....

Dec 31, 2009

нар шингэх агшиний цусан улаан туяа... энэ хэний шүлгэнд гардаг мөр вэ? галсансүх үү? сүүлийн хэдэн өдөр амнаас гарсангүй... би өөрөө бодож олоогүй нь лав байх...


жаргах нарны тамир муутай туяа
утаатай саарал агаарыг арай ядан нэвтэлж
магнайд хүрэхдээ
энэ өдрийн төгсгөлийг зөгнөөд
тэр саарал тэнгэрт замхрахад
харанхуй, хотыг бүчин авна
өвлийн өдөр даан ч богинохон
шөнө нь харин тэвчээр бармаар урт
тэр урт шөнүүдийн нэгэнд................... Read more...

2010

дэлхий нарыг нэгэнтээ бүтэн тойрч бидний дагаж мөрддөг тоололд 1 нэгж нэмэгдэж 2010 онтой золголоо... цаг хугацааны үнэ цэнийг мэдрэх тусам хүрд нь түргэн эргэдэг гэгчээр цаг хугацаа ямархан хурдан юм бэ? гэлцэж байх зуур маань нэг жил урсан өнгөрч орхилоо... айхтар бусад хүмүүс шиг хийж бүтээсэн хийгээд амьдралдаа гаргасан хүчтэй өөрчлөлтүүд гээд үнэлж дүгнээд байх зүйлс ч... ирэх жилд зорьж тэмцсэн зорилго ч аль аль нь надад алга... Эцэст нь тэгээд Разановийн хэлсэнчлэн би энд хийж бүтээхээр биш ямар байдгийг нь үзхээр ирсэн гэсэн иш үг эсвээс Буддын сургаалиар өөрийн пассив байдлыг зөвтгөж сууна... Ирэх онд намайг хүлээх хамгийн чухал үйл явдал нь Өмнөд Африкт зохиогдох хөлбөмбөгийн дэлхийн цомын тэмцээн гэж одоогоор дүгнэж байна... гэхдээ амьдрал дандаа л гэнэтийн зүйлсээр дүүрэн учраас юу болох би тэр хүртэл амьд байх эсэх гээд ирэх жилд намайг юу хүлээж байгааг таахын арга алга... тийм болхоор өмнөх жилийн адилаар өөр нэгэн 365 хоног хэрхэн урсахыг тайвнаар харах байх... аан тийм 2012 онд ямар нэгэн зүйл дэлхийд тохиохгүй бол 2029 онд сүүлт од дэлхийг мөргөж магадгүйг шинэ онын өмнөхөн Оросууд анхааруулжээ... шинэ жилээ тэмдгэлж суухдаа тэд согтуу байгаагүй гэж найднам...

энэ жилийн сүүлийн өдөр 10 хүртэл унтаж сэрээд бууз хийж саладаа бэлдчихээд нэтед сууж байна... гэрийнхэн хамаатан садныхнаар орохоор явсан би харин энд ингээд л... өнгөрсөн жил минй хувьд хамгийн өлсгөлөн шинэ жил болсон юмдаг... энэ жил тэгэж их өлсөхгүйг хичээнээ... одоо ороод өөртөө зориулж загас шарж нийслэл саладтай нийлүүлж цохих санаатай... орой сүнжин грандад нэг партирхуу юмтай... массд даш берлин гэж нэг дижэй ирэх сурагтай... аль нэг рүү нь зүглэж хэдэн шоот ууж мансуурж хөөрхөн охин харах байх үүнээс өөрөөр яж хэппи шинэ жил тэмдэглэх санаа одоогоор алга...

за тэгээд ийшээ орж ирж хэрэгтэй хэрэггүй юм уншиж алтан цаг заваа үрэн таран хийж тархиа хүчирхийлүүлдэг та бүхэнд бүгдэд тань шинэ оны мэндийг өөрийн зүгээс хүргэе...

