5.19

May 19, 2009



энэ их зүгээр болж... альбумнаас таалагдсан дуу нь энэ... гэхдээ ер нь муугүй альбум байнаа энэ Exit Music гээд...

за тэгээд манай нөхдүүд ахиад шинэ альбум гаргах гэж байгаа гэнэ... Colin Greenwood мэдэгдсэн юм байна энэ талаар...

Greenwood told BBC 6 Music. "It was very noisy and chaotic, and really fun ... We're at the stage where we've got the big Lego box out, we've tipped it out on the floor and we're thinking, what next?"

ягаад ч юм in rainbows-ийг сүүлийн альбум болж байгаа байх гэж бодоод байсын тэгсэнгүй шүү... хэхэхэ... нэг бодлын сүүлийн альбум нь энэ болоод дууссан бол гоёо байхгүй юу... гэхдээ мэдээж шинэ дуунууд сонсоно гэхээр гоёо сонсогдож байна... аан тийм бас REM шинэ цомогныхоо ажилд ороод байгаам байна... ямартай ч 2 домгийн шинэ цомгууд удахгүй гарах юм шиг байна... Read more...

rock n roll suicide

May 14, 2009



Time takes a cigarette, puts it in your mouth
You pull on your finger, then another finger, then your cigarette
The wall-to-wall is calling, it lingers, then you forget
Ohhh how how how, you're a rock 'n' roll suicide

You're too old to lose it, too young to choose it
And the clocks waits so patiently on your song
You walk past a cafe but you don't eat when you've lived too long
Oh, no, no, no, you're a rock 'n' roll suicide

Chev brakes are snarling as you stumble across the road
But the day breaks instead so you hurry home
Don't let the sun blast your shadow
Don't let the milk float ride your mind
You're so natural - religiously unkind Read more...

Нянгар хаданд гарсан нь

May 11, 2009

өчдөр хаданд гараад байгаа нянгарыг үзлээ... их хөөрхөн кино болж... зохиол нь хөөрхөн /хэний билээ дээ зохиолыг Баабар Цэнддоо 2 дэлгэцжүүлж бичсэн байгаам/... найруулга нь муугүй /нөгөө НТВ-ын кино албаны дарга гээд миний магтаад байдаг нөхөр зүүн европд найруулагчаар төгссөн юм шиг байгаам/... жүжигчид нь давгүй /гол дүрийн ган очир бол яг дүрдээ таарсан гар байна лээ хахаха ингээд хэлчихвэл доромжилсон болох уу?/

Нянгар гэж ихэвчлэн нохойнд өгдөг нэр гэнэ... нохойн амьдралаас монголын төрд гарсан хүмүүс олон тиймээс ийм нэр өгсөн гэнэ...

Монгол маягийн улс төрийн карьерийн тухай бүхэлдээ өгүүлнэ... хамгийн бүдүүлэг байж чадсан нь хүнд тоогдож... хамгийн тэнэг юм ярисан нь ард түмний баатар болно... эцэст нь нохой шиг амьдарч байсан Нянгар сайхан эхнэртэй болж ерөнхий сайд болно...

угтаа бол Нянгарын буруу биш л дээ... энэ бол тогтоолцооны гажиг... нэгэнт ийм боломж байхад түүнийг ашиглаж байгаа үй олон нянгаруудад юуных нь буруу байхав... гагцхүү эдгээр нянгаруудыг бий болох боломжийг нээж өгсөн энэ тогтолцоог хараасугай...

тогтолцоо гэдэгт энэ киног үзээд 76-г шоолж инээж байгаа би ч орно... ямар ард түмэн оршино... яг тийм төр байдаг гэдэг үгэнд би итгэдэг... та оч үз... тэгээд Намбарын хүүг эсвэл Нямдоржийг за болий Элбэгээг шоолон инээ... гэхдээ эцсийн эцэст энэ бид бүгдийн л сонголт юм даа...

