Зүүд...
Хэдэн жилийн өмнө гэдгийг би яг таг баримжаалж чадсангүй... өөрийнхөө дүр төрхийг харвал 10 орчим настай байсан бололтой... жаалхүү унтаж байна... түүний зүүдэнд үл таних хүн ирээд би дараагийн удаа зүүдэнд чинь үзэгдэхэд чи үхэх болно гэж шивнэх дуулдана... зүүдэнд минь он жилүүд хөвөрсөөр... Одоогийн цаг үедээ би эргэн ирлээ... ахиад л зүүдэн дотрох зүүд... өнөөх л олон жилийн өмнө зүүдлэгдсэн үл таних зочин... тэр хөгширсөнгүй... түүний өмссөн хувцас өөрчлөгдсөнгүй... Тэр надаас асууна... чи намайг санаж байна уу? Одоо чиний үхэх өдөр чинь ирлээ гэж тайвнаар өгүүлнэ... тэр үхэл байсан уу? Зөнч байсан уу? Би мэдэж чадсангүй... үхлийнхээ тухай мэдээг сонсоод ч айсангүй... өнөөх зүүд харанхуй дунд хаа нэгтэй замхран одоод өөр нэг зүүд түүний байрыг залган авлаа...
Айдас
Цантсан цонхны цаанаас 11-р сарын аль нэг өглөө мэндчилнэ... хаа нэг цасан ширхэг хаялсан бүрхэг мөртлөө дулаахан гэмээр өглөөг орон дотроо би угтаж байна... хувь тавилан гэдэг тоглоомтой хэрэг шүү... яг л ийм өдөр үхнэ гэхээр гэсэн шүү юм бодож амжив... хамаг бие минь сульдаж ядарсан мэт санагдаад орноос босох хүсэл төрсөнгүй өнгөрсөн шөнийн зүүдний тухай бодлоосоо салж чадсангүй... төгсгөл гэдэг сайхан гэхдээ бас айдас төрүүлэм... харанхуй ч гэсэн дээ... түнэр харанхуй тэнд хэн ч оршихгүй... би сэтгэхгүй би мэдрэхгүй... аймаар гэхдээ бас амгалан тайван... энэ бүхнийг лавшруулан бодоход ямархан нэгэн бараан зүйл өрөөг бүрхэн аваад цээжин дээр хүнд туухай даран амьсгалхад садаа болж эхэллээ... Хаа нэгтэйгээс ирсэн гэнэтийн дайралтын улмаас хүчилтөрөгч дутагдаж амьсгал минь давхцан, бие минь чичирхийлж царай минь хувхай цайхад оюун санаа аль хэдийний хяналтнаас гарч, айдас цусанд нэвчиж судсаар гүйн бүх биер тархлаа... амьсгал авахын тулд өнөөх үл таних гадны хүчтэй тэмцэлдэж эхлэв... бие махьбод бүх л булчин шөрмөсөө зангидан чангалаад өнөөх үл мэдэгдэх хүчний өөдөөс хамаг тэнхээгээ гарган зүтгэлээ... удалгүй би ялалт байгуулж өөрийгөө өнөөх далдын хүчнээс чөлөөлөөд өрөөн дотуур хий дэмий тэнхээ мэдэн гүйж байлаа... айдсаасаа болоод ямар нэгэн утгагүй үгсийг амандаа чанга хашигчина... удалгүй бага зэрэг тайвширч ухаан санаагаа жолоодох тэнхэлтэй болж эхлэв... Эрүүл оюун санааны анхны мэдэрсэн мэдрэмж нь огиудас... 00 өрөөнд хэд харайгаад хүрч суултаар тэврэн бөөлжихөд үл мэдэг хар өнгөтэй гашуун амтад шингэн амаар цутгалаа... Таагүй бодлуудаас салхын тулд бөөлжиж дуусаад хэн нэгнээс хөөгдөх мэт гэрээсээ хурдхан гарав... намрын хүнгүй гудамжууд 11-р сарын хүйт намайг угтан авхад нэг л таатай мэдрэмж төрөөд нэг ширхэг янжуур асаан гүнзгий сорсоны дараа л сая нэг би тайвширлаа... хаашаа явахаа мэдсэнгүй гэхдээ явах хэрэгтэй гэдгээ мэдэж байлаа...
