үе шатууд

Feb 24, 2010

ер би их хувирамтгай хүн юм шиг байгаан... ямар ч нөхцөл байдалд дасан зохицох чадвартай гэх юм уу? даа нүүдэлчин өвөг дээдсийн удам учраас тэр үү? сайн мэдэхгүй... сая дэмий тэнэж байгаад асуултад хуучин бурж байсан үеийн бичлэгүүдээ олж үзлээ... тэгээд өөрийнхөө үзэл бодолд гарч байсан өөрчлөлтүүдийг хараад шоолж суулаа... ер нь одоог хүртэлхи миний амьдрал иймэрхүү үе шатуудыг туулсан юм байна...

16 хүртэл буюу дунду сургууль төгсөх хүртэлхи үе

Улст төр: Нам бус.
Хэтийн төлөвлөгөө: Пан Монголизмд итгэдэг. Ирээдүйд томоохон улс төрч болж Монголыг удирдан ӨвөрМонгол болон бусад монгол угсаатнуудыг нэгтгэнэ гэж мөрөөддөг.
Сонирхол: Түүх
Хайр дурлал: Багахан шохоорхолуудтай таарч байсан. Хайр дурлалын талаар дорвитой үзэл бодол төлөвшөөгүй байсан. Бодвол охидтой секс хийж үзэхсэн гэж л хүсдэг байсан байх.
Харилцаа: Хүнтэй үерхэж үзээгүй.
Урлаг: Хөгжимийн хувьд хип хоп, уншдаг номнууд бол ёстой юу ч хамаагүй гэхдээ уран зохиол тэр дундаа адал явдал аа тэгээд бас түүхийн номнууд. Яруу найргийн хувьд Хулан, Цоодол гэх мэт болор цомын хэтийг дахин шүтсэн байдалтай. Киноны хувьд энэ үед триллер психо триллер адал явдалт кинонуудад донтож байв.
Ертөнцийг үзэх үзэл бодол: цэвэр материалист байв.


16с 20 хүртэл

Улс төрийн үзэл бодол: Манай багш нар илт биш ч ямар нэг хэмжээгээр ардчилалыг дэмжигчид либертаранууд байлаа. Дээр нь ээж ХУ намыг нэг нүдээрээ ч үл үзнэ. Гэх мэтээс шалтгаалан Ардчилсан намд элэгтэй. Насанд хүрсэн анхны сонгуулиараа лав ардчидлагчдын төлөө саналаа өгч байсан. Гэхдээ ахиад хэзээ ч сонгууль өгөөгүй.

Ирээдүй: Эдийн засаг маркетингийн чиглэлээр мэргэшиж байсан. Пан Монголизм бол бүтэшгүй санаа гэдгийг энэ үед ухаарсан болхоор эдийн засгийн салбарт дорвитой ажиллана гэж бодож байлаа... Ирээдүйд улс төрд орно гэсэн алсын зорилгоо мартаагүй. Тэнд гарсан хойноо хийх ажил нь Пан Монголизм биш Монголын эдийн засгийг хүчирхэгжүүлэх болж арай илүү бодижсон.

Сонирхол: Мэргэжилийн чиглэлүүдээ сонирхон судалж байлаа.

Урлаг: Хип Хопоо үргэлжлүүлэн сонссоор. Боне болон ДБЭ энэ үеийн минь хит байв... Үзэх киноны хувьд арай илүү хүмүүсийн дотоод ертөнц рүү өнгийсөн юмнууд сонирхох болов. Өмнө нь байлдаан гарч байвал сонирхоод суудаг байсан бол энэ үед хөөрхөн өөрийн гэсэн цензур энэ тэртэй... оскар энэ тэр авсан ч юм уу? тэ эсүүл бокс оффист энэ тэр тэргүүлж байгаа юмнуудыг үзнэ... Амьхандаа бол энэ л кино урлагийн дээд хэмжүүр гэж бодож байсан шиг байгаам... Америкийн гоо үзэсгэлэн, Долоо зэрэг одоогийн ертөнцийг үзэх үзэл бүрэлдэхэд их хүчтэй нөлөө үзүүлсэн кинонууд энэ үеийн хитлистийг тэргүүлнэ. Уран зохиол үргэлжлүүлэн уншисаар... Энэ Аюур, Өлзий, Галсаа гэх мэтийн шинэ үеийн уран зохиолын төлөөллүүдэд автаж эхлэв.... Аюурын буянаар долдугаар ангид заалгасан дэлхийн уран зохиолоос арай өөр өнцгөөс дэлхийн уран зохиолын их өв рүү өнгийж харж эхлэв... Урианхайн зүүд ба улиан нулимс энэ үеийн минь хит ном...

ЕҮҮ: Гэнэн материалист хэвээрээ... гэхдээ миний материализмийг Америкийн гоо үзэсгэлэн маш хүчтэй ганхуулсаныг дурдахгүй байж болохгүй... гэхдээ нурж унаагүй яг л Феодлын бутарлын үеийн дөчин дөрвөний түүх мэт байвай...

Хайр дурлал: бас л гэнэн шохоорхолуудтай таарч байсан ч хүнд чин сэтгэлээсээ бараг л дурлаж байсангүй... Насан туршид үргэлжлэх үнэнч харилцаа байдаг гэдэгт итгэдгүй... Сартре Симоне нарын гэр бүлийн жишгийг дахин шүтдэг. Яг ийм жишгээр амьдрана гэж боддог. Аргагүй ш дээ би чинь том эдийн засагч улс төрч болох хүн юун дурлал мурлалын түүх хөөцөлдөх зав байхав дээ... надад бол өөрийн аугаа бүтээлүүдээ туурьвиж амжилтанд хүрхэд дэмжиж байх соульмэйт л хэрэгтэй. Түүнээс би түүнд үнэнч байж түүнийг ч надад үнэнч байхыг шаардахгүй... энэ тэр гэсэн... Ер нь бол сэтгэл биш тархинд шүтэж байжээ...

Харилцаа: Хүнтэй үерхэж үзээгүй хэвээрээ.

дараагийн үе шат: 20-23 буюу төөрөлдсөн үе.

Энэ үеийн хамгийн том үйл явдал нь энэ хүртэл ангийнхаа курсынхээ шилдэг оюутан байсан би бээр Интернет гэдэг зүйлийг ихээр хэрэглэх болсон явдал байлаа. Эндээс миний мэдэдгүй зүйлс ясан их надаас ухаантай хүмүүс ясан их... энэ чигээрээ байгаад байвал юун эдийн засагч ерөнхий сайд вэ? гэх зэрэг бодлууд олгойдсон үе байлаа... Үүнээс гадна хүнд хамгийн анх даацтай гэмээр дурласан үе нь энэ цаг үетэй давхцана...

Улс төрийн үзэл бодол: эргээд нам бус боллоо гэхдээ бас огт анхааралгүй орхисон бол биш...

