амралтын өдрүүдээр жаахан энтэртэйнмэнт хийж өнгөрөөв гэгэгэ...
Аянгын бороо үзлээ... зохиолын ерөнхий хүрээ нь бол танил байсан... ерөнхийдөө алтанзул цэцгийн хараал тэрэнэрхүү... тэрэнэрхүү ч гэж бараг л тэр... хэхэхэ... гэр бүлийн амьдралын түүхийг нь Зань Юмой /ингэж галиглах зөв үү буруу юу гэгэгэ бүү мэд/ хятадын төрд шилжүүлчихсэн юм байна лээ... тэгээд мэдээж Алтанзулын хараал ч надад тийм их хүчтэй сэтгэгдэл төрүүлж байгаагүй болохоор тэрнээс муу найруулга муу жүжигчдийн баг хийсэн Аянгын бороо нээх их гоёо ч санагдсангүй гэхдээ ях вэ? нээх муулах нь ч хаашайн... зүгээр шүүмжилмээр санагдсан юмнууд нь дан хошин шогийн жүжигчид тоголсон болохоор тэр нь эмгэнэлт драмын жүжигт нэг л тохирч өгөхгүйм дууны өнгө энэ тэр жүжиглэлтийн зарим элемент нь хошин шог шиг... дээр нь тэд нарыг харсаар байгаад дасцан болохоор үзэгчид инээлдээд байх юм... 2-т гарууд бол ерөнхий зохиолын түүхээ л бид нарт хүргэчихэж байгаа болохоос биш яг тухайн дүрийн дотоод мөн чанарыг харуулах тал руугаа бүгд их дутмаг тоголсон... жишээ нь Гонь Лийгийн бүтээсэн дүрийг Одончимэг бүтээж байгаам... харьцуулах боломжгүйм л даа угаасаа... арай дорион нь Төмөрбаатар... аргагүй л дээ... жүжгээс бүхэлдээ таалагдсан ганц хэсэг нь төгсгөл дэхь Төмөрбаатрын хэлдэг үг... том хүү нь амиа хорлож бага хүү нь хүн аврах гэж оролдоод нас барж өөрийг нь эцгээ гэж мэдэдгүй үзэн яддаг хүү нь л амьд үлдэнэ... Том хүүтэй нь явалддаг байсан 2 дахь эхнэртээ энэ үер хор өгч ална... нөгөөх нь ч юу ууж байгаагаа мэдэж байгаа л даа зүгээр л хайртай залуу төрсөн хүү 2 оо үхэхээр өөр зам үлдээгүй... дээр нь бас анхны эхнэрийнх нь өөр нөхрөөс олсон охин үхээд гэрт нь 4 хүний цогцос үлдэж байхад... Төмөрбаатар манай удам тасрах ёсгүй ээ алив тэр хэнийг гээд ганц үлдсэн хүүгээ олж ирэхийг зарц нартаа тушаагаад маргааш шинэ байрандаа нүүж орноо энэ гэрийг цэвэрлээдэх гэж хэлж байгаам хэхэхэ... ерөөсөө л хятадын философид агуулагддаг нийтлэг шинж... 89 оны оюутны хөдөлгөөнийг яг ингэж л дарсан... ерөөсөө зорилго арга замаа зөвтгөнө гэсэн Макелелегийн ишлэл... эцсийн эцэст тэр гэр бүл удам угсаа цаашид үргэлжлэх гэдэг л хамгийн чухал зүйл... тэр гэр бүлийн гишүүд нэр төрөө цэвэр авч явахаас чухал зүйл гэж байхгүй... энэ бүхний төлөө золио гаргах бол асуудал биш... ийм л философи... ууг нь манай жүжигчид тэр дүрийнхээ мөн чанар философийг нь гаргах тал руугаа илүү анхаарч тоголсон бол их зүгээр байх байлаа... миний бодлоор нэг иймэрхүү хүмүүс байх шиг байгаам...
Төмөрбаатар: гэрийн эзэн... анхны эхнэр 2 хүүтэй... нэг хүүгээ аваад үлдсэн нэг хүүгээ хаяад баян айлын хүүхэн дагаад алга болсон... анхны эхнэр хүүхдээ хэдийн үхсэн гэж бодож байгаа... энэ бүх нүглээ цайруулахын тулд одоог хүртэл эхний эхнэрээсээ үлдсэн бүхнээ нандигнадаг... үүнээс гадна гэр бүлийн нэр хүндээ өндөрт байлгахыг хичжээдэг... хязгааргүй хахир хатуу нэгэн... гэр бүлдээ хаан нь... үр хүүхэд эхнэр үгийг нь ягштал биелүүлдэг... үүн дээр Күнзийн эцэг нь эцэг шиг хүү нь хүү шиг эзэн нь эзэн шиг боол нь боол шиг байгтун гэдэг ухагдахуун тод харагдана... эцгийнхээ хэлсэн үг зөв буруу эсэхээс хамааралгүй түүнд захирагдаж буй хүүхэд болон эхнэрүүд...
