ЭНД БИЧНЭ
хааяа хааяа сайхан рэп сонсох сайхаан... нэг тийм үзэн ядалт бухимдал энэ тэр хамт гарчих шиг эсвэл нэг тийм хүч чадлаа мэдрэх шиг санагдаад байдаг юм... өчигдөр байж байсанаа гэнэт шалтгаангүй бухимдал төрж гаруудыг үзэн ядав... нээрээ ядахад энэ эргэн тойрон худлаа гарууд ямар олон болсон юм бэ? гэж бодоод эхэхэх... нийлдэг гаруудын зарим нь хүртэл тэдний нэг наацан... өмнө нь хүмүүс иймэрхүү юм хэлжил байдаг байсан... би бол хүссэнээ хийцгээг гэж бодоод тоодгүй л байсан... өчигдөр хөгжим сонсч байсанаа гэнэт иймэрхүү гаруудад мангар их бухимдлаа ш дээ... эхэхэх... за тэгээд тэдэнд хандаад хэлчихэд чи худлаатаад байлгүй өөрийнхөөрөө л байгаачдээ л гэмээр байна... ясан ч өөртөө итгэлгүй өөрийгөө дорд үзэцгээсэн хүмүүс вэ... юу гэх юм дээ... амьдралыг сонжоо бөглөх гэж үзвэл тэд ердөө л өөрийнхөө хүссэн үр дүнг сонжооны төгсгөлд харахын тулд сонжоог бөгөлдөг хүмүүс... хэзээ нэгэн цагт мөн чанарын тухай бододгүй... магадгүй боддог байлаа ч гэсэн хэзээ ч тэрхүү мөн чанарт хүрч чадахгүйгээр байгалиас заяагдсан хүмүүс... хэдхэн жилийн өмнө намайг бага байхад миний үеийнхэний 90 хувь нь өргөн өмд фүбү пудволкоор гангарч рэп сонсч бие бие рүүгээ зөрөхдөө муухай харцгаадаг байсан бол одоо байгаа гудамжинд таарах залуусын 90 хувь нь кэйт нарийн жинс хар пудоолк өмсөж өөрийгөө рок алтернатив индие сонсдог гэж хөөрцгөлдөг болсон... тэр үед орц болгон хамтлаг байгуулаад хэн нэгэний аяыг шаагаад би чамдай хартай гэж дуулдаг байсан бол одоо ч гэсэн орц болгон хамтлагтай... тэр хамтлагууд нь жил бүр плэйтаймд тоглодог хирнээ өөрийн гэсэн дуутай хамтлаг бараг байхгүй хахаха... учиргүй ковердсон улс... ингэж явж байгаад ихэнхи нь дуусах нь тодорхой... хархаар инээд хүрэх ч шиг... хэдхэн жилийн дотор Монголын залуусын хэв маяг иймэрхүү байдлаар огцом өөрчлөгдсөнг юутай холбож тайлбарлаж болох вэ? миний бодлоор хэнийх нь ч дотор өөрсдийн гэсэн үзэл бодол байгаагүй бөгөөд өөрийнхөө мөн чанарыг тэдний хэн нь ч олж таниагүй... тийм учраас гаднаас орж ирсэн мэдээллийн урсгалыг ямар нэгэн шүүлтүүргүйгээр хүлээн авч тахин шүтэх дагалдан баясах болцгоосон... зайлуул энэ бүхэнд тэд өөрсдөө ч буруутай биш ерөөсөө энэ нийгэм буруутай байх магадлал их өндөр... дээр үед нэг хүн блогтоо өөрийнхөө үеийнхэнийг орхигдсон үеийнхэн гэсэн нэр томьёогоор томьёолж байсан... гэхдээ утга нь арай өөр байсан байх... яг үүн шиг би энэ үеийнхэнийг орхигдсон эсвэл алдагдсан үеийнхэн гэж нэрэлмээр санагдаад байгаам... ерөөсөө л өөрийн мөн чанараа олж авч чадаагүй баахан залуучууд... тэднийг ийм болоход нь голлон нөлөөлсөн зүйлийг би нийгэм эдийн засгийн шилжилт гэж ойлгодог... зөвхөн улс төр эдийн засгийн системийн шилжилт 90 онд хийгдээд зогсоогүй үзэл бодлын томоохон өөрчлөлт тэр үед нийгэмд бий болж байлаа... өөрөөр хэлбэл өмнө нь араамчилж жаазалж байсан үзэл бодол гээч зүйл 90 онд ерөөсөө л эрх чөлөөтэй байж болохыг бид ойлгож мэдсэн... ерөөсөө аливаа нийгэм улс гүрэн гэдэг тэс өөр үзэл бодлууд бүхий хэдэн зуун сая жижиг хорхойноос бүрдэж байгаа ч тэдгээр хорхой бүрт тухайн нийгмийн ерөнхий нэг нийтлэг үзэл бодол ямар нэг хэмжээгээр оршдог гэдэгт би итгэдэг... Хятад эсвэл Америк хүмүүсийг ажиглахад амьдралын хэв маяг үнэт зүйлсийн ямар нэг нийтлэг шинжүүд агуулагдаж байдаг гэж би ойлгодог... 