Сая зав гарахаар нь дэмий байхаар гэж бодоод Clockwork Orange ахиж үзлээ. Тэгсэн нэг ийм маш сонирхолтой асуулт ургаж гарлаа л даа... та бүхэн өөр өөрийнхөөрөө хариулаарай... Эхлээд энэ киног үзээгүй хүн байж магад гэж бодоод би түүхийг нь яриадхий.... Гол дүрийн нөхөр бол ерөөсөө л хүчирхийлэлд зориулагдсан хүн... Ингэж яваад мань эр баригдана. Ирээдүйд шорон гэж байхаа болиж хүмүүсийн тархинд тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар нөлөөлж муу үйлдэл хийх чадваргүй болгоно.... Ингээд мань эр гэртээ эргэж ирэхэд түүний өмнө нь хохироож байсан хүмүүс мань эрээс өшөөгөө авах гэх мэтээр үйл явдалууд өрнөнө... за тэгээд эцэстээ мань эр хуучин төрхөндөө эргэж ордог л байхгүй юу... анх үзээд энэ киноны гол дүрийн залуугаар хүн төрөлхитнийг тэрчигээр нь төлөөлүүлэн тэдний хүчирхийлэл муу муухайд дуртай занг шоглон харуулсан юм болов уу? гэж бодож байлаа... харин сая үзэж байхад толгойд орж ирсэн асуулт нь...
хүнийг хүчээр сайн хүн болгох гэж оролдох нь хүчирхийлэл үү? ийм асуулт байлаа л даа...
Одоо жишээ нь мансууруулах бодисийн эсрэг албадан эмчилгээ гэдэг шиг... Мань эр өөрөө төрөлхийн хүчирхийлэгч... гэхдээ тэр үүнийг сонгоогүй... тэгвэл өнөө үед бид нарын зориж буй зүйлс нь хүний дотоод ертөнцийн эсрэг хүмүүний ёс зүйн хэм хэмжээг сөргүүлэн тавьж хүчээр сайнчлах (сайнчлах гэдэг нь цаад утгаараа бол өөрсөдтэйгээ адилхан болгох) болсон юм шиг... энэ бол оюун санааны эсрэг хүний эрхийг хүчтэй зөрчиж буй хүчирхийлэл мөн үү? эсвэээс библь дээр гардагчлан бид хонинууд хэн нэгэн биднийг хариулах ёстой юм уу? энэ талаар бодлоо бичээрэй...
Кубрик өөрөө бол
...a social satire dealing with the question of whether behavioral psychology and psychological conditioning are dangerous new weapons for a totalitarian government to use to impose vast controls on its citizens and turn them into little more than robots
ингэж хэлсэн байх юм энэ бүтээлийнхээ талаар... тоталитари дэглэм гэж хэлж... гэхдээ одоо ардчилсан дэглэмүүд ч ямар нэг хэмжээгээр иймэрхүү үйлдэл хийж бүүр үгүйдээ бид нар үр хүүхдэдээ иймэрхүү хүчирхийлэл үйлдээд байна уу? даа...
Седьмой. Төгсгөлийн 5р хэсэг.
4 years ago
21 comments:
huuhedteim shig shaalaa kkk
Yurn bol naadhiig chin mun geed bgaa bizdee.
Idiocracy deer hurtel gardag bizdee. balai yum uzseer bgaad humuus ter chigtee balai boltson. Kino gesen chin gantshan bugs l garaad bdag enee teree
Yurn bol naadhiig chin mun geed bgaa bizdee.
Yurn bol bish ch gej bolno... ene bol shuud hariu garah bodlogo bish... hariug ni hen ch medehgui... zugeer busad humus ooroor helbel ganhu yu gej bodoj bga talaar l asuj bna...
There's no right, there's no wrong, there's only popular opinion
Yurn bol naadhiig chin mun geed bgaa bizdee.
gej Popular opiniong helev.
Deer neg unshij bsan shig sanaj baina. Netees haival nileen olon yum oldoh l baih.
Gehdee bi chinii huseed bgaa yumiig buren oigoogui biaj magad
there's no right theres no wrong there's no popular opinion... there's only your opinion... geh geed l bgam l da bi bol...
hun medlegiig gadaad ertonziig tanij olj avch bolno... ene bol baruunii uzel barimtlal sanagddag... harin manai dornihon bol medleg gej ter zuil chini dotor l bii gedegt itged bgam...
дур хүслээ өөрөө хазаарлаж чадахгүй байгаад тэр нь бусдад болоод өөрт нь гай удаад байвал өмнөөс нь хазаарлахаас өөр аргагүй
hazarlah gedeg shorond hiih tusgaarlah talaar bol bi yariaguii bna l da... gol ni setgelzui mun chanariig ni oorsdiin niigemd tohiroh hun bolgoj hucheer oorchiloh processiin talaar yarij bna...
тэгээд л байгаа зүйлсийг байгаагаар нь хүлээж авах шиг шударга зүйл алга... болох нь..
хүслээс урган гарах, төлөвлөгдөх бүхний хор уршиг, гэхдээ гэмгүй мөрөөрөө хүслүүд ч байж л байна даг...
мэдэхгүй юм...
тэхдээ энэ дэлхийн амьдрал яахын аргагүй илжигний тээрэм шиг... тээрэмдээд л тээрэмдээд л...
