Зарим боломж амьдралд ганц л ирдэг. Харин тэр боломжийн төлөө амьд явсанаа хүн үхэхийнхөө өмнө л ухаардаг...
Бүсгүй түргэний эсвэл галын машины дохионоос болж сэрхэд найз залуу нь хажууд нь байсангүй... Бүсгүй ч нэг их гайхсангүй... Өрөөнөөс тамхины үнэр үнэртэхэд бүсгүй уг нь тэр гэртээ татадгүй юмсан гэж бодож амжаад өнөөх ядаргаатай чимээг үл тоомсорлож амралтын өдрөөрөө нойр авахыг оролдсон... Үүний дараа тэдний хонхыг түргэн хэмнэлээр хөршүүд нь дарж бүсгүйг хаалгаа тайлахад найз залуу нь орон сууцны байрны дээврээс үсэрчихсэнг хэлнэ. Бүсгүй эхлээд итгэхгүй... гэхдээ үнэнд хэзээ нэг цагт итгэдэг... тэр үед тэр ухаан улдаж унана... сэрээд харин яхаа мэдэхээ байж хэдэн өдөр ч юм бэ бүү мэд уйлсан... гэхдээ үгүй болчихсон нэг амны төлөө уйлсан уу? Зүгээр л өөрийгөө ганцаараа үлдчихлээ гээд уйлсан уу? Бүүр эсвэл зүгээр л уйлах ёстой болоод уйлсан уу? Гэдгээ тэр өөрөө ч мэдэхгүй...
Хэдэн өдрийн өмнө залууд өнгөрсөнд үлдсэн нэг эмэгтэйгээс зурвас ирсэн... ягаад ч юм түүнд ямар нэг зүйл хэлэхийг хүсч байх шиг санагдсан... хариу зурвас илгээсэн ч бүсгүйгээс хариу ирээгүй... ягаад хариу бичихгүй байж зүгээр л мэнд мэдсэн зурвас өөр рүү нь явуулсанг залуу мэдээгүй... Шөнө нь зүүд... Өнгөрсөнд үлдсэн өнөөх охиныг зүүдэлсэн... тэд хамтдаа гудамжаар алхаж, ямар нэг зүйлсийн тухай ярилцсан... харин алхаж дуусаад амсхийж суух үед охин түүнд чиний чиний хэлж байгаатай санал нэг байна... би чамд нэг зүйл хэлмээр байна гэж хэлсэн... яг энэ үед залуу өөрийгөө зүүднээс сэрж байгаагаа мэдэрсэн... тэхдээ тэр тэгэхийг хүсээгүй зүүдэндээ үлдэхийг хүссэн... сэрж болохгүй шүү гэж өөртөө хэлсэн... гэхдээ нэмэр болоогүй... сэрсэн...
Сэрээд тамхи татсан... нэгийг дараа нь ахиад нэгийг... тэгээд гуравдахь нь... гуравдахь тамхи талдаа орж байх үед түүний гар чичирхийлж байсан... тэгээд тэр нүцгэн шахуу гэрээсээ гарсан... эргэж ирээгүй...
Найз бүсгүй нь уйлж байсандаа... түүнийг уйлж байхад залуугийн утсанд мессеж ирсэн... хэн нэгнээс... өчигдөр утас гацаад хариу бичиж чадсангүй гэсэн байсан...
Дино Буццати "Анагоорын хэрэм"
1 week ago
3 comments:
Yu baina maatraaa kkk
Ih nuuhii maa chi neeree
tasarhai zuud shiv...
Bas hen negniig araasaa uiluulah durtai...muuhai aminch yumaa
Post a Comment