90 оноос өмнөх 70 жилийн хугацаанд бидний эцэг эх ах нар маань энэхүү социалист нийгмийн үнэт зүйлст итгэсэн итгэл үнэмшилтэйгээр амьдарч байсан ч 90 оны өөрчлөлтийн дараа энэ бүх үнэт зүйлс нуран унасан билээ... хүний нийгэмд иймэрхүү нэгдсэн үнэт зүйл үзэл бодлын шинж тогтотлоо багагүй хугацаа өнгөрөөх шаардлагатай учраас 90 оноос хойш одоог болтол бидэнд нэгдсэн үзэл бодол үнэт зүйлс зарчим гэх мэт нийтлэг шинжүүд тогтож амжаагүй... ингээд үнэт зүйлсгүй хүмүүс маань ясан бэ гэхээр хамгийн түрүүнд бусдын хийж эхэлсэн зүйлсийг шууд л даган дуурайж хэлбэрдэж эхэлсэн... үнэт зүйлгүй хүн угаасаа өөр ях билээ? үнэт зүйлгүй байна гэдэг өөртөө итгэлгүй байна гэсэн үг... өөртөө итгэлгүй хүмүүс бусдыг даган дуурайхаас ч өөр ях билээ... энэ бол манай алдагдсан үеийнхэнийг алдагдсан үеийнхэн болгож буй нэг том шалтгаан болов уу? гэж боддог...
нөгөөтэйгүүр тэрхүү 90 онд болсон томоохон өөрчлөлт шинэчлэлт эдийн засгийн хямралыг дагуулсан билээ... картын бараа энэ тэр гээд л... талханд оочёрлож цехээс 50-р авсан ундааг 100-р зарж үзээгүй хүүхдүүд миний үеийн дундаж Монгол айлд байгаагүй гэдэгт итгэдэг... юу гэх гээд байна гэхээр мөнгөний гачигдал амьдралын хэцүү үе нь тэр үеийн хүүхдүүдэд өөрийнхөө хэн болох талаар бодох өөрийнхөө сонирхлыг хөгжүүлэх боломжыг ерөөсөө олгоогүй мэт санагддаг... би жишээ нь өнгөрсөн жил зургийн аппрат авч худлаа үнэн зураг дарах оролдлого хийж байгаа юм... оюутан арван жилд байхад надад угаасаа л зургийн аппарат авах мөнгө байгаагүй... тиймээс би ажилд орсоны дараа энэ хүслээ гүйцээж байна... би жирийн дунд сургуульд боловсрол эзэмшсэн бөгөөд энэ нь намайг хөгжимийн боловсрол олж авахад хангалтгүй байсан... би гитар авч гитарын күрст сууж болох байсан ч мөн л багшийн цалингаар 2 хүүхдээ өсгөж байсан ээжид минь энэ бол боломжгүй зүйл байлаа... гэх мэтээр дундаж Монгол айлын миний үеийн хүүхэд иймэрхүү байдлаар л өсцгөөсөн... өөрөөр хэлбэл чи юу хийж чаддаг вэ гэдгээ таних боломж ихэнхид маань олдоогүй санагддаг... тийм учраас хэзээ ч өөртөө тохирохгүй мэргэжлийг ихэнхи нь эзэмшцгээсэн... ерөөсөө л төгсөөд илүү ажилд орох магадлалтай дээр нь илүү нэр хүндтэй байсан учраас би Санхүү Эдийн Засгийн Дээд сургуулыг Бизнесийн Удирдлагы Баклавр зэрэгтэй төгссөн... тэрнээс би юунд илүү авьяас чадвар дур сонирхолтойгоо мэдрэх боломж тэр үед байгаагүй... миний найзуудын ихэнхи нь ч иймэрхүү тавилангаар мэргэжлээ олж авсан учраас би энэ үеийнхэн ингэсэн гэдэгт итгэдэг...
