2/1
Хямдхан буудлын орон дээр түрүүлгээ харан хэвтэх бүсгүйн нүцгэн биеийг сонжин харах зуураа Т далан дээр нь зөөлөн үнсээд баруун гараараа нуруун дээрээс нь доош зөөлөн илбэсээр өгзөгөнд нь хүрч тэрхэн үед санаандаа орсон ямар нэгэн тэмдэгийг хурууны үзүүрээрээ дүрслэн зурхад бүсгүй нойрон дундаа үл мэдэг инээвхийлхийг тэр тодхон санадаг юм. Харин дараа нь Т шөнийн гудманд, дэнлүүний доор янжуур татах зуураа бүхнийг эргэцүүлэн бодонгоо хачин юм шүү хэмээн шүүрс алдасныг хэн ч мэдэлгүй өнгөрсөн...
...Хэрвээ тавцан хөл хоёрыг нийлүүлбэл ширээ бүтнэ. Эсвэл аяга хагараад хоёр хэсэгт хуваагдчихвал тэр хоёр хэсэг хэнд ч хэрэггүй еэ? За за энэ бүх тэнэг зүйрлэлүүдийн аль нь ч үнэндээ энэ түүх дээр жишээ авхад тохирохгүй юм байна...
...Энэ бол хоёр эмэгтэй тухай түүх. Бас нэг эрэгтэй байсан нь Т л дээ. Эхний эмэгтэй. Гэнэн цайлган басхүү эмзэгхэн гэхдээ тэнэг биш. Ямар ч шалтгаангүй уйлчихаад дараа нь юу ч болоогүй юм шиг инээмсэглэдэг. Хачин цэвэрхэн хуруунууд, зөөлхөн арьсиай. Анхааралтай сонсч бас өөртөө тохиолдсон түүхүүдээ хэдэн цаг ч хамаагүй хөгжүүн ярьж, чамайг яг л хүүхэд мэт эрхлүүлж чадна. Хажууд нь байхад амар амгалан байдаг болхоор тэврээд зуун жил ч хэвтсэн харамсхааргүй тийм эмэгтэй. Үүрээр нойрноос бүрэн сэрж чадаагүй байхдаа эсвэл шүршүүрээс алчуур ороочихоод гарч ирэх үедээ хамгаас үзэсгэлэнтэй харагддагсан...
...Хоёрдахь эмэгтэй. Хэний ч сэтгэлийг татмаар үзэсгэлэнтэй бүсгүй. Бүсгүй ч гэж үнэндээ яг л бяцхан охин. Яриа нь, инээд нь, хүсэл нь гэзгээ ардаа боогоод гудманд тоглох дунд ангийн охидыг санагдуулам. Бүүр жаахан хүүхдийн л итгэж болох тийм зүйлийг хачин итгэлтэйгээр нүд рүү нь ширтэн байж яриад тийм ээ хэмээн дэмжлэг хүсээд инээмсэглэхдээ хамгийн хөөрхөн харагддаг. Олон зүйлийн тухай бододгүй болхоор бага ярьж их сонсоно. Сонсч дуусгаад ях гэж ийм их зүйлсийн талаар боддогийг нь гайхна. Өөртөө зориулж нэг бөмбөлөг бүтээгээд түүн дотроо л амьдардаг. Бөмбөлөгнөөс гаднах зүйлсийн талаар бодох ч дургүй. Үүнээс болоод Т түүнийг их сайн гэрийн эзэгтэй байна даа гэж боддог байсан. Магадгүй ингэж бодсон учраас л түүнтэй гэрэлсэн ч байж болох...
...Дараалал ёсоор Т эхлээд эхний эмэгтэйтэй таарсан. Анхны уулзалтан дээр л зэрэгцэж суугаад мөрийг нь налхад эхлээд гайхсан ч дараа нь их дотно мэдрэмж сэтгэлд амтагдсан. Ерөөсөө өмнө нь хэн ч тийм өгөөмрөөр сэтгэл зүрхэндээ түүнийг оруулж байгаагүйгээс тэгэж их дотно санагдсан ч байж болох...
