Анзааргагүй...

Apr 26, 2010

дүүгийнхээ блогийг уншиж байгаад өөрийгөө их л анзааргагүй амьдарч байсан гэдгээ анзаарлаа... эргэн тойрон... гудамжинд зөрөх улаанбаатрынхан... гэр бүлийнхэн... эх орон... тэгээд бас өөрийнхөө дотоод ертөнцийн тухай... хамгийн сонирхолтой магадгүй надад хамгийн хэрэгтэй миний хайж байгаа зүйлс уг нь тэнд л байж мэдэх ч юм шиг... ер нь сүүлийн 2 жилийнхээ амьдралд өөрийнхөө дотоод рүү биш гадаад эргэн тойрон ертөнцийн тухай их бодож амьдарсан юм шиг... ээжийнхээ ямар амьдрал туулсанг, эмээгийнхээ юу бодож байгааг, дүүгийнхээ мөрөөдлийг, монголчуудын ёс заншилийг мэдэхгүй, бүүр мэдий ч гэж оролдодгүй хирнээ хэн наг алдартай дуучин эсвэл найруулагчийн тухай уншиж бусдын сайн гэдэг кино үзэж, хөгжим сонсоход тэхтлээ их цаг зарцуулах нь зөв ч юм уу? буруу ч юм уу? гэж бодов... Read more...

Гунигбаатар

Apr 13, 2010

Мөнхийн аз жаргалтай нэртэй хотын Инээмсэглэл нэртэй төрхөд тэр төржээ... бусад хүүхдүүд тэнхээ мэдэн чарлаж энэ ертөнцөд ирсэнээ зарлаж байхад тэр чимээгүй гаргасангүй... Харин оронд нь хачин гунигтай харцаар эх баригч эмчийн зүг ширтэж байсан гэдэг... Тэгээд л түүнд Гунигбаатар гэдэг нэр өгжээ... Тэр багадаа хэзээ ч уйлж байсангүй... тэр бүү хэл хэзээ ч хэн нэгэнээс юу ч гуйж байгаагүй гэдэг... бусад хүүхдүүд ээж ааваасаа тоглоом эсвэл зайрмаг авахуулахыг хүсдэг байхад харин Гунигбаатар хэзээ ч тэгэж хүсч байсангүй... тэр уйлдаггүй инээдэггүй мөнхийн гунигтай царай л гаргадаг байлаа...