эсвэл зарим нэг нь ердөө л дээд боловсрол хэрэгтэй гэж үзсэн учраас их сургуулийн боловсролыг олж авсан байх жишээтэй...
энэ бүхэний эцэст хэн бэ? гэдгээ мэдэхгүйгээр хэн нэгэн болохыг хүссэн хүмүүсийн асар их бөөгнөрөл үүсч... энэ нь нийгэмд бий болсон ямар нэг зүйлст өөрийнхөө үзэл бодлоор гэхээсээ илүү бусдыг аялдан дагалдах хандлагатай болжээ... сүүлд 2 жилийн өмнө байна уу? даа Номын дэлгүүрт нэг шүлгийн ном харсан... 18 тай жаахан охины шүлгийн ном байсан... нэр нь сонирхолтой санагдаад нээнгүүт эхний нүүрнээсээ эхлээд амьдралыг үзэн ядсан хар өнгө аястай шүлгүүд... тэгээд интер номд байсан залуу зохиолчдын шүлэгийг харсан нэг тийм баахан гуниг ганцаардал болсон шүлэгүүд байж билээ... харин дараа нь энэ банжигт байдаг Тарчлаан гээд нэг охин ном гаргасан бололтойм... зурагтаар гарч байна... миний шүлгүүдийн хэв маягийг хүмүүс өлзий аюур шиг гэдэг гэж байхым... ингээд цаашлаад бодвол өөрөө өөрийгөө олж чадаагүй хүсээгүй мэргэжлээ эзэмшисэн... үнэт зүйлсгүй энэ залуусын бөөгнөрөлийн дараагийн зогсоол нь бол энэ... гутранги үзэл, хар бараан... утгагүй... энэ бүхэнд тавих цэг хэрэгтэй гэх мэтчилэн... үргэлжлэнэ...
А гээд нэг хүн ба би байна гэж бодий... А этгээд хичнээн хичээгээд над шиг харагдаж бусдад над шиг сэтгэгдэл төрүүлж чадлаа ч над шиг мэдэрч сэтгэж чадахгүй... яг үүнтэй адилаар би ч гэсэн хичнээн Аг даган дуурайгаад ийм л үр дүнд хүрнэ... гэдгийг л ихэнхи нь үл ойлгох нь юутай харамсалтай... за би бусдын тухайд харамсаад ч яхав... гэхдээ л нэг тиймэрхүү худлаа гарууд үнэндээ л тэнэг санагддаг гэдгийг төгсгөлд нь тэр худлаа гаруудад зориулаад бас нэг худлаа гараас нь хэлчий даа хахаха...
Седьмой. Төгсгөлийн 5р хэсэг.
