ЭНД БИЧНЭ хааяа хааяа сайхан рэп сонсох сайхаан... нэг тийм үзэн ядалт бухимдал энэ тэр хамт гарчих шиг эсвэл нэг тийм хүч чадлаа мэдрэх шиг санагдаад байдаг юм... өчигдөр байж байсанаа гэнэт шалтгаангүй бухимдал төрж гаруудыг үзэн ядав... нээрээ ядахад энэ эргэн тойрон худлаа гарууд ямар олон болсон юм бэ? гэж бодоод эхэхэх... нийлдэг гаруудын зарим нь хүртэл тэдний нэг наацан... өмнө нь хүмүүс иймэрхүү юм хэлжил байдаг байсан... би бол хүссэнээ хийцгээг гэж бодоод тоодгүй л байсан... өчигдөр хөгжим сонсч байсанаа гэнэт иймэрхүү гаруудад мангар их бухимдлаа ш дээ... эхэхэх... за тэгээд тэдэнд хандаад хэлчихэд чи худлаатаад байлгүй өөрийнхөөрөө л байгаачдээ л гэмээр байна... ясан ч өөртөө итгэлгүй өөрийгөө дорд үзэцгээсэн хүмүүс вэ... юу гэх юм дээ... амьдралыг сонжоо бөглөх гэж үзвэл тэд ердөө л өөрийнхөө хүссэн үр дүнг сонжооны төгсгөлд харахын тулд сонжоог бөгөлдөг хүмүүс... хэзээ нэгэн цагт мөн чанарын тухай бододгүй... магадгүй боддог байлаа ч гэсэн хэзээ ч тэрхүү мөн чанарт хүрч чадахгүйгээр байгалиас заяагдсан хүмүүс... хэдхэн жилийн өмнө намайг бага байхад миний үеийнхэний 90 хувь нь өргөн өмд фүбү пудволкоор гангарч рэп сонсч бие бие рүүгээ зөрөхдөө муухай харцгаадаг байсан бол одоо байгаа гудамжинд таарах залуусын 90 хувь нь кэйт нарийн жинс хар пудоолк өмсөж өөрийгөө рок алтернатив индие сонсдог гэж хөөрцгөлдөг болсон... тэр үед орц болгон хамтлаг байгуулаад хэн нэгэний аяыг шаагаад би чамдай хартай гэж дуулдаг байсан бол одоо ч гэсэн орц болгон хамтлагтай... тэр хамтлагууд нь жил бүр плэйтаймд тоглодог хирнээ өөрийн гэсэн дуутай хамтлаг бараг байхгүй хахаха... учиргүй ковердсон улс... ингэж явж байгаад ихэнхи нь дуусах нь тодорхой... хархаар инээд хүрэх ч шиг... хэдхэн жилийн дотор Монголын залуусын хэв маяг иймэрхүү байдлаар огцом өөрчлөгдсөнг юутай холбож тайлбарлаж болох вэ? миний бодлоор хэнийх нь ч дотор өөрсдийн гэсэн үзэл бодол байгаагүй бөгөөд өөрийнхөө мөн чанарыг тэдний хэн нь ч олж таниагүй... тийм учраас гаднаас орж ирсэн мэдээллийн урсгалыг ямар нэгэн шүүлтүүргүйгээр хүлээн авч тахин шүтэх дагалдан баясах болцгоосон... зайлуул энэ бүхэнд тэд өөрсдөө ч буруутай биш ерөөсөө энэ нийгэм буруутай байх магадлал их өндөр... дээр үед нэг хүн блогтоо өөрийнхөө үеийнхэнийг орхигдсон үеийнхэн гэсэн нэр томьёогоор томьёолж байсан... гэхдээ утга нь арай өөр байсан байх... яг үүн шиг би энэ үеийнхэнийг орхигдсон эсвэл алдагдсан үеийнхэн гэж нэрэлмээр санагдаад байгаам... ерөөсөө