Мөнхийн аз жаргалтай хотынхон зовлон гуниг шаналал гэдэг үгсийг ч мэдэхгүйгээр аз жаргал дүүрэн амьдарцгаадаг байлаа... харин өнөөх зөрүүд гунигбаатар л ганцаараа байнга гунигласаар... ерөөсөө түүний нүүрэнд гунигаас өөр зүйл тодорч байхыг харсан хүн цөөхөн... Тэр бүү хэл гунигбаатар багадаа нохойнд хөөлгөөд зугтаж байхдаа хүртэл царай нь өнөө л гунигтай царайлдгаараа царайлсанаас айдас түүний нүүрэнд байгаагүй гэдэг... түүнийг юунаас болоод ягаад ингэж гунигладгийг хэн ч мэдэдгүй байлаа... учир нь тэр хүнтэй ч юм яридаггүй байсан юм...
эрийн цээнд хүрч том болохын хирээр түүний гунигтай царайн дахь гуниг улам нэмэгдсээр л... түүний нүдийг эгцэлж ширтсэн хүмүүс л гунигт автахаар болж эхэлжээ... мөнхийн аз жаргалтай хотынхон түүнийг муу ёрын сүнс шүглэсэн гэж заримдаа яридаг болжээ... гадаа чирта тоглож байсан 12 настай охин Гунигбаатарын өөдөөс нэг удаа эгцэлж харсаныхаа дараа хачин аймаар гунигтай царай гаргасан ажээ... тэр ч бүү хэл охин охин орой бүр ээж ааваараа уншуулдаг үлгэрээ тэр орой уншуулахыг хүсээгүй гэсэн... Үүнээс гадна хотын эрдмийн зөвлөлийн дарга баранд Гунигбаатартай таарсаныхаа дараа гэнэт амьдралынхаа утга учирын талаар бясалгаж эхэлсэн гэнэ... Тэр барнаас гарч гэртээ ирээд амьдралын утга учирын талаар зохиол бичих болсон бөгөөд тэрнээс хойш гэрээсээ ч цухуйхаа байжээ... Ийм сайхан нэртэй ийм аз жаргалтай хотод ийм гунигтай хүн байх ер нь тийм ч зөв зохистой зүйл биш гэж хотын удирдлагууд ярих болжээ...
Ингээд нэг л нартай өдөр хотын хэв журам сахиулагчид Гунигбаатарынд эрж түүнийг баривчилжээ... Түүнд уйтгар гунигийг бусдад халдаасан хэргээр баривчилжээ... Ингээд хотын бүх л хүмүүс цуглаж гунигбаатарыг хэрхэн шийтгэх талаар ярилцажээ...
Хотын захиргааныхан түүнийг хотоосоо хөөж явуулах хэрэгтэй гэлээ... Харин хэв журам сахиулагчид түүнийг шоронд хийх хэрэгтэй гэв... Нийгмийн идэвхи өндөртэй Инээмсэглэл эмнэлгийн дарга харин Гунигбаатарын нүүрэнд мэс ажилбар хийж инээсэн дүртэй болгох санал гаргав... хамгийн хойноос дархан харин инээмсэглэж байгаа төмөр баг хийгээд гунигбаатар мөнхөд зүүлгэх хэрэгтэй гэлээ... Эцэст нь шүүгчид Гунигбаатараас энэ бүх шийтгэлийн алийг нь авах вэ? гэж асуужээ... харин гунигбаатар өнөө л гунигтай харцаараа тэднийг нэг тойруулан ширтээд аль нь ч байсан надад хамаагүй гэж сулхан бувтнав...
Ингээд тэд эцэст нь хэлэлцээд эмчийн саналыг хамгийн сайн санал нь гэж тохирцгоожээ... тэгээд гунигбаатарыг анх төрсөн нөгөө эмнэлэгт нь мэс ажилбарт оруулжээ... Үүрд мөнхийн аз жаргал нэртэй хотын бүхий л шилдэг эмч нар оролцсон мэс ажилбар амжилттай болжээ... нүүрээ битүү маральаар боолгосон гунигбаатарын дүрсийг ТВ-үүдээр дамжуулж байлаа... 7 хоног өнгөрч түүний нүүрний боолтыг авах боллоо... бүх л хүмүүс тэр гунигтай царайнд инээмсэглэл ямархуу харагдах болоо гэхээс хүмүүс тэсэн ядан хүлээж байлаа... гэвч гэвч боолтыг автал өнөө л гунигтай царай... гэхдээ нүд нь бүүр ч сүүмгэр болжээ... түүний царай улам ч гунигтай харагдах боллоо...
Хот даяр энэ өдрөөс эхлээд битүүхэн айдас хүйдэст автах боллоо... Түүнийг шоронд хорих хэрэгтэй гэж зарим нь үзэж байсан ч түүнийг шоронд хийх зүйл анги Мөнхийн аз жаргалтай хотынхоны хуульд байсангүй... хотоос хөөх саналийг бодож үзсэн ч орох оронгүй амьтанг хааш нь илгээхээ тэд мэдэхгүй байлаа... тэгээд тэд Дарханыг дуудаж инээмсэглэж байгаа дүртэй баг түүнд хийлгэхийг хүсчээ... Дархан ч дуртайяа ажилдаа орлоо... Гэвч энэ арга бас л бүтсэнгүй... Дархан багаа урлаад л хачин аз жаргалтай нүд багандаа сийлээд л харахад тэр нүд нь гунигтай болж хувираад байлаа... инээмсэглэл багандаа зурах тоолонд тэрхүү инээмсэглэл нь уруу царай болж хувирдаг байва... хотынхон гунигбаатараас улам ч ихээр эмээх болов...
харин яаг энэ үер эмч ахиад тэдэнд тус болохоор ирэв... Эмч хэлэхдээ гунигбаатарын нүүрэн дээр байгаа гунигийн эх үндэс нь түүний зүрх сэтгэлд байгаа... бид өмнө нь зөвхөн нүүрэнд нь л мэс засал хийсэн гэтэл энэ бол өвчинийг үүсгэж байгаа зүйл биш байжээ... өвчин угтаа зүрхэнд нь байна... зүрх нь өвдөж... гэтэл бид нүүрийг нь л эмчлэх гээд байж шүү дээ гэж хэллээ... Ингээд эмч гуниг гэдэг нэртэй өвчинг эмчилэх жор туршиж эхэлжээ... бүтэн 3 сарын турш эмч тасралтгүй лабораторидоо ажилласны эцэст гунигийг эмчлэх тариа бүтээж чаджээ...
Ингээд Гунигбаатарын Инээмсэглэл эмнэлэг аз жаргалтай болгоохоор дуудаж авчирчээ... Гэтэл гэтэл... бүх юм өмнөхөөсөө ч дордсон байлаа... эхний тариаг гунигбаатарт хиймэгц тариа харшил өгч эхэлжээ... Инээмсэглэл эмнэлгийнхэн түүнийг авархаар байдаг чадлаараа ажилласан ч чадсангүй... 2 цагийн дараа гунигбаатар амьсгал хураав... харин хамгийн хачин нь гунигбаатар амьсгал татах агшинээ бүдэгхэн инээмсэглэхийг эмч харсан гэдэг... би энэ түүхийг үнэн худал эсэхийг мэдэхгүй гэхдээ л ингэж яридаг юм... гунигбаатарын үхлийн онош дээр аз жаргалын тун хэтэрсэнээс болж гэж бичсэн байдаг гэдэг... Гунигбаатарыг харин үхсэнээс хойш Мөнхийн аз жаргал нэртэй хотынхон бүгд гунигтай болцгоосон гэдэг... одоо тэд хотынхоо нэрийг сольсон байхдаа...

