... яг үнэндээ үүнээс болж би хэн нэгэнийг зовоож гомдоож эсвэл хэн нэгэнд гомдож шаналж хэдэн жилийн нүүрийг үзсэн... гэсэн ч миний дотор адгуусан зөнт хүсэл минь оршисоор л... хүсэл дундаа төөрөлдсөөр би аль нь үнэн аль нь худал байсанг ч ялгахаа байлаа... энэ чигээр л орших уу? мэдэхгүйм...

ойрын үед энд нэг их бичсэнгүй... ер нь бичих ч албагүй л дээ... хэний төлөө ях гэж ч бичдийм хэн мэдэхэв... бодвол энэ бүхнийг хэн нэг нь уншина гээд бодохоор би тайтгардаг ч юм болов уу? мэдэх юм алга... зөвхөн өөртөө л зориулдаг байсан бол Ворд дээр бичээд л хадгалаад байж болмоор доо ууг нь... ер нь юм бүхэн их хуучирчээ... ялангуяа би өөрөө... бие махбодь минь хуучирч... он цагийн тоосонд дарагдаж сульдаж... есөн бусын нүгэлд буртаглагдаж хуучирч... оюун санаа ч ялгаа алга... нөгөө хуучин бодлууд... яг ийм бодлуудыг тээгээд ясан ч удаан амьдарчихсан юм дээ... өөрчлөгдсөн юм алга... ааг нь гарсан цай шиг л болчихож дээ... хөөрхий амьтан... ер нь эртхэнээс дуртатгал номоо бичиж эхлүүлдэг ч юм уу? гэж боддог боллоо... гэхдээ яг бодитоор нь биш... тийм байгаасай гэж хүссэнээрээ...

гэрээс гаралгүй бүгээд тэндээ хэдэн өдрөөр унтмаар санагдаж байна... улам л унтамхай болоод байх юм... ууг нь сэрэхгүй унтах цаг нь тэртэй тэргүй бага багаар дөхөж байхад бага унтаж болдгүй л юм байхдаа...

хааяа өнгөрсөнийг бодохоор нэг их сайхан санагдана... тэр үедээ эргээд оччихмоор санагдана... тэнд очлоо гээд нэг их залруулах алдаа байхгүй л дээ... зүгээр л тэр үед мэдэрч байсан мэдрэмжүүд сайхан санагдаад байгам... одоо бол гол нь тэд хуучин л даа... ойрын үед хийсэн ажил хэн нэгэнийг хаа нэгтэйгээс явуулж... явуулж ч гэж тэр өөрөө явж... хэн нэгэнийг хаа нэгтэйгээс хайж... хаа нэгтэйгээс ч юу байхав өнгөрсөнөөсөө л эрсэн л дээ... ирээдүйн тухай бодох дургүй хүн бололтой... нэг иймэрхүү... ямартай ч унтахыг л их хүсч байна даа... Read more...