***

Сонгуулийн рекламнуудад зогсоо зайгүй бөмбөгдүүлсээр... 20-р зуун дахь Кастро Ким Чин Ирээс гаднах ардчилсан нийгэм дэхь хамгийн том дарангуйлагч Энхбаярыг залуус наамбаа ваан сонголт гэж үзэж вээб сайт хийжэээ... жилийн өмнө МАХН-ын плакат иргэн бүрт эх орны хишиг өгнө... одоо бол Энрбаярынх эх орны хишгийг өгүүлнэ... муахахаха... үнэгүй боловсролын систем... хийсэн юмтэй хийж байгаа хийх гэж байгаа хүн...

за элбэгээ нь ч ялгаагүй... гэнэн цайлган хүн бохь хууртаж авч зажлаад л... гэхдээ зайлуул хөөрхий минь нөгөөхөөсөө арай дээр байгаа юм нь нөхрийн ПР-ыг хархаар үсрээд л инээд хүрэх юм... харин нөгөөхийг нь хархаар шууд уур хүрнэ...

Хөнгөмсөг бүсгүйчүүд таныг хөнгөмсөг л хуурна... харин намба суусан бүсгүйчүүд бол таныг тэрчигээр чинь онхолдуулж мэднэ гээд нэг үг бодогдох...

гэхдээ би иймэрхүү улс төр энэ тэр сонирхох дургүй л дээ... гол нь ях гэж бичээд байна вэ? гэхээр энэ бүх тэнэглэл хошин шог шиг ПР ууд хэн нэгэнд таалагдаж өө ЭБ минь өө Элбэг минь гэх мэтээр хэн нэгний тархийг угааж байгаа гэдэг нь хамгаас аймаар... гол нь ЭБ хийгээд Элбэг ч үүнд буруутайм биш ингэж хууртаад байгаа миний монголын түмэн л буруутайм шиг...

чи би өөрийгөө хөгжүүлж ядаж л ийм тэнэг мэдээллүүдийг филтертэй хүлээж авдаг болосой гэсэндээ л... зөвхөн улс төрд ч ажиглагдаад байгаа зүйл биш урлагт ч ялгаагүй ийм л байна... за за хэтэрхий том зүйлс яричихлаа...

***

хамгийн хайртай найзуудын минь нэг холын орноос иржээ... орой уулзаж шавайгаа ханатал чалчий байж... бараг л соулмэйт хэхэхэ... Read more...

...

May 9, 2009

Uureer tsonx togshix byatsxan dusluudaar
Uulen deerxi amidralyn tuxai yariulj
Uuroo ch medelgui ineemseglen zogsoxod
Ungot uner, amtat duutai NAR bultaij,
Unenii tuxai ulger togschixloo.

**

Xumsan deerxi budagnaas xols duslasan zun
Xundaga xetsen deer bosoogooroo togtoj uldsen oroin
Xuuramch buxen xooloi niilj xairyg magtsan bolzoond
Xuruuny uzuureer ch xuremgui SARNAI tsetsgen oxin
Xuvi taviland ineen mendchilj GUNIG tevren zogsono...
Zuny oroin bolzoond oxin zogsono.

***
Sunsiig mini hudaldaj avah hun bdag bol durtaiya zarahsan
Yu ch mederdeggui toos bolohson Tegeed erdoo l narnii gereld ergelden bujihsen... Read more...

...

May 4, 2009

мартагдсан аялгуунууд нийлсээр
маргаашийн өнгийг сүлнэ... Read more...

амралтын өдрүүдээ гэжжж...

амралтын өдрүүдээр жаахан энтэртэйнмэнт хийж өнгөрөөв гэгэгэ...