3 жилийн өмнө иймэрхүү юм бичдэг байжээ... гэгэгэ... уншсан хөөрхөн санагдачлаа энд байжийг...
Read more...

гайхалт үргэлжлэв...

Apr 12, 2010

өөр бас нэг гайхаж байгаа зүйл бол энэ байна... ер нь миний бичлэгт их дурдагддаг зүйл... миний хувьд ягаад ч юм энэ бол их эмзэг сэдэв байдаг юм шиг байна лээ...

энэ бол хүний мөн чанарт нөлөөлхийг үл тэвчих үзэл гэх юм уу? даа... минийхээр хүн бүр өөрийн гэсэн давтагдашгүй мөн чанартай энэ ертөнцөд ирдэг бол нийгэм ямар нэг хэмжээгээр өөрийнхөө нэгдэлд хамаарч буй хүмүүсийг ижилсүүлж толгойг нь угаах гэсэн үйл явц явуулдаг... энэ үйл явцийн эсрэг байр суурьтай байдаг гэх үү дээ... хувь хүний сэтгэхүйн эрх чөлөөнд хэн нэгэн халдах ёсгүй гэсэн байр суурьтай... гэхдээ орчин үед бол энэ бараг боломжгүй зүйлсийн нэг болсон юм шиг... 1984 гээд нэг роман байх... хүйтэн дайны үед барууныхан коммнузмийг шоглосон санааг нь хэт хөөргөж нобель энэ тэр Оруэльд өгүүлсэн шиг байгаам... магадгүй үгүй ч байж мэдгнэ... үнэхээр сайн роман ч... миний бодол л ийм байдаг л даа... өнгөрсөн өдрүүдэд 1984ыг зүгээр сонирхоод харж байсан энэ бол коммунизмийг шүүмжилсэн гэхээсээ илүү ерөөсөө ямар ч нийгмийн байгууламж хэрхэн нийгмийг бүрдүүлэгч хувь хүмсээ эрхшээж байгаа тухай зохиол юм шиг мэдрэмж төрөв... өнөө энэ зохиолыг магтан дуулсан барууны ардчилсан гэх дэглэмүүд ч Оруэлийн энэ шоглолд хамаатай гэх үү дээ...

