2010

Dec 31, 2009

дэлхий нарыг нэгэнтээ бүтэн тойрч бидний дагаж мөрддөг тоололд 1 нэгж нэмэгдэж 2010 онтой золголоо... цаг хугацааны үнэ цэнийг мэдрэх тусам хүрд нь түргэн эргэдэг гэгчээр цаг хугацаа ямархан хурдан юм бэ? гэлцэж байх зуур маань нэг жил урсан өнгөрч орхилоо... айхтар бусад хүмүүс шиг хийж бүтээсэн хийгээд амьдралдаа гаргасан хүчтэй өөрчлөлтүүд гээд үнэлж дүгнээд байх зүйлс ч... ирэх жилд зорьж тэмцсэн зорилго ч аль аль нь надад алга... Эцэст нь тэгээд Разановийн хэлсэнчлэн би энд хийж бүтээхээр биш ямар байдгийг нь үзхээр ирсэн гэсэн иш үг эсвээс Буддын сургаалиар өөрийн пассив байдлыг зөвтгөж сууна... Ирэх онд намайг хүлээх хамгийн чухал үйл явдал нь Өмнөд Африкт зохиогдох хөлбөмбөгийн дэлхийн цомын тэмцээн гэж одоогоор дүгнэж байна... гэхдээ амьдрал дандаа л гэнэтийн зүйлсээр дүүрэн учраас юу болох би тэр хүртэл амьд байх эсэх гээд ирэх жилд намайг юу хүлээж байгааг таахын арга алга... тийм болхоор өмнөх жилийн адилаар өөр нэгэн 365 хоног хэрхэн урсахыг тайвнаар харах байх... аан тийм 2012 онд ямар нэгэн зүйл дэлхийд тохиохгүй бол 2029 онд сүүлт од дэлхийг мөргөж магадгүйг шинэ онын өмнөхөн Оросууд анхааруулжээ... шинэ жилээ тэмдгэлж суухдаа тэд согтуу байгаагүй гэж найднам...

энэ жилийн сүүлийн өдөр 10 хүртэл унтаж сэрээд бууз хийж саладаа бэлдчихээд нэтед сууж байна... гэрийнхэн хамаатан садныхнаар орохоор явсан би харин энд ингээд л... өнгөрсөн жил минй хувьд хамгийн өлсгөлөн шинэ жил болсон юмдаг... энэ жил тэгэж их өлсөхгүйг хичээнээ... одоо ороод өөртөө зориулж загас шарж нийслэл саладтай нийлүүлж цохих санаатай... орой сүнжин грандад нэг партирхуу юмтай... массд даш берлин гэж нэг дижэй ирэх сурагтай... аль нэг рүү нь зүглэж хэдэн шоот ууж мансуурж хөөрхөн охин харах байх үүнээс өөрөөр яж хэппи шинэ жил тэмдэглэх санаа одоогоор алга...

за тэгээд ийшээ орж ирж хэрэгтэй хэрэггүй юм уншиж алтан цаг заваа үрэн таран хийж тархиа хүчирхийлүүлдэг та бүхэнд бүгдэд тань шинэ оны мэндийг өөрийн зүгээс хүргэе...

яг үнэндээ шинэ жил гэж хүмүүс ягаад ингэж хөөрдөгийг би өөрөө ч ойлгодоггүй... бодвол хэний маань ч амьдрал гэдэг төгс биш байдаг биз... тийм болохоор хүмүүсийн хувьд шинэ жил ирж буй өөр нэгэн цаг хугацаа гэдэг нь энэ төгс биш амьдралаа илүү төгөлдөржүүлэх шинэ боломж найдварыг дагуулдаг болоод л дуртай байдаг биз дээ... өөрөөр хэлбэл энэ бүхнийг засах хугацаа надад байгаа гэдгээ мэдрэх нь л сайхан байдаг байх... гэхдээ яг үнэндээ тэр цаг хугацаанд хэн ч баталгаа өгч бидэнд олгодоггүй шүү дээ... Миний хамгийн сайн мэдэж байгаа зүйл нь гэвэл бид цаг хугацаа урсахын хирээр хайртай бүхнээсээ холдож байгаа маань л юм даа... ээж эмээ маань нэг насыг нэмж надаас нэг алхамаар холдож байгааг л хүчтэй анзаарч байна... гэлээ гээд яхав энэ бүхнийг бид өөрчлөх хүчтэйсэн билүү дээ? тэхээр гунигтай нүдээр ажиж суухаас өөр зам үлдсэнгүй...