Аянгын бороо үзлээ... зохиолын ерөнхий хүрээ нь бол танил байсан... ерөнхийдөө алтанзул цэцгийн хараал тэрэнэрхүү... тэрэнэрхүү ч гэж бараг л тэр... хэхэхэ... гэр бүлийн амьдралын түүхийг нь Зань Юмой /ингэж галиглах зөв үү буруу юу гэгэгэ бүү мэд/ хятадын төрд шилжүүлчихсэн юм байна лээ... тэгээд мэдээж Алтанзулын хараал ч надад тийм их хүчтэй сэтгэгдэл төрүүлж байгаагүй болохоор тэрнээс муу найруулга муу жүжигчдийн баг хийсэн Аянгын бороо нээх их гоёо ч санагдсангүй гэхдээ ях вэ? нээх муулах нь ч хаашайн... зүгээр шүүмжилмээр санагдсан юмнууд нь дан хошин шогийн жүжигчид тоголсон болохоор тэр нь эмгэнэлт драмын жүжигт нэг л тохирч өгөхгүйм дууны өнгө энэ тэр жүжиглэлтийн зарим элемент нь хошин шог шиг... дээр нь тэд нарыг харсаар байгаад дасцан болохоор үзэгчид инээлдээд байх юм... 2-т гарууд бол ерөнхий зохиолын түүхээ л бид нарт хүргэчихэж байгаа болохоос биш яг тухайн дүрийн дотоод мөн чанарыг харуулах тал руугаа бүгд их дутмаг тоголсон... жишээ нь Гонь Лийгийн бүтээсэн дүрийг Одончимэг бүтээж байгаам... харьцуулах боломжгүйм л даа угаасаа... арай дорион нь Төмөрбаатар... аргагүй л дээ... жүжгээс бүхэлдээ таалагдсан ганц хэсэг нь төгсгөл дэхь Төмөрбаатрын хэлдэг үг... том хүү нь амиа хорлож бага хүү нь хүн аврах гэж оролдоод нас барж өөрийг нь эцгээ гэж мэдэдгүй үзэн яддаг хүү нь л амьд үлдэнэ... Том хүүтэй нь явалддаг байсан 2 дахь эхнэртээ энэ үер хор өгч ална... нөгөөх нь ч юу ууж байгаагаа мэдэж байгаа л даа зүгээр л хайртай залуу төрсөн хүү 2 оо үхэхээр өөр зам үлдээгүй... дээр нь бас анхны эхнэрийнх нь өөр нөхрөөс олсон охин үхээд гэрт нь 4 хүний цогцос үлдэж байхад... Төмөрбаатар манай удам тасрах ёсгүй ээ алив тэр хэнийг гээд ганц үлдсэн хүүгээ олж ирэхийг зарц нартаа тушаагаад маргааш шинэ байрандаа нүүж орноо энэ гэрийг цэвэрлээдэх гэж хэлж байгаам хэхэхэ... ерөөсөө л хятадын философид агуулагддаг нийтлэг шинж... 89 оны оюутны хөдөлгөөнийг яг ингэж л дарсан... ерөөсөө зорилго арга замаа зөвтгөнө гэсэн Макелелегийн ишлэл... эцсийн эцэст тэр гэр бүл удам угсаа цаашид үргэлжлэх гэдэг л хамгийн чухал зүйл... тэр гэр бүлийн гишүүд нэр төрөө цэвэр авч явахаас чухал зүйл гэж байхгүй... энэ бүхний төлөө золио гаргах бол асуудал биш... ийм л философи... ууг нь манай жүжигчид тэр дүрийнхээ мөн чанар философийг нь гаргах тал руугаа илүү анхаарч тоголсон бол их зүгээр байх байлаа... миний бодлоор нэг иймэрхүү хүмүүс байх шиг байгаам...

Төмөрбаатар: гэрийн эзэн... анхны эхнэр 2 хүүтэй... нэг хүүгээ аваад үлдсэн нэг хүүгээ хаяад баян айлын хүүхэн дагаад алга болсон... анхны эхнэр хүүхдээ хэдийн үхсэн гэж бодож байгаа... энэ бүх нүглээ цайруулахын тулд одоог хүртэл эхний эхнэрээсээ үлдсэн бүхнээ нандигнадаг... үүнээс гадна гэр бүлийн нэр хүндээ өндөрт байлгахыг хичжээдэг... хязгааргүй хахир хатуу нэгэн... гэр бүлдээ хаан нь... үр хүүхэд эхнэр үгийг нь ягштал биелүүлдэг... үүн дээр Күнзийн эцэг нь эцэг шиг хүү нь хүү шиг эзэн нь эзэн шиг боол нь боол шиг байгтун гэдэг ухагдахуун тод харагдана... эцгийнхээ хэлсэн үг зөв буруу эсэхээс хамааралгүй түүнд захирагдаж буй хүүхэд болон эхнэрүүд...