...Дараа нь хоёрдахь бүсгүйтэй таарсан. Анх цахилгаан шатанд хараад л тэр түүнд татагдсан. Зөөлөн зөөлнөөр олон дахин үнсчихээд араас нь хачин хөгжин инээдэг зуршилд нь их дуртайсан... Гэхдээ яг юунд нь тэгэж дуралснаа тэр өөрөө ч мэдэхгүй. Нэг мэдхэд л Т түүнтэй гэрэлхээр эргэлтгүй шийдчихсэн байсан....
...Тэдний гэрлэлт бүхлээрээ л сайхан байсаан. Нэг зүйлийг тооцохгүй бол шүү дээ. Гэхдээ энэ зүйл нь ч муухай мэдрэмж өгдөг зүйл биш юм шүү. Т гэрлэлтийн дараа ч эхний бүсгүйтэй уулзсаар байсан юм. Эргээд ирэхдээ тэр эхнэртээ өмнөхөөсөө ч илүү хайртай болчихсон байдаг байлаа. Гэхдээ эхнэрээсээ уйдаж залхсандаа биш юм шүү. Тэдний харилцаа төгс гэмээр л байсан ч эхний эмэгтэйг бодхоо, хүсхээ зогсоож чададгүй байлаа. Ингээд тэр амьдралдаа алдаа гаргасан юм биш байгаа хэмээн эргэлзэж эхэлсэн. Би буруу хүнтэйгээ дэр нэгтгэчихсэн юм биш байгаа. Миний хүсэл өөр зүгт байсан юм биш байгаа гэсэн бодол л доо. Үнэндээ хүсэл нь аль зүгт байгааг бидний хэн маань ч гэсэн мэддэг гэж үү дээ...
... Хэр их хугацаа өнгөрсөнийг яг таг мэдэхгүй юм. Ямартай ч яг л гэрлэлтээ батлуулж байсан шигээ нэг л өдөр цуцлуулж зогссон. Эхнэр нь араар нь тавиад байгааг нь мэдчихсэн хэрэг биш шүү. Зүгээр л нэг өдөр ялихгүй маргалдчихаад хэн хэн нь уучлал гуйхыг хүсээгүй. Магадгүй эхнэр нь иймхэн зүйл ингэж даамжирна гэж мэдсэн бол түрүүлээд буулт хийчих байсан л байх. Бүсгүй хүний зан хойно доо. Харин Т-г тэгэхэд юу нь хатгасан юм тэр зүгээр л энэ бүхэн юу болж дуусхыг харья гэж бодсон. Магадгүй өнөөх эргэлзээ, эсвэл бага насны дурсамжаасаа болоод гэр бүлээс гадуурх харилцааг үзэн яддаг зан нь ч нөлөөлсөн юм билүү? Ийм зүйлийг үзэн яддаг болхоор тэр энийг зогсоох гэж оролдсон ч байж мэдэр. Тэр арга зам нь энэ ч байсан байх л даа.