яг үнэндээ шинэ жил гэж хүмүүс ягаад ингэж хөөрдөгийг би өөрөө ч ойлгодоггүй... бодвол хэний маань ч амьдрал гэдэг төгс биш байдаг биз... тийм болохоор хүмүүсийн хувьд шинэ жил ирж буй өөр нэгэн цаг хугацаа гэдэг нь энэ төгс биш амьдралаа илүү төгөлдөржүүлэх шинэ боломж найдварыг дагуулдаг болоод л дуртай байдаг биз дээ... өөрөөр хэлбэл энэ бүхнийг засах хугацаа надад байгаа гэдгээ мэдрэх нь л сайхан байдаг байх... гэхдээ яг үнэндээ тэр цаг хугацаанд хэн ч баталгаа өгч бидэнд олгодоггүй шүү дээ... Миний хамгийн сайн мэдэж байгаа зүйл нь гэвэл бид цаг хугацаа урсахын хирээр хайртай бүхнээсээ холдож байгаа маань л юм даа... ээж эмээ маань нэг насыг нэмж надаас нэг алхамаар холдож байгааг л хүчтэй анзаарч байна... гэлээ гээд яхав энэ бүхнийг бид өөрчлөх хүчтэйсэн билүү дээ? тэхээр гунигтай нүдээр ажиж суухаас өөр зам үлдсэнгүй...

шинэ жилээр сонссон нэг шүүмжлэл нь чи өөрийнхөө үзэл бодолд хэтэрхий их итгэж үүндээ нийцэх хүмүүстэй ярилцаж нийцэхүйц кино үзэж бусдыг нь хайхардаггүй... гэхдээ яг өөрийнхөө бодсон шиг чи амьдарч чадаж байгаасан билүү дээ?

миний хариуд нь хэлсэн зөвтгөл: би өөрийнхөө бодож байсан зүйлсийг хийдэг байсан бол хэдэн жилийн өмнө амиа хорлочих байсан биз...

миний амьдрал цаашид бусдын нүдээр хархад сайхан муухай ямар ч байж болно... би дотроо энэ амьдралдаа сэтгэл хангалуун эсвэл үзэн ядсан ямар ч байж болно... гэхдээ мэдэж байгаа зүйл нь гэвэл ямараар ч амьдарч байсан би тэр хэв маяг загвараа зөвтгөөд тайлбарлачих аятайхан тайлбар олоод л хэлчихээр тийм л хүн дээ... аа тэгээд бас тайлбартаа итгээд өөрийгөө тайвшируулчихнаа...

ягаад ч юм хүчтэй гунигламаар санагдсан тул өөрийгөө хүчээр гуниглуулах гэж шинэ жилээр нэг тиймхэн пост үйлдлээ...

цаг хугацаа амсхийх зуур би гүнзгий амьсгалаад
цаашаа явж эхлэхэд нь санаа алддаг.
цаг хугацаа амсхийх зуур би ухаангүй дурлаад
цаашаа явж эхлэхэд нь би тэнгэрээс буудаг.
цаг хугацаа амсхийх зуур би шүлэг бичээд
цаашаа явж эхлэхэд нь үзгээ тавидаг.
цаг хугацаа амсхийх зуур би нүдээ нээгээд
цаашаа явж эхлэхэд нь үхлийг хардаг.

миний дуртай шүлгүүдийн нэг... цаг хугацаа амсхийх тийм нэг эгшин байдаг шүү... Read more...

Emily Bear

Dec 23, 2009



6 настай хүүхдэд төгөлдөр хуур заагаад өгчихөж болно л доо... харин энэ өөрөө хөгжим бичээд байгааг нь юу ч гэж тайлбарламаар юм... Моцарт ийм байсан гэдэг... хэн мэдлээ... удахгүй 9 хүрэх юм шиг байна лээ... Read more...

Turritopsis nutricula


http://en.wikipedia.org/wiki/Turritopsis_nutricula

бидний мэдэж байгаа цорын ганц үхэшгүй амьтан гэнэ... царайлаг хүүр байна шүү... Read more...

гоо сайхан

манай согтуугийн хэлснээр бол гоо үзэсгэлэн гэдэг эмэгтэй хүн хийгээд байгальд л оршин тогтнодог болов уу? гэсэн... би маргах дуртай болохоор эсэргүүцэх гэж оролдсон ч энэ өгүүлбэр теором шиг санагдсан болохоор тэгэсгээд орхисон... за энэ ч яхав...