Ирээдүйн чиг хандлага: Ёстой бүрхэг болсон.... ерөөсөө хүн сайд эсвэл мөнгөтэй бизнесмэн болсоноороо жаргадгүйг ойлгосон... гэхдээ хаашаа явахаа ерөөсөө мэдэхгүй төөрөлдсөн гайхсан эргэлзсэн...

Сонирхол: Мэргэжлийн талдаа бас хөөрхөн мэдлэгтэй ч бусад зүйлс дээр хүрээлэн буй орчин хорвоо дэлхий ертөнцийн талаар хэтэрхий багийг мэдэж байгаагаа энэ үед ухаарсан учраас урлаг улс төр нийгэм энэ тэр гээд сонирхож болох бүхий л салбарыг сонирхож эхэллээ...

Урлаг: нөгөө яруу найрагтааа жинхэнэ утгаараа автав... өнөөх гайтай дурлал мурлал нөлөөлсөн... шүлэг бичих гэж энэ тэр худлаа үнэн оролдоно... Достевски гэм зэмийг анх удаа уншив... хөгжимийн хувьд ч бас өмнөх үесээ овоо дэвшил гаргаж НайтТрэйн сонсож Радиохийд гэдгийг мэдэж авсанаар амьд хөгжим сонирхох боллоо... аль дээр үеэс үздэг байсан ч яг фанат болж амжаагүй байсан хөлбөмбөгтөө чин сэтгэлээсээ дурлах болов... Киноны хувьд тэр үед одоо энэ реквием фо э дрийм, тоок түү хёрр энэ тэр гээд хөөрхөн арт хоус энэ тэр лүү дөнгөж өнгийж байсан үе юм уу даа...

Хайр дурлал: За мэндээ минь юун тэр сартре симоне 2 ёстой л тэндээ юм байгааз... хайр гэдэг чинь сайхан юм байна... түүнгүйгээр би хэн ч биш юм байна... ерөөсөө энэ амьдрал дахь цорын ганц гэрэл гэгээ нь хайр дурлал бусдаар бол амьдрал гэдэг фаак энэ тэр... гэсэн шүү юм бодоостой хахаха...

ЕҮҮ: Их нихилист гэмээр болж ирсэн үе л дээ... багаасаа их буддизмд элэгтэй байсан ч яг гүн ухааныг нь энэ үед нэлээн ойроос харж байсан нь бас анхны дурлал маань бүтээгүй нь нихилист болход их хүчтэй нөлөөлөв... амьдрал гэдэг ерөөсөө л новш... би ер нь амиа хорлоно... энэ тэр гэсэн маягтай... Куурт Моррисон Ану энэ тэрийг тэрүүхэн тэндээ даган дуурайгаастай... энэ тэр хахаха... их ч уудаг боллоо энийгээ дагаад... эхэхэхэ...

За тэгээд дараагийн үе шат буюу одоог хүртэлхи амьдрал юм уу? даа... эхэхэхэ...

Улс төр: ёстой бодхоо ч байв...

Ирээдүйн чиг хандлага: нэг тийм өөрийнхөө мэдэж мэдэрсэн зүйлсээ бусдад түгээдэг хүн багш нийтлэлч энэ тэр гэсэн зам мөрөөр явах ёстой гэж өөрийгөө дүгнэв... өмнөх төөрөлдөж явсан үеээ бодход бас хөөрхөн дэвшил...

Сонирхол: нөгөө мэргэжил энэ тэр орхигдож урлаг уран сайхан л үлдэж хоцров... аа бас спорт сонирхохоо байсангүй ээ...

Урлаг: Ном унших кино үзэх өмнөх үеэ бодход багассан... лазан залхуу болсоных байх... хөгжимөө харин сонссоор... хөгжимийн хувьд амьд хөгжим хэвээрээ дээр нь нэмэгдээд жазз электро энэ тэр бас хөөрхөн жин дарж эхэлж байнааа...

Хайр дурлал: өмнөх шигээ дурлалыг амьдралын цорын ганц гэрэл гэгээ гэж бодхоо байсан... буддын шашины нөгөө шунал хүсэл энэ тэр гэсэн ойлголтууд нөгөө аугаа зүйлийг жижигрүүлж орхих шиг болсон... гэхдээ бас яг миний мөн чанар агууд очоод гэгээрээд суух хүн үү? зүгээр нэг эгэл бачка юу гэдгийнхээ хариултыг олоогүй байгаа болхоор дурлалийг бас бүрэн үгүйсгэж орхиогүй... нэг тийм ач холбогдол өгөхөө ер нь байсан гэх юм уу? даа...

ЕҮҮ: их буддист шинжтэй болж ирсэн л дээ...

нэг иймэрхүү өөрчлөлтүүд гарчээ... ирээдүйд бас ямар ямар үеийг дайран өнгөрөх вэ гэдгийг би таашгүймдаа... Read more...