4 years ago
30 comments:
zuv l du tehdee minii bodloor hvn uuriiguu hezee ch goldoggui uuruu uurtuu setgel hangaluun yavahiin tuluu, zuvhun uurtuu l taashaal avahiin tuld amidardag. tiimees busdiin heleh tiim ch hamaatai bish yaahuu hen hunii helseneer hiisch sarnij baidag n ch baina l da. tehdee l tednii songolt shude enend harin ch bayarlah heregtei bishuu, yu sonsoj yaj huvtsaslaj baiga n helberdelt bailaa ch gsn uur uursdiin uhaanaaraa l shiidsen asuudal shde teed ter yumniihaa gvn ruu n her ih oroh, ug ruu n oroh orohgui n ch bas tednii l asuudal, ta uuriiguu yumnuudaar hangaj yavdag shig ted ch bas hangah geel uursdiin l baiga bolomj hucheere yavjiga biz. minii bodloor zugeer ene Mongoliin niigemd Rock hugjim teed tuunii uzel sanaa n ih zohitsdog baiha tiimees l iim ih humuus ene zamaar yavjiga teglee ch Mongolchuud heterhii tsuuhun ingej dagan duuraijiij l hezee negen tsagt uur uursdiigu olj avah baiha ter hurtel zai ch baina lai ch baina ntr. ter neg heseg buelg humuus uursdiin gunig zovlontoi yurtuntsuu il gargahaar l olnii yag nuden dor baidag baiku yu ternees ter mori mal baigali uul usaa bichsen ch yumuu tiimerhuu shulegnuud 75%-g ezlene gej bodjin. humuusiin damjih yostoi l shat damjlag gej bodjin zugeer ter hun uuruu uurtuu jargaltai l yavjiival teel bolooshude hehe hudlaa garuud haa saigui l baina unen gar baidag ch gej medkum baina :)
мэргэжил сонгохын хувьд нэг тийм юм болох нь ч болций шүү...тээд ер нь заримдаа амьдралд ямар нэг зүйлийн золиос болоод яваад ч байх шиг шал дургүй хүрдийшт зарим үед кк...огиудас этэр лол.
заза тээл бүгдээрээ л худлаам чинь сайхан байцгаая л даа энэ чинь гсс хаха.
бичлэгийг уншаад жинхнээсээ инээд хүржийнаа...ёооё нэг хүн надаас илүү бухимдчиж ямар гоёийн бээ.
би байсымаа
Зангга аймар эмзэг хүлээж авсан шүү хахаха.
Мэргэжилч яалтачгүй тийм юм болсон шүү.
Камер ч гэсэн сургууль төгсөөд л за би чинь юу чаддаг хүн билээ гэсэн чадах юм байхгүй. Зураг харагдаа л гоё санагдаад анхны цалингаараа аппарат захисандаа хэхэ. Одоо тэгээд тэрийгээ сайжруулаад цалингын зээлтэй л 2 жил боллоо.
Одоо гитар сонирхолтой санагдаад нэг юм авах гээд тэгээд ядуу юм болхоороо нэг авсаных оптимал юм хийчих гээд үзээ л байна. Энэ оптимал юм хийх гэдэг зан ч мөнгөгүйгээс болсон гэж боддог юм. Би бүүр заримдаа өөрийхөө энэ зангаас залхадаг хаха. Юу ч авсан гайтай их судална хэхэ.
Мань чинь тэгээд наад нийгэм нтрийн юмыг бол зөвхөн цаг хугацаа хэрэгтэй бидний хүүхдүүдийн хүүхдүүд л нэг аятайхан болох байх гэж боддог. Хүлээн зөвшөөрцөн шд ккк.
Өө тийн тэр 10 жилийн сургалт бол яг тийм шүү. Тоо, физик хоёроос өөр юм хийгээгүй мэдэхгүй төгссөн.
Муу биеийн тамир л гэхэд сагснаас өөр спорт юуч байгаагүй. Тэгээд хаа хойно 18 хүрсэн хойно оо анх хөлбөмбөгийн бөмбөг өшиглөж үзсэн.