...Тиймээ та таачихлаа. Т эрх чөлөөтэй болуутаа л эхний эмэгтэйтэй уулзаж эхэлсэн. Уг нь тэр ингээд л бүх юм байрандаа орчихно гэж төсөөлсөн л дөө. Гэтэл тийм биш байсан юм. Эхнэрээсээ салсаны дараах эхний эмэгтэйтэй хийсэн анхны үүлэн борооны ажил нь түүнд огтоос амтгүй санагдсан. Өмнө нь чих тавин сонсч, үл мэдэгхэн инээмсэглээр нэг л мэдхэд унтчихдаг байсан бүсгүйн яриа ч үнэндээ нэг их сонин санагдаагүй юмдаг. Т эхний удаад үүнийг нэг их анзаараагүй л дээ. Харин дараа дараагийн удаад энэ бүхэн давтагдаж эхэлхэд тэр харин гайхаж эхэлсэн. Миний таньд юу ярих гээд байгааг та одоо ойлгож эхэлж байна уу? Т ч энийг ухаарах гэж бас багагүй хугцааг өнгөрөөсөн юм. Эцэст нь Т учрыг нь олсон. Ердөө л энэ хоёр эмэгтэй нийлж байж л Т-ийн хувьд нэгэн цул дурлал, хүсэл тачаалынх нь бай болж байсан юм билээ л дээ. Аяга хагараад хоёр хэсэгт хуваагдчихвал, ширээний хөлнүүд хугараад уначихвал аль алийг нь л чи ашиглаж болохгүйтэй адил нэгэнтэй нь гэрлэж нөгөөтэй нь нууцхан учирч байж л энэ бүхэн бүрэн дүүрэн болох учиртай байж. Харин хэн нэг нь л үгүй бол нөгөө нь Т-д хэрэггүй байж. Ингээд нэгэнт эхнэрээсээ салчихсан болхоор эхний бүсгүй ч Т хэрэггүй байсан хэрэг. Анх энэ үнэнийг нээхдээ Т бодлоосоо хачин их ичсэн ч үнэнээс ичих эсвэл зүхлээ гээд тэр дүрээ хувиргчих биш дээ...
... Т тэгээд ясан бэ гэж үү? Тэр хоёрдахь бүсгүйг ч орхих хэрэгтэй болсон. Эхэндээ Т ерөөсөө л хоёр бүсгүйг зэрэг амьдралдаа байлгаж байж л амьдрал нь бүрэн дүүрэн болохоор заяагдсан тийм ханаж цададгүй амьтан юм болов уу хэмээн өөрийгөө зүхэж, эцгийнхээ өөдгүй занг өөртөө ч өвөлчихсөн юм биш байгаа хэмээн айсан. Гэхдээ аз болж тийм байгаагүй ээ. Ердөө л энэ хамтдаа байж л нэгэн бүхэл болох тийм хоёр эмэгтэй нэг эртэй зэрэг таарчихсан хэрэг. Эсвэл Т-ийн хувьд энэ хоёр эмэгтэй нийлж байж л нэг бүхэл болох ёстой байсан ч байж болох. Одоо бол Т эхнэртэй. Өөр зүйлийг хүсэхгүйгээр түүнтэйгээ жаргалтай сайхан амьдарч байгаа.
Седьмой. Төгсгөлийн 5р хэсэг.
4 years ago
16 comments:
таалагдав
хммммммм ..,
oo yasan hetsuudeltei bas sonirholtoi yum be
ee shudarga bus yumaa..
Т тхдэ нэлээн уудаг болцон байлээ сүүлд таарсан чинь
tsaad chini tgd arab yavj avgai nartaigaa batluulchaaguun bh daa..:P dogi dogi bas yum helkeediina muu zolig chini erhii huruu! :)
Удахгүй хүснэ дээ хүснэ:P
wow
goyo bolj bichilegiin helber ih taalagdlaa
thumbs up
taalagsangui. playboy zaluu uuriiguu zuvtguh argaa olson bololtoi. tegeed bas 2 emegtei niilj baij T iin tsul durlal genuu. iim bol hen negniig hairlahiin utga alga doo
hehe, neeren playboy zaluu ch ymuu. Sonin l nohor bna, ooriigoo saihan zovtgojee.
яасан урт ийм уншваа. зүгээр нөөнэг нэг залуу эхнэрийнхээ араар нэг хүүхэнтэ унтаадийхаар салчий гээд салцан чэн тэр 2 нийлжийж л цул болсым байналээлдэ гээд биччижкү :P
hmmmmmmm
haha yeshua
yadag shynaltai gar we
Post a Comment