Гудамжны зодоон

Чамирхах юм багатай 2р сарын Улаанбаатрын жихүүн орой, өдөр нь дээгүүрээ хөлхөх хүмүүсийн хөлд дарагдан ядарч цас шороо холилдсон хотын гудмууд. Хуучирсан энэ гудмуудаар ялтай юм шиг хичнээн удаа өгсөж ураадаж алхснаа Хүслэн мартчихсан. Өглөөгүүр хаялсан цасыг хараад хүүхэд мэт үл мэдэг хөөрөн догдолж их л сайхан эхэлсэн тэр өглөөний төгсгөл нь харин тийм ч таатай байсангүй. Цасны дараа нэг танилаасаа хайхрамжгүйхэн сонссон анхны дурлалт бүсгүй нь өөр залуутай гэрлэхээр болсон мэдээ Хүслэнгийн өдрийг бүрхүүлж орхисон. Уг нь бол салаад 2 жил гаран болчихсон тэр бүсгүй одоо бол түүний амьдралд хамаагүй ч, хүн л болсон хойно өмчирхөх, харамлах сэтгэлээ Хүслэн бариж чадалгүй аль дээр хаячихсан байсан тамхиа баахныг баагиулж орхисон.
Хүслэн баян тансаг биш ч хангалттай чинээлэг бас болловсролтой гэр бүлийн ганц хүү болж мэндэлсэн болохоор аав ээж нь түүнийг ёстой л амьд бурхан мэт өсгөсөнсөн. Багадаа гүн ухаан сонирхож, бүжгийн дугуйланд явж байсан ч эцсийн эцэст аав ээжийнхөө зөвлөгөөг дагаж анагаахын сургуульд элсэн орж, шүдний эмчээр мэргэшсэн Хүслэн одоо бол энэ хотдоо л сайнд тооцогдох өөрийн гэсэн хувийн эмнэлэгтэй ирээдүй нь гэрэлтэж байгаа залуу. Анагаахын сургуулиа дүүргээд үргэлжлүүлэн Лондонд суралцах болж тэнд анхны дурлалтайгаа учирсан ч гай болж багын л бие султай Хүслэн харь нутагт уушигний өвчнөөр өвдөж орхисон. Зав л гарвал татаж байдаг тамхинаас болсон уу? эсвэл Лондонгийн чийглэг уур амьсгал нөлөөлсөн үү? бүү мэд. Хүний газарт өвдөхийн хэцүүг Хүслэн тэхэд л биерээ мэдэрч, аав ээж нь ч ганц хүүгээ гэртээ ирэхийг тушаах гуйх хоёрын голоор л юм болсонсон. Анхны дурлалдаа, сургуульдаа чамгүй их хорогдсон ч эцэст нь түүнийг уушиг, ээж аав нь ялж, тэр гэртээ ирсэн. Ингээд л түүний дурлал гайтай өвчнөөс болж үрэгдсэндээ. Гэхдээ одоо бодход уушиг амь нас хоёроосоо болж орхисон бүх зүйлсээс нь хаяхад хамгийн хэцүү байсан нь тамхи л бодогддог юм. Хүслэн гэртээ ирээд бие нь дээрдсэн ч өвчин нь бүрэн эдгэсэнгүй үе үе л хууч нь хөдлөнө. Ингэх бүртээ тэр өөрийгөө нэг цагт эмнэлгийн орон дээр хамаатан садныхаа гунигтай харцны доор үхэж буйгаар төсөөлдөг.
Ажилаа тараад гэртээ харихаар алхаж явахдаа ч Хүслэн өдрийн мэдээнээс болоод нэг л тайван биш байлаа. Амиа бодоод Лондонгоос зугтсан өөрийгөө, гайтай өвчинг, хамтдаа Монгол нисчихээгүй өнөөх бүсгүйгээ, үе үе бүдчүүлэх харанхуй гудмыг гээд үзэн ядаж болох бүхнийг үзэн ядан дотроо хуримтлагдсан бухимдлаа хаашаа гаргахаа үл мэдэн дэмий л амандаа чанга чанга бувтнан алхаж явлаа. Яг энэ үер гэрэлтүүлэг анхнаасаа л тавихаа мартчихсан эсвэл тависан ч тэр гэрлүүд нь асхаа байчихсан гудмын төгсгөлд хүслэнгийн амьдардаг байр яг харагдахын алдад өөдөөс нь алхаж явсан намхан махлаг залуу Хүслэнг хүчтэй мөрлөөд өнгөрчих нь тэр. Яг иймэрхүү мөрлөлтүүдтэй Хүслэн энэ амьдралынхаа туршид хэдэн зуун удаа таарч тэр бүрт юу ч болоогүй юм шиг л өнгөрч явсан. Гэтэл энэ орой Хүслэн энэ бүхнийг зүгээр өнгөрөөж тэвчсэнгүй бараг л анх удаагаа өөрийн мэдэлгүй судсан дахь цус нь буцалж, хамаг л булчин шөрмөс нь зангираад хүч чадал амтагдаад иржээ. Ингээд олон ч юм бодсонгүй эргэж хараад явган хүний замын хажуугийн шороон дундаас гарт дайралдсан эхний чулууг аваад өнөө намхан тагдгар эрийн араас нүүлгэж орхилоо. Түүний шидсэн чулуу өнөө эрийн мөрийг онож, намхан эр нэг орь дуу тавиад эргэж харах үед Хүслэнгийн тархинд бяцхан айдас зурсхийсэн ч бүх юм нэгэнт оройтжээ. Өнөөх эр амандаа ямар нэгэн хараал доромжлолыг Хүслэнд хандан хашиграх үед тэр өөрөө ч мэдэлгүй дайсныхаа зүг хар хурдаараа харайлгаж байлаа. Үүнээс хойш юу болсонг Хүслэн өөрөө ч мэдсэнгүй нэг л мэдхэд гудамжны зодоонд тэр ялж намхан эр зугтаж байв. Ялалтдаа урамшсан Хүслэн дайснаа араас нь элдэн хөөхөөр хэд харайсан ч гэнэтхэн толгой нь эргэж хариугүй унахын даваан дээр сая нэг хашаа түшин зогслоо. Хэдийгээр аюул аль хэзээний зайлан одсон ч хамаг бие нь салганан чичирч цээжинд зүрх нь хүчтэй булгилан цохилж, амьсгаа нь давхцаж байв. Ахиад хэдэн мөч өнгөрхөд амьсгал нь дарагдан тайвширч эхэлхэд Хүслэнд яг л сексийн дараах шиг хачин тайван, сэтгэл хангалуун мэдрэмж төрж, багтаж ядаад байсан уур бухимдал арилж байгааг анзаарахдаа багахан гайхав. Бараг л амьдралдаа анх удаагаа зориг гарган хүнтэй гар зөрүүлсэндээ тэгэхдээ бүр ялалт байгуулчихсандаа өөрийгөө бяцхан бахдаж, тэнэг гэмээр үйлдлийг нь өөр хүмүүс харсан ч болоосой гэж дотроо нууцхан бодосноо дараа нь бодлоосоо ичиж орхив.
Ер бусын тайвшралдаа мансууран нүүрэндээ жаргалтай инээмсэглэл тодруулан ертөнцийн элдэв бодлоос оюун санаагаа чөлөөлөн хэр удаан зогссоноо ч тэр анзаарсангүй. Нэг л мэдхэд цээжээр нь сэрүү татах шиг болход зөнгөөрөө гараа цээжиндээ наавал үл мэдэг өвчин, бас ямар нэгэн шингэн зүйл гарт нь мэдрэгджээ. Эмч хүний чадвараар Хүслэн үнэрээр нь л цус гэж танилаа. Эргэн тойрон чимээгүй ширтэх цонхнуудын гэрэлд түүний цус гарыг нь хар хүрэн өнгөөр будаж орхисон харагдана. Тэр шархаджээ! Өөрийг нь энэ шарх үхэлд хурдан хүргээд өгчихөж мэднэ гэдгийг Хүслэн мэдэж байсан ч огтхон ч айж сандарсангүй. Эрчүүд шиг нударгалалцаж чадалгүй хүйтэн мэс цээжинд нь зоочихсон өнөөх эрийг ч үзэн ядсангүй. Товчхондоо Хүслэн ерөөс юуны ч талаар бодсонгүй. Булчин шөрмөсөө ахин нэг удаа чангалаад ойрхон дэлгүүр таарвал тамхи авч татхаар алхлаа.
Хүслэн багийн л инээх дургүй бодлогширч дүнсийсэн хүүхэд байсан гэдэг. Хааяа бүүр хааяа л ойр хавийнх нь хүмүүс юунд ч юмдээ хөөрөн баярлалдаж инээж хөхрөлдөх үед ингэх л ёстой гэж бодосноос өөрийгөө хүчлэн муухан мушийдаг байсан гэдэг. Зодооны маргааш өглөө нь Хүслэнгийн цээжиндээ хутганы шархтай, нүүр нүд нь хөхөрч хавдаж орхисон хирнээ чин сэтгэлээсээ гэмээр инээмсэглэл тодруулчихсан цогцосыг амьдардаг байсан байрных нь орцны өмнөөс хүүхдүүд олж цагдаад мэдэгджээ. Гэр бүлийнхэн найз нөхөд нь уй гашуундаа автаад талийгаачийн тэр инээмсэглэлийг огтхон ч анзаарагүй гэдэг. Олон хүн одоог хүртэл түүний үхлийг, золгүй тавиланг халаглан дурсдаг ч хэрвээ Хүслэнд ахиад нэг хувь тавилангаа сонгох боломж гарсан ч тэр юуг ч өөрчлөхгүй байх байсан бизээ. Read more...