2 дахь эхнэрээ том хүүтэйгээ унтдаг гэдгийг нөхөр гадарладаг... гэхдээ энэ бүхнийг гэртээ дэлгэх нь гэр бүлийнх нь нэр хүндэд муу болохоор эхнэрээ алахын тулд өдөр бүр эм уулгадаг... тэр нь бол бараг л хор шиг байгаам... гэхдээ энэ параграф бол миний хийсвэрлэл яг энэ тухай бол жүжиг дээр гараагүй... гэхдээ хүүтэйгээ явалддаг учраас эхнэрээ алах гэж байгаагаас өөр эхнэрээ алах онцын шаардлага би олж хараагүй...

Одончимэг... харгис хатуу зантайгаас гадна өөрт нь огт хайргүй нөхрийнхөө гэрт гэрийн үзмэр аятай амьдрах болсон... энэ харанхуй дунд байсан ганц гэрэл нь нөхрийнх нь анхны эхнэрийн хүү өөрөөс нь дүү залуу... тэд бие биедээ сэтгэлэтй байсан... гэсэн хэдий ч том хүү нь өөр хүүхэн сонирхож нөхөртэй уулзхаа байсан... энэ дарамтнаас болоод солиорлын байдалд орсон...

Бархүү... том хүү... хэдийгээр эцгээ үзэн яддаг ч түүнээс эмээдэг... дээр нь хойд эхтэйгээ нөхцсөн нь хэдийгээр эцгээ үзэн яддаг ч гэсэн энэ бүхнээсээ болоод эцгийнхээ өмнө бас өөрийгөө буруутгах болсон... магадгүй үүнээсээ ч болоод тэр үү зарц охинд сэтгэл алдарсан... түүндээ хайртай...

Тэмүүжин... Одноо Төмөрбаатар 2-ын хүү... хязгааргүй гэнэн цайлган бүхнийг сайнаар бодогч гэнэн мөрөөдөгч... энэ нөхөр харин яг дүрдээ таарсан гар байна лээ... харин дажгүй дүрийнхээ санааг гаргачих шиг болсон хэхэхэ... гэхдээ өөрийнхөө чадвар гэдгээсээ илүү тийм дүрд яг таархаар хүн ч юм уу? гэгэгэ... карамазовын хүвүүдийн Алёшатэй их адилхандуу дүр санагдсан гэгэгэ...

гэх мэт энэ хэдэн дүрүүдийг бол илүү тод гаргаад өгцөн бол гоёо байх байлаа гэжж...

аа харин магтахад бол... тэгээд дандаа дэмий дэмий хайрын ч юм шиг бла бла гэсэн жүжиг тавьж байхаар иймэрхүү том зохиол бариж авсан шинэ юм хийж байгааг нь бодоод амжилт хүсчий... цаашдаа ч гэсэн иймэрхүү жүжигүүд олныг тавиасай гэжж...

аа тэгээд өөр юу хийчлээ... аан тийн галзуу хурдыг үзсэн... өмнөх ангиудад нь нэг их дуртай биш байсан... бараг үзээгүй дээ... энэ ч ер нь ялгаагүй... аймаар зохиол муутай наасан... нэг муу шатахууны цестернтэй ганц камазкыг дээрэмдэх гэж бөөн юм болно нэг муу жолоочыг зогсоогоол авах хэрэгэй ш дэ гэх мэт шал логикгүй юмнуудтай... аа гэхдээ яхав тэнгист болохоор дуу чимээ нь гайгүй тэгээд нэг болсон... Read more...