гэтэл ойрын үед бас нэг хүчтэй мэдрэгдэж байгаа санаа бол... энэ массын тухай асуудал... би үнэндээ Христийн шашинд дургүй л дээ... нэг тийм хувь хүний оюун санааны эрх чөлөөг үгүйсгэсэн тулгасан аястай... жишээлбэл та нар хонинууд... би та нарыг өвс тэжээлтэй газар луу тууна... би бол хоньчин гэх жишээний... гэтэл эргэн тойрноо хараад байтал үнэхээр бид хонинууд уу? бид хэн нэгэнд удирдаж залуулахгүй өөрөөр хэлбэл өөрийнхөө мөн чанарыг үгүйсгэж хэн нэгэнд эрхшээгдэхгүй л бол юу ч хийж мэдэх адгууснууд уу? гэсэн нэг асуудал байна... өөрөөр хэлбэл бид өнөөх өөрт буй мөн чанараа дагавал юу болох вэ? гэдэг асуудал... бидний мөн чанар сайн сайханд хүргэж чадах уу? үнэхээр бид бүхэнд будда болох хүч бий юу? эсвэл үнэхээр христийн хэлсэнчлэн масс дундаасаа үүсэх хэн нэгэн удирдагчид бат итгэн түүнийг нүдээ анин дагах уу? гэх мэт асуудлууд... би аль нь зөв аль нь бурууг үнээхээр мэдхээ байчихаад байна... Read more...

баахан гайхав...

яг хаанаас нь эхэлж ярихаа сайн мэдэхгүй байна... Өвөр Монголын одон ТВ ийг үзээд сууж байсан чинь нөхдүүд бидэнтэй адилхан криль үсэг хэргэлдэг болчихож... хэзээнээс юм бэ? сайн мэдсэнгүй... Мэдээгээр бол өвөр монголд эдийн засаг хөгжиж нэг хүнд ногдох ДНБ хэмжээ өсч амьдрал сайхан болж байгаа тухай ар монголын ахан дүүстэй хэлж байх шиг байна...

Хэдэн сарын өмнө би блог дээрээ Монголын өв соёлын нэг хэсэг болох Монгол дээл, хөөмий, уртын дуу гэх мэт зүйлсийг хятадын нэрийн өмнөөс Юнескогийн соёлын өвд бүртгэх болсон тухай бичиж байсан... манайхан ч чамгүй л шуугисан... сонирхоод үзэх юм бол Морин хуур, хөөмий энэ тэрийн талаар судалгааны том хүрээлэнгүүд өвөр монголд л байдаг юм байна лээ... Монголд бол байхгүй...

Өвөрмонголд 4 сая орчим монгол хүн амьдарч байгаа. Дэлхий дээр нийт 10 сая орчим монголчууд бий гэсэн тооцоо бий... өөрөөр хэлбэл Монгол хэлээр яридаг хүмүүсийн хамгийн том бүлэг өвөрмонголд бий... Монголын газар нутагаас ч их Монгол хэлтэн тэнд байна... Бид хэдийгээр шоолон инээж байгаа ч яс юман дээрээ тэд бид нарыг шоолохоор хэмжээнд энэ хоёр бүс нутагт ялгаатай байдлаар Монгол хэлээр яриж байна... өөрөөр хэлбэл өвөр монголчуудын монгол хэл илүү уламжлалт байдлаа авч үлдсэн бол бидний монгол хэл эхлээд орос дараа нь англи гэх мэт гадаад хэлний дайралтанд өртөн өнөөдрийн бидний цаг үеийн залуусын хувьд бол нэг сэглэгдсэн Монголоор л яриж байх шиг байна... Монгол хэлний дүрэм нь байн байн өөрчлөгддөг болхоор одоо яг ямар дүрэм үйлчилж байгааг би ч өөрөө мэдэхгүй... иймэрхүү байдалтай байна...