амьдралын дугуй зам эхлэл гүй, төгсгөл гүй, өө үгүй, гэхдээ төгс дүрс биш...
odoo ued ugasa mahbodiin huchirhiilelees iluu tarhi huni mun chanart chiglesen huchirhiilel aimar ihessiim shigee...
арррррррррррррррр 8-}
minii bodol: shuud huchirhiilel. bid nar bugdeere oyunii huchirhiileltei tulgardag. super jishee: "etseg ehiinhe omnoos hamaagui yum helj yarij bolohgui" chinii uzel bodoltoi asar ih zoroldson ch tedniig dagahaas oor argagui boloh uy zondoo..
gemt heregtnuudiin tuhaid ted busdiin erhend haldaagui bol durtaiga hiisu. haldval odoo hucheer olonhiin erh ashigt niitsuuleh gej huchirhiileh n hamgiin optimum arga bolno do gej.
gesnees ediin zasgiin bolood uls toriin huchtei humuus oorsdiin huchirhiilelee duraara uildej l baidag shu de. neg uls torchiig shoglood zu - ondor torguuli tol, gemee naminchil - shoronruu alhaad..
хүчтэй нь хүчгүйгээ, байгалийн хууль,
хүн төрөлхтөн байгалиас хол тасарзан юм шиг хошгирцгооно,
хүч гэдгийнх нь хамрах хүрээ л өөр болчихож...
хүчирхийлэл мөн,
гэвч байгалийн зохицолдлогоо байгалььд бол хүчтэй нь хүчгүйгээ хүчиндээд амьдрах нь боломжийн шударга,
тэгсэн одоо хүмүүс бол зохицож чадахгүй нь
хүн болж байгаагийнх юмболовуу?
хүмүүс бараг бүх амьтдыг хүчинддэг мөртлөө өөрсдөө болохоор эмзэг гэж жигтэй,
тэгээд бодохоор хүн ч байгалийн хамгийн муухай
хувиа хичээсэн бүтээл шиг санагдаад явчихлаа,
мэдкүйм мэдкүйм,
өвөр дээр байгаа нохойн гөлгийг бол аймар өрөвджээшшд,
хөөрхий минь, юм идий гэнгүүт дуугай бай,гээд л
хүзүүнд нь магнетик хүзүүвч хийж номхруулаад л...
бид нар бол агуу хүчиндэгчид...
нэг нэгнээ хүртэл байнга өөртөө тааруулж хүчиндээстэй...
ёохх, заза аймар дарк юм биччих шиг боллоо,
:p/ :(
аа бас биеийн хүчирхийлэл шууд сэтгэл санаатай холбоотой бишүү? тэхээр ер нь биеээрээ ямар нэг зүйлийн төлөө золиослогдож, хчиндэгдэж байгаа бол оюун санаа нь хүчирхийлэлд өртсөөн л гэсэн үг болохын болуу? оюун санаа нь хэн нэгний замаар хүчиндэгдвэл бие махбодь ч тэр санааны төлөө золиослогдохын болуу? тэхээр чинь одоо оюуны, биеийн хүчирхийлэлүүд шууд хамааралтай тул ялгаагүй л ююм...
хүнийг хүчээр сайн хүн болгох гэж оролдох нь хүчирхийлэл үү?
хүч хэрэглэхийг хүчирхийлэл гэх байлгүй..
харин сайн хүн болгох гэж оролдох нь сайн зүйл гэдэгт итгэдэг.
ваууу ямар аймар гүнзгий ярьдаг хүмүүс вээ, би лав сайн ойлгосонгүй. тэхдээ сирусаа чамайг их юм уншдагийн хувьд нэг юм асуучы. хүн анх л төрөхдөө хүчирхийлэгч төрөхүү? нада бол байж боломгүй санагдаад бгаан.
ih um unshdguishdee geggeeg.... miniiheer tiim l gej bodogdood bna...
харин яагаад чамд тэгж бодогдоод байгаан? шинжлэх ухаан тэр талаар юу гэж ярьж бичсэн байдын бол? би зүгээр хар ухаанаараа бодоол байх боломжгүй гэж бодсын.
shinjleh uhaan yu gej helsen bdagiig sain medehguim... yagad tegej boddog ve? gevel hun bol niigmiin amitan gsn aristoteliin ishlel bna... bi oilgohdoo end 2 tom utga sanaa aguulagdaj bga gej boddog... ehniih ni hun bol amitan gsn... teheer tuund adguuslag shinj chanaruud aguulagdana... harin 2 dahi utga sanaa ni bol niigem gsn zuild ter amitan hamaarch bgaag iltgej bna... negent chi niigmiin heseg bolhiinhoo huwid tuhain niigmiinhee hem hemjuuriig huleen zovshoorch ter adgvuuslag baidaldaa hazaarlah heregtei gedgiig iltgej bgam boluu gej bodoj bna... jishee bolgohod manai naiziin neg nas huregui huuhed bna... tsetserlegt yavdaggui... aav eejteigee usch bgaa... ted lav bie bietgeee zodoldood bh humus bish... tegsen ter huuhed togloomiig ni ogku bsan chene nuur luu tsohij bgaam minii... haanaas ter eniig surch avsan bh ve? ene bol shuud zon sovingoor uildegdej bga uildel bolov uu gej bi huwidaa bodoj bgaan... hamgiin hargis humuus bol jaahan huuhduud gej ug bdag sh de...
аан
ter huuhded uhamsaryn shanaa ug tegvel egeegege
Post a Comment