Шидэт дарсны мухлаг
Утаат хотын төв замын дагуух байрны нэг давхарт нэгэн уушийн газар бий... Эндхийн эзэн нь харийн хүн байдаг... хаанаас ирсэн хэн болох талаар хэн ч мэдэдгүй бөгөөд ягаад ч юм хэн ч түүнээс энэ тухай нь асууж байсангүй... зарим нэг хүмүүсийн яриагаар түүнийг нутагтаа гэмт хэрэгт холбогдоод энд ирж нуугдсан гэлцдэг... гэхдээ энэ ердөө л цуу яриа төдийхөн... өндөр бахим биетэй хирнээ хүүхдийнх шиг нүдтэй энэ хижээл эрийг гэмт хэрэгтэйн байсан гэж би л лав төсөөлж чададгүй юм... Түүний нэрийг Д гэдэг харин уушийн газрын үүдэнд шидэт дарсны мухлаг гэсэн этгээд хаяг хадаастай байдаг... Ноён Д өдөр бүр өөрөө энэ газраа ажиллуулж цэвэрлэгчээс эхлээд эзэн нь хүртэлхи бүхий л ажлыг нэг туслахынхаа хамтаар хийдэг ... Үйлчлүүлэгчидтэй хамт сууж уух ч дуртай... Ингэж уугаад халаад ирэх үедээ өөрийнхөө нэрийн шар айргаар тэнд цугласан бүх хүнийг дайлдаг байсан болохоор үйлчлүүлэгч нар нь бүгд л түүнд дуртай байдаг байлаа... хожим энэ эрхэм өөрийн уушийн газраа хэн нэгэнд худалдаад алга болчихсоон гэдэг...
Нэг л мэдэхэд би Шидэт Дарсны Мухлагт ирсэн байлаа... тамхины хөх цэнхэр утиа суунагласан жижигхэн модон өрөө... лангууны тэнд бараг энэ жижигхэн уушийн газрыг талыг эзлээд суучихмаар том биетэй ноён Д... ийшээ олон орж ирж байсан энэ өдөр ганцаараа байсан болохоор хүмүүсийн дундуур чихцэлдэн байж лангуунд хүрээд нэг аяга шар айраг захиалаад тэр хавьдаа суудал олж авлаа... Ноён Д гуай ч намайг харуутаа баярласан харцаа нууж чадахгүй инээмсэглэн дөхөж ирээд ямар нэгэн зүйлийг асуун надтай яриа өдөхийг оролдлоо... Харин би түүний юу гэж хэлсэнг нь сонсож чадсангүй хий дэмий л инээмсэглээд толгой дохиж орхив... Д ахиад л надтай яриа өдөхөөр оролдон ямар нэгэн зүйлийг бувтнаж эхлэв... хариуд нь би өөдөөс нь ширтэж байгаад яриаг нь бүдүүлэг гэмээр таслаад энд шидэт дарс зардаг уу? Гэж асуулаа... Яриаг нь тасалсанд тэр эхлээд гомдосноо дараа нь ямар нэг сонирхолтой зүйлийн талаар яриа үүсэх нь гэж бодсон байртай нүд ахиад л баярлан гэрэлтэж ирээд чамд ямар ид шид хэрэгтэй юм бэ? Гэж асуугаад мушийн инээмсэглэв... би хариуд нь өнгөрсөнөөс намайг салгаж өгөх тийм л дарс хэрэгтэй байна... хэдэн хундагыг уугаад л би өнгөрсөнөө мартчихдаг бол сайнсан гэж хэлээд Д-ийн өөдөөс нэвт ширтэж орхив... Мань эр хариуд нь харин бидний амьдралаас авч үлддэг цорын ганц зүйл нь л дурсамж... бусад нь бүгд л улираад өнгөрчихдөг юм даа... гэхдээ тэд ихэвчлэн өвтгөдөг... яг л зүү шиг... нэг нэгээрээ ирж зүрхэнд зоогдоод өвтгөж эхэлдэг... энэ өвдөлтөө дийлэхээ байхад бид эндээс явцгаадаг байх гэж бувтнах шиг болсон... магадгүй энэ үгийг тэр хэлээгүй зүгээр л би өөрөө хий сонссон ч байж магадгүй... Том лагс биетэй гэхэд тун ч хурдан шалмаг хөдлөн лангууны арын өрөө рүү ороод хэдэн хурмын дараа ямар нэгэн савтай зүйл гартаа барисаар аахичин ирлээ... Инээмсэглэл нүүрэнд нь үргэлжлэн тодорсон хэвээрээ эрхэмээ энэ таний захиас гэж хэлээд жижиг аяганд хундгалан өмнө минь тавьлаа... Уусан дарсанд согтож дотор минь муухайрч эхлэх үед би тэндээс гарлаа... өмнөөс минь гүн харанхуй намайг угтан авч тэр харанхуйн дунд би уусан одлоо...