Саяхан хятадын гадаад явдлын яамны дэд сайдаар өвөр монгол гаралтай хүүхэн сонгогдожээ...

Ордос хотын талаар би өмнө нь мөн л бичиж байсан.... Монголын түүхийн хувьд нэлээдгүй чухал цэг л дээ энэ газар бол... одоо бол Хятадын томоохон хот сүндэрлэж буй...

энэ бүгдээс харах юм бол дэлхий дахинд Монгол гэдэг энэ хүмүүс хятад гэсэн нэгэн далбаан доор жаргалтай оршигч үндэстнүүдийн нэг хэсэг гэж харагдахаар байна...

өмнө нь би Юнескогийн тэр өвйин бүртгэлд ихээхэн бухимдаж байсан бол одоо эргэлзэх байдалд ороод байна... үнэхээр ях аргагүй тэнд 4 сая дээл өмсдөг монголоор яридаг уртын дуу дуулдаг хуурддаг монгол хүмүүс амьдарч байна... тэд энэ өв соёлоо хадгалж үлдэхийн төлөө илүү их хичээж байна /мэдээж өвөрмонголчууд хичээсэн гэдгээсээ илүүтэйгээр хятадын засгийн газрын нэгээхэн бодлого болов уу? гэж би бодоод байгаам/ тэхээр үнэхээр тэд энэ бүхнийг өмчлөх эрх байгаа ч юм шиг... хамгийн аймаар нь шүү дээ.... энэ байтугай Чингис хааныг өмчлөх гэж дайраад байгаа нь аргагүй ч юм шиг...

нэг талаасаа одоогийн өвөрмонгол хийгээд бид нарын хувь тавилан бол өөрчлөн шинэчлэгдэх уламжлалдаа үлдэх гэсэн 2 өөр тэмүүллийн үр дүн... өөрөөр хэлбэл бид шинэчлэгдэн уламжлалаа ардаа орхиж байгаа бол өвөрмонголчууд магадгүй хятадын төрийн бодлогын шаардлагаар уламжлалаа хадгалан үлдэж байх шиг байна... шинэчлэлт гэдэг мэдээж хэрэг хөгжилийн дохио... гэхдээ бусад улсууд жишээлбэл бид нартай адил үсэг бичгээсээ эхлээд үндэсний хувцсаа хүртэл гээн баруунжсан түрэгүүдтэй харьцуулхад... тэд өнгөрснөө ул болгож чадсан ч ахиад шинэ соёл түүхийг бүтээж байгаа бол бид өнгөрсөнөө мартсан хирнээ шинэ зүйлс юуг ч бүтээж чадаагүй л байна...

саяхан Төвдийг хятадын арми эзэлсэний 60 жилийн ойд зориулан ССТВ төвдөд хятадын улаан арми орж хамжлагат ёсыг зайлуулж за тэгээд хамжлагат ёсны гол төлөөлөгч далай ламыг хөөж гаргаж төвдийн ард түмэнд хөгжил цэцэглэлт бэлгэлсэний 60 жилийн ойн тухай сүртэй ухуулга нэвтрүүлгэ хийж байнаа... төвдүүд сүүлийн 60 жилд хэрхэн хөгжиж дэвшиж байгаа тухай харуулаад л хахаха... хамгийн эмгэнэлтэй нь яг энэ мэдээллийг ЮБС ТВ ын мэдээний албаныхан дүрс ба үг яриаг шууд орчуулаад яричихж байгаам... ямар нэгэн хөндлөнгийн дүгнэлт байхгүйгээр... пропоганда гэжжж...

ямар нэг зүйл хийх хэрэгтэй гэдгээ маш ихээр мэдэрч буй ч юуг хаанаас яж гэдгээ үл мэднэ... сда юмаа...