л өөрийн мөн чанараа олж авч чадаагүй баахан залуучууд... тэднийг ийм болоход нь голлон нөлөөлсөн зүйлийг би нийгэм эдийн засгийн шилжилт гэж ойлгодог... зөвхөн улс төр эдийн засгийн системийн шилжилт 90 онд хийгдээд зогсоогүй үзэл бодлын томоохон өөрчлөлт тэр үед нийгэмд бий болж байлаа... өөрөөр хэлбэл өмнө нь араамчилж жаазалж байсан үзэл бодол гээч зүйл 90 онд ерөөсөө л эрх чөлөөтэй байж болохыг бид ойлгож мэдсэн... ерөөсөө аливаа нийгэм улс гүрэн гэдэг тэс өөр үзэл бодлууд бүхий хэдэн зуун сая жижиг хорхойноос бүрдэж байгаа ч тэдгээр хорхой бүрт тухайн нийгмийн ерөнхий нэг нийтлэг үзэл бодол ямар нэг хэмжээгээр оршдог гэдэгт би итгэдэг... Хятад эсвэл Америк хүмүүсийг ажиглахад амьдралын хэв маяг үнэт зүйлсийн ямар нэг нийтлэг шинжүүд агуулагдаж байдаг гэж би ойлгодог... 90 оноос өмнөх 70 жилийн хугацаанд бидний эцэг эх ах нар маань энэхүү социалист нийгмийн үнэт зүйлст итгэсэн итгэл үнэмшилтэйгээр амьдарч байсан ч 90 оны өөрчлөлтийн дараа энэ бүх үнэт зүйлс нуран унасан билээ... хүний нийгэмд иймэрхүү нэгдсэн үнэт зүйл үзэл бодлын шинж тогтотлоо багагүй хугацаа өнгөрөөх шаардлагатай учраас 90 оноос хойш одоог болтол бидэнд нэгдсэн үзэл бодол үнэт зүйлс зарчим гэх мэт нийтлэг шинжүүд тогтож амжаагүй... ингээд үнэт зүйлсгүй хүмүүс маань ясан бэ гэхээр хамгийн түрүүнд бусдын хийж эхэлсэн зүйлсийг шууд л даган дуурайж хэлбэрдэж эхэлсэн... үнэт зүйлгүй хүн угаасаа өөр ях билээ? үнэт зүйлгүй байна гэдэг өөртөө итгэлгүй байна гэсэн үг... өөртөө итгэлгүй хүмүүс бусдыг даган дуурайхаас ч өөр ях билээ... энэ бол манай алдагдсан үеийнхэнийг алдагдсан үеийнхэн болгож буй нэг том шалтгаан болов уу? гэж боддог...
нөгөөтэйгүүр тэрхүү 90 онд болсон томоохон өөрчлөлт шинэчлэлт эдийн засгийн хямралыг дагуулсан билээ... картын бараа энэ тэр гээд л... талханд оочёрлож цехээс 50-р авсан ундааг 100-р зарж үзээгүй хүүхдүүд миний үеийн дундаж Монгол айлд байгаагүй гэдэгт итгэдэг... юу гэх гээд байна гэхээр мөнгөний гачигдал амьдралын хэцүү үе нь тэр үеийн хүүхдүүдэд өөрийнхөө хэн болох талаар бодох өөрийнхөө сонирхлыг хөгжүүлэх боломжыг ерөөсөө олгоогүй мэт санагддаг... би жишээ нь өнгөрсөн жил зургийн аппрат авч худлаа үнэн зураг дарах оролдлого хийж байгаа юм... оюутан арван жилд байхад надад угаасаа л зургийн аппарат авах мөнгө байгаагүй... тиймээс би ажилд орсоны дараа энэ хүслээ гүйцээж байна... би жирийн дунд сургуульд боловсрол эзэмшсэн бөгөөд энэ нь намайг хөгжимийн боловсрол олж авахад