За тэр зураг, дуу хөгжим нтр бол бүүр ярилтгүй.
hehe yoodin bi ugaasaa uuriiguu hudlaa gej boddog teed uuriin taliinhniga umuurjin ntr hehe
Тээр манаад сууж байсан байна шд.
er ni bi zanggatai adilhan boddog bsin... tehde yagaadchiim ochigdoroos hoish bodood bsan buur neg teneg sanagdad bh ted... ted gsn hesegt bi ch gsn hamragdaj bgaa l da hahaha... jishee ni gehed sudlaach shuumjlegchid sain gej uzsen kino hugjimiig ooroo oilgoson oilgoogui uzej sonsoh geed bdag uunde tsag zav ih zartsuuldag ch geh umu... ene ch teed bas l hudlaa zan... gol ni niigmiin iimerhuu oorchloltuud bidnii ueiinheniig iim garah garstgui baidal ruu shahchihsiim bolov uu l gej heleh ged bna...
yu yrina ve? bid aldagdsan ueiinkhen bish...kharin ch khamgiin aztai ued torson khumuus...bukh zuil shinechlegdej khuvisal orj baikh ter ued tortsgooson...unshikh nom, uzekh kino, sonsokh khogjimoor dutsan gej bi lav khelj chadakhgui...khedii khoms ch gesen saikhan zuilseer setgeleen baysgaj yvsan...khoms baisan uchiraas l unekheer tuuniig mederiye oilgiyo gej boddog baisan baikh...nadad lav 90-eed onii khuukhduudiin saikhan gedeg oilgolt ergelzeetei sanagddag...saikhan zuils olon bolood irekheer khumuus aimkhai bie daaj tosoolon bodokh chadvargui boldog...tiim ch bolood ter uu? khet ikh cover-ddog baikh...bidnii ue ch gesen ter cover khesgiig ongoroosnoo nuukhgui...ter ni gekhdee niitleg shinj ni...tiimees bish bukh niiteeree tiim baisan gej oilgoj bolokhgui...odoogiin zaluuchuud dund ch gesen tiim cover bish khumuus olon l baigaa baikh...gekhdee tednii sul tal ni yu gekheer ongorsniig martaj chadakh chadvar baga ym shig sanagddag...Ayur akh, Olzii egch, Galsansukh nar khiikh zuilee khiitsgeesen...bidniig tolovshij khun bolokhod noloo uzuulsen...tegeed ch bid nasand khurtsgeesen...khedii boltol setgeleen tedend boolchlokh ve?...odoo oorsdoo bie daakh tsag bolson baikh...2r Ayur, 3r Olzii, 4r Galsaa gej garch irvel utgagui biz dee...yagaad oorsdiigoo aldagdsan ueiinkh gej dooshoo khiigeed baigaag ogt oilgokhgui baina...90 onoos khoish torogsod bol bur aldagdsan setgelgeenii khulchiilt davamgailsan khumuus bolno...ternees khoishiig bol yriad yakhav(medemkhiirev...kkk)...:)
Ayur chin uuruu cover hiideg bagaa. Bugd l hudlaa garuud gaga
magadgui buh um huwissanaaraa shine zuiliig bii bolgoson gedeg sanaag chene neleen boditoi bh magadlaltai gej bodoj bna...
gehde bi lav odoo ergen toirnoo harhaar yu hiihev yaj amidrah uu? geed odoogiin bgaa bdaldaa setgel hangaluun bish ergelzeend orson humuus aimaar ih bdag... yagaad iim humuus neg tsag ued iim olnooroo uusseniig bi enuuntei l holbojh tailbarlah geed bdiin hehehe... magadgui iimerhuu ergelzee luu orno gedeg ni ooroo hunii huwid devshilttei chanar umu?
aa bas nuguuteiguur iim baij bolhiim... ene niigmiin oorchlolt shinechlelt huwisal ni humuusiin tarhind udaan hugatsaand suurishsan ulamjlal hev mayag unet zuilsiig avch hayasan... ingesneer shine ueiinhen oorsdiinhiigoo bodoj oloh shaardlaga tulgarsan... getel buh hund iimerhuu hemjeenii chadvar zayagdaagui... uuneesee bolood olj chadaguinuud ni buun ergelzee teenegelzlel dund orchihson bdimu?
bi bol shashinii sian taliig eniig gej boddog... hun bur ooriin itgel unemshil zarchim murdlugtei boloh hemjeenii huchirheg setgelzuitei bish... teheer tedgeer sul doroi humuust shashin tusladag sanagddag... iimerhuu baij bolhu? esuul bi buur daliilgachihav uu eheheh...