Playing Love

Feb 9, 2010



Морин хуур /М.Цэдэндорж/


Унаган xөлгөө дурсан
Уран хуураа татаж
Утгын яруу дуундаа
Уярч xатуужиж сууxдаа

Xорвоогийн xамаг явдлыг
Xоёрxон чавxдасаар ярьдаг
Xосгүй нэгэн овог
Азийн цээжинд нутагтай

Жонон xараа амилуулсан
Жороо xоёр чавxдас нь
Бөмбөмзүүлэн тэшээд гараxаараа
Дөрвөн цагийнгишгидэлтэй

Xорвоо гэдэг өргөн ч
Xотол гэдэг олон ч
Xолбож яаж дуулаxаараа
Xоёрxон чавxдасанд багтана вэ

Дөрвөн туурайн төвөргөөн
Дөxсөөр дөxсөөртодорно
Xоёрxон чавхдасанддээгүүр
Хойнохтоос нь ч зуйрайна

Xоёрxон чавхдасанддээгүүр
Урдах зам нь дурайна
Алаг зүрхний минь цохилт
Арван хурууны авьяасанд

Xоёр чавхдасаар лугшин
Xонгор амрагаа мөрөөднө
Xоёр чавхдасаар лугшин
Xүслийн далайд умбана

Xоёрхон чавхдасны эгшигэнд
Xорвоо юундаа уярана вэ
Xоёрхон чавхдасны эгшигэнд
Xорвоо юундаа баясана бэ

Буурал xорвоогийн түүхийг
Буманолны хүслийг
Xолбожяаж дуулахаараа
Xоёрxон чавxдасанд багтана вэ

Xорвоо гэдэг хоёрхон өнгө
Xар цагаан хосолсон
Xотол гэдэг хос амраг
Зовлон жаргал хосолно

Өргөн орчлонд хоёрхон чавхдас бий
Өдөр гэж бий шөнө гэж бий
Өнөр олонд хоёрхон тохиол бий
Учрал гэж бий хагацал гэж бий

Xорвоо гэдэг өргөн ч
Xотол гэдэг олон ч
Xоёрхон чавхдасанд багтааж
Xолбохийн учир энээ

Дөрвөн туурайн төвөргөөн
Дөxсөөр дөxсөөртодорно
Xоёрxон чавхдасанддээгүүр
Хойнохтоос нь ч зуйрайна

Xоёрxон чавхдасанддээгүүр
Урдах зам нь дурайна
Алаг зүрхний минь цохилт
Арван хурууны авьяасанд

Xоёр чавхдасаар лугшин
Xонгор амрагаа мөрөөднө
Xоёр чавхдасаар лугшин
Xүслийн далайд умбана

Xорвоогийн xамаг явдлыг
Xоёрxон чавxдасаар ярьдаг
Xосгүй нэгэн овог
Азийн цээжинд нутагтай

Жонон xараа амилуулсан
Жороо xоёр чавxдас нь
Бөмбөмзүүлэн тэшээд гараxаараа
Дөрвөн цагийнгишгидэлтэй Read more...