өчигдөр Жан Юмүйгийн Улаан Соргхун гээд киног цэнддоо энэ тэр гаргаж байна... ууг нь би нөхрийн кинонуудад дуртай л даа... нэг тийм хятадын соёл философийг их гоёо харуулдаг... угаасаа дэлхийд хятадыг урлагаар дамжуулан сурталчилж байгаа хамгийн том төлөөлөгч гэж болох байх... хяталд хүний хятад үндэстний философийг аймаар сурталчилдаг кино... өчигдөрийн кино бол япон хятадын дайны үеийн хятадын амьдрал гарч байгаам... яхав нэг хятадыг хэлээн хэдэн хятадыг алж бас ялж болно... гэхдээ хятад үндэстэнг бол чадахгүй шүү... энэ бол мөнхөд орших зүйл л гээд байгаа бололтой төгсгөл хэсэг энэ тэр бол... тэгээд энийг үзээд байсан бүүр сүүлдээ дургүй ч хүрэх шиг жан Юмүйд... какака... би уг нь нээх үндсэрхэг үзэлтэй хүн биш л дээ... Цэнддоо киноны төгсгөлд хэлж байгаам... Юмүй хятадын энгийн хөдөөний ардуудын амьдралыг харуулсан бүтээлүүдээрээ энэ чинь хятадынх энэ чинь хятадын соёл гэсэн нэг тийм гоёо нандин бусдад гайхуулах юмыг шигтгэж харуулаад байдаг... бид нар өөрсдийгөө гайхуулах гэхээр сэлэм бариулчихдаг... ууг нь өөр зүйл байгаа л байхдаа сайн хайвал гэж хэлж байна лээ... бас л бодууштай үг... Read more...

Хүчин

Apr 7, 2010

Straw Dogs by Sam Peckinpah... энүүн дээр иймэрхүү юм гардаг... гэхдээ бага зэрэг өөр л дөө... кино үзэж байхад төрсөн мэдрэмжээрээ нэг иймэрхүү өөрчилж үзэв... мэдээж киног нь үзсэн нь хамаагүй дээр л дээ... ингэж бичиж байгаа мөртлөө би ях гэж ийм юм бичсэн ч юм бүү мэд тэнэг шаасссс...