гоо үзэсгэлэн гэдэг тэгвэл юу вэ? Биологчдийн үзэж буйгаар эрүүл бие махбодь бололтой... хүн хийгээд адгуус хэн хэн нь эрүүл үр төл үлдээх төрөлхи инстикттэй бөгөөд эрүүл үр төл үлдээхийн тулд эрүүл эсрэг хүйсийн бодгалийг олж үржилд орхыг эрмэлзэнэ... энэ нь яваандаа гоо сайхны хэм хэмжүүр болж... мэдээж хэрэг том хөх бөгс гэх мэт зүйлс бол хүмүүсийн байгаль дэлхийн хуулиудад хийсэн өөрчлөлт л дөө... гэхдээ ерөнхий зарчим өнөөдөр ч гэсэн амьд гэдэгт хувьдаа итгэнэм... за энэ яхав...

гоо сайхан гэдэг энэ дэлхий дээрхи хамгийн хүчтэй зүйлсийн нэг мөн үү? жишээлбэл нэг сайхан эсрэг хүйсийн этгээд байлаа гэхэд та сандарч айж ярихдаа ээрч муурах хөлрөх гэх мэт шинж тэмдэгүүд илрэнэ... гэтэл энэ хаанаас гарч байгаа айдас вэ? гэдгийг ерөөсөө ойлгохгүй байна... айдас гэдэг юу вэ? өөрийгөө хамгаалах инстиктийн сэтгэл хөдлөлөөр илэрч буй хэлбэр үү? өвдөлтөөс, үхлээс айдаг... аа бас өөрөөсөө хүчтэй зүйлсээс бид айдаг... тэгвэл бид гоо сайхнаас айж байна гэхээр гоо сайханд өөрийн гэсэн хүч байна гэсэн үг үү? тэхээр гоо сайхан бидэнд аюул учруулж чадна гэсэн гаргалгаанд хүрч болох уу? огт бидэнд аюул учруулахгүй зүйлээс бид айх ёсгүй биз дээ?

гэх мэтийн зүйлс бодож оллоо... та бүхэн энэ талаар өөрсдийн бодлоо бичээрэй... Read more...

Хүмүүс

Dec 14, 2009

Earthlings
http://video.google.com/videoplay?docid=6361872964130308142#
Хүний талаар илүү ихийг мэдэх тусмаа адгуусыг хайрлах боллоо...

Home
http://www.youtube.com/watch?v=jqxENMKaeCU


хүн бүр л үзсэн байх л даа гэхдээ яхав үзээгүй хүн байвал үзээрэй... өчдөр бас нэг их аятайхан баримтат кино үзлээ... гэхдээ тэрийг олсонгүй... нетээс олуул оруулнаа... Read more...

Chase the tear

Dec 11, 2009



энэ шинэ л дуу бололтой би лав сонсжгоогүйм байна... Бет гэж нээрээ сайхан хүүхэн шүү... дуралчмаар... Read more...

...

мөрөөдлөө эвлүүлж тоглосон 16 нас
сохор дурлалын сорви олсон 18 нас
орчлонг анх одоогийн нүдээр харсан 20 нас
саяхан амь тасарсан ч, санаж нэг л үл чадах 24 нас
одоо бодход аль нь ч надад байгаагүй мэт
он жилүүд чи дэндүү хурдан цахилжээ...

***

хүлээхийн уйд бүчүүлсэн өдрүүдийн
хүлээснээс намайг суллаач... Read more...

одоо бүх зүйл уйтгартай болсон

Dec 8, 2009

цасгүй гудамжинд
царай муутай хүмүүс хөлхөлдөөд
одоо бүх зүйл уйтгартай болжээ
энэ хотод би
хэтэрхий удаан амьд явжээ

Read more...

Andy Timmons

Dec 3, 2009



зүгээр л гайхамшигтай...



Carpe Diem!



Groove or Die Bossa Nova Version... Read more...

...

Dec 1, 2009

чи яг л надтай адилхан зүүд зүүдэлдгээ мэдхү?

хуанлийн шинэ хуудас
12-р сарын нэгэн
цээжний хаа нэгтэйх бяцхан догдлол
шинэ жилийн тухай
цастай өглөөд намайг хөтөлсөн зүүд
чиний үнэртэй... Read more...