Өөртэйгээ адилхан хүнд хүн дургүй гэдэг ч үнэн үг байх шүү.
Энэ талаар бодож л байсан яяяг над шиг гар гээд... хүнд муулаад л..... уур хүрээд.....муухай хараад л. Тэр ч бас намайг ингэж харж байгаадаа гэж бодсоноос хойш өөрөөсөө ичээд дахиж хүн рүү муухай харахаа байчихсан.
ayuriin ued bol temtsekh shinechlekh zuil bol baisan...kharin bidnii ued bol oorsdiinkhoo orshin baigaad ergelzsen tiim l khumuuseer duursen...neg ysnii oorsdonteigoo temtssen khumuus gesen ug...amidral saikhan bish ter dundaa khun gedeg ooroo saikhan zuil bish gedgiig jaakhan ch gesen ukhaarsan baikh...gol adlaa ni yag uun deer l baigaa ym...amidral muukhai, khun bol adgiin novsh ym baina gedgiig oilgochikhood utga uchirguigeer gutarch gunirkhaad baigaa ni khachirkhaltai...odoo ineedtei kheseg ni gutragch nokhor ooroo ch gesen khun... adgiin novsh shuu dee...tegeed busdiig adgiin novsh ym baina...amidral zovlongoor duuren baina geed gutrana gekheer khoshin shogiin uzegdel bolj baigaa ym...khervee bi ch chi ch gesen adilkhan novsh ym bol bayrtai khoortei duutai shuutaikhan shig l novshiin amidraliig ongruuliye l dee...nugel uildeed ch boltugai...kk...:)
hahaha... zaza 20nd ene talaar sain yarilzii hugshun hahaha...
ok...saikhan uunaa
Тийм л дээ. Одоогийн залууст сонголт хийх боломж нь бага байна. Үүнд мэдээж эдийн засгийн байдал нь маш их нөлөөтэй. Тийм болохоор сонголтоо хийсэн бусдыгаа дагаж дуурайдаг.
Үнэндээ тэдэнд /энэ хүрээнд би ч орж мэднэ/ өөрт нь юу таалагдах таалагдахгүй нь чухал биш, харин бусдад таалагдах нь л чухал. Мэдээж бусдад таалагдана гэдэг муу зүйл биш лдээ. Гэхдээ үүнийхээ төлөө дэндүү их зүйл золиосолдог. Өөрөөр хэлбэл бусдад таалагдах зүйлээ өөртөө бий болгохын оронд /өөрийн үнэт зүйлс гэх юм уу даа/, өөртөө байгаа бүхнээ байхгүй болгочихдог. Өөрийн сонирхол, үзэл санаа, гадаад байдал гэх мэт..
Мэдээж өөрөө, өөрийнхөө үнэт зүйлсийг бүтээхэд нь өөрөөс нь ч их зүйл хамаарна, өрөөлөөс ч бас багагүй хамаарна. Бас мөнгөнөөс..
Shonkhor: AK47-g neg daiz sumtai songokh songolt khervee chamd baisan bol bi lav ene songoltiig chine ymar neg baidlaar boogduulakh baisan...kk..:)
хэхэ гэхдээ бидний амьдралд АК47-оос өөр зөндөө сонголт байгаашд. Мэдээж нийгэмдээ ч юмуу бусдад муу нөлөө үзүүлэх сонголтууд харьцангуй нээлттэй биш. Яахав массаараа ихэвчлэн нийгмийн сонголтыг дагадаг боловч энэ дотроо өчнөөн сонголт байгаа л гэж хэлэх гээд байна л даа.
