Баяртай гэж би яахин хэлж чадна...
Баяртай гэж би яахин хэлж чадна
Би хэзээ ч, бүр хэзээ ч хэлэхгүй
Элгэн хайртай бүхнээсээ саллаа гэвч
Энэ үггүйгээр л би явна
Намрын тал шаргал өвсөөр халиурч
Навч цэцэг гандан гундан унасаар
Эргэцүүлэн бодох бодлоос минь хурднаар
Эргэж ирэхгүйгээр аяархан буцаж байна
Үүргэлсэн юм шиг бүхий орчин дүнсгэр
Үдшийн гэгээ ч цаанаа л нэг нуумгай
Уйлж явааг минь бусдаас нуух гэв үү
Усан бороо л хаа нэг дусагнах юм даа
Монголын намар...Үгээрч хэлэмгүй
Морьдын явдал ч зөөлөрч гишгэнэ
Үлгэрийн төгсгөл шиг жаргалтайн дэлгэр байхад
Үдэш болтол би юуг хүлээн санааширна...
Баяртай гэж би яахин хэлж чадна
Би хэзээ ч, бүр хэзээ ч хэлэхгүй
Элгэн хайртай бүхнээсээ саллаа гэвч
Энэ үггүйгээр л би явна
Ж. Болд-Эрдэнэ
Седьмой. Төгсгөлийн 5р хэсэг.
4 years ago
6 comments:
yavah deeree tulval ineej bgad l yavna hamgiin saihan amidarsan yum chin
сэтгэл хорогдоод байна аа гэсэн санаа юу надад ч бас ингэж санагддаг
санаа алдмаар санагдчихлаа байна ..,
namaraa gej.. dandaa l alingaa aldchih yum, namar ireheer..
...
Намрын тал шаргал өвсөөр халиурч
...
очоод хэвтээд өгөх юмсан
Huuchnii nomuudaa erguulj suuhad
Huudas ni hatsar ilbeh met bolood...
Namriin udesh zevruun ch
Zurhen gundee buleen
Buleehen.
Post a Comment