sign

Apr 28, 2009



энэ залуугийн амьдрал бол би байна доо гэгэгэ... гэхдээ манай ажлын эсрэг талд ийм хүн байхгүй л дээ... Read more...

хөх аялгуу...

Apr 23, 2009



хүршгүй алсаас
хөх аялгуу уянгална
харанхуй тэнгэрт
хөх гэрэл нэг нэгээр асна
энэ орчлон нэлэнхүй
цэнхэртэн туяарчээ...

зөөлхөн гарт бүүвэлэгдэйд
зүүдний ертөнцөд би ниснэ
хөх аялгууг бүсгүй гитараар тоглоно
хүршгүй алсаас намайг даллана
энэ аялгуунд
өнгөрсөн байхгүй
энэ аялгуунд
ирээдүй ч багтаагүй
одоо одоо одоо

тэр бүсгүйн арьс зөөлөн
тэр бүсгүйн үнэр мансуурам
тэр бүсгүйн уруул мартахын аргагүй
тэгээд л тэгээд л би
хөвнөм хөвнөм хөвнөм

дурсамжууд минь нэг нэгээр
тэнгэрээс бороо цас мэт хаялж
тэнгисийн гүнд живнэ
тэнгисийн усанд сар туссан байна
энэ хөх туяанд чиний бие
мөнхийн үзэсгэлэнг олоод
энэ хөх туяанд
чи яг сахиусан тэнгэр мэт харагдаад

чиний үнэрийг уушгиндаа дүүргээд
төсөөлөл бүрэээ би амилуулнам
чиний үнэрийг уушгиндаа дүүргээд
мөнхийн инээмсэглэл нүүрэндээ тодруулнам
тэр бүсгүй ирнэ
нойтон хөх урууланд минь хүрнэ
нойрноос би зугуухан сэрнэ

чи явлаа ганцаараа
би үлдлээ ганцаараа
замхарч одох мөрөөдөл минь баяртай
тасалдаж одох хөх аялгуу минь баяртай... Read more...

амгаа бид 2



за жаахан хүмүүст гайхуулчий... амгаа сүүлийн дуугаа дуулж байна... хэзээ нэгэн цагт нисэж магадгүй байсан байхаа хахаха... Read more...

...

Apr 22, 2009

миний санаашрал
бурхадын ганцаардал
мөнхийн настай

***

цардмал зам
тоосгон байшингаар хүлэгдэж
завгүй хүмүүс нь инээмсэглэлээ мартсан
үймээнт энэ хотод
үлдэж хоцорсон сүүлийн цэцэрлэгт

хаврыг хүлээж
борооны дуслуудад нэр өгч
золбин нохдын сүргийг өрөвдөж
солонго барих мөрөөдлөө орхиогүй
тийм нэг охин байсан
тэр нь чи байсан...

гунигтай санагддаг эндхийн амьдралаас залхсандаа
мөргөлч тагтаанаас жигүүрийг нь гуйж
мөдхөн өөрөө ниснэ гэж
мөрөөдөж суудаг охин байсан
чиний хүлээдэг бороо асгарч
тэр борооноор хөл нүцгэн гүйхдээ
гээж унагасан алчуур чинь дурлал байсан... Read more...