Зүүд
Халуунд ам минь цангаж толгой минь өвдөсний улмаас би сэрлээ... өнөөх дарсны нөлөө юу? Эсвэл би үнэхээр намар өвөл дуустал унтчихсан юм уу? Мэдэхгүй... ямартай ч 11 биш зургаа эсвэл долдугаар сар магадгүй 5 ч байж мэднэ... хурц нарны гэрэлд нүд минь гялбаад орчин тойрноо сайн ажиглаж чадсангүй... машины дуу тэгээд бас жингэнэсэн нарийхан хоолойнууд... саарал 5-н давхар байшингууд... тоглоомын талбай... би өөрөө элсэн дээр хэвтэж байна... энэ жингэнэсэн дуунууд хажуугаар тоглон гүйцгээх жижигхэн биетэй хүмүүсээс гарч байгаа бололтой... харин миний хойно машин зам байх шиг байна гэдгийг би төсөөлж амжлаа... Энэ жижигхэн хүмүүс ирээдүйд хэн болохоо мэдэж чаддагсан бол буцаад эхийнхээ хэвлийд орохыг хүсэх байсан байхдаа... нарны гэрлээс хорогдон сүүдэр рүү орхыг хүсч байвч би бие захирч чадсангүй... хөдлөх гэж хэд хэдэн удаа хий дэмий хөдлөөд амжилт олоогүй тул нүдээ аниад үргэлжлүүлэн хэвтлээ... хэн нэгэний сүүдэр нүүрийг минь халхлан нүдээ бүрэн нээх боломж олгох хүртэл хэр удаан хэвтэснээ санахгүй байна... нүдээ нээхэд минь миний дээр ягаан бошинз өмссөн туранхай бор охин зогсч байлаа... миний зүг тонгойн нүүрээ нүүрэнд минь бараг тулгаж байгаад чихэнд ямар нэг зүйлийг шивнэлээ... би царайг нь сайн тогтоож чадсангүй... шивнэсэн үгсийг нь ч гэсэн бүрэн сонссонггүй...
Дараагийн удаад би сэрхэд өнөөх л 11-р сар... өнөөх л өчигдөр намайг айдаст автуулж байсан тэр өрөө... үүнээс хойш ахиад хэн ч намайг олж харахгүй гэдгийг би мэдэж байлаа...
Седьмой. Төгсгөлийн 5р хэсэг.
4 years ago
6 comments:
нээрээ ингэж зүүдэлсэн юм уу? эвгүй зүүд байна.
нэг л зүүдийг үргэлжлүүлээд өчнөөн жил "Одоо зүүд биш ээ, яг жинхэнэ" гээд давхар давхар зүүдлэхээр сүүлдээ аль нь жинхэнэ, аль нь зүүд эсэхийг мэдэхэд хэцүү байдгиймаа.
хааяа амьдрал зүүд ч байж магадгүй юм шиг санагдаад байдийн, сэрсэн бүгд хоосон...
:)
zuud bish zohiol bailgui de.. za ali ni ch bsan asar sonirholtoi blaa..
za da ali ali ni l... hugshirhuur hun shuleg bichij chadhaa baidiim sheg bgam...
huuyee hugshirchiine geed bur durdee itgetsen bna shdee.. zaw zaluugaaraa yum bjiij.. :))
saihan zuud, heseghen ch gesen oor gazar ochood ireh n goy,,,eswel uurd tendee baih n ter gazra yamar gedgiig busadtai haritsuulj bodohgyigeer setgeld amar ch yumyy
gehdee l saihan zuud bn,
Post a Comment