Хачин хүсэл

Feb 8, 2010

Туяа анх нөхөртэйгээ танилцахад 18 дөнгөж хүрч байлаа. Одоо бол аль хэзээний таван жил өнгөрч том хүү нь 3 нас хүрчээ. Есөн шидийн хүсэл мөрөөдлөөр дүүрэн бяцхан гэнэн мөрөөдөгч Туяа ингээд нэг л мэдэхэд нэг хүүгийн эх нэг залуугийн гэргий болж, төсөөлж байснаасаа шаал өөр амьдралтай золгосон. Гэхдээ Туяа энэ бүхэнд ерөөсөө ч харамсч байсангүй. Түүний хувьд эр нөхөр нь энэ хорвоогийн хамгийн сайн залуу, жинхэнэ эр нөхөр. Тэдний гэр бүлд хааяа нэг маргаан дэгдэж залуу хосууд бие биедээ туних нь бий ч өнгөрсөн таван жилийн дийлэнхид нь тэд бие биесээ чин үнэнчээр хайрлаж, он жилүүдийг аз жаргал дүүрэн өнгөрүүлсэн. Харин тэдний танилцсаны 5 жилийн ой болсоноос сар гарны дараа Туяагийн толгойд анхны учир нь үл ойлгогдох хүсэл төрснийг би сайн санаж байна. Гэхдээ энэ түүхийг арай эхнээс нь ярьсан нь таньд илүү ойлгомжтой байх л даа.
Туяа нөхрийнхөө найз нөхөд, ажил төрөл, хамаатан садан гээд өөрт нь үл хамаарах гэр бүлээс гадуурхи явдалд барагтай л бол орооцолдолгүй амьдардаг хүн. Нөхөр нь ч тэр ялгаагүй л дээ. Магадгүй тэдний энэ илүү чөлөөтэй гэр бүлийн харилцаа нь бусад гэр бүлүүдийнхээс илүү аз жаргалыг тэдэнд бэлэглэдэг гэдэгт тэд итгэцгээдэг байлаа. Зуны нэг халуун орой Туяа яагаад ч юм нөхөртэйгээ хамт түүний найзуудтай гадуур гарахаар болсон юм. Тэр өдөр л Туяа анх Оюунааг харсан. Нөхөр нь ч гэсэн. Тэнд байсан олон залуусын нэгнийх нь найз байсан гэдгийг санадаг. Багахан эршүүд ч юм шиг төрхтэй хирнээ үнэхээр үзэсгэлэнтэй, цэвэрхэн арьс сайхан үнэртэй, нил цагаан даашинж өмссөн туранхай цагаан бүсгүй эелдэг гэгч нь нөхөртэй нь дараа нь Туяатай танилцсан. Тэр эмэгтэй яагаад ч юм нөхөрт нь хачин их таалагдсан юм шиг мэдрэмж тэхэд Туяад төрж билээ. Дараа нь харин анх удаагаа шахуу нөхрөө огцом хардсанаасаа болоод ичингүйрч бяцхан улайсан. Өмнө нь нөхрийнхөө эргэн тойронд байх өчнөөн эмэгтэйчүүдийн талаар мэддэг байсан хирнээ дөнгөж сая танилцсан энэ бүсгүйтэй нөхрөө гэнэтхэн хардаж орхисоноо тэр гайхаж, энэ гайхалт нь түүнийг ичээж орхисон ч байж мэдэх юм. Туяа тийм ч их хартай хүн биш ч гэсэн бусдын л адил хүн юм болрхоор өөрийн гэж өмчирхөх бүхнээ бусдаас харамлах багахан ч гэсэн зөн байсан хэрэг л дээ. Ямартай ч тэр гурав анх ингэж танилцацгаасан.
Туяагийн тэр нэг хар яагаад ч юм хачин их зөнтэй байсан юм шиг, үүнээс хойш Оюунаа өөрийнхөөрөө жаргалтай амьдарч байсан энэ гэр бүлийн амьдралд үе үе орж ирэх болж билээ. Амралтын өдрийн нэг өглөө Туяа дэлгүүр орохоор алхаж яваад Оюунаатай халз таарчихсан. Өмнө нь нөхөртэйгээ битүүхэн хардчихсандаа тэр үү? Эсвэл зүгээр л бага зэрэг бүрэг зангаасаа болсон уу? Харалгүй өнгөрхийг хичээсэн ч Оюунаа аль хэдийн түүнийг олж хараад инээмсэглэн ирж, мэндлээд нүд рүү нь ширтэнгээ баахан зүйл ярьсан. Учир нь үл мэдэгдэх түгшүүр таагүй байдалдаа автсан Туяа хурдхан салахын түүс болж, жаахан хүүхэд мэт нүдээ онийлгон ар араас нь баахан зүйлс урсгах Оюунаагийн яриаг ч сайн сонсож чадалгүй эхний боломж гаруут муурийн савраас мултарсан хулгана мэт хурдан хөдөлж Оюунааг цардмал зам дээр ганцааранг нь орхиод жирийж орхисон. Цааш хурдлан алхах хоорондоо Туяа эргээд Оюунаатай юу ярьсанаа санах гэж оролдсон ч тэд бараг хөршүүд юм байна гэдгээ мэдэлцэснээс бусад яриаг санаж чадсангүй. Туяа хэрвээ эргээд харсан бол тоглоомоо алдсан хүүхэд мэт Оюунаагийн гомдолтой царайг харах байсан бизээ. Гэхдээ Туяа эргэж хараагүй юм.
Гэртээ эргэж ирээд ч нэг л тайвширч өгөхгүй байсан Туяа гудманд таарсан танилынхаа талаар нөхөртөө хэлэх үедээ нөхрийнх нь найзуудтайгаа уулзалддаг долоо хоног бүрийн уулзалтуудын зарим дээр нь Оюунаа байлцдаг гэдгийг олж мэдсэн юм. Үүнээс хойш Туяа ч Оюунаатай үе үе орцны гадаа, цэцэрлэгийн тэнд заримдаа хажуугийн дэлгүүрт тааралдах болж таарсан уулзалт бүр нь анхны уулзалтынх нь адилаар нэг бүсгүйнх нь уриалга эелдэг зан нөгөө бүсгүйнх нь хачин түгшүүр дунд төгсдөг байлаа. Туяа, Оюунааг харах бүрт улам үзэсгэлэнтэй, улам л эелдэг, ухаалаг төгс эмэгтэй мэт санагдаж, түүнтэй өөрийгөө харьцуулан хачин их голдог байлаа. Тэдний гэр бүлд ч үе үе шинэхэн танил эмэгтэйнх нь талаар яриа өрнөх бөгөөд энэ үерээ Туяа нөхөртөө бусад гэр бүлүүдэд бол зөндөө л яригддаг харын хэдэн үг шидэхсэн гэж хүсэвч ямар нэг айдас түүнийг эзэмдээд тэр үгийг гаргалгүй буцаагаад залгиулчихдаг байлаа.