Гэхдээ надад АК47 бариулчуул ч.. кэкэкэ
manaihan ugaasaal hudlaashd kkk ooriin gesen bodol bhgui zarim neg ni yahuu tasartsan bdag bh zarim ni bol medehgui dagal duuraigal.duuraij amjiltand hurne gej bhgui bha
za bi ch ali dr ved l eniig yariad l uchirgvv mal novshoor n haraagaad tand yarij bsn sanagdjiin lda :P
first of all... ter mergejil songolt gdg chin yag ene niigmiin buruugaas bolood bgaam shig... hvvhdvvd bvgd l 10jilee togsood yamr neg ih deed surguulid surah yostoi bolchihdog, bichigdeegvi huulitai. getel yag l ene huulias bolj hvn bvr buruu mergejil songood yag togsoh jilee ch yumuu "za ene minii medeh chadah yum bish bn, bi oor yumand durtaim bn" gdgee genet uhaarna. tgd l togsood mergejleeree ajilku shal oor yum hiine, eswel durgvi ch bsn ajilna... tegeed ireheeree durgvi yumnaasaa bolj buhimdah, demii amidraad bn ntr gj boddog ch bh.
envvnii orond 10jilee togsood ter hvn yund durtaigaa medeh bolomj olgoh heregtei gj boddiin. ter 2 jild ug n boldog bol gereesee hoogood gargaval ilvv sn bh :P tegjiij yu hiij chaddiim bn, yahuu iihvv gdgee bodood ooriigoo ilvv tanih bolow uu?
tegehgvi ene hvmvvs chen uchraa medkv 10 togsood l uchraa medkv ih surguulid orood uchraa medkv togsood daraa n haramsaad... tegsnee bas boloogvi dongoj 22 23taim bj l nas bolhoo bailaa nohor svvder, hvvhed oroitloo gj hutsaad... yas yuman deeree 23 24tei hvn bie hvniihee huwid bvren tolovshoogvi l bdg bku yu! tiim bj ger bvl zohiogood... udahgvi salaad boon gai...
za second one... ter dagan duurailtiig bi vzen yadaad bgaa ch bi ch bas l hudlaa gar bolj taarch bgaa, gehdee yamr neg jishee harj sonirhoj duuraij bj bas ooriihoo durtai yumiig oloh yum shig? bas nogoo talaar yanz bvriin yum sonirhono gdg muu hereg bish ldee. bi jishee n yanz bvriin yum sonirhood gvigeed bdg n yag ter yumnuudiig sn meddeg hvmvvstei taniltsahad, tsaashdaa tus bolno gj bodood bdgiin. zvgeer l meddeg bhad ilvvdehgvi gdg vvdnees. ternees bish hamag yumaa hoish tavij bgaad ter yumandaa ulairaad bn gj bku.
сдаа уншксан чинь нэг гүйлгэж хараал бүр зүрх үхчлээ. тгэд эргээд гарав
яг үүн шиг би энэ үеийнхэнийг орхигдсон эсвэл алдагдсан үеийнхэн гэж нэрэлмээр санагдаад байгаам... ерөөсөө л өөрийн мөн чанараа олж авч чадаагүй баахан залуучууд... ene ug ih taalagdav....
Hmmm bi bas boddii shd bugd l neg ih Ayur unshij rock sonsdog zaluus, yarij baigaa ni ch adilhan. Setgej hodolj barag l ineej baigaa ni adilhan. Neg heseg bugd l hund rock sonsoj Anudari yarisan zaluus bailaa. Tegeed daraa ni Galsansukh, Ayurzana, Ulziitogs yarisan zaluus... Alternitiv amid hogjim geed l.... Hedhen jiliin omnohiig ergeed harval bugd l orgon omd uglaj ugleh gej yadaj baisan.... Ingeed bodvol ene uil yvats bainga l yvagdaj baidag yum shig... Tegeed ene uildel het ihseed ireheer ontsgoiroh gesen zaluus shine ursgaliig sanal bolgoh jisheetei. Yahav minii bodloor Mongold unshih nom, harah zuils ni baga, medeelel dutmag bolhooor iimerhuu togoon dotroo ergeldeed baidag baih.
