
хүршгүй алсаас
хөх аялгуу уянгална
харанхуй тэнгэрт
хөх гэрэл нэг нэгээр асна
энэ орчлон нэлэнхүй
цэнхэртэн туяарчээ...
зөөлхөн гарт бүүвэлэгдэйд
зүүдний ертөнцөд би ниснэ
хөх аялгууг бүсгүй гитараар тоглоно
хүршгүй алсаас намайг даллана
энэ аялгуунд
өнгөрсөн байхгүй
энэ аялгуунд
ирээдүй ч багтаагүй
одоо одоо одоо
тэр бүсгүйн арьс зөөлөн
тэр бүсгүйн үнэр мансуурам
тэр бүсгүйн уруул мартахын аргагүй
тэгээд л тэгээд л би
хөвнөм хөвнөм хөвнөм
дурсамжууд минь нэг нэгээр
тэнгэрээс бороо цас мэт хаялж
тэнгисийн гүнд живнэ
тэнгисийн усанд сар туссан байна
энэ хөх туяанд чиний бие
мөнхийн үзэсгэлэнг олоод
энэ хөх туяанд
чи яг сахиусан тэнгэр мэт харагдаад
чиний үнэрийг уушгиндаа дүүргээд
төсөөлөл бүрэээ би амилуулнам
чиний үнэрийг уушгиндаа дүүргээд
мөнхийн инээмсэглэл нүүрэндээ тодруулнам
тэр бүсгүй ирнэ
нойтон хөх урууланд минь хүрнэ
нойрноос би зугуухан сэрнэ
чи явлаа ганцаараа
би үлдлээ ганцаараа
замхарч одох мөрөөдөл минь баяртай
тасалдаж одох хөх аялгуу минь баяртай...
Read more...