Зун ч нэг л мэдхэд дуусч намар эхэллээ, Туяагийн ч өнөөх хар зөн, айдас, өөрийгөө доорд үзэх байдал арилсангүй үргэлжилсээр. Нэг өглөө тэр бүүр нөхрөө, оюунаатай секс хийж байна гэж зүүдэлжээ. Хачин эвгүй хар дарж сэрэхэд нь түүнийг үүнээс ч долоон доор бодол эзэмдсэн юм. Туяа сэрүүтээ л өнөөх муу ёрт зүүдээ оюун санаа, сэтгэл, далд ухамсар зэргийнхээ энд тэндээс эгээ л хагарсан толь нийлүүлэх мэт эрэн цуглуулаад эхнээс нь эргэн санахаар оролдож эхэлжээ. Хамгийн их гайхуулсан зүйл нь энэ зүүдийг бодох бүрийд нөхрөө Оюунаагаас харамлах биш харин ч Оюунаагийн биед хүрхэд, түүнийг илбэн энхрийлэхэд, үнсэхэд нөхөрт нь ямархан мэдрэмж төрсөн болоо? гэсэн тэнэг асуулт тархийг нь ухаж төнхөөд эхэлсэн юм. Яваандаа тэр бодол нь зүүдэнд нь үзэгдсэн тэр гоо үзэсгэлэнг өөрийн биер мэдэрч үзэхсэн гэсэн хүсэл төрүүлээд эхэлжээ. Бүүр тодруулбал нөхөртэйгээ нэг оронд хэвтэх тэр эмэгтэйг нэг тэврээд авахсан гэсэн хүсэл л дээ. Ингэж хүсүүт бүүр хамаг биеэр нь хүйт оргин үс нь босч орхисон гэдэг. Эр нөхрөө хуурах нь битгий хэл өөр залууг сонирхон харж ч үзээгүй Туяагийн хувьд ийм зүйл бодох нь хажуудаа унтаа нөхрөө битгий хэл гэр бүлээ хууран доромжилсон мэт санагдаад иржээ. Тэгээд Туяа энэ бүх утгагүй бодлуудаас салахыг хичээсэндээ чимээгүй гулсан орноосоо босоод хайш яайш хувцаслаад намрын өглөөний сэрүүн агаарт алхахаар гарлаа. Сэрүүхэн өглөө гудманд бараг л хүнгүй. Туяа хурдхан алхалсаар хажуугийн цэцэрлэг хүрээд тэндэхийн моддыг ажиглаж суухад хамгийн тохиромжтой гэж бодсон модон сандал дээрээ суугаад ногоон шаргал улбар улаан туяануудын хослол болсон намрын моддын үзэсгэлэнг бахдан хэсэг суув. Хэр удаан сууснаа ч мэдээгүй байтал хэн нэгний хүйтэн гар хүзүүг нь шүргээд мөрөнд нь хүрэхэд бүсгүй цочсондоо эгээтэй л дуу алдчихсангүй. Ухасхийн босоод эргэн харахад түүний өөдөөс өнөөх л зүүдэнд нь түүний эр нөхөртэй тачаадан нэг оронд хэвтэж байсан цагаан царай үл мэдэг инээмсэглэн хараад цочоочих вуу даа? хэмээн гэмшингүй уулга алдлаа. Туяа эхлээд хачин сандарч яах ухаанаа олохгүй хэдэн хором мансуурсанаа биеэ огцом бариад хүчлэн инээмсэглэл нүүрэндээ тодруулахыг хичээн мөрөө хавчив. Ямар нэг үг хэлэхийг хичээсэн ч чадсангүй. Түүний сэтгэл тавгүй байгаа гэдэг нь нүүрнээс нь л илт мэдэгдэж байсан бололтой Оюунаа нэлээн санаа зовнисон байдалтайгаар бие чинь зүгээр үү? хэмээн үргэлжлүүлж асуулаа. Туяа хариуд нь муухай зүүднээс болоод тавгүйрхсэнээ түүнээсээ болоод өглөө эрт цэцэрлэгт байгаагаа ээрч мууран байж Оюунаад тайлбарлалаа. Гэхдээ яг юу зүүдэлснээ бол хэлсэнгүй. Оюунаа ч жирийн л нэг хар даралт гэж бодсон уу? эсвэл бусдын хэрэгт нэг их дурладаггүй зантай юу? Тодруулж асуусангүй. Оюунаа цувныхаа халааснаас тамхи гаргаж Туяагийн зүг сарвайгаад татах уу? Ингэвэл арай дээрдэж мэднэ. Би лав тэгдэг юм гээд инээмсэглэлээ. Туяа огт тамхи татаж байгаагүй ч юу ч бодолгүй гараа сунган хайрцагтай тамхинаас эв дүй муутайгаар нэгийг сугалж гаргаад амандаа зуухад нь Оюунаа түүнд гал асааж өгөөд өөрөө ч бас нэг тамхи асаалаа. Туяа эхлээд ямар нэгэн хор сорж байгаа мэт айсан, түгшсэн байдлаар зөөлөн удаан сороод залгуулан ханиалгаж орхив. Оюунаа чи татадгүй юм уу? Яанаа буруу юм заагаад өгчихөв үү? гэж хэлээд бага зэрэг шоолж өхөөрдсөн өнгө аястайгаар инээмсэглэн харж байлаа. Туяа яагаад ч юм үнэнээ хэлэлгүй байнга биш л дээ... хааяа л татдаг хэмээн аяархан шивнэв. Тэгээд 2 бүсгүй Туяагийн тамхи дуусах хүртэл юу ч ярилцсангүй дэмий л бие биенээ ширтэж зогслоо. Туяа энэ хооронд өөрөө ч мэдэлгүй хүсэл шунал дүүрэн харцаар өмнөө зогсох бүсгүйг харчихсан зогсч байгаагаа тамхи ишиндээ тулж хурууг нь төөнөх үед л мэдлээ. Огцом хөдөлж тамхиа газар луу шидээд, өөрийгөө Оюунаа руу яаж харсанаа эргүүлэн нэг санаж түүнээсээ учиргүй ичсэндээ тэр би ингээд явья даа гэж амандаа бувтнаснаа эргэж хараад гэр лүү гээ хурдлан алхаж билээ. Түүний амандаа бувтнасан үгсийг Оюунаа сонссон эсхийг ч тэр мэдсэнгүй, эргэж ч харсангүй.
