Титаник миний дуртай кино байгаагүй ер нь би бүтнээр нь ч үзэж байгаагүй байх хэхэхэ... тэгээд энэ киног харчихаад Ди Каприо, Винслент байхаар нь зүгээр нэг коммершиаль бүтээл байх гэж бодоод орхичихсон юм... нэр мэрийг нь сонсонгуутаа дайн майны үед ч юм уу? 2 хос танилцаад хайртай болоод сууцгаадаг юм байх ухааны юм бодоод байсан ккк... өчигдөр үзлээ... хаа очиж бодсоноос хамаагүй өөр маш гоёо кино байна... Аргагүй нэг ийм бодит байдал хийгээд мөрөөдлийн зөрчилдөөнийг харуулсан кино хийх талдаа Сэм Мендес мангас юмаа гэж санагдав... миний хамгийн дуртай кинонуудын нэг Америкийн Гоо Үзэсгэлэн... Ерөнхийдөө Революшнэри Роадийн сэдэв нь бол Америкийн Гоо Үзэсгэлэнгийн хүрээнд л хийгдсэн байна лээ...
Ер нь ихэнхи киноны үйл явдлууд эхнийхээ 15 минутанд тодорхой болчихдог харин энэ кино бол ерөөсөө тааварласнаас дандаа зөрөөд байна лээ хэхэхэ...
Кино эхлэхэд Фрэнк ба Эприль Вийлер нар Revolutionary Road дэхь сайхан байшинд 2 хүүхдийнхээ хамт нүүж ир байгаагаар эхэлнэ... нөхөр нь Фрэнк... мөрөөдөмтгий онцгой нэгэн залуу байсан ч гэр бүлийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлэхийн тулд өөрийнхөө үзэн яддаг ажлыг дуртай дургүй мөнгөний төлөө хийдэг... Өөрийнхөө олсон мөнгө, сайхан байшингаа гэр бүлдээ аз жаргал бэлэглэж байна гэж боддог ч яг үнэндээ аз жаргал гэдэг зүйл тэдний гэр бүлийг хэдийн орхисон... Уйтгартай амьдралаа сонирхолтой болгохын тулд ажлынхаа хүүхэнтэй эхнэрээ араар нь тавих болно төрсөн өдрөөрөө... Гэртээ ирэхэд эхнэр нь хүүхдүүдтэйгээ төрсөн өдрийг нь тэмдэглэнэ... түүний хувьд хүндхэн цохилт... Тэд 7н жилийн өмнө танилцаж сууцгаасан... Тэр үед Фрэнк Парист очиж амьдрахыг мөрөөддөг байлаа... Эхнэр нь түүний мөрөөдлийг одоо ч мартаагүй... Орондоо орохынх нь өмнө Эхнэр нь 7-н жилийн өмнөх тэр мөрөөдлийг биелүүлэх саналыг тавьдаг... Фрэнк эхлээд эргэлздэг ч зөвшөөрнө... Тэдний шийдвэрийг найзууд нь эвэртэй туулай үзсэн юм шиг л хүлээж авдаг... хамгийн инээдтэй хэсэг нь тэдний гэр бүлийн найз эхнэр нөхөр Кэмпбэлүүд тэдний шийдвэрийг сонссоныхоо дараа гэртээ ирээд ярилцдаг хэсэг нь... тэд юу ч ярихгүй хувцсаа тайлж унтахаар зэхэж байхад эхнэр нь энэ шийдвэр тэнэг шийдвэр болохыг хэлэхэд нөхөр нь үхтэлээ баярладаг... Тэр эхнэрт нь Парис явах санаа таалагдах вий гэхээс үхтэлээ айж байсан... яг үнэндээ энэ санаа тэдэнд гайхалтай санагдсан ч мөрөөдөх ч зориг байгаагүй учир үүнийг утга учиргүй зүйл гэж үзэхийг хичээж байгааг нь их гоёо харуулсан санагдсан...
Вийлерийнхний хөрш Хелен өөрийнхөө сэтгэцийн өвчтэй хүү Жонийгоо залуу хосуудтай уулзуулахыг хүсдэг... энэ нь хүүгийнх нь өвчинд сайнаар нөлөөлнө гэж тэр боддог... Эхний уулзалт бага зэрэг таагүй байдлаар эхэлсэн ч сэтгэцийн өвчтэй Жонд Вийлерийнхны Парис явах хүсэл таалагддаг... Фрэнк энэ үед бидний мөрөөдлийг ойлгож чадах хүн ердөө ганц тэр л юм гэж хэлдэг нь их гоёо санагдав...
Фрэнкийг энэ хүсэл мөрөөдөл нь жаргалтай болгоно... намар Парис явахаар төлөвлөсөн ч тэр ажил дээрээ огцом амжилт гаргаж сайн цалинтай ажлын санал хүлээж авна... Фрэнк энэ саналын талаар ярихдаа би илүү их мөнгө олно энэ мөнгөөрөө би чамайг илүү жаргалтай амьдруулах болно... зөвхөн Парист л хүмүүс жаргалтай байдаг юм биш шүү дээ гэж хэлдэг... Эприль энэ үеэр жирэмсэн болсоноо мэддэг... Ингэснээр тэдний мөрөөдөлд саад тулгарна... Хүслээ биелүүлэхийг хүссэн Эприль өөртөө аборт хийхээр бэлдэж байсныг Фрэнк мэдсэнээр хосуудын хооронд зөрчил үүснэ... Энэ үеэр сэтгэцийн өвчтэй Жон мөн тэднийд зочилно... Тэднийг Парис явах хүслээ орхисон гэдгийг сонсоод тэр гайхна... тэгээд Фрэнкийг буруутгана... одоогийн уйтгартай энэ амьдрал чинь чамд илүү амар санагдаа юу гээд л... энэ үед хэлдэг нэг үг нь асар таалагдсан... Мөнгөнөөс болоод явахаа больсон гэж Фрэнк хэлэхэд мэдрэл муут маань Мөнгө бол ноцтой шалтгаан, гэхдээ хэзээ ч жинхэнэ шалтгаан байгаагүм гэж... асар гоёо үг санагдав... энэ үеэр Жонийн хэлдэг үгнүүд тэр чигээрээ их таалагдав...