Анна Каренина Вронскийтэй танилцасныхаа дараахан ноён Каренинийг харахдаа миний нөхрийн чих бага зэрэг дэлдэн юм уу? даа (гэр бүл болсоноосоо 10 аад жилийн дараа шүү дээ) хэмээн бодсон шиг бүсгүйд нэг л өдөр нөхөр нь нэг л сул дорой мэт санагдах болжээ. Магадгүй энэ үер зуслангийнх нь байрны хажууд машиний гараж бариж байсан хар ажилчин залуустай, насаараа оффисийн ширээ бараадаж суусан намхан туранхай, бас багахан ёсорхуу, хүйтэн нөхрөө харьцуулан үзсэн ч байж мэднэ. Заримдаа хэт ажилсаг болчихдог нөхрийнх нь дутагдалыг нь мэдэдгүй Бүсгүйн найзуудын ихэнхи нь түүнд атаархаж явдагийг ч тэр найз бүсгүйчүүлийнхээ харцнаас мэддэг. Аргагүй шүү дээ? Бие биенээсээ давах дуртай энэ хэдэн ганц бие хүүхнүүдийн хувьд бол аль нэг их дэлгүүрт шинээр ирсэн брэндийн хувцас, эсвээс үнэтэй үнэртэнг бол хүссэн үедээ л очоод авчихаж чадах ч сайн эр нөхөрийг ингэж чадахгүй шүү дээ. Торго шиг зөөлхөн арьс, саяхан уйлчихсан эсвэл уйлах гэж байгаам шиг эмзэг нүд, тэгшхэн хөл нь бүсгүйн хувьд үнэт эрдэнэ нь. Харамсалтай нь хамтран амьдрал зохиосон цаг хугацаа өнгөрхийн хирээр түүний энэ үнэт эрдэнүүд нөхөрт нь тийм ч сонин биш болоод байх шиг мэдрэмж бүсгүйгсаяхныг хүртэл айлгадаг байлаа. Саяхан гэдэг нь зуслангийн байрныхаа хажууд гарааж бариулж эхэлсэн тэр үе л дээ. Хөдөөний байрын баргар царай, мойногдуу гар хуруутай хөлс үнэртүүлсэн бүдүүлэгдүү үг яриатай энэ хэдэн залуус анх байшинд нь засвар хийхээр ирэхдээ л боломж гарах бүрийд бүсгүйн зүг хоол харсан өлөн нохойнх мэт эрээгүй харц шидэлж эхэлхэд иймэрхүү хүмүүстэй амьдралдаа бараг л таарч байгаагүй түүнд огтоос таатай байгаагүйгээр барах уу? нөхөртөө очоод тэднийг халах талаар ярилцая гэж шийдсэн ч тэр үед нөхөр нь ажилдаа улайрчихаад бүсгүйн хүслийг сонсох ч завгүй байв. Харин энэ байдалтай хэд хэд нүүр тулсаныхаа дараа өнөөх эрчүүдийн эрээгүй харц өөрт нь харин ч таатай мэдрэмж төрүүлж эхлэхийг бүсгүй мэдрэхдээ, тэр үед нөхрөө завгүй байсанд бараг баярласансан. Өөрийг нь хачин ихээр тачаадан хүссэн үл биелэх хүсэл тэднийг хэрхэн зовоож байгааг бүсгүй харах дуртай байлаа. Шөнө намайг бодоод орондоо гар хангалга хийж байгаа даа гэсэн бодол эхлээд жигшмээр ч юм шиг санагдаснаа дараахан нь харин ч бүүр таатай санагдаж өөрийгөө бүсгүй хүн гэдгээ тэр улам бүүр мэдрэх болжээ. Сүүлдээ бараг л бүсгүйн хувьд энэ бүхэн тоглоом болон хувирч хар ажилчидтай таарах бүртээ бяцхан сээтэгнэн, задгай хувцасладаг болов. Гэрлэлтээсээ хойших 4 жил тэр анх удаагаа эрэгтэй хүнд сээтэгнэж байгаа нь энэ. Хэдийгээр нийгмийн хамгийн доод зиндааны эрчүүд байсан ч гэсэн энэ бүхэн түүнд хичнээн сайхан мэдрэмж төрүүлж байсаныг хэн ч ойлгохгүй байсан нь харамсалтай. Хэрвээ хэн нэгэн ойлгох хүн байсан бол тэр аль хэдийн гайхуулаад ярьчих байсан л даа. Даан ч түүний найзууд энэ бүхнийг сонсвол шууд л солиорсон гэсэн онош тавьж орхино. Ууг нь энэ хэдэн жилд энэ хэдэн эрчүүдээс өөр эр хүн түүний эргэн тойронд нэг биш таарч байсан ч тэд бүгдээрээ бүсгүйд шунан тачаадсан хүслээ нийгмийн ёс суртахуун