Энэ өдрөөс хойш Туяа нөгөө зүүдээ ахиад хэд хэдэн удаа зүүдэлж, зүүдлээд сэрэх бүртээ хамаг бие нь хөлөрчихсөн сэрдэг боллоо. Туяа нөхрийнхөө, гэр бүлийнхээ өмнө өөрийгөө буруутай мэт мэдэрч үүнээсээ болоод нөхөртэйгээ ч хүйтэн хөндий харьцаж эхэлжээ. Аргаа бараад хөөрхий бүсгүй гандан орж, өнөөх чивэлт хүслүүдийг нь арилгаж өгөхийг хүсэн залбирч ч үзсэн. Гэсэн ч энэ бүхнийг хяналтандаа оруулахад хэтэрхий оройтсон байлаа. Гудманд Оюунаа явж байвал тэр хурдхан зугтаж, эсвэл нүүрээ буруулна, гэр бүлд нь Оюунаагийн талаар яриа үүсэх гэвэл огцом ярианы сэдвийг өөрчилнө. Өөрөө өөртэйгээ зөрчилдсөн зөрчилдөөнөөсөө болж Туяа ганцаардмал нууцлаг болж, уур бухимдлаа ч үе үе нөхөртөө гаргах болж тэр ч бүү хэл нөхөртэйгээ секс хийх хүсэл ч төрөхөө больж орондоо орон буруу хараад унтдаг болжээ. Туяагийн гэнэтийн өөрчлөлтөд балмагдсан нөхөр нь юу хийхээ эс мэднэ. Товчхондоо бол нэгэн аз жаргалтай гэр бүлийн ирээдүй хутганы ирэн дээр ирчихээд байлаа. Тэр нэг үнэнийг нөхөр нь зориглон Туяа хэлээгүй бол тэдний гэр бүл аль хэзээний сүйрчих байсан ч байж мэднэ.
Нэг л өдөр нөхөр нь түүнтэй аминчлан ярилцахыг хүссэн юм. Хэзээ нэг цагт нөхөр нь яг ингэнэ гэдгийг мэдэж байсан Туяа нөхөртэйгээ энэ талаар ярилцсан дорвол үхчихсэн нь хавьгүй дээр санагдаж байсан ч түүнд нуугдах булан гэрт нь байсангүй. Гэхдээ энэ яриа Туяагийн бодож байсан шиг өрнөсөнгүй. Унтлагын өрөөнд зөвхөн тэр 2 л байлаа. Туяа өөртөө тохиолдоод байгаа явдлаа хэрхэн нөхөртөө тайлбарлах, дараа нь түүнээс хэрхэн уучлал эрэх тухайгаа бодон эвлүүлж найруулах гэж байдгаараа хичээж байлаа. Харин нөхөр нь түүний өмнө нь хэзээ ч харж байгаагүй өрөвдөм эсвэл аймаар царай гарган хамаг арьсаа үрчийлгэн хуниралдуулжээ. Нөхрийнхөө энэ царайг хараад Туяа тэр бүгдийг мэдчихэж яанаа би гэдэг хүн баларчээ гэж бодож амжлаа. Яг энэ бодлыг нь залгаад бүсгүй хүний хачин эмзэг басхүү харц хальтрам сувдан нулимсууд Туяагийн нүдийг бүрхэн аваад хацрыг нь даган урсч эхэллээ. Нөхөрт нь түүний нулимсууд их л хүчтэй нөлөөлсөн бололтой бүсгүйг ширтэж байсан харц нь өөрийн эрхгүй дальдчин газар луу чиглээд чичирхийлсэн аврал эрсэн хоолойгоор чи энийг мэдчихсэн юм уу? мэдсэн хирнээ яагаад өдий болтол таг дуугай явсан юм бэ? гэж өгүүллээ. Туяа юуг юуг? Хэмээн амандаа аяархан бувтналаа... Түүний асуултыг нөхөр нь сонссонгүй бололтой нэг санаа алдаад цааш нь үргэлжлүүлэн би чинь чамдаа чамдаа л хайртай... бас хүүдээ... би чамд таван жил үнэнч байсан... итгээрэй энэ бол анхных тэгээд бас сүүлийнх шүү гэж хэлүүтээ Туяагийн өмнө сөхөрч суугаад гарыг нь чанга атгаад уйлж орхилоо... Юу болоод ч байгааг ойлгоогүй Туяа нөхрийнхөө толгойд нүүрээ наан дасал болсон үнэрийг нь шунан үнэрлээд нөхрөө даган уйлж эхэллээ. Тэд хэр удаан ингэж сууснаа мэдсэнгүй. Нэг л мэдхэд хэн хэн нь тайтгарчээ.
Туяагийн дотроос нэг хүн чамайг араар чинь тавьчихажээ гэж хэллээ... Туяа хариуд нь аяархан тэгжээ гэж хэлээд санаа алджээ... Гэхдээ Туяа харуусч эсвэл уурласангүй. Товчхондоо бол ясан ч үгүй. Зүгээр л дотор нь хоосон оргиод хэнтэй юм бол? гэж л бодож амжлаа. Тэгээд нөхрөөсөө тэр хэн юм бэ? гэж аяархан асуулаа... Нөхөр нь хариуд нь чиний бодож байгаа тэр хүн чинь хэмээлээ... Оюунаа Оюунаа Оюунаа... хэмээн Туяа амандаа хэд шивнэхэд ахиад л баярын уу? эсвэл гомдлын уу? бүү мэд сувдан нулимс нүүрийг нь бүчин авахад бүсгүй огцом шийдэмгий хөдлөн нөхрийнхөө толгойг өвөр дээрээсээ өндийлгөж гар хурууг нь үнсэж үмхэлж эхэллээ... Нөхөр нь харин юу болоод байгааг ч ойлгосонгүй. Бүсгүйн дотор орших араатан энэ хуруунууд энэ гар оюунаагийн бие цогцосыг илбэж тэвэрч базаж атгаж байсан гэсэн ганцхан бодолд л автсан байлаа... Дараа нь бүсгүй нөхрөө шалан дээр даран аваад цамцных нь энгэрийг задлаад цээжийг нь үнсэхдээ ч энэ цээжийг оюунаа үнсч байсан гэсэн тэр л бодолд эзэмдүүлсэн байлаа... Тэр нөхрийнхөө бие махбодид үлдсэн байж болох Оюунаагийн гэх тэр бүх зүйлсийг л мэдрэхээр шуналтан дайрч байлаа... Туяад үүнээс өөрөөр өөрийнхөө дурласан бүсгүйд хүрэх боломж байсангүй... Эхлээд самгардаж гайхсан нөхөр нь удалгүй бие сэтгэлээ суллан тавиад Туяаг ч бас энхрийлж эхэллээ... Энэ хэн хэнийх нь хувьд амьдралдаа хийсэн хамгийн сайхан секс нь байлаа...
Үүнээс хойш Туяа нөхрөө Оюунаатай ахиад унтчихаасай гэж тэсгэлгүй хүсдэг болсон гэдэг. Read more...