шинэ жилээр сонссон нэг шүүмжлэл нь чи өөрийнхөө үзэл бодолд хэтэрхий их итгэж үүндээ нийцэх хүмүүстэй ярилцаж нийцэхүйц кино үзэж бусдыг нь хайхардаггүй... гэхдээ яг өөрийнхөө бодсон шиг чи амьдарч чадаж байгаасан билүү дээ?

миний хариуд нь хэлсэн зөвтгөл: би өөрийнхөө бодож байсан зүйлсийг хийдэг байсан бол хэдэн жилийн өмнө амиа хорлочих байсан биз...

миний амьдрал цаашид бусдын нүдээр хархад сайхан муухай ямар ч байж болно... би дотроо энэ амьдралдаа сэтгэл хангалуун эсвэл үзэн ядсан ямар ч байж болно... гэхдээ мэдэж байгаа зүйл нь гэвэл ямараар ч амьдарч байсан би тэр хэв маяг загвараа зөвтгөөд тайлбарлачих аятайхан тайлбар олоод л хэлчихээр тийм л хүн дээ... аа тэгээд бас тайлбартаа итгээд өөрийгөө тайвшируулчихнаа...

ягаад ч юм хүчтэй гунигламаар санагдсан тул өөрийгөө хүчээр гуниглуулах гэж шинэ жилээр нэг тиймхэн пост үйлдлээ...

цаг хугацаа амсхийх зуур би гүнзгий амьсгалаад
цаашаа явж эхлэхэд нь санаа алддаг.
цаг хугацаа амсхийх зуур би ухаангүй дурлаад
цаашаа явж эхлэхэд нь би тэнгэрээс буудаг.
цаг хугацаа амсхийх зуур би шүлэг бичээд
цаашаа явж эхлэхэд нь үзгээ тавидаг.
цаг хугацаа амсхийх зуур би нүдээ нээгээд
цаашаа явж эхлэхэд нь үхлийг хардаг.

миний дуртай шүлгүүдийн нэг... цаг хугацаа амсхийх тийм нэг эгшин байдаг шүү...

8 comments:

Anonymous said...

bi bas ter sunjin umu mass d ochi gj bdod bna

Skitai said...

Bi mass esvel ugui geed bodoo l suujin

UA said...

on garah gej bhad yamar geechiin bichleg we, heh, bayariin mend..

Unknown said...

ямараар ч амьдарч байсан би тэр хэв маяг загвараа зөвтгөөд тайлбарлачих аятайхан тайлбар олоод л хэлчихээр тийм л хүн дээ чи ч...

e said...

shine on!
..dotor bachuurch, hooloi zangiraad ehelle. chinii end tarhiig de.. daanch "mendee" doz avsaar daschihaj de..

oldoshaksli said...

shin jil ee gej.
uildelees uuriiguu chuluulsen ter udur magad
suuliin shin JIL
baisan baih.

abcd said...

Ямар мундаг бичлэг вэ?
Бүхэлдээ маш,маш их таалагдлаа,сэтгэл хөдлөв.

Ийм болохоор л би энэ блогт хайртай байдаг юм байна.

wish u all the "best"

Friska said...

ямар ч гуниг мэдэрсэнгүй ээг...би мэдрэлгүй болчиж

Post a Comment