нэртэй хүлээсэнд баглуулсан соёлтой боловсон жинхэнэ жентелмэнүүд байлаа. Гэхдээ түүнийг тойрон хүрээлж байдаг энэ жентелменүүд бүсгүйд өрөвдөлтэй хирнээ сонирхолгүй санагддаг байсан бол яг одоо цонхоор харагдаж байгаа энэ хар ажилчин залуусын хүсэл шунал дүүрэн нүднүүд бүсгүйд өөрийг нь амьд байгааг мэдрүүлдэг байлаа. Тэр өдөр нөхөр нь хот орохоор явчихсан бүсгүй гэртээ ганцаараа байж таарсан. Хаалга тогших чимээнээс хэдэн хормын дараа бүсгүй үүдээ нээвэл нөгөө хоёроосоо илүү бүсгүйг анхааралтай ажиглаж боломж гарвал яриа өдөх гэж оролддог өндөр хүрэн эр үүдэн дээр нь өнөөх л харцаараа ширтчихсэн зогсож байлаа. Тэдгээр ажилчид хэзээ ч хаалгыг нь тогшиж байгаагүй болхоор бүсгүй багахан балмагдсан. Нөгөө эр дотогшоо орж ус авах зөвшөөрөл түүнээс гуйсан, уг нь бол хажууханд нь худаг байдагийг бүсгүй мэдэж байсан ч энэ эрийн ийшээ орж ирсэн зорилго юу байж болхыг эмэгтэй хүний зөнгөөрөө бараг тааварласан ч тэр юу ч хэлэлгүй үүдээ нээн түүнд орохыг зөвшөөрсөн. Залуу гоожуураас аяганд дүүртэл ус хийж аваад залгилангаа ганц хоёр зүйл бувтнаж байхад бүсгүйн толгойд энэ зэрлэг омгийн юм шиг бүдүүлэг эр одоо ях бол? хажууханд худаг байхад заавал манайх руу орж ирдэг нь? Тэр одоо үсэрч ирээд намайг тэврэн авч эзэмдэх болов уу? хэрвээ тэгвэл би ях вэ? хамаг чадлаараа орилбол ойр орчимийн хүмүүс сонсож намайг аврах болов уу? за байз хутга хаана байгаа билээ? гэсэн түмэн бодлууд эргэлдэн яриаг нь ч сонсох сэхээгүй байлаа. Бүх зүйл яг л бүсгүйн бодосноор болсон. Гэхдээ тэр тусламж дуудан орилж, чарласангүй, галын өрөөний зүг хутга авахаар ч харайлгасангүй... Гэхдээ бүхнийг хүлцэн тэвчсэн ч хэрэг биш л дээ эмэгтэй хүний тэр дундаа ёс төртэй эмэгтэй хүний зангаар зэрлэг омгийн гэж дотроо нэрэлсэн эрээ дайран ирэхэд нь хэд хэд алгадаж амжсан. Мөнөөх эр ч түүнд хариуг нь барихад бүсгүй өвдсөндөө бус гомдсондоо уйлчихсан. Харин тэрнээс цааш өөрийгөө сул дорой нэгмуу янхан шиг зочны өрөөндөө хүчиндүүлэхийн таашаал бас жигшүүр түүний дотор зөрчилдсөөр энэ бүхэн хэр удасныг бүсгүй анзаараагүй. Залууг гарч явахад тэр зочны өрөөний буйдан дэрээ урагдсан хувцастайгаа уйлсаар үлдэж билээ. Сэтгэлээ тайтгаруулых тулд энэ бүхнийг би хүсээгүй, би нөхрөө араар нь тавиагүй тэр намайг хүчиндсэн шүү дээ? гэдгийг өөртөө итгүүлэхийг л оролдон би тэгээгүй, хүсээгүй шүү дээ хэмээн амандаа үгэлж байлаа. Орой нөхрөө ирэхэд бүсгүй усанд орж амжаад эртхэн унтхаар хэвтсэн ч тэр шөнийн туршид нөхрөө араар нь тавьчихсан уу? эсвэл өнөөх бүдүүлэг эрийн дурыг хангах золиус болж хүчиндүүлчихэв үү? Гэдэгээ эргэцүүлэн бодсоор өглөөг хүргэсэн. Хариуг нь ч тэр олоогүй. Магадгүй олхыг хүсээгүй байх л даа. Маргааш өглөө нь босоод нөхрийнх нь дуулгавартай ажилсаг гэж боддог энэ эрчүүд эхнэр рүү хэрхэн шүлэнгэтэн ширтэж байгааг нөхөртөө бараг л нулимс дуслуулан үнэмшилтэй нь аргагүй хэлээд үлдсэн ажлын хөлсийг нь өгөөд өнөөх гурван эрийг үдэж орхисон. Харин сарын дараа бүсгүй жирэмсэн болж жилийн дараа тэднийх бүл нэмсэн гэж би сонссон. Read more...