Bas ooriigoo neeh BI HEN BE??? gedeg deer bus Bi hen shig baih yostoi ve? gesen surgaltiin system , amidraliin hev mayag, aav eejiin humuujil geh met niigmiin huchin zuils baigaa uchraas niitdee neg iimerhuu baigaa bolov uu??
Yor ni boddii shd... Hen bidnii bagad chi hen be? gej asuuj baisan be? Zohion bichleg daalgavar geed l Chi hen shig bolmoor baina geed l anhan shatnii dgaan duuraih zagvar zaaj ogch baigaa hereg. Daraa ni joohon tomrood l buruu yum hiivel chi ter ailiin heniig har iim baina. Getel chi , esvel chi hen ah/egchiigee har tom bolood tiim bolooroi ch geh shig....
Yoroos huuhdiig ooriigoo hen be gedgiig tanihad bish hen baih yostoi ve geed chichreed dairaad baigaa uchir iim huuhduud bolj ossond neeh gaihah yavdalguim shigee...
End buhimdaad neeh baidgui l dee. Gehdee zarimdaa utgagui snaagddag. Odoo bol neg torliin rock sonsoj , Ayurzana unshdag zaluus negen torliin bolovsroltoi uhaantai zaluuchuud bolchood baina aa daa.. Neg tiimerhuu ongo ayas baigaag uguisgeh argagui. Minii bodloor ted teneg busdaas hotsorson haragdahguin tuld sonsdog oilgodog boloh gej, bolj baigaa sanagddag yum. Tegeed hen negen sain tailbarlasan, sain ch gej hend ch oilgomjtoi engiineer tailbarlasan tailbariig bugd tseejilchihsen baidaltai.
Bi l lav ooriinhoo sonirhdog yumiig ooriin uzel bodloor buruu ch gesen tailbarlachihdag hun, hen negnii setgesneer yarij baigaa hunees hamaagui iluu gej boddii shd...
Humuus uuriihaa songoltiig l hiideg, ter songoltooroo ch amidardag. Uuriin uzel bodolgui geh ni uruusgul. We fucking never know it! Yalanguya zaluuchuud zaluu nasandaa yanz buriin l zuil hiij, sonirhoj yavdag shuu dee. Uuniig buruutgah argagui. Ayandaa mun chanar ni togtood, uuriigaa "olno". Hervee ter ni chamd taalgdahgui bgaa bol ter zugeer l chamaas uur uzel bodoltoi hun?!
Ene huulbarlah uzegdel ugaasaa manai ulsiin niigem, ediin zasag, delhiichlel, shiljiltiin ueytei shuud holbootoi. Humuus hooloo olj ideh gej, hunees dutahgui gej yanz buriin zuils hiij, namirch, mun uuniihee ur dagavart ni buhimdaj yavna daa. Huurhii bid erguutsen "lost generation" bolson ni neg talaar uruvdultei ch nuguu talaar bidend erh chuluu oldson shuu dee~Democracy! Ene uyed l magadgui bidnii unet zuils, ulamjlal dahin sergej togtoh estoi baih. Ternees ni umnu bid her udaan tuurch yavahiig taashgui.
ёстой яааааааг үнэн. хачин аймар урт юмыг чинь үнэн залхуугүй уншлаа ш дээ. гэснээс, энд блог нээснийг чинь ч сая л мэдлээ :р
Я үсэгнийхээ учрыг олоогүйгээс бусдаар бол сайхан бичлэг болжээ :р
ahahaha zozo...
yag ene uzlees chin bolj bi chamd, chinii uzel bodold asar ih tatagddag. bas yag end bichsen "huuramch dur" buhii bagnaasa bolj chamaas asar do'ldo'g. chotgor algad
oo yostoi saihan helj. nadad neg iim yum taalagddagiin yag uuriinhuu husel muruuduluuruu yavj bga busad ni t1 gsen ch guriigeed yavaad bga humuusiig harahaar tedend ih ataarhah setgegdel turj bas tedniig husel muruudulduu amidrach bgad ni bayrlamaar sangddagiin
Post a Comment