хангалтгүй байсан... би гитар авч гитарын күрст сууж болох байсан ч мөн л багшийн цалингаар 2 хүүхдээ өсгөж байсан ээжид минь энэ бол боломжгүй зүйл байлаа... гэх мэтээр дундаж Монгол айлын миний үеийн хүүхэд иймэрхүү байдлаар л өсцгөөсөн... өөрөөр хэлбэл чи юу хийж чаддаг вэ гэдгээ таних боломж ихэнхид маань олдоогүй санагддаг... тийм учраас хэзээ ч өөртөө тохирохгүй мэргэжлийг ихэнхи нь эзэмшцгээсэн... ерөөсөө л төгсөөд илүү ажилд орох магадлалтай дээр нь илүү нэр хүндтэй байсан учраас би Санхүү Эдийн Засгийн Дээд сургуулыг Бизнесийн Удирдлагы Баклавр зэрэгтэй төгссөн... тэрнээс би юунд илүү авьяас чадвар дур сонирхолтойгоо мэдрэх боломж тэр үед байгаагүй... миний найзуудын ихэнхи нь ч иймэрхүү тавилангаар мэргэжлээ олж авсан учраас би энэ үеийнхэн ингэсэн гэдэгт итгэдэг...
эсвэл зарим нэг нь ердөө л дээд боловсрол хэрэгтэй гэж үзсэн учраас их сургуулийн боловсролыг олж авсан байх жишээтэй...
энэ бүхэний эцэст хэн бэ? гэдгээ мэдэхгүйгээр хэн нэгэн болохыг хүссэн хүмүүсийн асар их бөөгнөрөл үүсч... энэ нь нийгэмд бий болсон ямар нэг зүйлст өөрийнхөө үзэл бодлоор гэхээсээ илүү бусдыг аялдан дагалдах хандлагатай болжээ... сүүлд 2 жилийн өмнө байна уу? даа Номын дэлгүүрт нэг шүлгийн ном харсан... 18 тай жаахан охины шүлгийн ном байсан... нэр нь сонирхолтой санагдаад нээнгүүт эхний нүүрнээсээ эхлээд амьдралыг үзэн ядсан хар өнгө аястай шүлгүүд... тэгээд интер номд байсан залуу зохиолчдын шүлэгийг харсан нэг тийм баахан гуниг ганцаардал болсон шүлэгүүд байж билээ... харин дараа нь энэ банжигт байдаг Тарчлаан гээд нэг охин ном гаргасан бололтойм... зурагтаар гарч байна... миний шүлгүүдийн хэв маягийг хүмүүс өлзий аюур шиг гэдэг гэж байхым... ингээд цаашлаад бодвол өөрөө өөрийгөө олж чадаагүй хүсээгүй мэргэжлээ эзэмшисэн... үнэт зүйлсгүй энэ залуусын бөөгнөрөлийн дараагийн зогсоол нь бол энэ... гутранги үзэл, хар бараан... утгагүй... энэ бүхэнд тавих цэг хэрэгтэй гэх мэтчилэн... үргэлжлэнэ...
А гээд нэг хүн ба би байна гэж бодий... А этгээд хичнээн хичээгээд над шиг харагдаж бусдад над шиг сэтгэгдэл төрүүлж чадлаа ч над шиг мэдэрч сэтгэж чадахгүй... яг үүнтэй адилаар би ч гэсэн хичнээн Аг даган дуурайгаад ийм л үр дүнд хүрнэ... гэдгийг л ихэнхи нь үл ойлгох нь юутай харамсалтай... за би бусдын тухайд харамсаад ч яхав... гэхдээ л нэг тиймэрхүү худлаа гарууд үнэндээ л тэнэг санагддаг гэдгийг төгсгөлд нь тэр худлаа гаруудад зориулаад бас нэг худлаа гараас нь хэлчий даа хахаха...
Read more...