Амьдраль

Feb 2, 2010

Өчигдөр орой Blue Powder гэж нэг кино үзээд... Жинхэнэ хайр, краш шиг тус тусдаа атлаа холбоотой түүхүүд... гэхдээ хайрын тухай биш л дээ... ганцаардлын тухай түүхүүд гэмээр юм уу? даа... нэг их онцлоод байх юмгүй мэддэг л түүхүүд... өвчтэй хүүгийнхээ эмчилгээний төлбөрийг төлхийн тулд тайчих клубт бүжиглэх бүсгүй, 25 жилийн өмнө бүсгүйг хаяад явсан одоо бол эдгэшгүй өвчтэй түүний эцэг... авс зардаг газар ажилдаг олон хүнтэй уулзхаараа астм нь хөдөлдөг ганцаардмал залуу... эхнэрээ авто ослоор алдсан хар арьстан... одоо бол үхэхийг хүсэх авч амиа хорлож эс чадна... тэгээд бас стрэйт залууд дуралсан гомо залуу... хүйсээ солиулах нь түүний мөрөөдөл... ингэвэл хайраа эргүүлж олно гэдэгт итгэдэг... зул сарын өмнөх өдрүүдэд түүх өрнөнө...

Эдгэшгүй өвчтэй бүсгүйн эцгийг хараад бодсон бодол хүн үхэл ойрхон байгааг баттай мэдэх үедээ л жинхэнээсээ амьдарч эхэлдэг... энэ үед чамд ямар ч найдвар үлдэхгүй... хэсэг хугацааны дараа эндээс явна... гэхдээ яг үнэндээ бол энэ ялтай бид нар дөнгөж төрөхдөө л таарсан... гэхдээ энэ талаар огт бодолгүй амьдардаг... тэгээд өвчлөөд хэвтэх үедээ л үхлийн тухай бодож түүнтэй тэмцэж эсвэл сэтгэлээр унадаг... яг үнэндээ үхэх гэдэг ял чинь бид төрөх үед л цаанаасаа заагдсан зүйл... тэгэхээр бид нар хэзээд үхлийн талаар бодож байх хэрэгтэй... үхлийн талаар бодно гэдэг нь эргээд бид амьдралд илүү бодитой хандахын эх үүсвэр... үхлийнхээ өмнө өөрийнхөө охиноос уучлал басхүү хайр энэрэл эрэн тэмтчих тэр хөгшин яг үнэндээ үхнэ гэдгээ 20 жилийн өмнө ч мэдэж байсан... гэхдээ тэр энэ талаар бодоогүй нь түүнд гудманд эхнэр охиныхоо зургийг бариад үхэх төгсгөлийг авчирсан... тэр үхэхдээ харамсч байсан нь лавтай түүнд үхэх бэлтгэл байгаагүй... ингэхээр амьдрал гэдэг тэрчигээрээ үхэлд бэлдэх үйл явц өөр юу ч биш...
Буддизмийн үзэж байгаагаар хүн гэгээрсэнээр энэ амьдралд эргэн төрөх тойргоос гарч сансарт хүрнэ гэж үздэг... хүн ягаад эргэн хорвоод төрдөг вэ? Гэвэл хүн үхэх үедээ харамсч байдгаас гэж үүддэг... гэгээрвэл бид үхэхдээ харамсахгүй... тэгээд сүнс маань энэ ертөнцөөс үүрд ангижрана... өөрөөр хэлбэл ахин төрж энд зовохгүй...
Өөр нэг сонирхолтой дүр нь Форес Вайтакерийн эхнэрээ алдаад үхэхийг хүс ч яваа хар залуу... түүний амьдралын утга учир үгүй болсон... тиймээс тэр үхэхийг хүснэ... гэхдээ яг үнэндээ үхэхийг хүсээгүй л дээ... зүгээр л ганцаардсан... бусадтай зовлонгоо хуваалцахыг хүссэн... хэрвээ тэр үхэхийг үнэхээр хүсч байсан бол өөрийгөө эргэлзэх юмгүй буудчих байсан... гэхдээ ингэж чададгүй бөгөөд бусдыг өөрийгөө буудаач өгөөч гэж гуйдаг... энэ гуйлт нь цаагуураа бол намайг ойлгооч миний зовлонг хуваалцаач гэсэн гуйлт... би ч яг хэдэн жилийн өмнө бүх зүйл утгагүй санагдахад үхэхсэн гэж их бичдэг байсан... энэ нь би үхлийг үнэхээр хүссэндээ биш зүгээр л ганцаардаж байсандаа л юм байнаа гэдгийг өчигдөр л ухаарлаа... хэрвээ үгүй бол би үүнийг хийчих л ёстой байсан... хүн гэдэг ийм л өрөвдмөөр хуурамч амьтад... Мань эр сүмд орж ирээд загалмайн өмнө та намайг ясан гэж ингэж зовоож байгаам бэ? Миний энэ амьдралд хийсэн цорын ганц гэм нүгэл бол бусдыг хайралсан... үүний төлөө намайг зовоож байна уу? Гэж асуудаг... бас л нөгөө буддизмийн хайр шунал хүсэл хүний зовлонгийн үндэс болдог тухай ойлголттой давхцана... ерөөсөө энэ орчлонд юу ч үгүй хүн гэдэг л хамгийн жаргалтай нь юм даа... Миний халаас цоорхой... тийм болохоор надад хаях вий гэж бодох зүйлс байхгүй... миний гэрийн хаалга түгжээгүй тиймээс би хулгайчаас хэзээ ч айдаггүй хэмээн энгийн амьдрахын тухай нэг сургаальд заасан байдаг... харин гайхал Диоген нэг өдөр гараараа ус утгах ууж байгаа хүүхдийг хараад энэ хүү энгийн амьдрах утгыг надаас илүү таньж гээд үүрж явдаг ачаанаасаа аягаа авч шидсийм гэдэг...
Өнөөх ганцаардмал залуу тайчигч бүсгүй 2-ын тэврэлтийн хэсэг хүн ганцаардалд хэрхэн зовж шаналдагийг их гоёо харуулсанСтефан Цвейгийн танихгүй эмэгтэй захидал дээр хүмүүсийн дунд ганцаардах хамгийн аймшигтай гэж бичигддэг... энэ 2ын ганцаардал яг л ийм... их хотод лос анжелост ганцаардаж байгаа хүмүүс... Чеховын бас нэг өгүүллэг дээр хүүгийнхээ үхлийг ярих хүн олдодгүй хөөрхий хөтөч эцэст нь мориндоо л зовлонгоо яриж тайтгардаг... тэд яг л ийм байдалд орсон хүмүүс...
Гэхдээ ганцаардлыг өөр талаас нь хараад үзвэл ... Үнэндээ найз нөхөд гэр бүл гэдэг зүйл бол хүнийг өөрөө өөрийг нь үгүй хийж байдаг зүйл л дээ... хүн өөрийгөө олох гэж ородхоосоо илүү алдахдаа дуртай... тиймээс ганцаардалаас айдаг... ягаад гэвэл өөрийгөө нээж олно гэдэг амаргүй бөгөөд хүсмээргүй зүйл... харин алдах бол яхав дээ амархан... угаасаа ямар ч зүйлийг бүтээхээсээ илүү нураахад амархан байдаг хойно... ганцаардал гэдэг хүн өөрийгөө таньж мэдэх гарц нь гэж би хувьдаа боддог... гэхдээ би ч энэ 2 оос ялгаагүй ганцаардаад эхэлбэл ингэж өрөвдмөөр байдалд орох хүн байх л даа...
Өнөөх гомо залуу бол яхав дээ нөгөө аугаа их хайр аугаа их оюун ухаан нэг доор оршихгүйн баталгаа юм болов уу? Даа... дурласан залуугаасаа болж амиа хорлох гэж хүйсээ солиулах гэж оролдож байгаа юмтай нөхөр... эсвэл аугаа дурлагч гэж аль ч талаас нь харсан болно... сэтгэл хөдөлгөм хэсэг нь Форес Вайтакерт чи өмнө нь намайг алаад өгөөч гэж надаас гуйсан... тэр үед би ойлгоогүй байж... хайртай хүнээ алдана гэдэг ямар хэцүүг мэднэ одоо би чамайг алаад өгөе гэдэг...
Гэх мэтчилэн түг түмэн бодол ундраасан кино байлаа... эцэст нь амьдрал гэдэг үхэлд бэлдэх үйл явц юмдаа л гэсэн дүгнэлттэй үлдэх шив... Read more...

Урлаг

2 байна уу? гурван жилийн өмнө урлагийн мөн чанар шинэ мэдрэмжийг бусдад түгээх гэж ойлгодог байлаа... урлаг бол шинэ давтагдаагүй байх ёстой гэж дотроо бодож байлаа... харин өчигдөр Линчийн тухай бодож байгаад урлагийн мөн чанар бусдын дотоод сэтгэлийг чөлөөлөхөд оршиж байдаг юм болов уу? гэж бодлоо...

Хэдэн оюутнууд гэгээрсэн гэгддэг нэг лам дээр очоод гэгээрэл гэж чухам юу вэ? гэж асуухад мань лам хариуд нь өрөөндөө дагуулж ороод цай уухыг санал болгож л дээ... оюутнуудын өмнө аяга тавиад цайгаа аягалж... цай аягийг дүүргэсэн ч өвгөн лам зогссонггүй... цай аяганаас хальж ширээгээр нэг урсаж эхэлхэд нэг оюутан та яж байна аа? аяга аль хэдийн дүүрчихлээ гэсэн гэдэг... лам цай аягалхаа зогсоод, энэ аяга та нарын дотоод сэтгэл... энэ сэтгэл чинь түмэн зүйлээр дүүрсэн байхад би хэрхэн нэмж гэгээрлийн талаар та нарт ойлголт өгөхсөн билээ... эхлээд наад аягаа сулла... дараа нь би та нарт гэгээрлийн мөн чанарыг хэльеэ гэсэн гэдэг... яг л үүн шиг бидний аягыг суллахад урлагийн мөн чанар оршин буй юм болов уу? гэж бодлоо... Read more...