...

Jun 2, 2009

...зовлонт нарнаас маргаашийг гуйгаад
золионд нь харин өнөөдрөө худалдаад
би явсан...
салхитай шуургатай бороотой цастай замаар
зөндөө удаан алхсан...
зогсоол гэж байсангүй ээ энэ замд...


...чиний зөөлөн арьс
чиний нулимстай нүд
чиний зөөлөн хайр
чи бүхэлдээ зөөлхөн
эсвээс зөөлөн гэдэг нь чи өөрөө...

чийгний үнэр чинийх
зуны оройн бүлээхэн салхи чинийх
борооны эмзэгхэн дусал ч чинийх

2 comments:

ascolta said...

...чиний зөөлөн арьс
чиний нулимстай нүд
чиний зөөлөн хайр
чи бүхэлдээ зөөлхөн
эсвээс зөөлөн гэдэг нь чи өөрөө...

чийгний үнэр чинийх
зуны оройн бүлээхэн салхи чинийх
борооны эмзэгхэн дусал ч чинийх

ёстой гоё болжээ :)

oldoshaksli said...

BAyarlalaa!
SAihan shuleg unshlaa.

Post a Comment