2 дахь эхнэрээ том хүүтэйгээ унтдаг гэдгийг нөхөр гадарладаг... гэхдээ энэ бүхнийг гэртээ дэлгэх нь гэр бүлийнх нь нэр хүндэд муу болохоор эхнэрээ алахын тулд өдөр бүр эм уулгадаг... тэр нь бол бараг л хор шиг байгаам... гэхдээ энэ параграф бол миний хийсвэрлэл яг энэ тухай бол жүжиг дээр гараагүй... гэхдээ хүүтэйгээ явалддаг учраас эхнэрээ алах гэж байгаагаас өөр эхнэрээ алах онцын шаардлага би олж хараагүй...
Одончимэг... харгис хатуу зантайгаас гадна өөрт нь огт хайргүй нөхрийнхөө гэрт гэрийн үзмэр аятай амьдрах болсон... энэ харанхуй дунд байсан ганц гэрэл нь нөхрийнх нь анхны эхнэрийн хүү өөрөөс нь дүү залуу... тэд бие биедээ сэтгэлэтй байсан... гэсэн хэдий ч том хүү нь өөр хүүхэн сонирхож нөхөртэй уулзхаа байсан... энэ дарамтнаас болоод солиорлын байдалд орсон...
Бархүү... том хүү... хэдийгээр эцгээ үзэн яддаг ч түүнээс эмээдэг... дээр нь хойд эхтэйгээ нөхцсөн нь хэдийгээр эцгээ үзэн яддаг ч гэсэн энэ бүхнээсээ болоод эцгийнхээ өмнө бас өөрийгөө буруутгах болсон... магадгүй үүнээсээ ч болоод тэр үү зарц охинд сэтгэл алдарсан... түүндээ хайртай...
Тэмүүжин... Одноо Төмөрбаатар 2-ын хүү... хязгааргүй гэнэн цайлган бүхнийг сайнаар бодогч гэнэн мөрөөдөгч... энэ нөхөр харин яг дүрдээ таарсан гар байна лээ... харин дажгүй дүрийнхээ санааг гаргачих шиг болсон хэхэхэ... гэхдээ өөрийнхөө чадвар гэдгээсээ илүү тийм дүрд яг таархаар хүн ч юм уу? гэгэгэ... карамазовын хүвүүдийн Алёшатэй их адилхандуу дүр санагдсан гэгэгэ...
гэх мэт энэ хэдэн дүрүүдийг бол илүү тод гаргаад өгцөн бол гоёо байх байлаа гэжж...
аа харин магтахад бол... тэгээд дандаа дэмий дэмий хайрын ч юм шиг бла бла гэсэн жүжиг тавьж байхаар иймэрхүү том зохиол бариж авсан шинэ юм хийж байгааг нь бодоод амжилт хүсчий... цаашдаа ч гэсэн иймэрхүү жүжигүүд олныг тавиасай гэжж...
аа тэгээд өөр юу хийчлээ... аан тийн галзуу хурдыг үзсэн... өмнөх ангиудад нь нэг их дуртай биш байсан... бараг үзээгүй дээ... энэ ч ер нь ялгаагүй... аймаар зохиол муутай наасан... нэг муу шатахууны цестернтэй ганц камазкыг дээрэмдэх гэж бөөн юм болно нэг муу жолоочыг зогсоогоол авах хэрэгэй ш дэ гэх мэт шал логикгүй юмнуудтай... аа гэхдээ яхав тэнгист болохоор дуу чимээ нь гайгүй тэгээд нэг болсон...
Седьмой. Төгсгөлийн 5р хэсэг.
4 years ago
4 comments:
хэхэхэх арай их шүүмжилчихэв үү? яхав хүлээлтэнд хүрээгүйгээс биш үзэхэд бол боломжийн л жүжиг санагдсан гэгэгэ...
Oooo bi odoo boltol FF-g uzeegui yawjiigaashd, humuusees sonsson anhnii mya gj helsen hun kkkk zawtai bl shan kino uzeel syyhsan
Aa ter hoshin shogiin jujigchdiig chin gydamjind harsan ch ineed hureed bdiishd kkkkk
agluu-g harahleer ineed hureed baigaa biz keke,
Энэ жүжгийг түрүү 7 хоногт 25-р гаргахад нь үзсэн,чи харин яг бичсэн байна шүү,хэхэ.
Ялангуяа энэ хэсэг:
Тэмүүжин...өөрийнхөө чадвар гэдгээсээ илүү тийм дүрд яг таархаар хүн ч юм уу?
бас энэ хэсэг:
гэхдээ хүүтэйгээ явалддаг учраас эхнэрээ алах гэж байгаагаас өөр эхнэрээ алах онцын шаардлага би олж хараагүй...
лаг бичиж,ккк :D
Post a Comment