Үүний дараа Кэмпбэлийн эхнэр нөхөртэй хамт Фрэнк Эприль 2 хамт гадуур гарч ууна... Согтсон хатагтай Кэмпбэлийг хүргэж өгөхөөр Фрэнк явах хооронд Эприль Ноён Кэмпбэльтэй нь машинд секс хийдэг... Маргааш өглөө нь Фрэнк ажлынхаа бүсгүйтэй унтсан тухайгаа Эприльд хэлж уучлал гуйна... Харин Эприль өнгөрсөн шөнийн явдлаас болж хямарсан байснаас түүний хэлсэн үгийг огт тоодоггүй... Фрэнкийн миний хэнтэй унтах чамд хамаагүй гэж үү? чи надад хайргүй юм уу? гэсэн асуултад Эприль тим гэж хариулсанаар тэр 2-ын хооронд хэрүүл дэгддэг...Эприль гэрээсээ гарч явна... Фрэнк гэртээ ганцаараа Эприлийг хүлээнгээ виски ууна... Маргааш өглөө нь гэрийн бүх юм цэгцтэй... Эприль гайхалтай сайхан харагдана... Фрэнкт өглөөний цайг нь бэлдэж өгнө... хамтдаа цай ууцгаагаад Фрэнк "энэ миний уусан хамгийн сайхан өглөөний цай байлаа" гэж хэлээд гардаг... гэхдээ тэр энэ үед сүүлийн удаа эхнэрээ харсан байдаг... Эприль өөрийнхөө хүүхдэд өөрөө аборт хийж хүндрэлээр нас барна...
Киноны төгсгөлд хатагтай Кэмпбэл өөр нэг хосд Вийлерийнхны гунигтай түүхийг ярьж өгч байгаа гарна... Харин түүний нөхөр энэ түүхийг ахиад дурсахгүй байхыг түүнээс хүсдэг...
Ерөнхийдөө бол Америкийн Гоо Үзэсгэлэнгийн адилаар хүний хүсөл мөрөөдөл идеалыг бодит амьдрал хэрхэн нухчин дарж, нийгмийн нэг эд хэсэг анги болгож байгаа тухай харуулсан кино санагдав... Фрэнкт хүсэл мөрөөдөл байсан гэвч тэр үүнийгээ мартсан... Эхнэрээ хүүхдүүдээ тэжээж орох оронтой байлгахын тулд... тэгээд алдагдсан мөрөөдөл жаргалгүй амьдралаа өөрчлөхийн тулд ажлынхаа бүсгүйчүүдтэй зугаацдаг... Гэр бүлдээ хайртай ч тэр энэ уйтгартай амьдралаас гарах гарцгүй болсон... үүрэг хариуцлага гэдэг зүйл хүнийг хүсэл мөрөөдлөөс нь ч холтгодог...
Эприлийн хувьд мөн л адил... энэ уйтгартай амьдрааас гарах гарцаа хайсаар эцэст нь анх Фрэнктэй танилцаж байх үед түүний хэлсэн Парис явах санааг эндээс гарах гарц гэж дэндүү итгэсэн... үүнийхээ төлөө хүүхдээ алдаг... гэхдээ Эприль надад таалагдсан зүйл нь тийм зоригтойгоор нөхөртөө Парис явах хэрэгтэй гэдгийг хэлж байгаа тэр зоримог зан нь... Би ч магадгүй 7-н жилийн дараа яг фрэнк шиг үзэн яддаг ажилаа хийж олсон мөнгөө эхнэр гэр бүлээ жаргалтай болгоход тустай гэж бодсоор амьдарч магадгүй... харин тэр үед хажууд минь байх эхнэр минь Парис явий гээд хэлчих зоригтой хүн байгаасай гэж учиргүй хүссэн...
Тэдний хүслийг ойлгосон хүн нь ердөө сэтгэцийн өвчтэй Жон...
Харин Кэмпбэлийн гэр бүлийнхэн бол мөрөөдөхөөс ч айдаг хүмүүс... тийдээ ч нөхөр нь киноны төгсгөлд тэдний гэр бүлийнхэнг ахин дурсахгүй байхыг эхнэртээ сануулдаг... магадгүй тэд мөрөөдөөд эхэлчихвэл эмгэнэлтэй төгсгөл ирэх ч юм билүү? хэн мэдэхэв...
Нэмж хэлхэд би Ди Каприод дургүй ч гэсэн энэ кинон дээр Кэйт тэр 2 гайхалтай тоголсон байна лээ... надад жүжигчдийн тоглолт маш их таалагсан... хоюулангийнх нь хувьд миний мэдэх хамгийн сайн дүр...
Седьмой. Төгсгөлийн 5р хэсэг.
4 years ago
3 comments:
oy yoyoyo, yamar super blog weee
aa dreamin uran butel...
chamaig blogspot deer blog-toi bolsong medsengui :) chamd ch gesen HAPPY VALENTINE' DAY to you
Post a Comment